Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • ТҮҮХ, ДОМОГ


    1. 1978 оны 3 р сард Кати гийн анхны хүү төрөх үд тэр дөнгөж 16 настай байжээ… Сургуульдаа сурах, хүүхдээ асрах гээд түүнд маш хэцүү байсан ч дөнгөж 16 настай охин гэхэд итгэмээргүй тэвчээр гаргаж байсан юм. Сургуулиасаа гарлаа, эцэг эхдээ дараа болохгүйн тулд хүүтэйгээ биэ даан амьдрахаар байр хөлслөн гарчээ. Жэймс буржгар шаргал үстэй, цэв цэнхэр нүдтэй хөөрхөн хүү байж.
      Гэнэт гай дайрав. Жэймс ой өнгөрөөд хөлд ороод байхдаа бага зэрэг доголж байгааг Кати анзаарчээ. Нэг удаа Жэймс шалан дээр хальтирч унаад босч чадсангүй. Зүүн хөл дээрээ босох гэснээ тэсвэрлэшгүй өвдөх шиг чангаар уйлж эмзэглэж. Кати хүүгээ тэр дор нь эмчид авч очиж хөлнийх нь зургийг авахуулж, бусад шинжилгээнүүдийг хийлгэжээ. Tэгтэл хүүгийн зүүн хөлийн яс ихээхэн сийрэгжилтэй байснаар барахгуй, өөр бусад овчин ч түүнээс илэрчээ. Товчхондоо бол тэр жижигхэн хүү хорт хавдарын нэг бус голомтыг биeдээ агуулсан байснийг эмч нар илрүүлэв. Баруун чихнийх нь ардаас мэс заслийн аргаар нэг хавдар авч, зүүн нүднийх нь угт бас хавдар үүссэн тул хөөрхий хүүгийн зүүн нүд сохорч, эмчилгээний шаардлагаар эмч нар бяцxан хүзүүг нь цоолсон нь муухай сорви үлдээжээ.
      Кати унтах амрахыг умартан ийм насний залуу охидын сонирхох дурлах зүйлс, зугаа цэнгэлийг умартан өвчтэй жаахан хүүгийхээ төлөө сөхөртлөө зүтгэж байсан юм. Бүхэл бүтэн долоон сарын турш цөхрөлтгүй асрамжилсан ч хүү нь гарцаагүй үхэлд тулж иржээ. Эмч нар түүнд ямар ч эмчилгээ тус болохгүйг шуудхан хэлэх хүртэл хөөрхий залуу эх хүүгээ эдгэнэ гэж найдсаар байж, эцэст нь хүүгээ хэрхэн үхэж байгааг харж уйлж суухаас өөр чадах зүйл байхгүй болсон байна. 1980 оны 4 р сарын 10 ний өглөө бяцxан Жэймс хүү нас барсан юм. Түүний сүүлчийн хэлсэн үг нь ” Моmmy don’t cry” гэсэн үг байв. Хөөрхий зовлонт хүү энэ дэлхийгээc нисэн одов. Түүнээс хойш олон жил өнгөрч Кати гэрлэж дахин нэг охин, хүү төрүүлжээ.
      Тэрээр 1992 онд бас нэгэн хүү төрүүлэв. эмч нар хүүг нь төрсөний дараа авч яваад удтал байсний эцэст авчирч өгөхдөө ” Хүү чинь зүүн нүд нь хараагуй, тунгалаг юм” гэж хэлжээ. Хүүхдээ алдаж хаширсан Кати эхлээд эмч нарыг хүүхэд нь нас барсаныг хэлэх гэж байна гэж айсан байсан тул нэг нүдний хараа байхгүй зэргийн мэдээг нэг их зовиурлалгүй хүлээж авчээ.
      Кати шинэ төрсөн хүүгээ анх тэврэхдээ нэг сонин мэдрэмж төрч байгааг мэдрэв. яaгаад ч юм энэ шинэ xүү Жэймс нь юм шиг санагдсан тул хүүхдээ яaран задалж хамаг биeйиг нь нягтлан үзэхэд сэжиг нь улам лавширч. Түүний хүзүүн дээр Жэймс ийн хүзүүнд гуурс байсан яг тэр газар сорви мэт хачирхалтай мэнгэ байсний дээр, зүүн хөл нь арай богиновтор.
      Кати өөрөө хүрэн нүд, бараан үстэй, нөхөр нь ч бараан нүд үстэй, бусад хүүхдүүд нь эцэг эхээ дуурайсан байтал энэ шинэ хүү яг Жэймс шиг буржгар шаргал үстэй, цэв цэнхэр нүдтэй байлаа.
      Хүүг Чад гэж нэрлэсэн бөгөөд тэр өсч том болох тусмаа хөөрхий Жэймс тэй улам адилхан болсоор байлаа. явах хөдлөх, ааш зан, зүүн хөл нь ялимгүй доголон, баруун чихнийх нь ард бас л Жэймс ийн хавдар авахуулсан яг тэр газар бас нэг сорви мэт мэнгэтэй гээд бүх юм гайхалтай байв. Кати аль хэдийн Жэймс эргэж төрсөн байна гэдгийг сэжиглэж эхлээд байсан ч хүн дахин төрж, буцаж амилах мэтийн зүйлд хэзээ ч итгэж яваагүй тэрбээр гайхшаа барж дотроо зовж байв.
      1997 оны хавар Чад гэнэт ээждээ “Ээжээ, бидний хуучин амьдарч байсан байшинд очмоор байна” гэж хэлсэн байна. Кати “Ямар байшин” гэж лавлахад тэр хүү, хуучин Кати гийн Жэймс хүүтэйгээ хамт амьдарч байсан байрыг бүх шинжээр нь дүрслэн хэлж, тэр ч байтугай доторх тавилганы өнгө, байрлалыг нэрлэсэн байна. Кати ихээхэн цочирдож. Яaгаад Чад тэр байшинд очихыг хүсч байгааг асуухад ” Би таныг тэнд ганцааранг чинь орхисон шүү дээ, та санахгүй байна уу?” гэж хэлжээ. Түүнээс хойш Чад тоглож байгаад гэв гэнэт больж Жэймс ийн амьдралийн тухай ярьж, ээжийгээ тэр байшинд авч очооч гэж байн байн гуйх болжээ. Кати д энэ нь хэцүү байсан нь мэдээж. Чад тэр ч байтугай ээжээсээ “Ээжээ би хэзээ дахиад хагалгаанд орох вэ?” гэж асуужээ, юyн хагалгаа гэхэд Жэймс ийн хийлгэж байсан хагалгаануудийг дурьдсан байна. өөр маш олон зүйлийг тэр хүү дүрдаж, ингэж ярьж байхдаа дуу нь өөр болж, ээжийгээ бишрэл хүндэтгэл шингэсэн нүдээр хардаг байжээ. Кати гийн өөр төрөл садангууд, ээж нь ч нас барсан Жэймс, одоогийн жаахан хүү Чад 2 гайхалтай адилхан болохыг өөрийн эрхгүй анзаарч дор бүрнээ бодолтой байсан ч зовлон туулсан эхэд хуучин шархыг нь хөндөхгүйн тулд хэзээ ч ил гаргаж хэлж байсангүй.
      Нэг удаа Кати Чад д Жэймс ийн зургийг үзүүлэхэд Чад ийн царай хачин болж ээждээ хэлсэн нь: Ээжээ энэ хүү бол би байгаасай гэж хүсч байна. Энэ бол би өвчтэй байхдаа лаазтай ундаа даадаггүй байсан би байна шүү дээ”… ” Би өвдөөд таныг их зовоосон”… “тэгээд би нас бараад… буцаж ирээд”… ” хэрэв би ухвэл дахайд л эргээд ирнэ” гэхчлэн ярьжээ. Кати энэ талаар судалгаа хийдэг олон хүмүүс түүний дотор хүүхдийн дахин төрөлтийн талаар дагнан ажилладаг Carol Bowman тай холбоо барьж түүнтэй хамтран удаан хугацааний турш хүүгээ судалхын хамтаар түүнтэй яaж харьцах, хүмүүжүүлэх, цаашид яaх тухай мэдэж авчээ. Тэр хүүтэйгээ хуучин амьдарч байсан байшиндаа очиж, eр нь чадах бүхнээ хийсний эцэст Чад хүү өнгөрсөн амьдралаа байнга яриад байх нь багасч, ээжийгээ тийм насны жижигхэн хүүд баймгуйгээр их хайрлах болжээ. Тэд биe биeэ ойлголцсоноос хойш Чад ын хараагүй байсан зүүн нүд бага багаар хараа орж, оношийг нь ч тогтоож чадахгүй байсан эмч нарын гайхшралыг төрүүлсэн юм. Одоо Чад хүү ээж, аав гэр булийхэнтэйгээ хамт Амeрикийн нэгэн мужид сайн сайхан амьдарч байна. Гэвч хүүгийн төрөлхийн сорви мэт мэнгэнүүд, Жэймс ийн нүүр хорт хавдраас болж зүүн тал нь баруун талаасаа арай татанги мэт харагддаг байсанчлан Чадийн нүүрйин зүүн тал нь бага зэрэг богиновтор татанги байдаг нь одоо ч хэвээрээ.
      0 0 92
    2. Наяад оны дундуур нэгэн сонирхолтой үйл явдал Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны ойролцоо болсныг тэнд цэргийн алба хашиж байсан Д.Зоригтбаатар ярьсан юм. Монголд хаанаас матар  орж ирэхгүй нь ойлгомжтой. Тухайн үед чөтгөр шулам гэж ярих нь битгий хэл, бурхан шүтээнээ ч ил гаргахад бэрх цаг үе байсан болохоор тэр сонирхолтой амьтны талаар хэдхэн хүмүүсийн дунд яриа болоод л өнгөрсөн байх юм.
      Харин өвгөн Элбэгбаяр гуай анх ам нээж тэр чинь матар биш манай энэ нутгийн савдаг байгаа юм гэж хэлээд золтой л цагдаа шүүхэд очоогүй салж байжээ. Ингээд тэр нутгийн савдаг хэрхэн хүмүүсийн нүдэнд ил гарсныг одоо өгүүлье. Үүнийг ярьж өгсөн Д.Зоригтбаатар гэгч тухайн үед бага түрүүч цолтой байсан ба түлшний мод хийж байсан аж. Өөрөө дотроо чамгүй шүтлэгтэй байсан тул хамаагүй мод хөрөөдчих вий гэж аль болохоор хянаж явдаг байжээ. Нэг удаа Готов гэдэг цэрэг нь голын дэргэд буй хэсэг модруу очиж хуурай нойтныг нь үзээд ирье гэж яваад, төдөлгүй овоо хэдэн хуурай мод байна. Үгүй ядаад цагаалахад амар юм гээд иртэй сүх барин буцаж. Бусад нь унагасан  модоо мөчирлөөд араас чинь очъё гээд үлджээ. Төдөлгүй сүхний дуу хангинаж гарчээ. Мод мөчирлөж дуусаад түүний араас хөдлөх гэтэл Готов өөдөөс нь гараа сарвайчихсан “амь авраарай” гэсээр айсуй гэнэ. Цэргүүд инээж дор бүрнээ шоолж зогссон байна. Юун шоолох манатай араас нь аймаар том матар айсуй харагджээ. Сүх хөрөөнөөс өөр зэвсэггүй тэд амь амиа бодон мөчирлөг модруу харайн гарцгаасан байна. Готов ч сая л ухаан сийлэв бололтой модруу харайн гарчээ. Матар араас нь бараг км хэртэй яваад хэсэг зогсон ийш тийш харж байснаа буцаж явж голын усруу гулсан оржээ. Нэлээд байсны эцэст цэргүүд Зоригтбаатарын тушаалаар модноос бууцгаан нөгөө матар явсан мөрийг очиж үзжээ. Яах аргагүй бодит амьтны мөр  байсан тул Зоригтбаатар цэргүүдээ аван ойролцоо байсан анги дээр очсон байна. Цэргүүдийн ярихыг инээж нэг, хөмсөг зангидаж нэг сонсож байсан салаан захирагч нь тушаал буулган цэргүүдээ зэвсэглэн голын захыг гурав хоног  манаж хоносон боловч дахин ер барааг нь хараагүй байна. Ганц хоёр цэрэг үзсэн бол худлаа гэхсэн. Арвын арван цэргийн хорин нүд харсан болохоор яах аргагүй үнэн билээ. Хэсэг хугацаанд чимээгүй байсан ба гэнэт өнөөх матрын тухай Бугант даяар түгшин ярьж эхлэхэд тэд баярлаж байсан цэргийн анги хүртэл түгшүүр зарлан хоёр гурав хоног сандарцгааж байсан  гэнэ. Нууц нь үл тайлагдах тэр матрыг сүүлийн удаа харсан хүн бол Бугантад найзындаа амарч байсан Энхцэцэг Төмөрбаатар гэдэг хосууд юм байна. Модгүй зэлүүд газрын хүмүүс болохоор сав л хийвэл модоор явж зугаалах дуртай байжээ. Өглөөний шүүдэр арилахаар л модруу явдаг зангаараа Төмөрбаатар Энхцэцэг хоёр явжээ.  Тэр өдөр найз нь хагас ажилтай байсан тул гэртээ эрт ирээд найз нартаа хоол бэлдээд амарч суужээ. Гэтэл гаднаас Төмөрбаатар эхнэрээ үүрчихсэн бөөн амьсгаа хөлс болсон амьтан орж ирсэн байна. Юу болсныг нь лавлахад аймаар, ёстой аймаар гэж бахардан  байж ярихдаа “Танай энд матар байна Юмыг сорж иддэг гэнэлээ. Эхнэр маань зугтааж яваад бахардахаар нь арай гэж нэг юм үүрч ирлээ. Бид голд юмаа угаах санаатай байсан юм. Хурдхан шиг буцах юм” гэжээ. Урьд нь нэг удаа матрын тухай сонссон болохоор хүмүүс, эхнэр нөхөрт итгэж дахин хэсэг хугацаанд түншицгээсэн байна. Үүнээс хойш дахин матар үзэгдэх нь битгий хэл хүмүүс бараг түүнийг мартсан аж. Монгол оронд яаж ч бодсон матар орж ирэх аргагүй болохоор Тэр хүмүүст харагддаг байсан матар яах аргагүй чөтгөр шулам байхаас зайлахгүй биз. Элбэгбаяр гуайн хэлдгээр тэр нутгийн савдаг байж байгаад хүн төрлөө олсон байж юуны магад
      0 0 86
    3. Энэ явдал ардын хувьсгал ялахаас өмнө болсон гэдэг. Говь нутагт нэгэн өвгөн эмгэн 2 нутагладаг байж. 2 хөгшин ганц охинтой. Охин нь нас биед хүрч эр хүний сэтгэл улаам сайхан бүсгүй болжээ. Нутаг усны залуус сууя амьдаръя гэж элдвээр гуйх авч бүсгүй төдийлөн нүүр өгдөггүй байв. Тэдний ойр орчим айл хунар байхгүй ганц гэрээг нутаглана. Гэрийн эзэн адуу малын эрэл гээд яваад өгнө , эмгэн ус түлшний ажилтай , охин нь цөөн малаа дагаад бэлчээрт өнждөг учир гэр нь эзгүй хоцордог байв.
