Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Гоо үзэсгэлэн

    Нэгэн нутагт үзэсгэлэн төгөлдөрөөрөө гайхагдсан баян айлын охин амьдран суудаг байж. Тэр хавьд амьдардаг залуучууд бүгд л түүнийг эхнэрээ болгохыг санаархаж битүүхэндээ харц шидэн явцгаадаг байв. Мэдээж нутгийн бусад эмэгтэйчүүдэд энэ нь таалагдаагүй нь ойлгомжтой. Тиймээс нутгийн эмэгтэйчүүд нэгэн өдөр хоорондоо ярилцан охиныг гэр бүлтэй нь алж гэрийг нь шатааж цогцосуудыг нь нэг нүхэнд булж орхижээ. Гэвч нөгөө охин дутуу үхсэн байжээ. Охин тэр нүхэнд удаан байсан тул сүүлдээ өлсөжээ. Өлсөхийн эрхэнд доороо байсан аавынхаа гарнаас нэг хазсанаар түүхий махны амтанд улам орж аав ээж хоёрыгоо идсэн гэдэг. Түүний гэр бүлийг алдаг өдөр суманд дүүгээ дагуулсан нэгэн залуу нүүн иржээ. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа залуу дүүгээ гэртээ үлдээгээд аймгийн төврүү ажилаар явсан юмсанж. Гэтэл тэр үед газарт амьдаараа булагдсан охин арай хийн нүхийг малтсаар гарч ирж хамгийн ойр байсан айлруу гүйлээ.   Гэртээ ганцаараа үлдсэн бяцхан хүү гэртээ ганцаараа тоглож байхад нь хаалгийг нь гаднаас нь хүчтэй нүдэх чимээ гарлаа. Бяцхан хүү: – Хэн бэ? гээд хаалганд ойрттол маш чангаар орилох эмэгтэй хүний дуу сонсогдов. Бяцхан жаал айж орон доогуураа харайн орж нуугдваас хаяагаар нь цэв хүйтэн гар бариад авах нь тэр. Царайг нь харвал нүд нь тас хар бөгөөд энд тэндээ цусны толбо болчихсон харагдана. Хүү айн орон доороос гаран суутал гэрийнх нь дээр нөгөө эмэгтэй гарч тооноор нь өнгийн харж чулуугаар шилийг нь цохиж байв. Жаал хүү тэр үед айсандаа гэрээсээ гараад гүйсэн ч удалгүй баригдаж алуулсан гэдэг. Хүний маханд донтсон эмэгтэй түүний толгойноос эхэлж идэж гарлаа. Бяцхан хүүгийн ах гэртээ эргэн ирэхэд гэрийнх нь урд нэлийсэн цус тосох нь тэр. Энэ үед дүүг нь идэж буй эмэгтэйг тэр хараад алсан гэдэг. Дараа нь түүний царайг эргүүлж харахад хосгүй үзэсгэлэнтэй эмэгтэй байжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×