Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Харь гараг

    Харь гаригийнхан Хоёр долоо хоногийн өмнө ОХУ ын Ростов мужийн Семибалк суурины загасчид Азовын тэнгисээс хоёр метр орчим аварга загастай төстэй хачин амьтан олзолжээ. Жигтэй амьтан час час хийсэн хачин дуугаар хүрхэрч байсан гэнэ. Загасчид эхлээд харь гарагийн амьтан байна хэмээн ихэд түгшиж, яаравчлан гар утсандаа зургийг нь буулгажээ. Амьтны урт сүүл, цээжин бие нь цагаан лаваар бүрхсэн мэт гялалзсан өнгөтэй. Тэрбээр ойролцоогоор 100 кг жинтэй. Хачин загасыг барьсан загасчид болон амьтан судлаачид, эрдэмтэд өнөөх загасаараа үдийн зоог барьжээ. Урьд өмнө хэзээ ч тийм сайхан амттай загас идэж байгаагүй гэж тэд дараа нь ярьжээ. Харь гариг, хий үзэгдлийн явдлыг судалдаг бүлгийн удирдагч Андрей Городовой “Уг амьтныг харь гарагаас ирсэн гэж дүгнэж болохгүй. Азовын тэнгис орчмоор харь гараг зочилдог гэсэн домог эртнээс яригддаг ч батлагдсан үзэгдэл хараахан үгүй. Гэсэн ч ямар нэг харь гарагийн тохиолдол илэрч болохыг бид үгүйсгэхгүй” гэжээ. Амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар энэ загас хилэмтэй төстэй аж. Ийм төрлийн жигтэй тохиолдол 2006 оны аравдугаар сард гарч байсан. Арабын Кфар суурингийн хүү Аюб Махмуд Атва хүний царайтай загас олж байсан гэнэ. Яг хүн шиг уруул, хамар, нүдтэй уг жигтэй амьтныг барьсан Махмуд хүү тэр даруйдаа Аллахад залбирч усанд нь буцааж тавьсан аж. Мөн 2005 онд Сөүл хотын өмнө зүг Чонжу хотын нэгэн цөөрөм дотор 80 см ийн урттай, хүн шиг царайтай мөрөг загас амьдарч байхыг олжээ. Уг загас 20 гаруй жилийн настай болох нь ч тогтоогдсон аж.

    Харь гаригийнхан яагаад дэлхийг сонирхдог вэ?

    Тэдгээрийг тамын төлөөлөгчид гэж нэрлэдэг бөгөөд орчин үеийн техникийн тусламжтайгаар шинжлэх ухааны хаалттай их сургуулиуд судалдаг. Зарим нь тэд биднийг аврахаар ирсэн гэдэг бол нөгөө хэсэг нь ердөө ч итгэдэггүй. Гэхдээ та шөнийн тэнгэр ширтэнгээ тэднийг хардаг байх. Учир нь тэд од эрхсийн аль нэг дээр нь амьдарч байгаа. Энэтхэгийн хэдэн мянган жилийн тэртээ бүтээсэн ном сударт дэлхий дээр виман буюу агаарын хөлгөөр нисч ирсэн өндөр хөгжилтэй амьд амьтны /хүн/ тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Эртний төлөгч нарын таамаглалаар манай дэлхий ертөнц өндгөн хэлбэртэй байсан аж. Мөн 14 эрхэс гаригийн тогтолцоотой бөгөөд дээд, доод тогтолцоотой юм байна. Энэхүү үзэл баримтлалын дагуу газар дэлхий эрхэс гаригийн дунд тогтолцоонд хамаарагддаг юм байна. өөрөөр хэлбэл, дээд тогтолцооных нь дунд доод гараг. Эсвэл доод тогтолцооных нь дунд дээд гариг аж. Тэнгэр огторгуйд бидний харж байгаа бүхэн дээд тогтолцоо. Манай эрхэс гаригийн тогтолцооны хамгийн дээд ертөнцийг санскритаар Сатьялака гэнэ. Лака гэдэг нь гариг, сатья гэдэг нь чинээлэг аж амьдрал гэсэн ойлголт. Дээд ертөнцийн оршин суугчдын амьдралын хугацаа бурхныхтай дүйцэх ба 15.480.000.000.000 газрын настай. Түүний дараа Махарлока орно. Түүн дээр хагас бурханлаг хүмүүс 4 300.000.000 жил хүртэл амьдардаг байна. Сварталака дээр манай ертөнцийн материаллаг хуулиар удирдагддаг амьтан амьдарна. Түүнээс доош дунд хэлбэрийн ертөнц байрлана. Түүнийг Бхурлака гэх бөгөөд түүн дээр манай дэлхий байрлана. Энэ тогтолцоонд газар дэлхийгээс дээш биласварги оршдог. өөрөөр хэлбэл газар дэлхий хэлбэрийн энхжингийн /диваажин/ ертөнц гэсэн үг. Гэхдээ домогт өгүүлснээр тэнд чөтгөр шулмас орогнож байдаг гэнэ. Эдгээрээс доош тамын ертөнц байрлана.

