Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дөлгөөн нуурын хөвөөгөөр…

    Энэхүү хэдэн мөрийг уншаад л та ямар дууны тухай унших гэж байгаагаа ер нь гадарлах байх. Энэхүү дууг маш олон хамтлаг дуулсан байдаг. Түүнээс Reflex, Нэг хороолол, X томъёо гэх зэрэг хамтлагийн дуунууд нь бидний чихэнд маш их хүрсэн байдаг билээ. Харин харамсалтай нь энэхүү дууг даган таагүй нэгэн яриа хамт явдаг тухай ихэнх нь мэдэж байгаа. Энэ бол бараг Монголын urban legend гэж хэлж болохоор түүх.

    Нэгэн цаг үед тошиндоо алдартай Алдаржав гэж хүнийг энэ дууны үгийг зохиосон гэж ярьдаг гэхдээ энэ бол баттай зүйл биш юм. Энэхүү дууны тэр аймшигтай түүхийг хүмүүс маш олон янзаар ярьдаг юм.

    Түүх:
    Нэгэн залуу (энэ дууг зохиосон хүн) найз охиныгоо гэрт нь хүргэж өгөхдөө бага зэрэг муудалцан таагүй харилцаатай байж. Охиныг орцны хаалгаар оруулаад залуу эргээд явчихажээ. Гэвч охиныг орцонд ороход хэдэн согтуу хөлчүү залуус түүнийг хүчиндээд хутгалж /эмнэлэгт очоод амиа хорлосон гэж бас ярьдаг/ амийг нь хороосон гэдэг. Харин дараа нь түүний найз залуу үүнийг нь мэдээд галзуурч эмнэлэгт хэвтэж тэндээ энэхүү дуугаа бичсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд тэр ямар ч хүнтэй гэрлээгүй гэдэг. Мэдээж үнэн худал эсэхийг нь бид мэдэхгүй ч дийлэнх нь ингэж ярьдаг. Бас охиныг амиа хорлосон гэж ярьдаг бүүр залууг нь гүтгэгдээд шоронд ороод цусаараа ханан дээр энэ дууг бичсэн ч гэж ч ярьдаг магадгүй энэ нь жоохон дэгэсдүүлсэн зүйл байх. Гэхдээ одоог хэрнээ дууны зохиолч нь мэдэгдэхгүй энэхүү дуунд дуртай маш олон хүмүүс бий. Энэхүү аймшигт түүх нь Эрдэнэт хотод болсон гэж ярьдаг юм билээ. Хамгийн анхны хувилбарыг нь дуулсан хамтлаг дээр ч гэсэн маш их хүмүүс санал зөрөлцдөг. Нэг хороолол хамтлаг болон Реклекс хамтлагууд Мөнхийн хайр гэдгээр дуулсан харин X томъёо хамтлаг Бороо ба нулимс нэрээр дуулсан байдаг.
    Харин та энэхүү дууны тухай мэддэг бол сэтгэгдэл дээр бичих буюу бидэнд мэйл бичиж болох юм. Энэхүү дууны түүхийг үнэн зөвөөр нь бид нийтлэхийг хүсэж байна.

    Дууны үг:

    Дөлгөөн нуурын хөвөөгөөр
    Дүүлэн нисэх хос хун шиг
    Дотны амраг чамайгаа мөрөөдөөд
    Хайрын дуугаа дуулж сууна аа, дуулж сууна ааХайрт чамайгаа гомдоочихоод
    Харанхуй шөнөөр хаяад явахдаа
    Харанхуй байшингийн орцон дотор
    Хашгирч байхыг чинь сонсоогүй ээ, би сонсоогүй ээХайрт охин чамайгаа гомдоон би чинь явсан ч
    Хайрлах сэтгэл зүрх минь чамайг гэсээр байсан юм
    Энхрий хайрт чамаасаа тэрхэн мөчид холдоход
    Эргээд чамтай уулзана гээд сэтгэл тайван алхлаа
    Охин чамайг гомдоочихоод орхиод явах зүрхгүй
    Учралт сайхан чамаасаа уучлалт гуйхаар иртэл
    Хайрт охин чиний минь халуу төөнөсөн бие
    Хөв хүйтэн болсон газар дэрлэж байлаа
    Хайрт охин чамайг минь хэн ингэв дээ
    Хажууд чинь хамтдаа байхгүй би яавдаа
    Энхрийлж хайрлах хайраар чинь үнэхээр би дутах юм
    Эргээд чамтай уулзаад болно гэж бодсон юм
    Эмнэлэг рүү яаран чамайгаа тэврэн ирж
    Би чамд гэсэн тэр л үгийг хэлээд
    Сулхан цохилж байсан зүрх чинь гэнэт зогссонЭмнэлэгийн цагаан орон дээр
    Гунигтайхан хэвтэж байхад чинь
    Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
    Гараа сийлэн тангараг өргөсөн, тангараг өргөсөөн

     

    Хайрт охин чинийхээ хажууд дагаж явлаа
    Хар санаат хүний гарт амь алдаж дээ
    Энхрий хайрт чамайгаа орхиод би яваагүй бол
    Эелдэг даруу инээдээрээ наддаа ирэх байсан
    Хатуу энэ хорвоогийн жамаар би чинь
    Хайрт охин чамайгаа алдах юм гэж үү дээ
    Ингээд чи минь намайгаа энд орхиод
    Анир чимээгүйгээр нисэн одлоо доо
    Охин чи минь надаа хайраа өгсөн ч гэлээ
    Хайр зөвхөн надад зовлон хайрлажээ
    Бурхан харин надад амьдрал заяасан ч
    Хорвоо надад харин үхэл хагацал бэлэглэжээ
    Чамайг гэсэн миний хайр, намайг гэсэн чиний сэтгэл
    Үерхэл хайр минь 100н жилээр үргэлжилж
    Хайрт чамдаа зориулсан эгэл нэгэн дуу минь
    Үүрд чи бид хоёрын дурсгал болон үлдэг хайрт минь

    Цустай цагаан цамцыг чинь бариад
    Цувааны чинь араас алхахдаа
    Гунигийн дуу цээжийг минь зүсээд
    Хоёр нүднээс нулимс бүрхэнэ ээ, нулимс бүрхэнэ ээ

    … би чинь …  чинийхээ булшин дээр очиход
    Чин зүрх минь чичрэн харуусаад
    Хайрт охин минь чи намайг орхиод явлаа гэж үү
    Эргээд энхжингийн оронд уулзья даа

    Хайрт минь хайрт минь наддаа эргээд ирнэ гэж
    Би чинь чамайгаа хүлээсээр сууна
    Хайрт чи минь …
    Харин би чинь чинийх гэж чамтай хамт байна
    Охин чи минь байхгүй ч чамайг хайрласаар
    Өдөр бүр чам дээр ирж сэтгэлээ хэлэх юм даа
    Би чинь чамдаа хайртай гэж хэлж байсан үгээ
    Чулууны чинь өмнө сөхрөн чамдаа би чинь тангараглья
    Хайрт охин чинийхээ араас үхмээр л байх юм
    Хайрт чамдаа …
    Хотоор хөтлөлцөн явах хосуудыг би хараад
    Хоёр нүдний минь нулимс урсах юм даа
    Аавын сайхан охидууд хэдий олон ч гэсэн
    Алдрайхан чамдаа үнэнч шүү би чинь
    Миний чиний, чиний миний энэ л хайр минь
    Хан хорвоод үүрд мөнх үлдэх болно оо

    Хайрт чинийхээ ариун булшин дээр
    Хос хоёр сарнайг өргөчихөөд
    Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
    Дурсаж явахаа би мартаагүй ээ, би мартаагүй ээ

    Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
    Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
    Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
    Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×