Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Дорноговийн чөтгөрийг дарсан Жамбалзундуй ламын номын ид шид

    Энэ явдал ардын хувьсгал ялахаас өмнө болсон гэдэг. Говь нутагт нэгэн өвгөн эмгэн 2 нутагладаг байж. 2 хөгшин ганц охинтой. Охин нь нас биед хүрч эр хүний сэтгэл улаам сайхан бүсгүй болжээ. Нутаг усны залуус сууя амьдаръя гэж элдвээр гуйх авч бүсгүй төдийлөн нүүр өгдөггүй байв. Тэдний ойр орчим айл хунар байхгүй ганц гэрээг нутаглана. Гэрийн эзэн адуу малын эрэл гээд яваад өгнө , эмгэн ус түлшний ажилтай , охин нь цөөн малаа дагаад бэлчээрт өнждөг учир гэр нь эзгүй хоцордог байв.

    Гэтэл тэдэнд санаанд оромгүй жигтэй зүйл тохиолдох болов. Тэр гуврыг орой гэртээ цуглаж ирэхэд нь хэн нэгэн хүн цай хоол хийгээд тавьчихсан байх болсон гэнэ. Тэд бие , биенээсээ хэн нь гэртээ ирснийг лавлацгаахад хэн нь ч ирээгүй гэдэг байв. Хол ойрын аян замын хүн бууж унд хоол болоод явж дээ гэж бодоод өнгөрцгөөх боловч энэ байдал олон хоног үргэлжилсээр байв. Гадаа нь хүн малын ул мөр мэдэгдэхгүй тул тэд хий л гайхацгаана. Нэг удаа хонинд явсан охин нь цэнхэр өнгийн алчууртай болчихоод ирсэн байхыг гярхай өвгөн ажиглаж мэдээд эмгэндээ хэлжээ.  Эмгэн охиноосоо ямар хүн алчууд өгснийг асуухад охин эхлээд дургүйцэж байснаа нэг залуутай танилцсан , тэр нь алчуур бэлэглэснийг ярьжээ. Түүнээс хойш охин хонинд явах болгондоо янз бүрийн бэлэгтэй ирж , гэрт нь ч цай хоол бэлэн байдаг болсоор нилээд хэд хонов. Тэднийд ер хүн амьтан ирж буухгүй мөн охины танилцсан залуу я эс үзэгдэнэ. Нэг өдөр гэрийн эзэн нутагийн үзмэрч гэгдэх хүн дээр очиж болсон бүх зүйлийг ярьтал нөгөө үзмэрч “Тэр чинь хүн биш биелсэн чөтгөр байна , охиноо битгий уулзуул , чадалтай сайн ламаар цаад чөтгөрөө үгүй хийлгэ” гэжээ. Өвгөн гэртээ ирээд эмгэн , охин 2тоо учир явдлыг хэлээд , охиноо хонь малд явуулахаа больсон гэнэ. гэтэл охиныг хонинд явахаа болсноос хойш шөнө болгон гэрийнх нь хошлонг тас огтолчихдог болов. Тасарсан хошлонгоо хичнээн үалгаад ч нэмэргүй өглөө босоод л харахад тасдаад хаячихсан байдаг байлаа. Аргаа барсан өвгөн чөтгөрийг даруулахаар шийдэж “Өврийн багш” гэж алдаршсан лам Жамбалзундуй дээр очоод учраа хэлэхэд “Хааш хаашаа өргөн гүнзгий нүх ухаж бэлтгээд байж бай” гэжээ. Өвгөн л хэлсэн ёсоор бэлтгэв. Зундуй лам товлосон өдрөө тэднийд ирэхэд нутгийн ардууд чөтгөр дарахыг нүдээр үзэхээр цугласан байжээ. Ингээд нүхэн дотор маш их гал түлүүлээд “Өврийн багш” цугларсан хүмүүст хандан:

    Чөтгөрийг маш хүчтэй ном уншиж дарна. Номын хүчээр , нохойн дүрд хувилсан чөтгөр энэ галруу орох ёстой гэв. Ингээд номоо уншиж эхэлтэл гэнэт нэг нохой хаанаас ч юм бэ гарч ирэн нүхний амсар рээ нэг ойртож нг холдоод байжээ. Ийнхүү өнөөх нохой хэд хэдэн удаа буцсан боловч эцэст нь нүхрүү гүйж ороод галд шатмагч нь нүхийг шороогоор дүүргэн булав. Энэ явдал тэнд цугласан хүмүүсийн нүдэн дээр болж өнгөрсөн ба хэрэвээ номын хүч хүрээгүй бол “Өврийн багш” болон тэнд байсан лам хуврагууд амь насаа алдах байсан гэдэг.  Үүнээс  хойш өвгөнийх амар тайван болж , уг чөтгөрийг гэрийн эзний нэрээр нэрлэх болжээ. “Өврийн багш” хэмээх Жамбалзундуй нь ном эрдмээр нутаг усандаа ихэд алдаршсан лам байгаад 1930 аад оны хэлмэгдүүлэлтээс дайжин Өвөр Монголд гарч , хожим 1957 онд буцан ирэн Дорноговь аймагт амьдарч байгаад нас баржээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...