      Гэтэл тэдэнд санаанд оромгүй жигтэй зүйл тохиолдох болов. Тэр гуврыг орой гэртээ цуглаж ирэхэд нь хэн нэгэн хүн цай хоол хийгээд тавьчихсан байх болсон гэнэ. Тэд бие , биенээсээ хэн нь гэртээ ирснийг лавлацгаахад хэн нь ч ирээгүй гэдэг байв. Хол ойрын аян замын хүн бууж унд хоол болоод явж дээ гэж бодоод өнгөрцгөөх боловч энэ байдал олон хоног үргэлжилсээр байв. Гадаа нь хүн малын ул мөр мэдэгдэхгүй тул тэд хий л гайхацгаана. Нэг удаа хонинд явсан охин нь цэнхэр өнгийн алчууртай болчихоод ирсэн байхыг гярхай өвгөн ажиглаж мэдээд эмгэндээ хэлжээ.  Эмгэн охиноосоо ямар хүн алчууд өгснийг асуухад охин эхлээд дургүйцэж байснаа нэг залуутай танилцсан , тэр нь алчуур бэлэглэснийг ярьжээ. Түүнээс хойш охин хонинд явах болгондоо янз бүрийн бэлэгтэй ирж , гэрт нь ч цай хоол бэлэн байдаг болсоор нилээд хэд хонов. Тэднийд ер хүн амьтан ирж буухгүй мөн охины танилцсан залуу я эс үзэгдэнэ. Нэг өдөр гэрийн эзэн нутагийн үзмэрч гэгдэх хүн дээр очиж болсон бүх зүйлийг ярьтал нөгөө үзмэрч “Тэр чинь хүн биш биелсэн чөтгөр байна , охиноо битгий уулзуул , чадалтай сайн ламаар цаад чөтгөрөө үгүй хийлгэ” гэжээ. Өвгөн гэртээ ирээд эмгэн , охин 2тоо учир явдлыг хэлээд , охиноо хонь малд явуулахаа больсон гэнэ. гэтэл охиныг хонинд явахаа болсноос хойш шөнө болгон гэрийнх нь хошлонг тас огтолчихдог болов. Тасарсан хошлонгоо хичнээн үалгаад ч нэмэргүй өглөө босоод л харахад тасдаад хаячихсан байдаг байлаа. Аргаа барсан өвгөн чөтгөрийг даруулахаар шийдэж “Өврийн багш” гэж алдаршсан лам Жамбалзундуй дээр очоод учраа хэлэхэд “Хааш хаашаа өргөн гүнзгий нүх ухаж бэлтгээд байж бай” гэжээ. Өвгөн л хэлсэн ёсоор бэлтгэв. Зундуй лам товлосон өдрөө тэднийд ирэхэд нутгийн ардууд чөтгөр дарахыг нүдээр үзэхээр цугласан байжээ. Ингээд нүхэн дотор маш их гал түлүүлээд “Өврийн багш” цугларсан хүмүүст хандан:
      Чөтгөрийг маш хүчтэй ном уншиж дарна. Номын хүчээр , нохойн дүрд хувилсан чөтгөр энэ галруу орох ёстой гэв. Ингээд номоо уншиж эхэлтэл гэнэт нэг нохой хаанаас ч юм бэ гарч ирэн нүхний амсар рээ нэг ойртож нг холдоод байжээ. Ийнхүү өнөөх нохой хэд хэдэн удаа буцсан боловч эцэст нь нүхрүү гүйж ороод галд шатмагч нь нүхийг шороогоор дүүргэн булав. Энэ явдал тэнд цугласан хүмүүсийн нүдэн дээр болж өнгөрсөн ба хэрэвээ номын хүч хүрээгүй бол “Өврийн багш” болон тэнд байсан лам хуврагууд амь насаа алдах байсан гэдэг.  Үүнээс  хойш өвгөнийх амар тайван болж , уг чөтгөрийг гэрийн эзний нэрээр нэрлэх болжээ. “Өврийн багш” хэмээх Жамбалзундуй нь ном эрдмээр нутаг усандаа ихэд алдаршсан лам байгаад 1930 аад оны хэлмэгдүүлэлтээс дайжин Өвөр Монголд гарч , хожим 1957 онд буцан ирэн Дорноговь аймагт амьдарч байгаад нас баржээ.
      0 0 102
    4. Говь нутгийн хэсэг хүмүүс 2003 оны долоодугаар сард эх орныхоо үзэсгэлэнт газруудын нэгээхэн хэсэгтэй танилцахаар Єврийн сайхан хангай нутгийг зорьжээ. Говийн хүмүүс болоод ч тэр үү тэдний замд тааралдсан уул уснаас авахуулаад юм бүхэн сонирхолтой, содон байв. Говь нутагт єссєн тэдэнд сонин дүрстэй уул хад, жалга дов тааралдсан ч зургийг нь дарсаар явав. Тэнүүн говийн тал хээр нутгаа туулж хангайн замд орсон хүмүүс аян замдаа алжаалж хэсэг буудаллан цайлахаар болжээ. Зуны дэлгэр цагт хангай нутгийн тэнгэр цэлмэг, агаар тунгалаг байлаа. Нутгийн зуншлага энэ тэрийг хэсэг ярилцаж нутгаас авч гарсан айраг, сархадаас ууж аяны дєрєєгєє чангалаад цэлгэр сайхан хєдєє нутагт гарсны хэрэг юу билээ бас ч гэж багагүй шуугилдаж аваад цааш хєдєлцгєєлєє. Аяны “юм” амттайг ч хэлэх үү дариван шуугисан найзууд их л хєгжилдєцгєєн цааш хурдаа авчээ. Гэтэл Арвайхээр хот руу дєхєж очих засмал зам буюу бидний ярьдгаар хар зам дээр гэнэт тэнгэрт тулсан шороо гэмээр зүйл боссон гэнэ.
      Худалч хүнд єдєр болгон шахам шороо буцалж байдаг говийнхон энэ үзэгдлийг нэг их тоолгүй, замын “юм” нд халамцсан болохоор ч тэр биз дээ “нэвтлээд гарнаа” гэцгээгээд давхижээ. Гэсэн ч тэднийг тэр шороо руу ормогц тас харанхуй нємрєн авч харанхуй дундуур бараг нэг километр хэртэй газар яваад урьдын адил цэлмэг агаарт гарч ирсэн байна. Яг тэр “шороон харанхуй” дотор явах нэг километр хэрийн газарт энгийн цагт шуурдаг хүчтэй шорооны үед харанхуйлдаг харанхуйгаас даруй хэд дахин илүү тас харанхуй байсан гэнэ. Тэнд явж байсан хүмүүс энэ явдлыг “Яг л аймшгийн кинонууд дээр гардаг шиг хий хоосон харанхуй. Бидний зурагтаар л хардаг сансар огторгуйн хоосон орон зайд жингүйдэж яваа юм шиг л байсан. Айсандаа яаж явж тэр харанхуйгаас гарснаа ч мэдээгүй” хэмээн ярьсан юм. Тэнгэр газар гэж ялгах юм юу ч үгүй зүгээр л гүн харанхуй байсан аж. Балмагдсан хүмүүс машинаас яаран бууж тэднийг дайрч гарсан тэр “тас харанхуй” тийш харахад юу ч болоогүй мэт харагдах юм єчүүхэн ч байгаагүй гэнэ. Айх гайхах зэрэгцсэн хүмүүс хэсэг алмайран зогсчээ. Гэтэл тэднийг зам дээр гайхширсан байдалтай зогсож байгааг анзаарсан машинтай хэсэг хүмүүс ирж тэдэнтэй уулзжээ. Мэнд усаа мэдэлцсэний дараа болсон явдлын талаар ярихад нутгийн ард Ж.Гантулга гэх жолооч “Нэг тиймэрхүү явдал тохиолддог тухай сураг дуулдаад байдаг юм.
      Гэхдээ хамгийн сонирхолтой нь нутгийн иргэдэд таарсан тохиолдол гарч байгаагүй. Дандаа л єєр нутгаас аялж зугаалахаар ирсэн хүмүүст таардаг гэсэн. 2000 оны хавар Канадаас ирсэн хэсэг жуулчдад яг ийм явдал тохиолдсон юм. Та хэдийг ч харин зєєлєн дайрсан бололтой. Тэдний машин нь унахаа шахаад налж ирсэн гэсэн. Тэр Канадуудад орчуулагч хийж байсан Монгол залуу болон нэг Канад эмэгтэй бүр шоконд орчихоод тайвширч чадахгүй байсан гэсэн шүү. Энэ лав гадны хүмүүсийг манай нутагт хал балгүй аялаад буцаарай гэсэн лус савдгийн дохио сануулга байх. Тэр Канадуудын зарим нь аялалаа зогсооё гэж байсан ч олонх нь энэ саналыг дэмжээгүй учир цааш явсан гэсэн. Аялагчид л болсон хойно адал явдал хайхгүй хэн байх билээ. Дараа нь сонсож байхнээ энэ явдлаас нэг жилийн дараа дээрх болсон явдлын нууцыг тайлна хэмээн нєгєє хэсэг Канадуудын зарим нэг нь мэргэжлийн хүмүүс дагуулан Євєрхангайн энэ нутагт ирсэн сурагтай байсан. Гэхдээ тэд ганзага хоосон буцсан гэсэн. Хэрэгтэй зүйл олсон ч гадаадынхан айхтар юм чинь нууцалсан ч байж болно л доо. Олон адал явдлуудтай учирч явсан жуулчдын зарим нь далайн хар салхинаас ч аймшигтай байна. Айхтар их хүчгүй мєртлєє гүн харанхуйд автуулсан “жинхэнэ аймшиг” гэдэг чинь энэ байна гэж ярьсан шүү” хэмээжээ.
      0 0 72
    5. 1980 он. Улаанбаатар хот Сүхбаатарын талбай. Хөшөөний хажууд сууж байсан 16 18 насны 2 охин 1 хүү гэнэт агаарт уусан алга болжээ. Үүнийг ойр орчимд байсан 30 гаруй хүн өөрийн нүдээр харав. Харин НАХ(Нийгмийг аюулаас хамгаалах (Одоо байхгүй) яам ойр хавьд байсан хүмүүсийг юү ч хараагүй гэдгийг хатуу анхааруулав! Үүнээс хойш энэ хэрэг “бүдгэрэв”. 1937 он. Япон – Хятадын дайн ид дүрэлзэж байлаа. Япончууд Нанжин хотруу ойртож байв. Хятадын армийн ахлах дэслэгч Ли Фү Шинь 3000 хүнээр хүч нэмэгдүүлэхийг хүсчээ. Нэмэлт хүч удалгүй ирснийг Хөх мөрний эрэг дагуух 3 километрийн шугамд тараан байрлуулав. Гэтэл маргааш өглөө нь өнөөх ор мөргүй алга болжээ. Ойрхон байсан бусад Хятад цэргүүд ч сэжигтэй чимээ сонсоогүй гэнэ. 3000 цэрэг урваагүй  , дайсанд олзлогдоогүй , зүгээр л агаарт шингэх мэт оргүй алга болжээ. 1943 оны 10 р сард АНУ н парапсихологчид цэргийнхэнтэй хамтран хүнлэг бус туршилт хийв. Филадельфи хотын далайн хөлөг онгоц засварын газарт байсан АНУ н тэнгисийн цэргийн “Элриж” хэмээх мина зөөгчийг ер бусын хүчтэй цахилгаан соронзон орны нөлөөнд оруулжээ. Хөлөг онгоц үзэгдэхгүй болсон бөгөөд туршилт хийсэн газраас 1000 гаруй километрийн цаана Ньюарк боомтод оччихсон байлаа. Соронзон орны үйлчлэл зогсмогц мина зөөгч хуучин газартаа “эргэж ирэв” Энэ бол жинхэнэ дуулиан. Гэхдээ туршилтад өртсөн далайчдын хувьд “аялал” тун эмгэнэлтэй төгссөн. Нэг хэсэг нь учир битүүлгээр үхэж , зарим нь сураггүй алга болж , нөгөө хэсэг нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэв. Тэднийг өөр өөр нэрээр эмнэлэгт хэвтүүсэн болохоор хэрэг бас л “бүдгэрэв”
       
      0 0 133
    6. Баянхонгор аймгийн харъяат “Гүрээ” Содномпил гэгч эр соц нийгмийн үед нилээд дуулиан тарьж байжээ. Түүнийг яагаад “Гүрээ” гэх болсон бэ гэвэл амьсгалаа түгжээд хашгирахад гүрээ нь маш том төвийгөөд гараад ирдэг юмсанж. Энэ хүн худлаа янгуучлахдаа мэргэшсэн бөгөөд малын хулгайн хэргээр олон жил ял эдлэхдээ хорихын эмч нарыг маш олон удаа чулуу хөөлгөжээ. Тэрээр хүнд ажлаасаа бултахын тулд өвчтэй хүн болж жүжиглэдэг байж. Ямар сайндаа л өглөө ажилд гарахгүйн тулд бослого босохоос өмнө сэмхэн босоод хоёр гараараа хамаг биеэ үрж үнгэж байгаад буцааж хэвтчихнэ. Төдөлгүй бослогын дохио өгөхөд Содномпил толгой дээгүүрээ хөгжлөө нөмөрсөн хэвээр байна. Хянагч очоод хөнжлийг нь хуу татахад тэрээр усан хулгана болтлоо хөлөрчихсөн хариугүй муу амьтан нүдээ нээнэ.
      Тэгээд баахан шаналана. Эмч түүний халууныг үзэхэд 40 градус хүртэл халуурсан байна. Ингээд тэр бүтэн өдрийн ажлаас чөлөөлөгдөнө. Гэхдээ тэр энэ аргаа байнга хэрэглээд байхгүй. Долоо найман контейнерт жонш ачаалах зэрэг хүнд ажилтай өдөр үүнийгээ хэрэгжүүлдэг байж. Тэрээр амьсгал авалгүй гурав дөрвөн минут тэвчиж чаддаг байсан гэдэг.
      Мөн ууланд мод хийж байхдаа байсхийгээд л халуураад төв рүү хүргэгддэг байсан бөгөөд эмнэлэгт очоод зүв зүгээр хөзөр тоглоод сууж байдаг байжээ. Тэгээд хөхүүлж ханиалгахдаа мэргэшсэн нэгэн бөгөөд хүнд юм дээш нь өргөж тавих үед гэв гэнэт л хөхүүлж ханиалгаад ухаан алдаад уначихна. Энэ мэтээр өөрийгөө хүнд ажлаас авардаг байсан бөгөөд сүүлдээ худлаа баашилдгийг хянагч нар гадарлах болсноор хөхүүлж ханиалгаад ухаан алдаад ойчиход нь ер нь тоолгүй дээгүүр нь алхаад гардаг байсан гэдэг.
      Түүний тухай хоригдлуудын дунд тархсан нэг итгэмээргүй яриа байдаг. Тэрээр шоронгоос оргохын тулд үхсэн хүн болж жүжиглэжээ. үүнд түүний амьсгал авалгүй хоёр гурван минут тэвчдэг чадвар нөлөөлсөн бололтой. Гэхдээ энэ бол юу ч биш, өөр нэг арга нь сүрхий нөлөөлжээ. Содномпил нэг удаа ууланд мод хийж байгаад мөн л нөгөө халуурч, хөхүүлж ханиалгадаг ид шидээ үзүүлээд төв рүү хүргэгдэхээр явж байж.
      Замдаа ямар нэгэн байдлаар оргоно гэсэн төлөвлөгөөтэй байсан бөгөөд хажуудаа сууж байсан жолооч, хянагч хоёрыг ямар нэгэн байдлаар аргалахаар шийджээ. Тэгээд уулын нугачаа таарсан донсолгоотой зам дээр явж байтал тэрээр гэнэт хөхүүлж ханиалгаад жолооч руу хүчтэй халтал тэр сандран жолоогоо огцом мушгиж хад мөргөсөн бөгөөд энэ үед кабины хаалга онгойж Содномпил жолоочийн хамт гадгаш шидэгдсэн байна.
      Ингээд тэр ухаангүй юм шиг хэвтжээ. Төдөлгүй жолооч, хянагч хоёр гүйж ирээд түүнийг сэгсэрч үзтэл ямар ч хөдөлгөөнгүй байж. Айсан мань хоёр аманд нь чихээ наатал амьсгаа байдаггүй. Мөн энэ үед Содномпилийн нөгөө сүрхий арга хэрэг болжээ.
      Мань хоёр түүний аниастай нүдийг хүчээр нээгээд нүдэнд нь хуруугаа хүргэж үзтэл огт хөдөлсөнгүй, нүдээ цавчсан ч үгүй. Уг нь хонь алахад л ингэж үздэгсэн. Нүд нь огт цавчихгүй байвал тэгээд л үхчихлээ гэсэн үг шүү дээ. Ингээд мань хоёр түүнийг үхчихлээ гэж сандраад жолооч нь хад мөргөсөн машинаа асаах гэж оролдон, хянагч нь замын машин олж ирэхээр явжээ.