    Энэ ертөнц дээр амьдрал зөвхөн зовлон байдаг.

    Янз бүрийн судар бичиг номд дүрсэлснээр диваажин, там хоёр маш адилхан. Гэхдээ эдгээр бодит ертөнц нь өөр өөрсдийн оршин суугчдын амьдралын утга учрыг тодорхойлдог байна. Амьд амьтад нь өөрсдийн үйл хөдлөл, зөн үйлээр дараагийн диваажингийн болон тамын амьдралд очих буюу эсвэл газар дэлхийд дахин төрдөг гэж үздэг ажээ. Сатьлоке болон Сваргалоке ертөнцөд амьдрал зах хязгааргүй бөгөөд аз жаргал, сайн сайхан дэлгэрч байдаг ч төрөх, үхэх хоёр зэрэгцэж байдаг гэнэ. Энэтхэгийн йог шидтэнүүд дурдсан мэдлэгийг эзэмшиж байжээ. Зарим нэг нь оюун санааны төвлөрлийн дээд цэгт хүрч, мөнх бусын бие махбодио өөрийн хүсэл зоригоороо орхин, оюун ухаанаараа эрхэс гаригийн аль нэгэнд очдог байна. Хэрвээ бид сансрын хөлгийн бүхээгт суугаад тэнд очвол юу ч харж чадахгүй. Эртний төлөгч мэргэдийн өгүүлснээр 400 мянга орчим ухаант амьтад байдгаас хамгийн энгийн нь хүмүүс юм байна. Зүй ёсоор бол дээд диваажингийн ертөнцийн хүмүүс ердийн бурхан болоочдын хувь заяаг анхаардаггүй гэнэ. Харин харь гаригаас нисч ирэгсэд нь техникийн хувьд өндөр хөгжсөн өвөрмөц хүмүүс байдаг бололтой. Харин чухамхүү яагаад харь гаригийнхан манай газар дэлхийг сонирхож ирдгийн зорилго нь үл үзэгдэгч обьект буюу “нисдэг таваг” судлаачдын үзэж байгаагаар газрын дээж авах, эмийн янз бүрийн ургамал түүх гэнэ. Мөн газар дэлхийн эмэгтэйчүүдээс өөрсдийн үр хүүхдүүдийг төрүүлэхийг хүсдэг байна. Учир нь тэдний хүүхдүүд урт насалдаг төдийгүй ухаан санаа эрүүл, амьдралдаа ихийг бүтээдэг ажээ. Зарим үед эх дэлхийн хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлан үл мэдэгдэх газар руу авч оддог гэж ярьдаг. Харин тэднээс зөвхөн цөөн хэсэг нь ухаан санаа муудсан, эсвэл сэтгэх чадваргүй болон буцаж ирдэг байна. Жинхэнэ радикалууд газар дэлхийн хүмүүс бараг үлдээгүй, харин бид бол хувирч өөрчлөгдсөн “явуул” ын хүмүүс гэж үздэг. Газар дэлхийд ирсэн дээд ертөнцийн зарим төлөөлөгч оюун санааны хувьд өндөр хөгжсөн. Гадаад төрхөөрөө ердийн хүмүүстэй адил байдаг гэнэ. Гэвч тэд усны амьтан мэт хүйтэн сэтгэлтэй, мэдрэмжгүй учир түүнийгээ үр удамдаа үлдээх чадваргүй аж. Харь гаригийнхан үр удмаа үлдээх чадваргүй учир мөхөж сөнөх аюултай байнга тулгарч байдаг. Тийм учраас хүн төрөлхтөний амьдралын нууцыг мэдэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлан боловсорч буй үр хөврөлийг судлахын зэрэгцээ эх газрын хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, үр удмаа сайжруулахыг хүсдэг гэнэ. Манай гариг ертөнц бусад соёл иргэншлийн төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татах болсон нь бүл ертөнцийн тэнхлэг дээр байрладагтай холбоотой. Эртний ном сударт өгүүлснээр энэхүү тэнхлэгийн дотор материаллаг дэлхийн диваажингийн ертөнцөөс үүрд мөнхийн шинж чанараараа ялгагдах оюун санааны ертөнц рүү хөтлөх хонгил байдаг аж. Тэр бүү хэл энхжингийн ертөнцөд амьдарч буй хүмүүс тэнд очихыг мөрөөддөг. Гэвч тэд зөвхөн газар дэлхий дээр хүн болж төрснөөр мөрөөдлөө биелүүлж чадах юм. Судар номд өгүүлснээр зөвхөн манай гариг ертөнцөд оюун санааны ертөнцийн элчин сайдын яам болохуйц хэмжүүртэй хаалга оршдог аж. Иймэрхүү хаалга буюу газар Энэтхэгийн Жаганнатханури, Врандована, Майакурт байдаг тухай эртний судар бичигт заагдсан байна. Амьд амьтан амьдралынхаа тодорхой нөхцөлд энэ хаалгаар шууд өөр амьдралд шилждэг гэнэ. Чухамхүү газар дэлхий дээр бидэнтэй хамт соёл иргэншлийн илүү өндөр хөгжилтэй “хүмүүс” ийн амьдрал руу ордог хонгил оршин байдаг аж. Эдгээр хонгил Кавказ, Гималай, Австрали зэрэг дэлхий даяар тархан байрладаг юм байна. Эртний судар номонд “ертөнцийн ёроол” буюу тамын оронд хүргэдэг хонгил байдаг агуйнууд орчин үеийн Бразилийн нутаг дэвсгэрт оршдог тухай бичжээ. ХХ зуунд олон хүн тэдгээр агуйг судлах гэж оролдсон боловч ор сураггүй алга болцгоосон байна. Арга барсан эрдэмтэд дуу чимээний тусламжтайгаар агуйн гүнийг тодорхойлох гэж цуурайны боломжийг ашигласан боловч дуу чимээ ч эргэж ирээгүй юм. Гэхдээ бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр туршилтыг нүднээс далд хийж байжээ

