Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Алтан Цөгцний Дуулиан

    maxresdefault-1.jpg.675b7c13f6c09679b81afbd87c313056.jpg

    Зохиолч Д.Дожоодорж

    Зохиолч Д.Дожоодорж: 80 аад оноос хойш 37 39 онуудын их баривчилгаа, улс төрийн хэлмэгдэлийн талаар теле нэвтрүүлэг хийж тухайн үедээ олны анхаарлын төвд орсон. Үүнээс хойш 90 онд алдарт “Алтан цөгц” ний дуулиан үргэлжилж нийгмийг тэр чигээр нь харь гаригаар давалгаалуулж чадсан.

    Хэсэг шуугиулж олныг бужигнуулаад авсан тэрээр сүүлийн хэдэн жил чимээ анир багатай амьдарч үргэлж шинэ сонин мэдээлэл хайж байдаг үзэгч уншигчид энэ авъяаслаг зохиолч сэтгүүлчийг үгүйлж эхэлсэн.

    Ингээд уншигч таныг Д.Дожоодоржтой уулзуулж “Алтан цөгц” ний шинэ мэдээллүүдийг хүргэе.

    90 ээд онд “Алтан цөгц” ний дуулиан нийгмийг нилээд цочроож байсан үе. Дуулиан яаж төгссөнийг сонирхмоор байна?

    – Тэр Төмөрбаатар гэдэг залуу хэлгүй болчихоод эмнэлэгт хэвтэж байхдаа надад захидал ирүүлсэн юм. “Би хөдөөнөөс нэг алтан цөгц оллоо. Гэтэл харь гаригийнхан шөнө болгон ирж алтан цөгцөө нэхэж зовоогоод байна. Энэ талаар та олон нийтэд мэдээлж өгөөч гэсэн юм. Мэдээлэл хийснийхээ дараа Бор нуурын САА д илгээлтээр хонь хариулж байсан тухай мэдээд тэнд очиж худал хэлж үү үгүй юу гэдгийг шалгасан. Төмөрбаатар гэдэг хүн алтан цөгц энэ тэр гээд яриад байх юм энэ үнэн үү гээд асуусан чинь САА н дарга нь цагдаагийн төлөөлөгч САА н орлогч дарга зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргасан. Төмөрбаатар нилээд хэдэн төлөг үрэгдүүлсэн хүн. Худал хэлээд явах гээд байна гэж САА н дарга нь муу санаалж комисс томилсон байхгүй юу. Тэгээд хажуу айлд нь очоод Төмөрбаатартай юм яриад асуугаад сууж байсан чинь царай нь гэнэтхэн сонин болоод “Намайг харь гаригийнхан дуудаад байна би гэртээ оръё” гэх юм гэнэ. Комисс нь ч Төмөрбаатарыг дагаад гарсан байгаа юм. Гэтэл гэртээ очих замдаа Төмөрбаатар гэнэтхэн нэг эвгүй үсрээд уначихсан гэсэн. Тэгэхдээ амнаас нь цус гараад байна гэнэ. Ааш зан нь их өөр болж за би гэртээ орлоо намайг дуудахаар л та нар араас орж ирээрэй гэж хэлсэн байгаа юм. Удалгүй 3 4 минутын дараа муухай хашгираад байхаар нь комиссынхон гэрт нь орсон чинь ямар ч гэрэл гэгээгүй тас харанхуй. Нэг лаа байсан нь унтарчихсан мань хүн өөрөө орон доогуураа хэвтэж байсан гэж байгаа. Нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон ам руугаа заагаад байсан гэсэн. Тэгсэн чинь хэлнийх нь хөвчийг тасалчихсан цээж нь тэр чигээрээ юм маажчихсан юм уу гэлтэй улаан эрээн болчихсон байсан.

    Тэр бүхнийг шинжээч үзээд ямар тайлбар хийсэн бэ?

    – Ингээд тэр дор нь Сэлэнгэ аймагт авчирч эмчлүүлэн цусыг нь тогтоогоод хотод авч ирсэн. Нилээд хэд хоногийн дараа дахин уулзаж Борнуур орсон юм. Тэгтэл тэр нутгийнхан Төмөрбаатар алтан цөгцийг хөдөөнөөс олсон гээд байгаа. Манай нутагт дээр үеийн номтой лам хүмүүсийн булш бунхан олон бий. Тэндээс л ухаж олсон байх. Тэгээд хараал хүрсэн байлгүй дээ гэж ярьсан. 2 дахь удаагаа телевизээр мэдээллээ. Тэрний дараа Төмөрбаатарын цээжин дээр зурагдсан улаан зураасыг шинжээчид үзүүлсэн. Цээжээр зурсан улаан нь хутга шөвгөөр зурсан юм биш байна. Энэ бол бидний мэдэхгүй өндөр чадалтай мохоо зүйлээр хүчтэй цохигдсон байна гэсэн дүгнэлт гаргасан байсан.

    Цагдаагийнхан энэ тал дээр юу хийсэн бэ?

