Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Дуулиант Гүрээ буюу Содномпил

    Баянхонгор аймгийн харъяат “Гүрээ” Содномпил гэгч эр соц нийгмийн үед нилээд дуулиан тарьж байжээ. Түүнийг яагаад “Гүрээ” гэх болсон бэ гэвэл амьсгалаа түгжээд хашгирахад гүрээ нь маш том төвийгөөд гараад ирдэг юмсанж. Энэ хүн худлаа янгуучлахдаа мэргэшсэн бөгөөд малын хулгайн хэргээр олон жил ял эдлэхдээ хорихын эмч нарыг маш олон удаа чулуу хөөлгөжээ. Тэрээр хүнд ажлаасаа бултахын тулд өвчтэй хүн болж жүжиглэдэг байж. Ямар сайндаа л өглөө ажилд гарахгүйн тулд бослого босохоос өмнө сэмхэн босоод хоёр гараараа хамаг биеэ үрж үнгэж байгаад буцааж хэвтчихнэ. Төдөлгүй бослогын дохио өгөхөд Содномпил толгой дээгүүрээ хөгжлөө нөмөрсөн хэвээр байна. Хянагч очоод хөнжлийг нь хуу татахад тэрээр усан хулгана болтлоо хөлөрчихсөн хариугүй муу амьтан нүдээ нээнэ.

    Тэгээд баахан шаналана. Эмч түүний халууныг үзэхэд 40 градус хүртэл халуурсан байна. Ингээд тэр бүтэн өдрийн ажлаас чөлөөлөгдөнө. Гэхдээ тэр энэ аргаа байнга хэрэглээд байхгүй. Долоо найман контейнерт жонш ачаалах зэрэг хүнд ажилтай өдөр үүнийгээ хэрэгжүүлдэг байж. Тэрээр амьсгал авалгүй гурав дөрвөн минут тэвчиж чаддаг байсан гэдэг.

    Мөн ууланд мод хийж байхдаа байсхийгээд л халуураад төв рүү хүргэгддэг байсан бөгөөд эмнэлэгт очоод зүв зүгээр хөзөр тоглоод сууж байдаг байжээ. Тэгээд хөхүүлж ханиалгахдаа мэргэшсэн нэгэн бөгөөд хүнд юм дээш нь өргөж тавих үед гэв гэнэт л хөхүүлж ханиалгаад ухаан алдаад уначихна. Энэ мэтээр өөрийгөө хүнд ажлаас авардаг байсан бөгөөд сүүлдээ худлаа баашилдгийг хянагч нар гадарлах болсноор хөхүүлж ханиалгаад ухаан алдаад ойчиход нь ер нь тоолгүй дээгүүр нь алхаад гардаг байсан гэдэг.

    Түүний тухай хоригдлуудын дунд тархсан нэг итгэмээргүй яриа байдаг. Тэрээр шоронгоос оргохын тулд үхсэн хүн болж жүжиглэжээ. үүнд түүний амьсгал авалгүй хоёр гурван минут тэвчдэг чадвар нөлөөлсөн бололтой. Гэхдээ энэ бол юу ч биш, өөр нэг арга нь сүрхий нөлөөлжээ. Содномпил нэг удаа ууланд мод хийж байгаад мөн л нөгөө халуурч, хөхүүлж ханиалгадаг ид шидээ үзүүлээд төв рүү хүргэгдэхээр явж байж.

    Замдаа ямар нэгэн байдлаар оргоно гэсэн төлөвлөгөөтэй байсан бөгөөд хажуудаа сууж байсан жолооч, хянагч хоёрыг ямар нэгэн байдлаар аргалахаар шийджээ. Тэгээд уулын нугачаа таарсан донсолгоотой зам дээр явж байтал тэрээр гэнэт хөхүүлж ханиалгаад жолооч руу хүчтэй халтал тэр сандран жолоогоо огцом мушгиж хад мөргөсөн бөгөөд энэ үед кабины хаалга онгойж Содномпил жолоочийн хамт гадгаш шидэгдсэн байна.

    Ингээд тэр ухаангүй юм шиг хэвтжээ. Төдөлгүй жолооч, хянагч хоёр гүйж ирээд түүнийг сэгсэрч үзтэл ямар ч хөдөлгөөнгүй байж. Айсан мань хоёр аманд нь чихээ наатал амьсгаа байдаггүй. Мөн энэ үед Содномпилийн нөгөө сүрхий арга хэрэг болжээ.

    Мань хоёр түүний аниастай нүдийг хүчээр нээгээд нүдэнд нь хуруугаа хүргэж үзтэл огт хөдөлсөнгүй, нүдээ цавчсан ч үгүй. Уг нь хонь алахад л ингэж үздэгсэн. Нүд нь огт цавчихгүй байвал тэгээд л үхчихлээ гэсэн үг шүү дээ. Ингээд мань хоёр түүнийг үхчихлээ гэж сандраад жолооч нь хад мөргөсөн машинаа асаах гэж оролдон, хянагч нь замын машин олж ирэхээр явжээ.

    Энэ үед Содномпил сэмээрхэн мөлхсөөр жалга уруудаад алга болсон байна. Жолооч машинтайгаа ноцолдсоор байгаад төдөлгүй асааж орхиж. Аваарь ослоор хүний амь бүрэлгэчихсэндээ айсан жолооч Содномпил рүү ч очилгүй, машинаасаа ч гаралгүй хянагчаа хүлээгээд уйлаад суугаад байжээ. Цаг гаруй болсны дараа хянагч нэг замын машинтай ирсэн бөгөөд энэ үед нөгөө талийгаач болсон Содномпил нь байдаггүй. Мань хоёр ёстой гайхширалаа баржээ.

    Хянагч түүний хойноос хий дэмий л хараал тавьсан байна. Мөн жолооч руугаа ч агсарч “Чи аманд нь чихээ нааж байхаар зүрхний цохилтыг нь чагнаж үзэхгүй яав” гэж зандарчээ. Харин мань жолооч хүн алаагүйдээ учиргүй баярлаж элгээ хөштөл инээсэн гэдэг. Гэвч Содномпил оргоод нэг их хол явж чадсангүй. Ганцхан цагийн дотор явган нүцгэн тэр хаа холдов гэж.

    Уг нь замдаа тааралдсан адуунаас барьж унаад явна гэж төлөвлөөд куртканыхаа дотор талаар бугуйл хийх нарийхан шидмэс ороож явсан боловч харамсалтай нь түүнтэй адуу тааралдсангүй. Ингээд тэр нэг жалганд бүгж байгаад баригдаж бүхий л булхай нь илэрчээ. Гурав дөрвөн минут амьсгалаа түгжиж болох асуудал. Харин нүдэнд нь гар хүрч байхад огт цавчихгүй байна гэдэг нэг л санаанд багтахгүй байгаа юм. Энэ тухай зарим нэг учир мэдэх хүнээс асуухад “Цавчихгүй байж болно.

    Гагцхүү тэр хүн оюун санаагаа ганцхан цэгт төвлөрүүлж байх шаардлагатай. Гэхдээ үүнийг йогоор хичээллэсэн хүмүүс л хийж чаддаг” гэлээ. Тэгэхээр дээрх явдал хэрвээ үнэн бол “Гүрээ” Содномпил йогоор хичээллэсэн, тэр талаар бас ч үгүй гоц мэргэжилтэн байсан бололтой.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...