    Харь гарагийнхан буюу учир битүүлэг үзэгдлүүдийн тухай

    Yл мэдэгдэгч нисдэг тавагны тухай сэдэв XXX зуунд ч сонирхол татсан, учир битүүлэг хэвээр байх болно гэж орчин үеийн эрдэмтэд үзэж байна Yл мэдэгдэгч нисдэг объект, учир битүүлэг үзэгдэл, ер бусын хүн төрхт амьтан гээд бидний ертөнцөд байдаггүй зүйлсийн тухай мэдээлэл, баримт тоймгүй олон. Эдгээр үзэгдэл, ер бусын зүйлс бүр эрт үеэс улбаатай. Энэ бүхэнд итгэдэггүй, хэсэг хүмүүсийн бодож олсон хоосон шуугиан гэх хүн ч цөөнгүй. Гэвч дэлхийн газар бүрийн олон мянган иргэд адил зүйл сэтгэж зохиомгүй. Түүнээс гадна харь гарагийнхан гэгдээд буй учир битүүлэг зүйлсийн зураг нотолгоо ч хангалттай байдаг. Гагцхүү эдгээрийг таньж, судалж, илрүүлэх боломж өнөөг хүртэл гарахгүй байна… 1896, 1897 онуудад Техас, Калифорнийн дээгүүр аварга том дугуй нисдэг зүйл хэд дахин үзэгдсэн аж. “Дэйли Тексарканмэн” сонины 1897 оны дөрөвдүгээр сарын 25 ны өдрийн дугаарт шүүгч Лоуренс А.Бирн дараахь мэдээг нийтлүүлжээ. “өнгөрөгч баасан гарагт хамтрагчийнхаа хамт ажил үүргээ гүйцэтгэн Миссисипи явж байхдаа ер бусын дугуй зүйл зогсож байхыг харсан. Түүнийг ажиглаж байтал дотроос нь монголжуу царайтай, сахалтай, гурван бяцхан хүн гарч ирсэн. Тэд бидний зүг харж байснаа бидэнтэй хамт яв гэсэн утга бүхий дохио үзүүлсэн… гэжээ. Энэхүү нийтлэлтэй зэрэгцэн “Курьер Геральд” сонинд төстэй мэдээллийг гаргасан байна “Худалдаачин Жеймс Ивен, Эллис, худалдагч Бен Буленд болон өөр хоёр эрэгтэй нийт таван хүн хойд зүгийг чиглэн аварга том нисдэг зүйл гэнэт газраас хөндийрөн удаанаар хөөрөхийг харсан байна. Тэд түүнийг харсан даруйдаа морь, дугуйгаар араас нь хөөжээ. Нисдэг таваг хотоос ойролцоогоор зургаан км ийн зайд явж байж. Хөөж явсан хүмүүс түүнтэй 250 метрийн ойр тулж ирэхэд гэнэт хүчээ аван газраас дээшилж цааш одсон байна. Гэхдээ тэд хөөж байсан хүмүүс рүү хоёр бяцхан чулуун хавтан хаясан аж. Уг чулуун хавтанг тус суурингийн хүмүүст сонирхуулж ил үзмэрт тавьсан агаад чулууны бүтэц, үүсэл гарлыг тодорхойлж чадсангүй…” гэсэн байна. Орон, орны археологичдын олж илрүүлсэн нисдэг объектын дүрс өөр өөр байдаг. Ихэнхдээ тэд адилхан тавган юмуу бөөрөнхий хэлбэртэй гэж дүрсэлжээ. Мөн япон маягийн, хүрлээр бүтсэн мэт хар гарагийн дүрсийн тухай мэдээлэл ч бий. Тэд үргэлж хосоороо үзэгддэг бөгөөд 60 см ийн өндөртэй, толгойндоо багтай мэт, тэр нь амьсгалах нэг нүхтэй /гэхдээ зарим судлаачид энэ нь амьсгалах нүх биш хоорондоо харилцах хэрэгсэл гэдэг/, сансрын нисгэгчид шиг том нүдний шилтэй байдаг ажээ. Аль ч үед нисдэг тавгийг харсан хүмүүсийн баримтаас үзэхэд тухайн үед манай гарагийн хүмүүс ямар техник, хэрэгсэл бүтээсэн байна түүнтэй төстэй нисдэг тавгийг тэд хөлөглөдөг гэсэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Хамгийн анх бөмбөрцөг хэлбэртэй дугуй тавагны тухай мэдээллүүд гардаг байж. Дараа нь яг л янжуур шиг пуужин хэлбэртэй нисдэг зүйлийн тухай тэмдэглэгджээ. Тэр ч атугай энэ нь онгоцтой адил олон мотортой гэж тодорхойлогдсон байна. Харин энэ зууны эхээр хүмүүс найман дугуйтай үлэмж том машин шиг нисдэг зүйлийн тухай мэдээлжээ. Тухайлбал, 1946 оны зургадугаар сарын 10 нд Финляндын дээгүүр Германы “Фау” хиймэл дагуултай төстэй нисдэг зүйлийг хүмүүс анзаарсан байна. Yүнийг Америкийн цөмийн физикч Морис Х.