      Энэ үед Содномпил сэмээрхэн мөлхсөөр жалга уруудаад алга болсон байна. Жолооч машинтайгаа ноцолдсоор байгаад төдөлгүй асааж орхиж. Аваарь ослоор хүний амь бүрэлгэчихсэндээ айсан жолооч Содномпил рүү ч очилгүй, машинаасаа ч гаралгүй хянагчаа хүлээгээд уйлаад суугаад байжээ. Цаг гаруй болсны дараа хянагч нэг замын машинтай ирсэн бөгөөд энэ үед нөгөө талийгаач болсон Содномпил нь байдаггүй. Мань хоёр ёстой гайхширалаа баржээ.
      Хянагч түүний хойноос хий дэмий л хараал тавьсан байна. Мөн жолооч руугаа ч агсарч “Чи аманд нь чихээ нааж байхаар зүрхний цохилтыг нь чагнаж үзэхгүй яав” гэж зандарчээ. Харин мань жолооч хүн алаагүйдээ учиргүй баярлаж элгээ хөштөл инээсэн гэдэг. Гэвч Содномпил оргоод нэг их хол явж чадсангүй. Ганцхан цагийн дотор явган нүцгэн тэр хаа холдов гэж.
      Уг нь замдаа тааралдсан адуунаас барьж унаад явна гэж төлөвлөөд куртканыхаа дотор талаар бугуйл хийх нарийхан шидмэс ороож явсан боловч харамсалтай нь түүнтэй адуу тааралдсангүй. Ингээд тэр нэг жалганд бүгж байгаад баригдаж бүхий л булхай нь илэрчээ. Гурав дөрвөн минут амьсгалаа түгжиж болох асуудал. Харин нүдэнд нь гар хүрч байхад огт цавчихгүй байна гэдэг нэг л санаанд багтахгүй байгаа юм. Энэ тухай зарим нэг учир мэдэх хүнээс асуухад “Цавчихгүй байж болно.
      Гагцхүү тэр хүн оюун санаагаа ганцхан цэгт төвлөрүүлж байх шаардлагатай. Гэхдээ үүнийг йогоор хичээллэсэн хүмүүс л хийж чаддаг” гэлээ. Тэгэхээр дээрх явдал хэрвээ үнэн бол “Гүрээ” Содномпил йогоор хичээллэсэн, тэр талаар бас ч үгүй гоц мэргэжилтэн байсан бололтой.
      0 0 91
    7. Цаг үе бүхэн өөрийн баатартай байдгийн адилаар ус нутаг болгон сайн, муу “алдартан” тай байдаг. Хөвсгөл нутаг “Тайгын” Төмөрөөр, харин Хан Хөхий нутаг “Шилийн” Шийрэвээр овоглох шахдаг юм.
      Тэр хоёулаа ялимгүй хэргээр шоронгийн хаалга татсан бөгөөд хэн хэн нь эрх чөлөөгөө хасуулж торон доторх болжмор шиг байхыг хүсээгүй тул ял шийтгэл нэмүүлэх бүү хэл амь насаа алдахыг ч юманд үл бодон оргож, тэгээд тэр чигээрээ бүгэн 10 жил хээрээр гэр, хэцээр дэр хийсэн шинэ цагийн шилийн эрс байв.
      “Шилийн” Шийрэвийг таван метр орчим нүхэнд хийгээд орхитол бүсээ цуу татаж бугуйл хийгээд нүхний аман дахь өнчин бутыг угаар нь бугуйлдан дүүжлээд гарсан гэдэг. Мөн цагдаа нараас зугтаж Ховдын гол руу морьтойгоо үсэрч ороод сэлээд цаад эрэг рүү нь гараад зугтаасан гэхчлэн үлгэр домог шиг яриа их байдаг.
      Шоронгоос оргож уул хадаар арван жил бүгсэн ялт оргодол Шийрэвийг баривчлах даалгавар Увс аймгийн Шүүхийн дарга Рагчаагийн толгой дээр нэг л өдөр буужээ. Оргож босч яваа нь үнэн боловч Шийрэв хэнд ч гай төвөг тариагүй тул Рагчаад араас нь үхэн хатан хөөцөлдөх сонирхол байсангүй.
      Гэвч босуулыг барихгүй бол “Нам чиний толгойтой ярина” гэсэн учир хэрхэн барих арга сүвийг удтал хайсны эцэст Шийрэвийн бага залуугийн нөхөр “Чөргөр” Раадан гэгчийг сэнхрүүлэхээр шийджээ. Тэгээд хоёр гурван эрийг дайчлан дагуулаад “Чөргөр” ийнд очиж цөсийг нь зайлтал айлгаж үгэндээ оруулсан ажээ.
      “Чөргөр” Раадан бол “Шилийн” Шийрэвтэй ан гөрөө, адуу малд цугтаа явдаг төдийгүй нилээд хөлжсөн нэгэн байв. Харин зориг зүрхээр туулайнаас дор, үнхэлцгэн чинээ амиа бодохоор авгайгаа ч бусдад өгч чадах тийм арчаагүй этгээд тул Рагчаа сүрдүүлэн шахаж айлгахад Шийрэвийг барьж өгөхөөр амласан байна.
      “Чөргөр” Раадан босуул эрийн бүгсэн газрыг сайн мэдэх тул маргааш нь үүрээр тэднийг замчлан хөдөлжээ. Сайн эрийг баривчлах даалгавар тангууд ирэх замыг нь отон нуугдахад ганц “Чөргөр” Раадан өөдөөс нь тосч шогшуулсан байна. Энэ үед “Шилийн” Шийрэв
      “Хөхий уулын шилд нь
      Хүйтний будан татна
      Хөөрхий мэлмэгэр чамайгаа
      Мартахын сэтгэл үгүй” хэмээн нургисан өтгөн хоолойгоор хөндий тал, асга хадыг цуурайтуулан аялсаар “Бадын жороо халиун” гэдэг алдартай сайхан морин дээр энгэрээ ярсхийгээд гарч ирэхэд баривчлахаар ирэгсдийн зарим нь “Хөөрхий ингээд баригдлаа шүү дээ” гэж өрөвдсөн гэдэг.
      Тэгэхдээ тэд “Чөргөр” Раадан эрх биш хам нөхөр нь юм чинь зугтаах боломж гаргах байлгүй гэж санаж байжээ. Харсаар байтал Шийрэв, Раадан хоёр хадан цохионы дэргэд мориноосоо буун амсхийж цай чанав бололтой утаа гаргахыг бүгд л харсан байна.
      Энэ үед шүүхийн дарга дагуулж явсан эрчүүдээ удирдан “Раадан одоо Шийрэвийг саатуулан сатааруулж байх хооронд бид сэмхэн очиж гэнэт дайрч барина” гэжээ. Түүний хэлсэн ёсоор тэд сэмхэн гэтэж ойртох үед Шийрэвийн жороо халиун морь муу улс эзнийг нь гэтэж явааг мэдчихээд дөрвөн туурайгаараа газар цавчлан янцгаажээ.
      Энэ үед гэнэт буу тасхийж бүгд дор дороо нам гулдайн хэвтсэн бөгөөд төдөлгүй “Та нар бушуулаач. Очоод барь. Шархадчихав уу, үхчихэв үү” гэх “Чөргөр” Раадангийн хашгирах сонсогджээ. Тэд энэ үед л “Шилийн” Шийрэвийг Раадан буудсаныг ойлгосон байна.
      Тэднийг очиход Шийрэв нэгэн мод түшээд амьсгаа нь давхцан сууж байсан бөгөөд түүний цээж цусандаа будагдсан байв.
      “Та нар намайг зовоолгүйхэн шиг цааш нь харуулж чадсангүй юу” гэж “Шилийн” Шийрэвийг хэлэхэд сайхи эрс дуу нэгсэн “Бид буудаагүй.
      Раадан чамайг буудсан шүү дээ” гэхэд тэрээр ихэд гайхан, итгэж ядан байсан аж.
      Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр “Чөргөр” Раадан “Шилийн” Шийрэвийг ухаантай байхыг хармагцаа дуу нь ч гарахгүй, харц дальдчин байхад Шийрэв “Раадан чи намайг буудлаа гэж үү. Чамайг би ядарсан муу амьтан гэж өрөвдөж байсан. Гэтэл чи хумсаа нуусан муур шиг хулгайч байжээ.
      Ядаж чи нам буудчихгүй дээ” гэхэд “Чөргөр” Раадан “Харин би газар дээр нь нам буудъя гэж бодсон чинь…” гэж гонгиноход шүүхийн дарга “Чи дуугаа тат. Ихээхэн хүн муутай эр юмаа чи. Одоо эндээс зайл” гэж хөөжээ. “Чөргөр” Рааданг мориндоо мордон ум хумгүй давхиулан одоход Шийрэв “Ёстой хүн биш чоно юм даа” гэж дуугарчээ.
      Түүнийг моринд мордуулж хоёр хөлийг нь холбож унуулаад шүүхийн дарга Рагчаа хөтөлжээ. “Шийрэв чи юм ярьсаны хэрэггүй. Эртхэн эмч бараадаж чамайг үзүүлнэ” гэж Рагчааг хэлэхэд шилийн эр нэг муу мушилзаад “Та намайг хувьсгалт шүүхэд тушаана гэж санаа юу. Уг нь тэр муу чөргөр нохойгоо тушаах байсан юм.
      Харин би бол тушаагдаж эр бишээ” гэнгүүтээ аймгийн шүүхийн даргын бүсэнд хавчуулаастай байсан өөрийнхөө хэт хутгыг ганцхан ухасхийж шүүрэнгүүтээ хүүе гэхийн завдалгүй хоолойгоо тас хэрчин амиа егүүтгэжээ. Алуулах байтугай 10 жилийн ял авахаар ч хэрэг хийгээгүй ийм нэгэн цөс ихтэй эр Хан Хөхий нутагтаа ийнхүү амь тавьжээ.
      0 0 78
    8. Хий үзэгдэлтэй учирсан ийм нэгэн сонирхолтой тохиолдол Анг­лид  бол­жээ. Бертон Агнес Холл хэмээх хар­шид I Елизабета хатан хааны үед Анна Гриффит гэгч бүсгүй амьдарч байжээ. Гэвч бүсгүй ямар нэгэн үл мэдэгдэх өвчний ул­маас цэл залуугаараа хорвоог орхи­сон аж. Өвчиндөө шаналан хэвтэхдээ Анна хойдхыг нь унших лам дуудаж ирүүлэхийг шаардан, үхсэнийх нь дараа тол­гойг нь таслан гэртээ хадгалахыг эгч нартаа захижээ. Харин эгч нар нь хөөрхий дүүгийнхээ ха­чирхалтай хүсэлтийг биелүүлнэ хэ­мээн амласан ч өндөр ха­луурс­наасаа болж дэмийрч байна гэж бодоод хэлсэндээ хүр­сэнгүй. Ингээд шарилыг гэр бүлийнхээ бунханд цэцгийн мандал дор оршуулжээ. Түүнийг хөдөөлүүлснээс хойш хэдэн өдөр гашуудал зарласан байна. Гэтэл нэг шөнө гомдолтойгоор ёолох дуу байшингийн ханыг цуурайттал сонсогдов. Харш тэр аяараа өрөвдөлтэйгээр ёолох дуунд живэх мэт санагдаж байлаа. Гэрт байсан бүх эрчүүд энэ айдас хүрэм чимээ хаанаас гарсныг олох гэж орон доогуур шагайж, булан бүрийг шалгаж, бүр шалны модыг ховхолж үзсэн боловч юу ч олсонгүй. Дараа­чийн шөнө жихүүдэс хүрэм орь дуу дахин хадахад эгч нар нь ламтнаас зөвлөгөө авахаар очжээ. Талийгаачийн эцсийн хүсэлтийг санасан ламтан авсыг дахин нээж үзэхийг зөвлөхөд бамбар асаан хүйтэн чулуун бунхан руу орж авсны тагийг онгойлгосон эгч нар нь Анна тэдний хийх ёстой байсан “ажлыг” өөрөө гүйцэтгэсэн аймшигт дүр зур­гийг олж харжээ. Аннагийн толгой их биенээсээ салангид байсны дээр мах нь гавлын яснаасаа мултарч унаад онгорхой ухархайгаар тэднийг ширтэж байлаа. Гавал авснаас гарах гэж оролдсон  бололтой. Үүнийг харсан эгч нар нь амлалтаа биелүүлэн дүүгийнхээ толгойг  гэртээ авч ирээд зочны өрөөний ширээний голд хүндэтгэлтэйгээр байрлуулсан байна. Үүнээс хойш олон жилийн турш энэ аймшигт толгой гэрт болж буй бүхий л үйл явцыг онгорхой ухархайгаараа ширтсээр байсан гэдэг. Нэгэн удаа энэ бүхнээс ангижирахаар шийдсэн нэг зарц нь гавлын ясыг харшийн хажуугаар өнгөрч явсан байцаатай тэрэг рүү шидчихжээ. Гавлын яс унангуут тэрэг огцом зогссоноос болж хөтөч золтой л уначихсангүй. Тэ­рээр морио ташуурдаж, ду­гуйнд нь юм тээглэсэн эсэхийг шалгасан боловч тэрэг нь байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй гэнэ. Үүнийг харсан зарц бүсгүй буруу хэрэг хийснээ ухаарч гавлыг очиж авахад морь нь гэнэт ухасхийсэн аж. Олон жилийн дараа Анна Гриффитийн гэрийнхэн нүүж харш шинэ эзэнтэй болжээ. Шинэ эзэд нь байрандаа оронгуутаа ширээн дээрх аймшигтай “шүтээн” ээс салахаар шийдэж гавлыг цэцэрлэгт булахыг зарцдаа тушаажээ. Гэвч гавлын ясыг газар булсан өдрөөс эхлэн аймшигтайгаар ёолох чимээ шөнө болгон байшингаар нэг цуурайтах болов. Шинэ эзэд нь бүх л шөнөжингөө орон дотроо дагжин чичэрч, чихээ даран хонов. Тэд энэ чимээ хаанаас гараад байгааг олж мэдэхээр байшингийнхаа нүх сүв болгоныг нэгжсэн боловч мөн л юу ч олсонгүй. Харин харшийн үүх түүхийг сайн мэддэг хөгшин зарц гавлын ясыг ухаж гаргаад шороог нь сойзоор унаган цэвэрлээд буцааж авч иржээ. Ингээд хэнээс ч  зөвшөөрөл авал­гүйгээр гавлыг хуучин бай­ранд нь тавив. Тэр цагаас хойш нөгөө дуу гарахаа больсон бө­гөөд хэн ч дахин Аннагийн гав­лыг гэ­рээс гаргаж хаяж зүрхлээгүй гэдэг.