    Цагдаагийнхан гэрт нь нэг бүрчлэн нарийн шалгалт хийж мохоо зүйл хутга шөвөг хайсан боловч тийм зүйл огт гараагүй. Тэгэхэд хүмүүс үнэн юм биш биз дээ гэж эргэлзэж эхэлсэн.

    Телевиз үзэгчид санал хүсэлтээ захидлаар ирүүлсэн гэсэн. Үзэгчид энэ түүхэнд хэр үнэмшсэн бол?

    Үзэгчдээс ирж байгаа захидлын 100 ны 60 аад хувь нь үнэн байх. 40 өөд хувь нь худлаа хэлсэн гэж дүгнэсэн

    Тэр цөгцний талаар ямар нэг сураг гараагүй юу?

    Цөгцийг зах дээр зарсан гэсэн. Эхлээд 600 төгрөг гэсэн чинь хүн авдаггүй. 400 төгрөг гэсэн чинь нэг өвгөн аваад явчихсан гэж ярьсан. 10 аад жилийн хойно нэг компаний захирал надад тус болж таныг худалч гэж цоллуулсан цөгц чинь манай хадам ахад байдаг юм. Захаас 400 гаар авсан гэсэн. Тэр бол эртний ховор нандин юм цуглуулдаг хүн. Одоо алтан цөгц гэрт нь байгаа. 12 жил сийлсэн цөгц байдаг юм билээ. Хүн дээрэмдэнэ гээд үзүүлдэггүй. Гэрийнхээ хаягийг ч зааж өгдөггүй юм. Найдвартай хүнд бол 40 саяар зарна гэдэг юм шүү дээ гэж хэлсэн.

    Одоо Төмөрбаатар гуай хаана байдаг юм бол?

    – Тэр чинь сургуульд байхдаа хувилгаан нэртэй юм үзэж хардаг мэргэлж их баяжсан гэсэн. Хайлаастын чиглэлд хашаа байшин худалдаад авчихсан. Жип машинтай бүр догь байна гэж уржнан ярьж байсан. Уг нь надтай утсаар ярьдаг байсан. Одоо миний утасны дугаар солигдчихсон болохоор холбоо тасраад байгаа. Саяхан нэг хүн надад Төмөрбаатар Завхан аймагт явж байгаад нас барчихсан гэнэ гэж хэлсэн. Холбоо тасраад байгаа болохоор үхсэн амьд эсэхийг нь би лавтай мэдэхгүй байна. Тэр үед 23 тай байсан одоо байвал 40 л дөхөж яваа хүн байх ёстой.

    Энэ оньсого шиг зүйлд нилээд цаг хугацаа зарцуулж эрэн сурвалжилж байсан сэтгүүлчийн хувьд та үүнийг хэр үнэний ортой зүйл гэж бодож байв?

    Миний хувьд Төмөрбаатарыг 100 хувь худал хэллээ гэж боддоггүй бас жаахан дэгсдүүлсэн юм байдаг л байлгүй. Хамгийн гол нь хэлний хөвчийг нь огтолчихсон. Тэгэхэд гэрээс нь хутга шөвөг байтугай ирмэгтэй зүйл ч олдоогүй. Бас цээжний зураас нь улам тод болсон байна лээ. Одоогоос 4 жилийн өмнө би үзсэн юм. 1991 онд болсон явдал шүү дээ. Тэрнээс хойш сорви нь улам л тодроод гялалзаад байдаг. Маажсан бол сорви нь бүдэгрэнэ биз дээ. Энэ бүгдээс үндэслээд гадны ямар нэг нөлөө байсан байх гэж боддог.

    Одоо эргээд бодоход “Алтан цөгц” гэж дэмий зүйлд цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулжээ. Түүний оронд нэг ном бичсэн бол гэж бодогддог уу?

    Тиймээ тийм. Худал үнэнийг нь тогтоох гэж их хөөцөлдсөн шүү.

    Та чинь гадаадад явж байхдаа харь гаригийн хүн үзсэн гэл үү?

    Америкийн Вашингтонд 1997 онд очихдоо Сансрын музейг нь зориуд үзсэн. 3 хуруутай хөл гар нь томоо халзан толгойтой, царай муутай, даравгар амтай, 80 120 см өндөртэй хүмүүс байдаг юм билээ. Америкийн тагнуулын газрын мэдэлд харь гаригийн 4 хүн байгаа. Билл Клинтон тэр дөрөвтэй 2 3 цаг уулзаж ярилцсан гэсэн. Энэ талаараа дэлхий дахинд мэдээлсэн. Гэхдээ юу ярьсан улсын нууц хэвээр үлдсэн. Харь гаригийнхны унааг манайхан нисдэг таваг гээд байдаг. Тэр нисдэг тавгийг хийсэн төмөрлөг зүйлийг дэлхий дээр хайлуулах чадалтай газар байдаггүй гэсэн. Ямар төмөрлөгөөр хийснийг нь ч бид мэдэхгүй юм. Үсэг бичгийг нь тайлж чадахгүй байгаа. Хэрэв эрдэмтэд сайн ажиллах юм бол 50 100 жилийн дараа тайлж болно гэж яриад байгаа шүү дээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×