Жессал “Хар гарагийнхан хүн төрөлхтнийг ажиж, тухайн эрин үеийн техникийн хөгжлийг дууриаж өөрсдийн нисдэг төхөөрөмжөө адил хийх чадвартай” гэж тайлбарлажээ. Яах гэж тэгдэг юм бол? Гэхдээ яг батлан өгүүлэх тодорхой баримт хэнд ч байхгүй. “Би нэг бус удаа харь гарагийнхны сансрын хөлгөөр нисч Марс, Венерагийн эзэдтэй ярилцаж байсан” гэж Америкийн нисдэг таваг судлаач Георгий Адамски 1959 онд Цюрихийн конгрессийн танхимд болсон хуралдаан дээр илтгэжээ. Тухайн үед 68 настай байсан Адамски анх 1946 онд харь гарагийн хөлгийг харсан гэнэ. Түүнээс хойш 1952 онд дахин харахдаа харь гарагийн хүнд гараа өгөн мэндэлсэн байна. Харь гарагийн хүн метр 65 см ийн өндөртэй, урт зөөлөн үстэй, уян хатан хөдөлгөөнтэй байсан гэж Адамски ярьжээ. Харь гарагийнхан түүний биед гар хүрэх замаар өөрсдийгөө ойлгуулж байсан гэнэ. Тэр ч байтугай тэд гайхалтай эмч нар. Миний биед байсан шархыг харангуутаа гар хүрээд эдгээчихсэн гэж Адамски өгүүлсэн байна. Тэрбээр өөртөө тохиолдсон явдлуудаа шинжлэх ухааны уран зөгнөлийн төрлөөр уран зохиолын бүтээл болгон бичсэн ч хэвлэх хүн олдоогүй аж. Гэвч эрдэмтэн насан эцэслэтлээ энэ түүх бол уран зөгнөл биш бодит үйл явдал гэдгийг батлан өгүүлсээр байжээ. Мөн иймэрхүү тохиолдол Английн 12 бүсгүйд тулгарсан байдаг. Харь гарагийн янз бүрийн учралуудын тухайд хүн төрөлхтөн төдийлөн итгэдэггүй ч тэд бидний ертөнцөд зочилсон ул мөрөө тодоос тод үлдээсээр л байдаг. Жишээлбэл, Вашингтон хотын төв архивт харь гарагийнхны үлдээсэн зэс хоолой хадгалагдаж буй. Эрдэмтэн, судлаачид бүтэц, үүслийг нь тогтоож чадахгүй байгаа уг хоолой Огайо мужийн Мидлтон хотын ойролцоогоос 1958 онд олдсон гэдэг.

    Харь гарагийнхны айлчлал одоо ч үргэлжилсээр

    Бид техник хөгжлийн эрин үеийн хүүхдүүд. Тиймдээ ч “нисдэг тавгийг” ховор хардаг. өнгөрсөн зууны сүүлчээр ихээхэн үзэгддэг байсан гэх харь гарагийнханд итгэх итгэл ч бага. Тэгвэл саяхан Бельгийн инженер Марсель Альфернин нисдэг тавагны тухай хамгийн сүүлийн үеийн дуулиант мэдээлэл цацжээ. Тэрбээр Брюссель хотын төвд нисдэг таваг харсан төдийгүй хоёр минутын бичлэг хийж амжсан байна. Түүний видео хальсанд бичигдсэнийг үзвэл, эхлээд дэлгэцэн дээр гэрэлтэй толбо харагдана. Удалгүй толбо улам томорч, хурц өнгөтэй болно. Дараа нь уг толбо гурван хурц туяанд хуваагдана. Гэнэт гэрэл цацруулсан томоохон гурван өнцөгт биет болно. өнцөг бүртээ улаан, улаан шаргал өнгийн гэрэлтэй, дээшээгээ шовх үзүүртэй эл хөлгийг манай соёл иргэншлийнхэн арай л бүтээж амжаагүй байгаа Харь гарагийнхны хөлгийн “хар хайрцаг” ийг олсон уу? Красноярскийн эрдэмтэд Тунгусын солир унасан газраас харь гарагийнхны “агуулах” ыг олсон гэдэгтээ итгэлтэй байна-