      Афинд түр хугацаагаар ирсэн гүн ухаантан Афинодор олон өрөөтэй боловч итгэмээргүй хямдаар хөлслүүлэх нэгэн байр бай­гааг олж мэджээ. Сониуч зандаа хөтлөгдсөн тэрээр уг байрны ойр орчмын оршин суугчдаас асууж хямдхан хөлслүүлэх болсны шалтгааныг тодруулахад энэ байшинд нүүж ирсэн хүн бүрт яс арьс болсон хүний аймшигт хий үзэгдэл харагддаг гэнэ. Хий үзэгдлийн ясархаг гар хөлд бэхэлсэн гинж хөдлөх бүрт нь харшилдан дуугарна. Гинж нь зэвэнд идэгдэж, төмөр гэхийн тэмдэггүй болтлоо шавар шавхайд хутгалдсан байдаг аж. Тэрхүү хий үзэгдэлтэй таарсан түрээслэгчид хамаг юмаа хамж аваад тэр өдөртөө ухаан зулаггүй зугтдаг аж. Ийм хачирхалтай зүйл сонсоод хий үзэгдлийг өөрийн нүдээр харахсан гэхээс байж ядсан Афинадор байшинг хөлслөхөөр шийдэв. Ингээд байрандаа нүүн ирсэн шөнөдөө гүн ухаантан хий үзэгдэлтэй нүүр тулах мөчийг хүлээн суулаа. Хөршүүд худал хэлсэнгүй, төмөр гинж харшуулсаар өнөөх хий үзэгдэл гарч ирсэн боловч Афинадор байрнаасаа огтхон ч хөдөлсөнгүй. Тэгтэл хий үзэгдэл ясан гараараа даллан түүнийг араасаа дагаж явахыг хүсэж байх шиг санагдсан гэнэ. Хий үзэгдэл түүнийг дагуулан явсаар байшингаас гарч хашааны мухарт ирснээ чулуун хавтангийн орчим газарт шингэн алга боллоо. Афинадор маргааш өдөр нь шууд хотын даргаас уг газарт малталт хийх зөвшөөрөл авав. Тэндээс хөрсний чийг авч зэвэнд хучигдсан гинжинд хүлэгдсэн хүний араг яс гарч иржээ. Зовж тамлуулсан хөөрхий эрийн ясыг хүний ёсоор оршуулсны дараа хий үзэгдэл дахин үзэгдэхээ больсон байна. Үүнээс хойш байшингийн эзэн түрээсээ хоёр дахин нэмсэн гэнэ. Өөр нэг залуухан бүсгүйн сүнс Анг­лийн Гемпшир гүнлэгт орших Марвел Холл хэмээх тансаг харшийн унтлагын өрөө болон хонгилоор тэнүүчилдэг байжээ. Хий үзэгдэл гэж бодохоор аймшигтай ч уул нь  маш үзэсгэлэнтэй залуухан сүйт бүсгүйн сүнс аж. Олон жилийн өмнө сүйт бүсгүй хуримынхаа өдөр уригдсан зочдод нуугдаж тоглохыг санал болгожээ. Гэвч хэдэн цагийн дараа тоглоом өндөрлөхөд сүйт бүсгүйгээс бусад нь олдов.  Сүйт бүсгүйг бүгд хайсан боловч харш асар олон өрөө тасалгаатай тул хэдэн цагийн турш эрээд ч үр дүн гарсангүй тул зочид тарцгаажээ. Удалгүй сүйт бүсгүйн сүнс үзэгдэх болж нас барсан гэдэг нь тодорхой болжээ. Түүний сүнс харшийн харанхуй хонгилуудаар тэ­нүүчилж, хаалганы оньс дуугаргаж, хөшигний цаагуур шургаж, нуугдаж тоглосоор л…. Зарц нарынх нь нэг бараг хүн ордоггүй тоосонд дарагдсан дээврийн хөндий рүү гарах хүртэл түүний сүнс хэдэн жилийн турш харшид үзэгдсээр байв. Зарц бүсгүй дээврийн хөндийд том авдар байхыг хараад онгойлгож үзэхээр шийджээ. Авдрын хүнд тагийг арай гэж өргөтөл дотор нь хуримын даашинзтай араг яс хэвтэж байгааг хараад ухаан алдан унасан гэдэг. Нуугдаж тоглох үеэр сүйт бүсгүй авдар дотор ороод хүнд тагийг нь нээж дийлэлгүй байсаар өлсөж үхсэн бололтой.
      0 0 75
    9. Redll0W Comment by Redll0W Redll0W
      19 р зууны суулчээр Арван баядийн хошуунд явган Дүрвээ гэдэг эр аж төрж байжээ. Ганц бие аж төрдөг энэ эр морь унадаггүй нь ихээхэн гайхалтай байв. Үүнээс гадна тэрбээр жилийн дөрвөн улиралд хөл нүцгэн явсаар хөл нь тэр аяараа эвэршин хатуурч булигаар шиг болсон байжээ. Түүнд  гэр орон гээд байхгүй бараг л цаатангууд шиг урц маягийн юм босгочихно. Тэгээд л айл хунар бараадан тэнэж явна. Ийм л товчхон эр. Тэр гайхалтай хурдан гүйдэг төдийгүй газар товчилдог эрдмийг эзэмшсэн нэгэн гэж яригддаг байлаа. Хэр баргийн даага сарваа, хонины морьтой уралдхад өмнөө оруулна гэж үгүй. Өнөөдөр Арван баядийн хошуунд, маргааш нь Дөрвөд далай хааны хошуунд, бух ноололдоон буюу ойрад барилдаан үзчихсэн  явж байдаг бол хэдхэн хоногийн дараа 300 гаруй км зайтай байдаг Ховдод оччихсон байх жишээтэй. Нэгэн өвөл тэрээр Хяргас нуурын хөвөөн дээр урцаа барчихсан хэвтэж байжээ. Тэр үеэр нь түүн дээр нэгэн бийлэгжүү байрын эр хэдэн залуустай амгай зуузай харшуулан давхиж ирсэн нь Шоовдор гэгч баян айлын ганц залуу байжээ. Тэрбээр “Явган Дүрвээ хаа хүрч явна даа?” гээд баахан өдөж байснаа ”Чи нээрээ газар товчилдог гэлүү?” гэж асуужээ. Дүрвээ хариуд нь баахан бодож байснаа ”Товчилдог байвал яах юм гэж сөргүүлэн асуужээ. Гэтэл шоовдор баян Хэрвээ чи надтай Хяргас нуурыг тойрч уралдаад түрүүлбэл би чамд унаж яваа морин дээрээ дөрвөн ханатай гэр, арван хургатай хонь нэмж өгье. Хэрвээ чи чадахгүй бол манай хонийг хөлс мөнгөгүй гурван жил хариулаарай гэхэд нь зөвшөөрчээ. Тэр бол зуны халуунд явганаар бүү хэл моритой тойрно гэдэг ганц хоёр  хоногтоо  багтах  ажил  биш.   Тэгээд ч ус үзээгэй явган ”Дүрвээг сэлнэ гэж байхгүйг Шоовдор сайн тооцоол байв. Ингээд уралдаандаа гарлаа. Богцондоо багагүй ус базаасан Шоовдорыг давхиж одоход явган Дүрвээ хоцролгүй шахам жирийлгэж гарав. Гэхдээ шоовдор нэгэн муу санаа гаргасан ни бас ч толгой муутай биш гэдгийг нь гэрчилнэ. Дүрвээг замаасаа бутсаж сэмхэм уулаар яваад нөгөө талаас нь ирж байгаа дүр эсгэж магадгүй гээд уулын хэд хэдэн хэсэгт урьдчилан морьтой залуусыг явуулж харуулд гаргасан байжээ. Уралдаан өглөө нар ургахад эхэлсэн байдаг. Гэвч нар баруунаа тонгойж байх үедст нуурын нөгөө этгээдээс явган Дүрвээ улаан хэлээ бултанзуулчихсан гуйж ирэв. Нуурийн иргээр байрласан гэрчүүд болон моритой гарсан шоовдор нарын хүмүүс хоёр хоногийн дараа уруул нь харарч нуруу нь холцруутчихсан тэр ч бүү хэл унаж явсан морио сольчихсон иржээ. Гэрчүүд ч дүүрвээг дэргэдүүрээ онгорсон гэдгийг нотолсоноор шоовдор ялаглдлаа хүлээн ихээхэн хүнлэг хандав. Бүх  амласан зүйлээ Дүрвээд өгөх болоход тэрбээр чи нүжигтэй шударга баян дарга юм. Харин хүнийг битгий басаж бай. явган ядуу заяанд төрсөн надад гэр орон гэр мал хөрөнгө тэр ч бүү хэл морь ч хэрэггүй. Жаахан борц ааруул ээзгий л байвал барав` гэсэн гэдэг. Xарин газа товчилдог нууцаа хэлээч хэмээн шалгаахад За даа энэ надад л заяасан бурханы хишиг. Та нар сурах ёсгүй. тиймээс нууц надтайгаа улдэг гэж хэлээд сураг ч үгүй явж оджээ. Энэ ер бусийн хүн явган явсаар үхсэн гэдэг. хэрэвээ энэ цагт төрсөн ахул марафон гүйлтийн гайхамшигтай дээд амжилт тогтоох байсан бизээ…
       
      1 0 69
    10. Дэлхийн 2 р дайн эхэлсний дараахан энэ явдал болжээ. Зөвлөлтийн арми ухарч байсан үе. Нэгэн сууринд цэргийн анги ирж байрлахад цэргүүдийн нэг нь хонуутаар чөлөө гуйгаад уг сууринд байдаг гэррүүгээ очиж, залуухан эхнэртэйгээ уулзжээ. Маргааш өглөө нь тэр анги тосгоноос яваад өгөв. Хэсэг хугацааны дараа фашистууд тэр ангийг бүсэлж устгажээ. 7 хоног өнгөрлөө. Нэг шөнө хүүхний хаалгыг хүн цохиход онгойлготол нөхөр нь зогсож байв. Тэр их цайж, ядарч туйлдаад, нүд нь их хачин, шатаж байгаа юм шиг харагджээ. Тэр “бүслэлтээс арай гэж гарлаа. Гэхдээ өөрийнхөн дээрээ очих хүсэлгүй байна. Дайтаж ядарлаа. Харин тэр бичиг баримтуудаа бөмбөг дэлбэрсэн нүхрүү хаячихсан тул яаралтай очиж булах хэрэгтэй байна” гэв. Тэд бараг үүр цайж байхад тэр газар хүрэв.
      – Алив, хурдал! Хурдан бөглөөрэй гэж нөхөр нь сандран хэлэв. Эхнэр нь нүх рүү яаруухан шороо цацаж эхлэв. Гэгээ орох тусам нөхөр нь улам бачимдаж байлаа. Нарны анхны цацраг тусмагц нөхрийнх нь үглээ дуу сонсогдохоо болив. Бүсгүй хүрзнээс харцаа салган хажуу тийшээ хартал тал нь дүүрсэн нүх буцалж байгаа тос шиг бургилах ажээ. Хүүхэн тэр газраас хурдхан зугтаав. Тэр зөвхөн маргааш нь шөнө болохын хэрд л гэртээ хүрчээ. Унтаж чадахгүй нилээд зовж байснаа ядарсны эрхэнд дуг хийтэл нөхөр нь зүүдлэгдэв. “Чамайг төөрөлдүүлсэнд уучлаарай. Тулааны үед дэлбэрэлтэнд өртөж, хэдэн хэсэг болсон бие маань газарт булагдаагүй болохоор миний сүнс тайвшрахгүй байсан юм. Одоо би чамайг ахиж зовоогүй” гэж тэр хэлжээ.
      0 0 87
    11. Коннектикутын Бурлинготны оршуулгын газар намагтай гүн ойрхон байдаг бөгөөд энд нэгэн “Ногоон хатагтай” үргэлж гарч ирдэг. Энэ бүсгүйг амьд ахуй цагт нь Элизабет гэдэг байсан бөгөөд нөхөртэйгээ хамт оршуулгын газрын ойр амьдардаг байсан гэнэ. Салхи шуургатай нэгэн өдөр нөхөр нь хоол хүнс авч ирэхээр ойролцоох тосгонруу гарсан байна. Хэдэн цагийн дараа санаа нь зовсон бүсгүй нөхрийгөө төөрсөн байж магадгүй гэж бодон, араас нь хайхаар гарчээ. Тэгж явахдаа газраа харалгүй намагт шигдэж орхижээ. Сордог элс мэт доош татах намгаас бүсгүй гарч чадахгүй аргаа баран тусламж эрэн уйлж байлаа. Нөхөр нь гэртээ ирээд эхнэрээ хайж явсаар намагруу очсон байна. Тэр үед бүсгүйн хүзүү далд орж байсан байна. Гэтэл нөхөр нь түүнийг аврал эрэн уйлахыг эс тоон намаг түүнийг яаж бага багаар сорж байгааг бахтай нь аргагүй хараад зогсож байжээ. Намагт гүн шигдэж живсэн бүсгүйн сүнс тэндээ үүрд хорогдсон байна. Домог ярианд өгүүлснээр Элизабет  өөрийг нь харсаар байж үхүүлсэн нөхрөө хайн очиж үхэн үхтэл нь удаан тарчлааж амийг нь авсан гэдэг. Хүмүүсийн таамаглалаар бол оршуулгын газар бүсгүйн гэр болсон гэнэ. Нэгэн залуу хосууд оршуулгын гзарын зураг авахад зурган дээр нь ногоон туяа гарсан байжээ. Тухайн газар нь Элизабетийн булш байсан байна. Харин өөр нэгэн сонирхолтой зүйл бол түүний нөхрийн сүнс юм. Хэсэг өсвөр насны хүүхдүүд машинтай явж байгаад ногоон гэрэл хараад зогсоцгоожээ. Гайхсан хүүхдүүд түр гарч зогсоцгооход ямар нэг эрэгтэй хүн араас нь хөөж эхэлжээ. Харин тэдний оршуулгын газар руу  гүйн ороход хөөхөө больсон байна. Нутгынхан тэр сүнсийг Элизабетийн нөхрийнх нь гэцгээдэг. Одоо ч гэсэн оршуулгын газрын хажууд байдаг байшинд Элизабетийн үзэсгэлэнтэй зураг өлгөөстэй байдаг бөгөөд шөнө дөлөөр ногоон өнгөөр гэрэлтэж харагддаг гэнэ.
       
      0 0 60
    12. Тэр жил хатагтай Ричель 5 р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэггарга хэмжээ яаралтай авахгүй |§ол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдугээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэж байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгөхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, намайг амьдралд итгэх итгэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
       
      0 0 57
    13. Нэгэн охин сувилагчын сургууль аа төгсөн шинэхэн эмнэлэгт ажилд орлоо. Тэрээр энэ ажилдаа маш их хайртай байлаа. Тэр маш хэцүү нөхцөлд ажиллаж байв. Тэнд ихэвчлэн шинэ төгссөн эмч нар байсан байна. Нэг асуудал нь түүнийг үргэлж татан зугаацах гэнэ. Тэр тэдэнтэй хамт нэг орон сууцанд амьдрах хэцүү гэдгийг ойлголоо. Учир нь тэд шөнөжин унтуулахгүй маш их чимээ гаргана. Тэр охин хэтэрхий урт цагаар ажиллах ба түүнд амралт хэрэгтэй байв. Энэ тухайгаа тэрээр эмч нарт гомдлох боловч түүнийг тоохгүй өөдөөс нь инээлдэн  түүнийнг амаа хамхи гэдэг байлаа. Эцсийн эцэс сувилагч даргадаа хэлхэд тэдэнд маш хатуу арга хэмжээ авав. Үүнээс болж улам түүнийг үзэн ядаж өршөө авах төлөвлөгөө зохиоцгоов. Тэдний нэг маш аймшигтай бас инээдтэй зүйл сэдэн бүгд зөвшөөрөв. Эмнэлэгийн моорогноос нэгэн цогцосны гар салган авлаа. Тэд унтлагын өрөөнд орж түүний утлагын хувцасанд нуулаа. Тэд холгүйхэн нуугдан түүнийг хүлээнэ. Сувилагч унтлаганы өрөөндөө орход тэд тэсэн ядан инээлдэн хүлээнэ. Гэвч ямар ч хашиграх болон уурлах юу ч болсонгүй. Зөвхөн чив чимээгүй байлаа. Тэд шөнөжин хүлээсэн ч ямар ч чимээ гарсангүй. Эмч нар уурлан цогцосны гарыг түүний орноос дэндүү хол тависан учираас түүнд мэдэгдсэнгүй гэж бодлоо. Дараа өглөө нь тэд сэрэн хурдхан сувилагчны өрөөлүү явцгаалаа. Дуудтал ямар ч хариу өгсөнгүй. Хаалгыг тогшсоор байхад хариу өгөхгүй учир эвдэн оров. Өрөөнд хэнч байсангүй. Тэд түүнийг эрэн хайсан боловч олдонгүй. Ханын шүүгээг онгойлгоход их аймшигтай дүр төрх тэднийг угтав. Сувилагч тэрхүү ханын шүүгээний буланд цагиргалан сууж байлаа. Түүний үс цав цагаан болчихсон түүний нүд эргэлдээд галзуурсан байлаа. Түүний царайнд хамаг муу муухай зүйл тодорсон байсан ба цогцосны гарыг зажлан сууж байв. Тэрээр төд удалгүй үхсэн юм.