    Нисдэг тавагны “хар хайрцаг” нь дээрээ дүрс бичигтэй

    Красноярскийн сансрын музейн захирал, “Тунгусын сансрын үзэгдэл” сангийн ерөнхийлөгч Юрий Лавбины шуугиант мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр сонин хачин юм сэтгэж бодохдоо гаргуун. Олон жил харь гарагийнхны асуудлаар дагнан судалгаа хийж буй. Шуугиант мэдээллийнхээ тухай Ю.Лавбин чухам чухам юу ярив? Гурван жилийн өмнө Эвенкийн Байкитын дүүрэгт Полигусын сууринд явж байлаа. Сансраас авсан зурагт яг тэр газар ямар нэг юм унасан байхыг бид үзсэн юм л даа. Энэ бөглүү тайгаас өнгөрсөн зууны дөчөөд оны үед Тунгусын онгоц чирэгч Александр Ковацкий ер бусын биет буюу хар өнгөтэй гялтгар гулдмай олсноо зааж өгч байсан юм. Түүний тэмдэглэлд үүнийг сөнөсөн нисдэг тавагны нэг хэсэг нь гэж тэмдэглэсэн байдаг. Яг энэ бүсэд Тунгусын өмнө нь осол болсон юм шүү дээ. Судлаачид нууцлаг нэгэн толгодын хөвдийн үе давхраанаас уг биетийг олсон. Энэ биетээс тасдаж авсан нэг хэсэг нь Красноярскийн физикийн хүрээлэнгийн музейд одоо хадгалагдаж байгаа. Судалгаа шинжилгээ хийсэн. Энэ нь силицид төмөр байсан гэж Юрий Лавбин өгүүллээ. Ярианд дурдагдсан олдвороо ч үзүүлэв. Түүний хэлснээр байгальд төмөр ийм байдлаараа хэзээ ч үүсч бий болдоггүй гэнэ. Тэрбээр өөрийнхөө таамаглалыг батлах гэж мэрийж буй бололтой, бас боодол цаас харуулав. Газарзүйн шинжлэх ухааны профессор В.П.Чех түүний олдворыг яг юу болохыг нь гэрчилсэн баримт гэнэ. “Энэ төмөр биетийг үзэхэд геологи болон бусад шинж байдлаараа сансрын биет болохыг илтгэнэ” гэх үг тэр бичигт дурайж байх нь тэр. Юрий Лавбины уран сэтгэмжийн онолоор бол 1908 онд Тунгуст болсон хүчтэй дэлбэрэлт нь харь гарагийнх ны хөлөг сүйрснийх гэнэ. Хөлгийн үлдэгдэл нь энэ бөглүү тайгад үлдсэн болол той. 2006 оны эцсээр Эвенкийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ээлжит экспедицийнхэн зорьжээ. Түүний дотор үүнийг өгүүлэгч Юрий Лавбин багтжээ. Судалгааны багийнхан Тунгусын Подкаменная эргийг нэгд нэгэнгүй нэгжиж, голын ойролцоохь арваад км ыг самнажээ. Харь гарагийнхны бусад төмрийн хэсгийг металл илрүүлэгчийн тусламжтайгаар олохын тулд ийн бэдэрсэн хэрэг. Байкит суурингийн орчим өөхөн чулуутай төстэй, гэхдээ байгалийн унаган төрхөөрөө гэж хэлэхэд бэрх, дээр нь дүрс бичиг бүхий сонин чулуутай тааралдаж. Энэ бол дуулиан гэж Юрий Лавбин хэлэнгээ зургаан ширхэг цагаан мөлгөр чулуу үзүүлэв. Чулууг харахад үе давхраа бүхий ялтаснаас тогтсон зэрэгцээ шугамуудтай. Шугамууд хооронд бага зэрэг гурвалжин өнцөгтэй юм. Эдгээр чулууг дэлбэрэлт болсон газрын голомтоос 250 км ын зайнаас олсон. Энэ хоёр чулуу нь бие биеэсээ долоон км ын зайд байсан. Харин чулуун дээрх зураг нь хоорондоо адилхан юм билээ. Бид физикийн хүрээлэнд чулуунуудыг өөр хоорондоо төстэй эсэхийг нь судалж байгаа. Хүчтэй лазерын туяагаар өчүүхэн төдий хэрчлээс хийсэн, гэвч талст нь маш бөх юм билээ. Байгаль эх хэзээ ч чулуун дээр тийм зургуудыг бүтээж чадахгүй гэсэн дүгнэлтийг Лавбин хийлээ. Бүр эдгээр чулууг харь гарагийнхан л гараараа барьж байсан байх. Магадгүй энэ үсгийн хэв нь мэдээлэл хүлээн авдаг “талстан тээгч” байсныг үгүйсгэхгүй. Харь гарагийнхны сүйрсэн хөлгийн “хар хайрцаг” байсан ч байж магадгүй. Харин бид түүний тэмдэг дарсан үлдэгдэл хэсгийг олсон. Хамгийн гол нь дотор талдаа гол зүйлээ бичиж тэмдэглэдэг байсан бололтой гэж тэрбээр үнэн сэтгэлээсээ хүүрнэв. өөрийнхөө оношдоо үнэхээр итгэлтэй байгаа аж. Түүний таамаглалын мөрөөр Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын төлөөлөгчид музейд нь хүрэлцэн ирэхээр болжээ. Красноярскийн судлаачдын нээлт сонирхлыг нь татсан нь мэдээж. Эрдэмтэд ч “ид шидтэй талст” аа гарцаагүй үзүүлж, шинжлүүлж таарах биз. Тэнд сансрын эд зүйлийн үнэр ч үгүй Юрий Лавбины таамаглалтай зэрэгцээд түүнийг үгүйсгэгчид мөн олноороо төржээ. Тэдний нэг Крас ноярскийн Сансар судлалын дээд сургуулийн багш Георгий Галанцев, 1908 онд болсон үйл явдал бол харь гарагтай холбоотой зүйл биш. Хэн ч дотор сэтгэлдээ юуг ч дүрслэн бодож болно шүү дээ, гэвч ийм таамаглал бол тоогүй зүйл. Би ч гэсэн Тунгусын солир унасан газарт нэг бус удаа экспедицээр очиж байлаа. 1980 оноос эхлэн бид “сансрын осол” ыг гэрчлэх зүйлийг олохоор төлөвлөсөн юм. Гэвч 1908 оны Тунгусын солирын уналтаас үлдсэн талстан бодисыг газрын хөрснөөс олсон. Солирын уналтын улмаас түлэгдэж оройгоосоо хуйхлагдсан моддыг олсон. Гэвч тэндээс сансрын биет гэж хэлж болох нэг грамм ч юм олоогүй юм шүү гэж хэлжээ. Энд чухам юу болсон юм бол? Ю.Лавбины зөв үү, эсвэл тэр хоосон мөрөөдөж, зөгнөөд байна уу? Түүх сөхье. 1908 оны зургадугаар сарын 30 нд Тунгусын Подкаменная голын ойролцоохь бүсэд орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 15 минутад тэнгэр галт бөмбөлөг нисч үзэгджээ. Огторгуйн тэр биет доош унахын сацуу аянга ниргэж буйг санагдуулам аймшигт дуун гарч. Удалгүй аймшигтай дэлбэрэлт болж 2000 кв км талбай бүхий моддыг хамарчээ. Өнгөрсөн зууны хориод онд ЗХУ ын шинжлэх ухааны академич Леонид Куликаар толгойлуулсан дөрвөн экспедици Эвенкийн тайгыг зорьжээ. Тунгусын солир унасан ойн эргэн тойрон тэр чигээрээ эрвээхэй хэлбэр тэй болж, модод үндэстэйгээ үлдсэн боловч ганц ч мөчиргүй нүцгэн хоцорсон байжээ. Галт уулын цар, бүр солирыг ч эрдэмтэд олсонгүй. Ослын улмаас модны өсөлт хурдасч, зулзган нарс, хөвд мутацид орсон байж. Тэгэхээр силицид төмөр гэж юу вэ? Силицид төмөр гэдэг нь чулуурхаг бодистой төмрийн нэгдэл бөгөөд яг ийм байдлаараа дэлхий дээр үүсдэггүй аж. Энэ бодис нь хүчилтөрөгчгүй орчинд үүсч бий болох боломжтой. Тухайлбал, сансрын хаа нэгтээ л үүсэх өндөр магад лалтай. Тэгэхээр Юрий Лавбины батлах гэж мэрий гээд байгаа таамаглал нь ортой ч байж мэдэх юм. Эсвэл түүний бас л нэгэн зөгнөл ч байж болно

    Харь гарагийнхан 100 км урттай хонгил ухав уу?