       
      0 0 76
    14. Баянхонгор аймгийн Богд сумын нутагт орших Хад баян гэх ганц өнчин толгойг тойрон шавааралдаж буусан алтны нинжануудын бор гэрүүдийг дамжин дээрэмчин хий үзэгдлийн тухай яриа дэгдэж эхлээд байсан намрын хонгор салхитай нэг үдэш Намсрай гэгч эр хэдэн нинжагийн хамт архидаж суужээ. Мэдээж тэдний ярианы гол сэдэв нь өнөөх дээрэмчин хий үзэгдлийн тухай байсан бөгөөд Намсрай л ганцаар тэрхүү утгагүй яриаг үл тоон “Хэ цэс, дээрэмчин хий үзэгдэл гэж ер нь юу байсан юм. Гайгүй газар руу ороод жаахан шар юм олсон ганц нэгэндээ атаархсандаа л тийм үнэмшилгүй хачин цуурхал тарааж байхгүй юу. Нөгөөдүүл нь үүнийг сонсчихоод айн болгоомжлоод эндээс яваад өгөхөөр гайгүй бурзайлгаад байсан газар руу нь өөрсдөө орох гэсэн өөдгүй амьтдын явуургүй цуурхал. Алт олж бурзайхын тулд яахаас ч буцахаа больсны шинж” гэж ирээд л архины халуунд дуугаа өндөрсгөн бурж гарчээ. Гэвч үнэндээ нинжануудын бор гэрт нэвтрэн орж алтыг нь айлган дээрэмдэж авдаг чөтгөрийн тухай яриа ортой байсан аж. Намсрай хамт архидсан нинжануудаасаа салж олон гэрүүдээс нэлээд зайтай барьсан гэр рүүгээ гуйван гуйван алхаж явахдаа бас л амандаа “Үгүй ер дээрэмчин хий үзэгдэл байна гэнэ шүү, ёстой солиорчихсон амьтад л үнэмшдэг байх. Намайг лав айлгаж чадахгүй байх шүү” хэмээн үглэж явжээ. Тэгтэл яг энэ үед шөнийн харанхуйгаас хэн нэгний салбайсан ханцуйтай гар өмнүүр нь сарвайн “Гал байна уу, тамхи асаагаатхая хө” гэсэн хачин зэвүүн паржигнасан дуу гарсан байна. Энд тэндгүй онгойх том жижиг нүхнүүдэд уначихгүйг хичээн доош харж явсан Намсрай гайхасхийн толгойгоо өндийлгөн харвал хар дээлний тамтаг өмсчихсөн хар царайтай эр чанх өмнө нь зогсож байх нь тэр. Гэвч Намсрай янз бүрийн юм бодолгүй өврөө тэмтчин шүдэнз гарган өгвөл өнөөх эр аажуухан авч тамхи асаах дүр зураг харагдсан хэдий ч чихэнд нь шүдэнз шаржигнан дуугараад газар ойчих чимээ сонсогджээ. Намсрай тэр дор нь доошоо хартал түрүүхэн үл таних хар эрд өгсөн шүдэнз нь газар ойчсон байх бөгөөд тэр сацуу “Май хө, шүдэнзээ ав” гэх нөгөө эрийн дуу гарч Намсрайн гарт шүдэнз атгуулж орхижээ. Намсрай мэл гайхаж мөн үхтлээ айсандаа хөдөлж ч чадахаа болин дэмий л хөлийнхөө дор хэвтэх шүдэнз рүү мэлрэн харж зогстол өнөөх эр тачигнатал инээж “За яасан бэ? Чи чинь чөтгөр шулмасаас айдаггүй эр биш билүү. Саяхан л юу юу гээд чалчаад байлаа” гэж өгүүлээд дахиад л бие арзайм муухайгаар инээхэд аман дахь шүднүүд нь бутран алтны жижиг үртэсүүд болон унах нь тодоос тод харагджээ. Энэ үед Намсрай амаараа дүүрэн алтан шүдтэй дээрэмчин хий үзэгдэл гэлцэн амьтны яриад байсан айхтар босоо ороолон нь энэ байж, үнэн юм байна гэж бодоод яадаг ч байсан зугтъя хэмээн сэтгэж хар хурдаараа гэр рүүгээ харайлгажээ. Чингэтэл замд нь тааралдсан нэг нүхэн дотроос салбайсан ханцуйтай гар сарвалзан гарч ирээд юу юугүй Намсрайн хөлөөс зуурч аван унагааж орхиж. Айсандаа хамаг архи нь гарч цоо эрүүл болсон Намсрай хөлөө татан авах гэж байдгаараа оролдон тийчигнэж байтал өнөөх хий үзэгдэл өмнө нь хүрч ирээд бохирон суужээ. Тэнгэр минь, тэр чигээрээ хүний араг яс нүднийх нь өмнө эгээ л амьд хүн шиг бохирч суухыг харсан Намсрай өөрийн эрхгүй “Би өөрт чинь ямар ч гэм нүгэл хийгээгүй шүү дээ” хэмээн бархиран орилоод уйлж унжиж байтал хий үзэгдэл дахиад л дотор муухай оргим инээгээд “Чи надад өр төлөөсөө өгөхгүй амар сална гэж байхгүй. Олсон алтаа гэрийнхээ хаана нуусан бэ?” гэж хүмүүн бусын хирнээ зуунги хоолойгоор өгүүлэхэд арга ядсан Намсрай “Би энд ирээд олигтой юм олоогүй. Олсон жаахан шар юмаа хагасыг нь тушааж хоол унднаас өгсөн. Жижиг хуванцар савтай алт гэрт чагтаган хадган дотор боогоод нуучихсан байгаа” гэж нэг амьсгаагаар дуржигнуулж орхитол дээрэмчин хий үзэгдэл тачигнатал инээжээ. Тийнхүү инээхэд нь хохимой ясан эрүүнээс алтан шүднүүд туяаран харагдаж байсан аж. Төдөлгүй өнөөх алтан шүдэт араг яс шажигнан босч ирээд “Би чамайг энд өөрийнхөө үсээр харганы үндэстэй холбож уясан юм. Миний үс их урт, тэгээд бас бөх учраас чамайг хааш нь ч явуулахгүй. Намайг ажлаа дууссаны дараа аяндаа суларч чамайг явуулах болно” гэж нөгөө хахирган паргиа дуугаар хэлээд харанхуйд онцгойрон харагдах Намсрайн гэрийн зүг хөх гал татуулан явж оджээ. Намсрай энэ зуур хичнээн ч уйлсан юм, бүү мэд. Хоёр хөл нь бадайран өвдөж мэдээ алдаж эхлэхийг мэдрэн чичирч хэвтжээ. Мөн хэсэг хугацааны дараа гэнэт хоёр хөл нь сулрахыг мэдээд байдгаараа газар самардан мөлхсөн аж. Энэ үед түүний араас татаж чангаах зүйл мэдрэгдсэнгүй. Дээрэмчин чөтгөр хэлсэндээ хүрчээ гэж бодсон Намсрай огло харайн босч гүйсээр гэртээ орж ирвэл нүд ам нь орой дээрээ гарсан эхнэр нь байдгаараа сандарчихсан “Сая манай гэрт хүчтэй хуй салхи орж ирээд золтой л хэмхэлчихсэнгүй. Хаагуур яваад байдаг юм бэ? Наад байж байгаагаа хараач. Архи уух мөрөөрөө уухгүй энд тэнд шороотой холилдоод тасраад ойчдог юм уу, хаашаа юм. Арай дэндүү юм” гэсээр үглэх уйлахын завсар угтжээ. Намсрай эхнэрийнхээ үгийг тоож сонссонгүй шууд л тотгон дахь хадгаа харвал дор хаяж хагас сая төгрөг болох алт хийсэн хуванцар сав боож зангидсан хадаг нь байхгүй болчихсон байжээ. Нинжанууд нэг нэгнээ хайрлахыг мэддэггүй хударгагүй хүмүүс байдаг тул тэр олсон жаахан алтаа амьхандаа хамгийн нууц газраа хадгалсан юмсанж. Гэтэл тэрхүү алтаа ийнхүү дээрэмчин хий үзэгдэлд цөлмүүлжээ. Энэхүү явдал бодит болсон түүх бөгөөд Намсрайн яриаг сонсоод Хад баянгийн өнчин ганц толгойг ухаж алтаар амьдралаа залгуулж байсан нинжанууд тэндээс бүгд нүүцгээсэн билээ. Гэхдээ ганц нэг хүн “Чөтгөр шулам гэхээсээ илүү Хад баянгийн өнчин ганц толгойн савдаг хилэгнэсэндээ тийнхүү янз бүрээр үзэгдэн алтыг нь цөлмөж байгаа хүмүүсийг дээрэмддэг байсан байж болохыг үгүйсгэх аргагүй” гэдэг юм. Энэ ч үнэний ортой ажгуу.
       
      0 0 56
    15. Энэ хачирхалтай явдал гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед болсон гэдэг. Хүрээ хийдэд олон жил шавилан суусан Гэпил гэдэг лам ер бусын ид шид, увидасыг эзэмшсэн хүн байжээ. Тэрбээр хийдийнхээ толгой лам нарын нэг байсан тул “До” яамныхан хамгийн түрүүнд Гэпилийг хэдэн том лам нарын хамт барьж хар гэрт хорьсон байна. Гэпил гавж ардын засгийг үзэн яддаг байсны учир гэвэл мань хүний хөдөөд байсан олон зуун малыг хувьсгалчид хураан авч ядууст тараан өгсөнөөр Гэпил гавж ердөө л таван ханатай гэр, хэдэн баринтаг номтойгоо хоцорчээ. “До” яамныхан хар гэрт хоригдож байсан том лам нарыг ээлж дараалан байцааж буудан хороосоор Гэпил гавжийн ээлж болжээ. Гэпил гавж нөхөддөө “Би ч яахав, Утай, Гүмбэнд хэдэн жил далдын ид шид сурсныхаа ачаар амьд мэнд гарчихна. Та нар минь л хайран байна даа. Энэ ид шидийг та нарт зааж өгөх цаг хугацаа даанч алга даа” гэж халагладаг байжээ. Ингээд нэгэн өдөр буутай цэрэг ирж Гэпил гавжийг До яамны мөрдөн байцаагч руу туусан байна. Байцаалт авч байсан гэр нь хар гэрээс нэлээд зайтай ажээ. Гэпил гавж зориуд удаан явж, өөрийгөө бясалган тарнидаж эхэлсэн байна. Буутай цэрэг түүнийг хурдан яв гээд бууныхаа бөгсөөр ёворчээ. Эхний удаа ёвроход бууны үзүүрт Гэпилийн махан бие мэдрэгдэж байв. Гэпил гавж зориуд орхимжоо толгой дээгүүрээ нөмөрч удаан явсаар байв. Хөдөлж цөхөх Гэпилийг өнөөх цэрэг дахин бууныхаа амаар ёвроход үнэхээрийн гайхалтай юм болж гавжийн махан бие мэдрэгдсэнгүй, бууны үзүүрт Гэпил гавжийн лам дээл, орхимж хоёр нь өлгөгдөн хоцорсон байна. Гэпил гавж ийнхүү далдын ид шид, тарни бясалгалынхаа хүчээр дээл, орхимжоо үлдээгээд гэнэт алга болжээ. Өнөөх цэрэг жигтэйхэн сандарчихсан амьтан До яамны төлөөлөгч дээр гүйж ирэн болсон явдлыг ярьж, өөрөө том толгой ламыг алдсан хэрэгтээ баахан банга хүртэж, хэд хоног хар гэрт хоригдлоо. Удалгүй ямар ч гэм буруугүй өнөөх цэрэг “Хувьсгалын эсэргүү том ламтай хуйвалдсан, түүнийг зориуд оргуулсан, японы тагнуул, ардын дайсан, хувьсгалын эсэргүү” энэ тэрээрээ баахан дуудуулж байгаад арван жилийн хорих ялтайгаар шорон руу цөлөгдсөн байна. Тэгэхнээ Гэпил гавж номынхоо ид шидээр ийнхүү хэдэн өдөр алга болоод долоо хоногийн дараа нутгийнхаа нэгэн айлд ном айлдан, цай хоолоор дайлуулаад сууж байхад нь улаан коммунист нэгэн эвлэлийн гишүүн тааралджээ. Тэр эвлэлийн гишүүн тэр дороо “До” яамны төлөөлөгчид энэ тухай давхин очиж дуулгахад төлөөлөгч буутай хоёр цэрэг дагуулсаар яаравчлан давхиж ирсэн байна. Морьдын төвөргөөнийг алсаас сонссон Гэпил гавж гэрийн эзэнд “За хө, миний эрлэгүүд намайг баривчлахаар ирж явна. Үтэр түргэн явах минь” гэлээ. Гай болж тэр айлд уналгын бэлэн морь байсангүй. Хүү нь ганц морио унаад хониндоо явсан байжээ. Гэпил гавж гэрээс гаран хойд уулын энгэр рүү хар гүйхээрээ алхлаа. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гавжийн араас маань уншин залбирч “Хөөрхий минь сайн лам байсан юмсан. Ингээд эрлэгүүдийн гарт орж бурханы оронд одох хувьтай байж дээ” гэлцэн зогсож байв. “До” яамны төлөөлөгч хоёр цэргийнхээ хамт тээр холоос “Зогс, буудлаа шүү” гэж хашгирсаар Гэпилийн араас ухасхийв. Гавжийг айлгах санаатай толгой дээгүүр нь хоёр ч удаа хий буудлаа. Гэпил гавж тэдний буудахыг юман чинээ тоолгүй цааш хурдлан алхсаар байв. Нэхүүл гурав ч хар хурдаараа давхисаар Гэпил гавжид зуугаад метр ойртоод байтал үнэхээрийн гайхалтай юм болж, гэрийн эзэд, хөөж яваа гуравыг харсаар байтал гавж гэнэт тарвага болж хувираад нэгэн нүх рүү гүйгээд орчихов. Хөөж явсан гурав ч мэл гайхаж, цэл хөхөрсөн байна. Тэд тарваганы нүхийг баахан сахиж байгаад аргаа баран явж одсон байна. Гэпил гавж ийнхүү алга болох, амьтан болж хувирах ид шидээ хэрэглэж явсаар энэ их эрдмийг эзэмшсэн Утай, Гүмбэндээ очиж өндөр наслаад бурханы орондоо одсон гэдэг.
      0 0 48
    16. Таван настай хүү Макс Хоффманыг оршуулж ирсэнийхээ шөнө ээж нь хар даран зүүдэлжээ. Тэр зүүдэндээ, хүү нь нэгэн харанхуй чийгтэй бачуухан газар хөдөлж ядан байх бөгөөд баруун гараа хацар доороо хийчихээд энэхүү харанхуй хорионоос гарахаар хүчлэн тийчилж, төрөл бүрээр оролдох аж.