    ОХУ ын Ростов на Донд замын хажууханд гурван метр голчтой, 10 метр гүнзгий хонгил гэнэт нэг өдөр л гараад ирж. Гэнэт гараад ирсэн үү, эсвэл өмнө нь байсан уу гэдгийг оршин суугчид нь хэлж мэдэхгүй байна. Хачин жигтэй уг нүхийг газар доорх хүчний улмаас талбайд гарч ирсэн гэж тэд тайлбарлаж байна. Саяхны нэгэн өдөр Курганы гацааны орчим ан авд мордсон анчид хөдөөний замын хажуухан талд нэлээд гүнзгий нүхтэй гэнэт тааралдаад ихэд сандарцгааж. Эр зоригтой зарим нэг нь хонгилын амсраар шагайж үзэхэд түнэр харанхуй угтжээ. Нүх рүү чулуу шидэхэд бүдэг авиа гарч гэнэ. Дотроо бараг 10 метр гүнзгий гэж тэд тооцоолжээ. Нүхний амсар нь нэлээд ялгарч харагдах бөгөөд ойролцоо нь хар өнгөтэй зөөлөн бодисын хэсгүүд хөглөрчээ. “Бид ийм сонин эд юмсыг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй” гэж анчдын нэг В.Коденко өгүүлж байна. Ер бусын бодисын хэсгүүд өнөөг хүртэл оньсого хэвээр үлджээ. Анчид олсон нүхэндээ тэмдэг тавиад тосгоны зөвлөлд мэдэгдсэн байна. Харин тосгон даяар нууцлаг энэ нүхний учрыг огт өөрөөр тайлбарлаж эхэлжээ. Харь гарагийнхан л энэ нүхийг ухсанаас гарцаагүй гэсэн яриаг тосгоныхон ам дамжуулан ярьсаар байна. Хар өнгөтэй чулуу бол харь гарагийнхны л эд юмс, харь гарагаас одны хэлтэрхий газрын хөрсөн дээр унасан гэж оршин суугчид үзэж байна. Тосгоны удирдлагууд тус газар очиж нүхийг долоон метрийн гүн гэж тогтоожээ. Гэтэл хэн нэгэн нь энэхүү жалганд таван жилийн өмнө геологичид тэсэрч дэлбэрэх ажиллагаа явуулж байсныг гэнэт санаадхаж. Yүнээс хэдэн өдрийн дараа дээрх нүхтэй адил, бараг ихэр гэмээр нэг нүхийг илрүүлжээ. 100 км ын цаана орших Луган тосгоноос олдсон энэхүү хонгил рүү өнгөрсөн хавар нэгэн хүн талбай дундуур трактортай явж байгаад гэнэт газрын гав руу орчих шахжээ. Тэрбээр уг газар тэмдэг тавиад орхиж. Гэтэл хагас жилийн дараа буюу саяхан тус газар очиход хэмжээ нь бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ хоёр хонгил хэлбэр хэмжээний хувьд хоорондоо маш адил. Мэргэжилтнүүд одоогоор ямар нэг санал дүгнэлт хэлэхээс түдгэлзэж байна. Иймэрхүү гэнэтийн үзэгдэл Ростов мужид урьд өмнө нь тохиолдож байгаагүй учир оршин суугчид ердийн нэгэн зүйл мэтээр хүлээн авахгүй байгаа гэнэ. Тэд өөрсдийнхөө дүгнэлтийг хэдийнэ хийж амжжээ. Харь гарагийнхан энэ хонгилыг ухсан. Луганд хонгил руу нэвтрэх үүд нь байна, харин 100 км ын цаана Курганд гарц нь байна гэдэгт оршин суугчид нь итгэсээр байна Харь гаригийнхан хүнийг сармагчингаас буй болгосон Дальнегорийн приморийн хотын геологич Александр Иванченко Чарльз Дарвины хувьслын онолыг үгүйсгэснийг “КП” сонинд нийтэлжээ. Хүн төрөлхтөн бий болохоос өмнө үед газар дэлхий дээр харь гаригийн супер соёл иргэншлийн тив хоорондын сансрын хөлөг айлчилжээ. Түүний бүхээгнээс электрон техник, дүрс бичлэгийн камер бүхий харь гаригийн хөлөг буусан байна. Энэхүү хөлөг нь нислэгийнхээ үед урьдчилан судалсан газартаа газарддаг аж. Зочид буюу харь гаригийнхны сансрын хөлөг гэдэг нь өвөрмөц туяаны цацраг буюу удамшлын онцгой мэдээлэл илгээх талбай үүсгэх чадвар бүхий тусгай аппаратыг эзгүй газар хүргэх хэрэгсэл ажээ. Харь гаригийнхан өөрсдөөсөө орчин үеийн хүн төрөлхтний төрөл болох “homo sapiens” ынхтай адил төсөөтэй биокодыг гаргадаг байжээ. Тэд удамшил зүйн кодыг нэвтрүүлэх объектоороо хүнтэй адил шинжтэй шимпанзе, горилл, орангут, гиббон зэрэг сармагчингуудыг сонгосон аж. Тэдэнд өөрсдийн ген, хоромсом, эсийг био мэдээллээр дамжуулан шилжүүлсэн нь цаашдаа улам үржин хөгжсөнөөр ухаант хүнийг бий болгожээ. XIX зууны шинжлэх ухааны төвшинд харь гаригийнхны талаар ямар ч таамаглал байгаагүй учраас эрдэмтэн Ч.Дарвин энэ тухай төсөөлөөгүй юм.