      Ийнхүү хар даран зүүдэлж сэрээд нөхөрөө сэрээж явж хүүгийнхээ   оршуулгыг нээж үзье гэсэн байна. Нөхөр нь түүнийг хүүгээ нас барсанаас болж элдэв зүйлийг зүүдэлсэн хэмээн бодож энэ талаар дараа ярилцахаар тохирч эхнэрээ тайвшируулаад унтжээ. Дараачийн шөнө бүсгүй нөгөөх зүүдээ дахин зүүдэлсэн тул нөхөр нь яах ч аргагүй эхнэрээ тайвшируулахын тулд хажуу айлыхаа хүнийг дагуулан хүүгийнхээ шарилын ухаж авсыг нээсэн байна. Гэтэл хүү нь авсан дотороо эхийнхээ хэлсэн яг тэр байдлаар хөдөлж хэвтсэн байх тул тэд түүнийг  даруй эмнэлэгт хүргэсэн ажээ. Гэтэл тухайн шөнө ажиллсан эмч тэр хүүгийн шарилыг үзээд тэрээр үнэхээр нас барсан байна гэж хэлээд тэдний хүссэн ёсоор дуртай дургүй түүнийг сэхээн амьдруулах арга  хэмжээ авчээ. Гэтэл нэг цагийн дараа хүүгийн нүд хөдөлж, дараа нь удалгүй ухаан орсон байна. Хамгийн гайхлтай нь Макс хүү долоо хоногийн дараа бүрэн эдгэрч гэртээ харьсан бөгөөд тэрээр түүнээс хойш 90 жил амьдарсан байна.
      0 0 48
    17. Дэлхийн домог ярианд хагас эмэгтэй хагас загас мэтийн далайн гүний хуурмаг амьтадын тухай их гардаг. Тэр ч бүү хэл Хүүхэлдэйн болон Уран сайханы кино хүртэл хийгдсэн байдаг. Эдгээр домог яриа өдий хүртэл “амьд” байгаа нь бас их сонирхолтой. Эртний Вавилоноос гаралтай энэхүү домгийн дүрийг орчин үеийн сэтгэл судлаачид: “Өөрийгөө устгал руу аваачдаг секс хүсэл” г билэгддэг хэмээн үздэг. 1890 оны дулаахан зуны өдөр Ионро багш Шотландын гүнгийн мэдэлд байх Кейтнесс д наран шарлагын газраар зугаалж яваад тэнгисээс цухуйсан чулуун дээр сууж байгаа нүцгэн хүүхэн шиг амьтаныг харсан байдаг. Тэрээр бүтэн 12 жилийн дараа энэ талаар дурссан байдаг байна. ” Толгой нь хүрэн өнгийн үстэй, яг орой дээрээ жаахан бараандуу, дух нь товгордуу, нүүр нь булцгар, хацар нь улаавтар, нүд нь цэнхэр, ам болон нүд нь хүнийхтэй адил байсан. Шүдийг нь харин харж чадаагүй ба гэдэс болон хэвлий, гар болон хуруу зэрэг нь бүгд хүнийхтэй адил байсан. Тэр чулуун дээр суун өөрийн гялалзсан үсээ санаж байсан” хэмээн дурссан байна.
      Ер нь загсан охинтой учирсан учралууд, үнэн худал нь мэдэгдэхгүй домог ярианууд далайчдаас гаралтай байдаг. Алдарт аялагч Христофер Колумб, Английн Гудзон зэрэг дэлхийд нэрээ дуурсгасан аялагч нарын тэмдэглэлд загсан охины тухай маш олон баримтууд байдаг. Тэр бүү хэл I Петр хаан хүртэл загас охины талаар сонирхон судалж байсан түүхтэй. Загас охины энэ олон баримт, домгуудтай нэгэн зүйл байнга хамт яригдаж ирсэн. Тэр бол “далайн нохой”. Учир нь олон сар хоногоор далайд гарсан далайчид эмэгтэй хүнийг хүсэх хүсэл нь ихсэж далайн нохойг загас охин мэтээр харах нь элбэг байсан хэмээн сэтгэл судлаачид үздэг. Скандинав, Шотланд, Ирландад далайн нохой болон хувирдаг хүний домог байдаг ба өөрсдийгөө тэр амьтанаас үүсэлтэй хэмээн үздэг ард түмэн ч байсан байна. Гэхдээ одоо загас охин байдаг гэдэгт итгэх хүн цөөн ч гэсэн тэрээр ямар нэгэн хуурмаг, бодит бус байдлыг бий болгон хүнээс хүнд яригдсаар л явна.
      Яг үүнтэй адил “ганц эвэрт” байдаг. Үлгэрийн мэт эдгээр амьтад нь олон төрлийн амьтан дээр хувирдагч (Жишээ нь Ганц эвэртэй, морь, могой, ямаа гэх мэт…) тэднийг нэгтгэх зүйл зөвхөн “ганц” эвэр байдаг. Дорнодод ганц эвэртийн тьалаар олон янзын ойлголт эртний улсуудад маш их тархсан байдаг. Тэр бүү хэл Ганц эвэрт бол эрчүүд болон тэдний хаанчлалын билэг тэмдэг гэж үзэх үе байж. МЭӨ 398 онд Грекийн түүхч Ктесигийн Энэтхэгийн тухай номонд дурьдагдсан байна. Нэг сонирхолтой түүх өгүүлэхэд 1933 оны 3 р сард Америкийн биологч Франклин Дав Мен Штатын Их сургуульд төрөөд ердөө нэг өдөр болж буй тугалд операци хийжээ. Тэрээр тугалны эвэрний үүсвэрт угсруулан дээр дээр нь суулгаж тэд нар ургах явцадаа ганц эвэртийн эвэр шиг нэгдэж “нэг” болох туршилтийг амжилттай хийсэнээр үлгэр домгийн амьтаныг бий болгож чадсан түүхтэй. Тэрхүү үхэр нь өсөх явцадаа энгийн үхэрнээс  тэс өөр ааш зантай болсон нь тэрхүү үлгэр домогт гардаг амьтадын ерөнхий зан характерийг “тоймлох” боломжтой болгосон аж. Овоо босгоогүй бол шаазгай суухгүй нь тодорхой. Загас охин, Ганц эвэрт үнэхээр байсан юм болов уу? Эсвэл зүгээр л хүний дүрслэн бодох гайхалтай чадварын “үр бүтээл” юм болов уу?

      0 0 109
    18. Оросуудын хамгийн их итгэдэг домог. Домовой нь айл бүрт амьдардаг сайн сүнс юм.  Тэрээр тавилга дээр тогтсон тоосыг арчдаг ба гэрийн бага сага юмнуудыг цэвэрлэж байдаг.  Өөрт нь итгэх тусам тэр илүү сайныг хийж гэрийхэндээ сайн сайхныг хүсэж байдаг байна.  Гэрт жоохон хүүхэд байдаг бол тэр хүүхдийг шөнө унтаж байхад сайхан зүүд бэлэглэж , халамжилж байдаг. Хэрвээ гэрийхэн шинэ гэр лүү нүүвэл домовой хуучин гэрт нь үлдэж гэрээ хамгаалдаг гэдэг. Гэрийн эзэгтэй болон гэрт амьдрагсад гэр орноо муу цэвэрлэж эсвэл цэвэрлэхгүй бол домовой гэрийг орхидог. Айлд домовой байх нь оросын ард түмэн сайн ёр гэж хүлээн авдаг. Домовой гэрийг орхихоосоо өмнө уурлаж шөнө болохоор орилж өөрийгөө байдаг гэдгийг илтгэдэг. Хааяа тэрний сандал дээр суух юмуу ус ууж байх чимээ сонсогдоно. Домовой нь зүгээр ч нэг байдаг сүнс биш харин өвөг дээдсийх нь хүмүүс байдаг байна. Тэр маш булчинлаг ба намхан, маш урт сахалтай дүрслэгдсэн байдаг.
      0 0 69
    19. Дээхнэ үед чулуут голоор нутаглах нэгэн 18 хүрэх гэж яваа хөгшин эхтэйгээ амьдардаг залуу байж гэнэ.  Хадландааа явахдаа шарандаа тэргээ тохоод ганцаараа явдаг байж уг эрийн царай зүс бие хаа нутаг усандаа олны чихийг дэлдийлгэсэн сайхан эр байв. Их сайхан дуулдаг учир байнга л амандаа дуу аялах дуртай нэгэн ажээ. Хадлангын газраа ирээд нэг урц овоохой бариад өдөржингөө хадлангаа бэлдчээд ядарсан амьтан хоол хийхэд маруухан тул хоолоо гурилдаж хийсэн болоод унтаж гэнэ. Өглөө сэрэхэд нь урц овоохойнд нь нэг могой орж ирчихсэн байж гэнэ мань хүн сандран модоор бариад хогонд аваачаад хаячихажээ. Маргааш өглөө нь дахиад ороод ирчихсэн байхаар нь холхон аваачиж хаячихаад ихэд гайхан ууртай амьтан хадландаа явдаг болж. Маргааш өглөө нь дахиад л орж ирчихсэн цорвойгоод хараад байдаг болж  нэг өглөө дахиад ирсэн байж магадгүй гэж бодоод сэртэл могой байсангүй. Өглөө болгон сэрэхэд нь байдаг могойг байхгүйд нэг л сэтгэл тороод хадландаа явж гэнэ орой нь ажилаа дуусгаад урцандаа ойртож явтал утаа савсаж байхаар нь гайхаад аяанчин гийчин ирсэн юм болов уу гэж гайхан очтол 15,17 настай гэмээр үнэхээр үзэсгэлэн гоо бүсгүй маш амттай хоол хийсэн сууж байжилдээ мань хүн ч гайхан байх зуур цай аягалж өгсөн амттай гэхчин хоолийг нь дөхүүлж өгөнгөө тэр бүсгүй “Та намайг гайхаж байгаа байх таныг өглөө сэрэх болгонд нэг могой орж ирдэг байсан биз дээ тэр могой чинь би юмаа би энэ голын лусын эзний охин” гэж хэлэн өөрт  нь үнэн голоосоо дурласанаа хэлэн “маргааш өглөө би таныг явахын өмнө цай чанаж өгнө гэснээ алга болжээ. Мань эр гайхан тэр шөнөдөө унтаж чадсангүй өглөө дуг хийсэн болоод сэрэхэд Лусын дагина цай чанаж хоол хийчихсэн өөрийг нь ихэд ажиглан сууж байх юм гэнэ. Удалгүй мань эрийн ажилч дуусаж явах болоход “Та дараа жил энэ цаг мөчид дахиж ирээрэй” хэмээгээд алга болжээ.Мань хүн хоног өдөр тоолон хүлээсээр дараа жил дахин ирж уулзан учирчээ гэтэл явах болоход одоо би таньтай уулзаж чадахгүй боллоо та одоо өөрийнхөө амьдралаа бод сайн сайхан юмс болон маш гайхалтай амьдрал таныг хүлээж байгаа гэж хэлээд ихэд гуниглан хэлээд алга болжээ. Тэр цагаас хойш жил болгон тэр цагтаа нөгөө газраа ирэн харуулддаг боловч тэр ирсэнгүй 5 жил дандаа ирж харуулаад сүүлдээ үнэнтэйгээ эвлэрч дахин ирэхээ болив удалгүй адуу мал нь их болж хажуу нутгаас эхнэр аван олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болж амьдарч насан эцэлсэн гэдэг.
      0 0 88
    20. Ихэр охидын домгийг Испанид амьдардаг бараг  хүн бүр мэддэг. Гэрлэсэн 2 хос нэгэн маш тохилог хүн бүрийн нүдэнд сайхан харгаддаг, хотын төвд байрлах байшин худалдан авчээ. Байшиндаа нүүн ороод удаагүй байхад эхнэрээс нь ихэр охид төрлөө. Хоёр охин багаасаа бие биентэйгээ муудалцдаггүй, үргэлж эелдэг зөөлөн байдаг байсан ба биенээсээ холдохыг үзэн яддаг байлаа. Нэгэн өдөр ээж нь дэлгүүр явах шаардлагатай болов. Тэрээр хоёр бяцхан охиноо ганцааранг нь үлдээхээс айж хамт дагуулан явжээ.  Дэлгүүрийн эсрэг талд машинаа тавиад зам гарах шаардлагатай болов.  Ээж нь 2 охиныхоо гараас хөтлөөд алхаж байв. Дэлгүүрийн урд ирээд хартал түүний гарт 2 жижигхэн гарнаас өөр юм байсангүй. Маш их айж арагшаагаа хартал 2 охиных нь гар салчихсан машинд дайруулсан байлаа. Цусан будагдсан охидоо ээж нь хараад гүйж очоод уйлаад хашгираад л байжээ. Нөхөр нь тун удалгүй ирээд түүнийг авч явах гэтэл “Явахгүй, энэ бүхэн миний буруу! Энэ бүхэн миний буруу!”гэж орилсоор байжээ. 4 жилийн дараа тэр 2 нүүлгүй хуучин байшиндаа амьдарсаар байж. Энэ хугацаанд эхнэр нь маш их шаналж нөхөр нь мөн адил зовсоор. Нэгэн өдөр эхнэр нь өөрийгөө жирэмсэн болсныг мэдээд дуранд харуултал ихэр охид байна гэж эмч хэллээ. Охид төрлөө. Ээж аав 2 нь хуучны явдлаа мартаж бүр их аз жаргалтай болж байлаа. 2 ихэр охид мөн  анхныхаа ихэр охидтой адил хэрэлдэж муудалцалдалгүй сайхан байжээ. Ээж нь дэлгүүр явахдаа 2 охиноо дагуулж яваад зам гарахдаа гарыг нь хөтлөх гэхэд “Бид өөрсдөө явнаа. Бидний гарнаас битгий хөтлөөч. Дахиж үхэхийг бид хүсэхгүй байна” гэжээ.
      0 0 59
    21. Баатараа гэх 25 настай  боломжийн амьдралтай бие даасан нэгэн залуу байж. Аав ээжийнхээ буянд биш өөрийн гэсэн эд хөрөнгийг өөрийн өчүүхэн боловсролоороо бий болгож өөртөө байшин худалдаж авсан байна. Тэрхүү байшин нь 13 давхар бөгөөд тэрээр 7 давхарт амьдран суудаг байжээ. Эхэндээ тэрхүү байшиндаа аятайхан сайхан амьдардаг байж. Тэрээр нэгэн удаа ажилаа тараад гэртээ ирж явтал яагаад ч юм араас нь ямар нэгэн зүйл татаж чангааж байх шиг эвгүй санагдаж байв гэхдээ угын сүнс чөтгөр мухар сүсэгт итгэдэггүй тэрээр тоолгүй алхаж байвч яаах аргагүй ард нь хүн дагаж байгаа мэт улам бүр санагдах ажээ. Байшингынхаа урд ирээд тэрээр хажуу айлынхаа залуутай тааралдаж мэнд ус асууж хэсэг зогссондоо ч юм уу сэтгэл нь уужираад ирж гэнэ. Тэрээр байшиндаа ороод нэг давхарт лифт хүлээж зогсож байтал хажуу талын харанхуй булангаас хүний ханиалгах чимээ гарчээ. Хүн амьтан тэнд суугаад тамхи татаж байгаа юм болов уугэж бодон нээх ч тоосонгүй удалгүй ч лифт ирлээ. Тэрээр Лифтэнд суугаад зогсож байтал гаднаас нэг хүн ороод иржээ том хүрэн малгайтай хар өнгийн шил зүүсэн бараан өнгийн хувцастай нүдэнд хүйтэн хүн байж залуу ч 7 гэсэн товчийг дарж, гэтэл нөгөө залуу ерөөсөө товч дарсангүй. Юу ч бодолгүй зогсоод л байж буух ч давхар нь ойртож гэнэ нөгөө залуугийн найган хөдөлж зогсох нь нэг л айдас хүрмээр санагдаж байсан ч буух давхартаа ирээд Баатараа залуу лифнээс буугаад гэртээ оржээ. Гэртээ ганцаараа амьдардаг болохоор түүнд бүх зүйл эрх чөлөөтэй санагддаг байв. Шөнө нойр нь хүрсэнгүй яагаад ч юм түүний сэтгэл санаа тавгүй цонхигор байсан гэдэг. Харанхуй өрөөнд буйдан дээр зурагт үзээд хэвтэж суутал хэн нэгэний хөлийн чимээ гарах шиг түүнд мэдрэгдэв гэнэ. Гал тогооруу алхах тэр хөлийн чимээг тэр залуу сонсоод өөртөө ч итгэсэнгүй. Гайхаж тэрээр харанхуй корьдороор алхаж гал тогооныхоо гэрлийг асаав. Юу ч алга Залуу гайхаж балмагдан хий юм сонсож хий юм бодсоноос болж хэмээн өөрийгөө зэмлэж бас тохуурхав. Маргааш өглөө сэрээд ажилдаа гарахын өмнө хувцасаа өмсчихөөд толинд хараад зогсож байтал толины тусгалд цонхы хөшигний цаанаас хүний дүрс тодрох шиг санагдав. Залуу  гайхаж эргэж харвал бас л юу ч байсангүй өөрийгөө солиотой өвчтэй галзуу амьтан болж байна гэж бодон сэтгэл нь зовиноод бас өөрийгөө шоолж инээд нь хүрэв. Гэрийнхээ гаднах хаалгыг нээж гараад хаалгаа түгжиж байтал араас нь нөгөө аймшигтай ханиалт сонсогдов. Баатараа ухасхийн арагш харахад түүний нүдэнд нөгөө талд байрлах булангын хав харанхуй газар л нүдэнд тусав залуу сандран  шатаар доошоо гүйв өөрийн мэдэлгүй ингэж гүйж байгаадаа тэр өөртөө ч бүүр итгэж чадахгүй байв. Орцноос гараад хүмүүсийн холхих хөлүүдийг хараад өөрийн эрхгүй дотор нь онгойж өчигдөр өнөөдөр болсон зүйлсийг эргэцүүлэн гайхаж бодон алхлаа. Ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суухад өөрийн эрхгүй хамаг бие нь дагжин чичирч байв. Хүмүүсийн асуух асуултанд цочин хариулж яагаад ингээд байгаагаа ч тэрээр бүүр ойлгохоо больж  гэнэ. Гэнэт цав цагаан байсан бүхэн харанхуйлаад яг л бүүдийсэн бүрэнхий үүл бүрхэх шиг болж бүх зүйл өнгөө алдаж харагдаж эхлэв хүмүүсийн алхах гишгэх олширч гав ганцаараа хоосон орон зайд зөвхөн ширээтэй сууж байв. Баатараа айж хашигарав гэтэл харанхуй булангаас нэгэн дүрс тодорч Баатарааруу чиглэн алхаж байв. Айсандаа залуу нүдээ тас анивч тэр дүр зураглал харагдсаар л байв. Цэв хүйтэн гар түүний гарнаас атгахад тэр ухаан алдан унав. Нэг сэртэл гэртээ хэвтэж байв ойр тойронд хэн ч байхгүй байгаад гайхаж энэ юу болж байнаа гэж өөрөөсөө асуув гэтэл бурханы авралаар ажилынх нь залуу өрөөнд нь  ороод ирэх нь тэр. – чиний бие тааруу байгаа юм шиг санагдаад даргаас чөлөө аваад чамайг гэрт чинь авчирлаа, чи яг л галзуу хүн шиг хашигарч ганцаараа ширээнд шигдээд ухаан алдаж унасан. Тэнд байсан бүх хүн чамайг харсан гэж хэлэхэд Баатараа гайхан нүдээ анив. Хэсэг тайвширч хэвтэж байтал Гэнэт найз нь хажууд нь суугаад түүний тухай ярьж гарав гэнэ. Ажилынх нь залуугын  нүд гэнэт улаан болж харц нь ширүүсэж аймшигтай араатан шиг харагдаж Баатараа сандран “Надаас холд, надаас холд” гэж хашгираад гэрээсээ гүйж гарав. Гэтэл яг түүний гэрийнх нь  давхарт лифт онгорхой байхыг харав тэрээр ухасхийн сууж нэгийн тоо дараад газар суув. Маш их айж түгшиж байтал гэнэт хажууд нь хүний хөл байхыг харав гэнэ. Гайхаж дээш харвал цонхигор царайтай хүйтэн царайтай нөгөө залуу  түүний өөдөөс цоо ширтэн харж байв. Баатараа юу хийхээ мэдэхгүй айж сандран доош харан нэг давхарт буухыг  хүлээнэ. Тэрхүү харц түүний зүрх сэтгэлийг яг л урж тасдаж хаях шиг аймшигтай санагдав. Гэнэт Лифт зогсож бүх гэрэл унтарч залуу улам айж хашигаран амь аврахыг хүмүүсээс хүсэж байв. Байдаг чадлаараа ориловч түүнийг сонсох хэн ч байсангүй. Гэнэт түүний хажуунаас яг л хүйтэн төмөр гяхрах шиг хоолой гарч инээв. Маш олон хүн түүнийг тойроод инээж хөхөрч байгаа юм шиг сонсогдож байв тэрхүү инээд түүнийг тойрон эргэж байгааг тэр анзаарчээ “надаас юу хүсээв” хэмээн орилоход тэр инээд зогссонгүй Маш удаан үргэлжилсэн тэрхүү инээд түүнийг дэндүү их тарчлааж бас айлгаж байв. Яаах аргаа мэдэхгүй Баатараа хий дэмий л хашигачин орилож байв. Ийш тийш тийчлэн Лифтны хаалга балбаж гарав.  Хажуунаас нь “чи үхнэ”, “чамайг авч явна”, “надруу хар, надруу хараач” гэх аймшигтай үгс чихэнд нь зөрж сонсогдож байх нь тэр хэсэг хугацааны дараа Гэнэт гэрэл дүрсхийн асаж юу ч байхгүй лифтэнд ганцаарханаа зогсож байв нэг давхарт хаалга онгойв. Баатараагын нүдэнд айдас тодорч эргэн тойрноо харвал түүний урд ажилынх нь залуу болон цагдаа сэргийлэх, түргэний эмч нар зогсож байв Баатарааг барьж аван гарыг нь хүлэн түргэний машинд суулгахад Баатараа үнэн учираа бүгдийг нь хэлсэн боловч хэн ч түүнд итгэж сонссонгүй. Түүнийг Лифтэнд 6 цаг орилон солиорч байсан гэж тэрхүү байрны оршин суугчид одоог хүртэл ярилцдаг ч яг долоо хоногийн дараа Баатараа галзуугын эмнэлэгт зүрхний шигдээсээр өөд болсон юм. Хэн ч түүн шиг Лифтэнд суугаад тэрхүү аймшигтай харц, хашигарааныг сонсоод тэсэхгүй гэдэг нь тодорхой. Түүний сүнснийг тэрхүү байрны лифт болон 13 давхарт хоргодсон гэж ам дамжин ярилцсаар л байна.
      0 0 62
    22. Энэхүү бүсгүйн тухай яриа нь Японд их алдартай байдаг. Ам нь хоёр чихээ хүртэл хэрчигдсэн байх агаад гартаа хайч барин шөнөөр сэлгүүцэх түүний золиос нь хүүхдүүд болдог байна.
      Тэрээр хотын гудамжаар алхахдаа эмнэлэгийн маскаар нүүрээ халхлан хүүхдүүдийн эрэлд гардаг гэнэ. Хэрвээ чи түүнтэй таарвал тэр зогсоод чамаас нэгэн асуултыг асуух болно. Хэрэв буруу хариултыг түүнд өгвөл чи аймшигт явдлын золиос болох болно
      Түүний тухай:
      Харуй бүрий болсон хойно чи сургуулиасаа гэрлүүгээ яаран алхаж байжээ. Гэнэт хаа ч юм бэ нэг газраас хачирхалтай чимээ гарч гэнэ. Сайтар харвал гудамжны мухарт гуалиг биетэй нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй зогсож байх нь харагдах болно. Тэрээр урт хар үстэй ухаа ягаан өнгийн цув өмссөн байх агаад нүүрнийхээ талыг маскаар халхласан байна.
      Тэр шууд чамруу хүрч ирээд нэгэн асуултыг асуух болно. “Би хөөрхөн байна уу” гэж. Чамайг хариулахаас чинь өмнө тэр маскаа авч хаян өөрийн аймшигтай царайг ил гаргах болно. Түүний 2 чихээ хүртэл урагдсан амны нь завсраас шүднүүд нь ярзайн харагдах бөгөөд аман дотор нь хэл нь ийш тийшээ эргэлдэн байна. Тэгээд тэр “Би хөөрхөн байна уу” гээд хашгирна.
      Хэрвээ түүнд “Үгүй” гэсэн хариултыг өгвөл тэр цувнаас том гэгч нь хайч гарган ирээд чиний толгойг хоромхон зуурт огтлон хаях болно. Харин чи “Тиймээ” гэсэн хариултыг өгвөл тэр хайчаа гарган ирээд чиний амыг огтлон яг өөр шигээ зэрэмдэглэн хаядаг гэнэ. Хэрвээ чи зугтах юм бол тэр чамайг хөөн араас чинь гүйцэн ирээд биеийг чинь хоёр хэсэгт хуваах болно.
      Кучисаке Оннагаас эсэн мэнд мултрах цорын ганц арга бол түүнд энгийн хариултыг өгөх явдал юм. Зүгээр л түүнд “Чи зүгээр харагдаж байнаа” гэж хэлэх хэрэгтэй. Энэ үед тэрээр хэсэг эргэлзэн будилах бөгөөд энэ хооронд амжиж зугатах хэрэгтэй байдаг байна.
      Домог ярианд өгүүлсэнээр:
      Их олон жилийн өмнө Японд маш үзэсгэлэнтэй бөгөөд ихэд бардам, их зантай нэгэн бүсгүй амьдардаг байжээ. Түүний нөхөр нь бас тийм ч сайн хүн байсангүй их харгис, хартай хүн байлаа. Нөхрөө үе үе араар нь тавьж өөр эрчүүдтэй зугаацдаг байв. Тэгж явсаар нэг л өдөр нөхөртөө баригдсан бөгөөд уур хилэндээ шатсан нөхөр нь гартаа сэлэм атган амыг нь 2 чих хүртэл нь томоос том гэгч нь хэрчиж орхиод
      “Одоо хэн чамайг хөөрхөн гэж бодох бол” хэмээн зандарчээ. Энэ явдлаас хойш өнөөх бүсгүй удалгүй нас барсан бөгөөд сүнс нь өөрийн өшөөгөө авахаар Японы гудамжуудаар хэрэн хэсдэг болсон гэнэлээ.
      Домог үнэн гэж үү:
      Ам нь хэрчигдсэн бүсгүйн аллага 1979 оны хавар болон зун анх гарчээ. Энэ үед цуу яриа аймшигтай хурдан тархаж, олон олон хотуудад цагдаа хүчний байгууллагынхан өөрсдийн хүчийг нэмэгдүүлж, шөнийн харуулуудыг тавьж хичээл тарсан хойно багш нар сурагчидаа хүргэн өгч эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь явуулахаа больжээ.
      2004 онд Өмнөд Солонгост улаан маск зүүсэн хүүхэн хүүхдүүдийг ангуучилж буй тухай мэдээ ихэд тархаж байв. 2007 онд нэгэн мөрдөн байцаагч цагдаагийн газрын архиваас 1970 аад оны сүүлчээр нэгэн бүсгүй хүүхдүүдийг ангуучилж байсан бөгөөд, удалгүй машинд дайруулж ам нь хоёр чих хүртлээ урагдсан осол болж байсныг олжээ. АНУ ч гэсэн өөрийн гэсэн ” Кучисаке Онна” тай. Энэ цуу ярианд бол сургуулийн нийтийн жорлонд орсон хүүхдүүдтэй нэгэн алиалагч тааралддаг бөгөөд “Чи үхэхийг хүсч байна уу эсвэл инээхийг хүсч байна уу” хэмээн асуудаг бөгөөд хэрвээ “инээмсэглэл” г сонговол тэрээр хутга гарган ирээд амыг нь 2 чих хүртэл нь ярдаг байна.
      0 0 56
    23. Нэгэн нутагт үзэсгэлэн төгөлдөрөөрөө гайхагдсан баян айлын охин амьдран суудаг байж. Тэр хавьд амьдардаг залуучууд бүгд л түүнийг эхнэрээ болгохыг санаархаж битүүхэндээ харц шидэн явцгаадаг байв. Мэдээж нутгийн бусад эмэгтэйчүүдэд энэ нь таалагдаагүй нь ойлгомжтой. Тиймээс нутгийн эмэгтэйчүүд нэгэн өдөр хоорондоо ярилцан охиныг гэр бүлтэй нь алж гэрийг нь шатааж цогцосуудыг нь нэг нүхэнд булж орхижээ. Гэвч нөгөө охин дутуу үхсэн байжээ. Охин тэр нүхэнд удаан байсан тул сүүлдээ өлсөжээ. Өлсөхийн эрхэнд доороо байсан аавынхаа гарнаас нэг хазсанаар түүхий махны амтанд улам орж аав ээж хоёрыгоо идсэн гэдэг. Түүний гэр бүлийг алдаг өдөр суманд дүүгээ дагуулсан нэгэн залуу нүүн иржээ. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа залуу дүүгээ гэртээ үлдээгээд аймгийн төврүү ажилаар явсан юмсанж. Гэтэл тэр үед газарт амьдаараа булагдсан охин арай хийн нүхийг малтсаар гарч ирж хамгийн ойр байсан айлруу гүйлээ.   Гэртээ ганцаараа үлдсэн бяцхан хүү гэртээ ганцаараа тоглож байхад нь хаалгийг нь гаднаас нь хүчтэй нүдэх чимээ гарлаа. Бяцхан хүү: – Хэн бэ? гээд хаалганд ойрттол маш чангаар орилох эмэгтэй хүний дуу сонсогдов. Бяцхан жаал айж орон доогуураа харайн орж нуугдваас хаяагаар нь цэв хүйтэн гар бариад авах нь тэр. Царайг нь харвал нүд нь тас хар бөгөөд энд тэндээ цусны толбо болчихсон харагдана. Хүү айн орон доороос гаран суутал гэрийнх нь дээр нөгөө эмэгтэй гарч тооноор нь өнгийн харж чулуугаар шилийг нь цохиж байв. Жаал хүү тэр үед айсандаа гэрээсээ гараад гүйсэн ч удалгүй баригдаж алуулсан гэдэг. Хүний маханд донтсон эмэгтэй түүний толгойноос эхэлж идэж гарлаа. Бяцхан хүүгийн ах гэртээ эргэн ирэхэд гэрийнх нь урд нэлийсэн цус тосох нь тэр. Энэ үед дүүг нь идэж буй эмэгтэйг тэр хараад алсан гэдэг. Дараа нь түүний царайг эргүүлж харахад хосгүй үзэсгэлэнтэй эмэгтэй байжээ.
      0 0 65
    24. Зохиолч Д.Дожоодорж
      Зохиолч Д.Дожоодорж: 80 аад оноос хойш 37 39 онуудын их баривчилгаа, улс төрийн хэлмэгдэлийн талаар теле нэвтрүүлэг хийж тухайн үедээ олны анхаарлын төвд орсон. Үүнээс хойш 90 онд алдарт “Алтан цөгц” ний дуулиан үргэлжилж нийгмийг тэр чигээр нь харь гаригаар давалгаалуулж чадсан.
      Хэсэг шуугиулж олныг бужигнуулаад авсан тэрээр сүүлийн хэдэн жил чимээ анир багатай амьдарч үргэлж шинэ сонин мэдээлэл хайж байдаг үзэгч уншигчид энэ авъяаслаг зохиолч сэтгүүлчийг үгүйлж эхэлсэн.
      Ингээд уншигч таныг Д.Дожоодоржтой уулзуулж “Алтан цөгц” ний шинэ мэдээллүүдийг хүргэе.
      90 ээд онд “Алтан цөгц” ний дуулиан нийгмийг нилээд цочроож байсан үе. Дуулиан яаж төгссөнийг сонирхмоор байна?
      – Тэр Төмөрбаатар гэдэг залуу хэлгүй болчихоод эмнэлэгт хэвтэж байхдаа надад захидал ирүүлсэн юм. “Би хөдөөнөөс нэг алтан цөгц оллоо. Гэтэл харь гаригийнхан шөнө болгон ирж алтан цөгцөө нэхэж зовоогоод байна. Энэ талаар та олон нийтэд мэдээлж өгөөч гэсэн юм. Мэдээлэл хийснийхээ дараа Бор нуурын САА д илгээлтээр хонь хариулж байсан тухай мэдээд тэнд очиж худал хэлж үү үгүй юу гэдгийг шалгасан. Төмөрбаатар гэдэг хүн алтан цөгц энэ тэр гээд яриад байх юм энэ үнэн үү гээд асуусан чинь САА н дарга нь цагдаагийн төлөөлөгч САА н орлогч дарга зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргасан. Төмөрбаатар нилээд хэдэн төлөг үрэгдүүлсэн хүн. Худал хэлээд явах гээд байна гэж САА н дарга нь муу санаалж комисс томилсон байхгүй юу. Тэгээд хажуу айлд нь очоод Төмөрбаатартай юм яриад асуугаад сууж байсан чинь царай нь гэнэтхэн сонин болоод “Намайг харь гаригийнхан дуудаад байна би гэртээ оръё” гэх юм гэнэ. Комисс нь ч Төмөрбаатарыг дагаад гарсан байгаа юм. Гэтэл гэртээ очих замдаа Төмөрбаатар гэнэтхэн нэг эвгүй үсрээд уначихсан гэсэн. Тэгэхдээ амнаас нь цус гараад байна гэнэ. Ааш зан нь их өөр болж за би гэртээ орлоо намайг дуудахаар л та нар араас орж ирээрэй гэж хэлсэн байгаа юм. Удалгүй 3 4 минутын дараа муухай хашгираад байхаар нь комиссынхон гэрт нь орсон чинь ямар ч гэрэл гэгээгүй тас харанхуй. Нэг лаа байсан нь унтарчихсан мань хүн өөрөө орон доогуураа хэвтэж байсан гэж байгаа. Нүүр ам нь тэр чигээрээ цус болчихсон ам руугаа заагаад байсан гэсэн. Тэгсэн чинь хэлнийх нь хөвчийг тасалчихсан цээж нь тэр чигээрээ юм маажчихсан юм уу гэлтэй улаан эрээн болчихсон байсан.
      Тэр бүхнийг шинжээч үзээд ямар тайлбар хийсэн бэ?
      – Ингээд тэр дор нь Сэлэнгэ аймагт авчирч эмчлүүлэн цусыг нь тогтоогоод хотод авч ирсэн. Нилээд хэд хоногийн дараа дахин уулзаж Борнуур орсон юм. Тэгтэл тэр нутгийнхан Төмөрбаатар алтан цөгцийг хөдөөнөөс олсон гээд байгаа. Манай нутагт дээр үеийн номтой лам хүмүүсийн булш бунхан олон бий. Тэндээс л ухаж олсон байх. Тэгээд хараал хүрсэн байлгүй дээ гэж ярьсан. 2 дахь удаагаа телевизээр мэдээллээ. Тэрний дараа Төмөрбаатарын цээжин дээр зурагдсан улаан зураасыг шинжээчид үзүүлсэн. Цээжээр зурсан улаан нь хутга шөвгөөр зурсан юм биш байна. Энэ бол бидний мэдэхгүй өндөр чадалтай мохоо зүйлээр хүчтэй цохигдсон байна гэсэн дүгнэлт гаргасан байсан.
      Цагдаагийнхан энэ тал дээр юу хийсэн бэ?
      Цагдаагийнхан гэрт нь нэг бүрчлэн нарийн шалгалт хийж мохоо зүйл хутга шөвөг хайсан боловч тийм зүйл огт гараагүй. Тэгэхэд хүмүүс үнэн юм биш биз дээ гэж эргэлзэж эхэлсэн.
      Телевиз үзэгчид санал хүсэлтээ захидлаар ирүүлсэн гэсэн. Үзэгчид энэ түүхэнд хэр үнэмшсэн бол?
      Үзэгчдээс ирж байгаа захидлын 100 ны 60 аад хувь нь үнэн байх. 40 өөд хувь нь худлаа хэлсэн гэж дүгнэсэн
      Тэр цөгцний талаар ямар нэг сураг гараагүй юу?
      Цөгцийг зах дээр зарсан гэсэн. Эхлээд 600 төгрөг гэсэн чинь хүн авдаггүй. 400 төгрөг гэсэн чинь нэг өвгөн аваад явчихсан гэж ярьсан. 10 аад жилийн хойно нэг компаний захирал надад тус болж таныг худалч гэж цоллуулсан цөгц чинь манай хадам ахад байдаг юм. Захаас 400 гаар авсан гэсэн. Тэр бол эртний ховор нандин юм цуглуулдаг хүн. Одоо алтан цөгц гэрт нь байгаа. 12 жил сийлсэн цөгц байдаг юм билээ. Хүн дээрэмдэнэ гээд үзүүлдэггүй. Гэрийнхээ хаягийг ч зааж өгдөггүй юм. Найдвартай хүнд бол 40 саяар зарна гэдэг юм шүү дээ гэж хэлсэн.
      Одоо Төмөрбаатар гуай хаана байдаг юм бол?
      – Тэр чинь сургуульд байхдаа хувилгаан нэртэй юм үзэж хардаг мэргэлж их баяжсан гэсэн. Хайлаастын чиглэлд хашаа байшин худалдаад авчихсан. Жип машинтай бүр догь байна гэж уржнан ярьж байсан. Уг нь надтай утсаар ярьдаг байсан. Одоо миний утасны дугаар солигдчихсон болохоор холбоо тасраад байгаа. Саяхан нэг хүн надад Төмөрбаатар Завхан аймагт явж байгаад нас барчихсан гэнэ гэж хэлсэн. Холбоо тасраад байгаа болохоор үхсэн амьд эсэхийг нь би лавтай мэдэхгүй байна. Тэр үед 23 тай байсан одоо байвал 40 л дөхөж яваа хүн байх ёстой.
      Энэ оньсого шиг зүйлд нилээд цаг хугацаа зарцуулж эрэн сурвалжилж байсан сэтгүүлчийн хувьд та үүнийг хэр үнэний ортой зүйл гэж бодож байв?
      Миний хувьд Төмөрбаатарыг 100 хувь худал хэллээ гэж боддоггүй бас жаахан дэгсдүүлсэн юм байдаг л байлгүй. Хамгийн гол нь хэлний хөвчийг нь огтолчихсон. Тэгэхэд гэрээс нь хутга шөвөг байтугай ирмэгтэй зүйл ч олдоогүй. Бас цээжний зураас нь улам тод болсон байна лээ. Одоогоос 4 жилийн өмнө би үзсэн юм. 1991 онд болсон явдал шүү дээ. Тэрнээс хойш сорви нь улам л тодроод гялалзаад байдаг. Маажсан бол сорви нь бүдэгрэнэ биз дээ. Энэ бүгдээс үндэслээд гадны ямар нэг нөлөө байсан байх гэж боддог.
      Одоо эргээд бодоход “Алтан цөгц” гэж дэмий зүйлд цаг хугацаа хүч хөдөлмөр зарцуулжээ. Түүний оронд нэг ном бичсэн бол гэж бодогддог уу?
      Тиймээ тийм. Худал үнэнийг нь тогтоох гэж их хөөцөлдсөн шүү.
      Та чинь гадаадад явж байхдаа харь гаригийн хүн үзсэн гэл үү?
      Америкийн Вашингтонд 1997 онд очихдоо Сансрын музейг нь зориуд үзсэн. 3 хуруутай хөл гар нь томоо халзан толгойтой, царай муутай, даравгар амтай, 80 120 см өндөртэй хүмүүс байдаг юм билээ. Америкийн тагнуулын газрын мэдэлд харь гаригийн 4 хүн байгаа. Билл Клинтон тэр дөрөвтэй 2 3 цаг уулзаж ярилцсан гэсэн. Энэ талаараа дэлхий дахинд мэдээлсэн. Гэхдээ юу ярьсан улсын нууц хэвээр үлдсэн. Харь гаригийнхны унааг манайхан нисдэг таваг гээд байдаг. Тэр нисдэг тавгийг хийсэн төмөрлөг зүйлийг дэлхий дээр хайлуулах чадалтай газар байдаггүй гэсэн. Ямар төмөрлөгөөр хийснийг нь ч бид мэдэхгүй юм. Үсэг бичгийг нь тайлж чадахгүй байгаа. Хэрэв эрдэмтэд сайн ажиллах юм бол 50 100 жилийн дараа тайлж болно гэж яриад байгаа шүү дээ.
      0 0 73
    25. Энэхүү хэдэн мөрийг уншаад л та ямар дууны тухай унших гэж байгаагаа ер нь гадарлах байх. Энэхүү дууг маш олон хамтлаг дуулсан байдаг. Түүнээс Reflex, Нэг хороолол, X томъёо гэх зэрэг хамтлагийн дуунууд нь бидний чихэнд маш их хүрсэн байдаг билээ. Харин харамсалтай нь энэхүү дууг даган таагүй нэгэн яриа хамт явдаг тухай ихэнх нь мэдэж байгаа. Энэ бол бараг Монголын urban legend гэж хэлж болохоор түүх.
      Нэгэн цаг үед тошиндоо алдартай Алдаржав гэж хүнийг энэ дууны үгийг зохиосон гэж ярьдаг гэхдээ энэ бол баттай зүйл биш юм. Энэхүү дууны тэр аймшигтай түүхийг хүмүүс маш олон янзаар ярьдаг юм.
      Түүх:
      Нэгэн залуу (энэ дууг зохиосон хүн) найз охиныгоо гэрт нь хүргэж өгөхдөө бага зэрэг муудалцан таагүй харилцаатай байж. Охиныг орцны хаалгаар оруулаад залуу эргээд явчихажээ. Гэвч охиныг орцонд ороход хэдэн согтуу хөлчүү залуус түүнийг хүчиндээд хутгалж /эмнэлэгт очоод амиа хорлосон гэж бас ярьдаг/ амийг нь хороосон гэдэг. Харин дараа нь түүний найз залуу үүнийг нь мэдээд галзуурч эмнэлэгт хэвтэж тэндээ энэхүү дуугаа бичсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд тэр ямар ч хүнтэй гэрлээгүй гэдэг. Мэдээж үнэн худал эсэхийг нь бид мэдэхгүй ч дийлэнх нь ингэж ярьдаг. Бас охиныг амиа хорлосон гэж ярьдаг бүүр залууг нь гүтгэгдээд шоронд ороод цусаараа ханан дээр энэ дууг бичсэн ч гэж ч ярьдаг магадгүй энэ нь жоохон дэгэсдүүлсэн зүйл байх. Гэхдээ одоог хэрнээ дууны зохиолч нь мэдэгдэхгүй энэхүү дуунд дуртай маш олон хүмүүс бий. Энэхүү аймшигт түүх нь Эрдэнэт хотод болсон гэж ярьдаг юм билээ. Хамгийн анхны хувилбарыг нь дуулсан хамтлаг дээр ч гэсэн маш их хүмүүс санал зөрөлцдөг. Нэг хороолол хамтлаг болон Реклекс хамтлагууд Мөнхийн хайр гэдгээр дуулсан харин X томъёо хамтлаг Бороо ба нулимс нэрээр дуулсан байдаг.
      Харин та энэхүү дууны тухай мэддэг бол сэтгэгдэл дээр бичих буюу бидэнд мэйл бичиж болох юм. Энэхүү дууны түүхийг үнэн зөвөөр нь бид нийтлэхийг хүсэж байна.
      Дууны үг:
      Дөлгөөн нуурын хөвөөгөөр
      Дүүлэн нисэх хос хун шиг
      Дотны амраг чамайгаа мөрөөдөөд
      Хайрын дуугаа дуулж сууна аа, дуулж сууна ааХайрт чамайгаа гомдоочихоод
      Харанхуй шөнөөр хаяад явахдаа
      Харанхуй байшингийн орцон дотор
      Хашгирч байхыг чинь сонсоогүй ээ, би сонсоогүй ээХайрт охин чамайгаа гомдоон би чинь явсан ч
      Хайрлах сэтгэл зүрх минь чамайг гэсээр байсан юм
      Энхрий хайрт чамаасаа тэрхэн мөчид холдоход
      Эргээд чамтай уулзана гээд сэтгэл тайван алхлаа
      Охин чамайг гомдоочихоод орхиод явах зүрхгүй
      Учралт сайхан чамаасаа уучлалт гуйхаар иртэл
      Хайрт охин чиний минь халуу төөнөсөн бие
      Хөв хүйтэн болсон газар дэрлэж байлаа
      Хайрт охин чамайг минь хэн ингэв дээ
      Хажууд чинь хамтдаа байхгүй би яавдаа
      Энхрийлж хайрлах хайраар чинь үнэхээр би дутах юм
      Эргээд чамтай уулзаад болно гэж бодсон юм
      Эмнэлэг рүү яаран чамайгаа тэврэн ирж
      Би чамд гэсэн тэр л үгийг хэлээд
      Сулхан цохилж байсан зүрх чинь гэнэт зогссонЭмнэлэгийн цагаан орон дээр
      Гунигтайхан хэвтэж байхад чинь
      Цээжинд чинь дүрсэн чинжаал хутгаар
      Гараа сийлэн тангараг өргөсөн, тангараг өргөсөөн
       
      Хайрт охин чинийхээ хажууд дагаж явлаа
      Хар санаат хүний гарт амь алдаж дээ
      Энхрий хайрт чамайгаа орхиод би яваагүй бол
      Эелдэг даруу инээдээрээ наддаа ирэх байсан
      Хатуу энэ хорвоогийн жамаар би чинь
      Хайрт охин чамайгаа алдах юм гэж үү дээ
      Ингээд чи минь намайгаа энд орхиод
      Анир чимээгүйгээр нисэн одлоо доо
      Охин чи минь надаа хайраа өгсөн ч гэлээ
      Хайр зөвхөн надад зовлон хайрлажээ
      Бурхан харин надад амьдрал заяасан ч
      Хорвоо надад харин үхэл хагацал бэлэглэжээ
      Чамайг гэсэн миний хайр, намайг гэсэн чиний сэтгэл
      Үерхэл хайр минь 100н жилээр үргэлжилж
      Хайрт чамдаа зориулсан эгэл нэгэн дуу минь
      Үүрд чи бид хоёрын дурсгал болон үлдэг хайрт минь
      Цустай цагаан цамцыг чинь бариад
      Цувааны чинь араас алхахдаа
      Гунигийн дуу цээжийг минь зүсээд
      Хоёр нүднээс нулимс бүрхэнэ ээ, нулимс бүрхэнэ ээ
      … би чинь …  чинийхээ булшин дээр очиход
      Чин зүрх минь чичрэн харуусаад
      Хайрт охин минь чи намайг орхиод явлаа гэж үү
      Эргээд энхжингийн оронд уулзья даа
      Хайрт минь хайрт минь наддаа эргээд ирнэ гэж
      Би чинь чамайгаа хүлээсээр сууна
      Хайрт чи минь …
      Харин би чинь чинийх гэж чамтай хамт байна
      Охин чи минь байхгүй ч чамайг хайрласаар
      Өдөр бүр чам дээр ирж сэтгэлээ хэлэх юм даа
      Би чинь чамдаа хайртай гэж хэлж байсан үгээ
      Чулууны чинь өмнө сөхрөн чамдаа би чинь тангараглья
      Хайрт охин чинийхээ араас үхмээр л байх юм
      Хайрт чамдаа …
      Хотоор хөтлөлцөн явах хосуудыг би хараад
      Хоёр нүдний минь нулимс урсах юм даа
      Аавын сайхан охидууд хэдий олон ч гэсэн
      Алдрайхан чамдаа үнэнч шүү би чинь
      Миний чиний, чиний миний энэ л хайр минь
      Хан хорвоод үүрд мөнх үлдэх болно оо
      Хайрт чинийхээ ариун булшин дээр
      Хос хоёр сарнайг өргөчихөөд
      Чамтайгаа байсан тэр л мөчүүдээ
      Дурсаж явахаа би мартаагүй ээ, би мартаагүй ээ
      Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
      Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ
      Энхрий охин минь эргээд наддаа ирээч дээ
      Эелдэг даруу аашаараа наддаа ирээч дээ



       
      0 0 250
×