    Тектитүүдийн тухай оньсого

    Хүний гарал үүслийн талаархи энэхүү ер бусын таамаглал дэвшүүлсэн геологич Александр Иванченко Алс Дорнодын Дальнегорск хэмээх ер бусын хотод амьдардаг ажээ. Чухамхүү сүүлийн 10 жилд тус хотод харь гаригийнхан айлчилсан тухай мэдээлэл цацагдах болжээ. Геологич Иванченко Дарвины хувьслын онолыг засварлах ажлаа тектитүүдийг судлах болсноор эхэлжээ. Тектит гэдэг нь эх дэлхийгээс эрт галавт олдсон хамгийн хачирхалтай, тайлагдаагүй чулуунууд юм байна. Харахад онцгойрох ялгарах зүйлгүй. Товч, усны дуслын хэлбэр бүхий хайлаад бөөгнөрчихсөн шил мэт хатуулаг эд. Тектитийг геологичид АНУ, Европ, Африк, Австрали, Ази, Номхон далайн бүс нутагт, Индонез, Малайз, Тайланд, Лаос, Вьетнам, Хятадын зүүн өмнөд хэсгээс олсон байдаг. Бараг 200 гаруй жилийн турш эрдэмтэд тектитүүд хаана үүссэн талаар халуун маргаан үүсгэсээр өнөөг хүрчээ. Маргалдагч эрдэмтэд химийн бодис зүйн хувьд тектит чулуу нь ертөнцийн бодиснуудаас тэс өөр байна гэдэг дээр санал нийлдэг байна. Оросын сансар, пуужингийн техникийн зохион бүтээгч, нэрт эрдэмтэн Евгений Дмитров мөн л тектитийн утга учрыг олоогүй ажээ. Тэрбээр тектитүүдийг сансрын үл танигдах төхөөрөмж дэлхий дээр зөөвөрлөж авчирсан байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлжээ. өнөөдөр тектитүүдийн гарал үүсэл үл танигдах нөхцөл байдалд үүссэн үл мэдэгдэх үйл явцын үр дүн гэсэн эргэлзээтэй дүгнэлтэд хүргэжээ. Од харвасны үлдэгдэл үүХарин Иванченко тектитүүд нь харь гаригийнхны бүтээсэн сансрын нислэгийн багаж төхөөрөмжийн үлдэгдэл хэсгүүд гэж үзжээ. Зарим эрдэмтэд од харваж нэгэнтэйгээ мөргөлсөний улмаас үлдсэн хэлтэрхий гэжээ. Геологич Иванченко тектитүүдийн химийн бүтцийг судалж, түүнд шавар, мөнгөний хольц байгааг илрүүлжээ. Тэрбээр энэхүү хольц харь гаригийнхны зохион бүтээсэн хайлшны үлдсэн бүтээгдэхүүн төдийгүй орчин үеийн ган боловсруулах ажиллагаатай маш адилхан байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тектитүүдийн хөнгөн, халууныг тэсвэрлэх бат бэх, уян хатан, чанар дээрх дүгнэлтийг нотолсон байна. өөрөөр хэлбэл, сансрын нөхцөлд зайлшгүй шаардлагатай үзүүлэлтүүдийг хангасан байсан гэсэн үг юм.

    Сармагчин дээр туршилт хийснээр монгол төрхтөн үүссэн

    Европ, Африк Ази Номхон далайн бүс нутгаас олдсон тектитүүдийн нас, тухайн бүс нутгуудад хүн маягийн сармагчин үүсэн бий болсон цаг хугацаатай давхцаж байгааг нотолсон шинжлэх ухааны баримт бий. Европын тектитүүдийн 15 сая жилийн нас тэнд хүн маягийн сармагчин үүсэн бий болсонтой давхацдаг ажээ. Иванченко энэхүү хоёр нотолгоог таамагласан байна. Африкийн эквадорын бүсийн тектитүүд болон тус бүс нутгийн тархины 550 660 куб.см багтаамжтай сармагчин хоёр ойролцоо настай, хоёр сая жилийн өмнө үүсчээ. Иванченкогийн таамаглаж буйгаар тэр үед харь гаригийнхны эртний сансрын буудал өдгөөгийн Виктория нуурын орчимд байсан аж. Гол үндэслэл нь тус нуурын ургамал, амьтны төрөл зүйл нь ойролцоохь нууруудаас тэс ондоо гэнэ. Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутагт илэрсэн тектитүүдийн нас 900 куб.см бүхий тархины багтаамж бүх Ява арлын хүн сармагчны үүсэлтэй давхацжээ. Энд харь гаригийнхан сармагчин дээр туршилт хийснээр монгол, австрали маягийн төрхтөн бий болсон гэнэ. Энэ бүсэд харь гаригийнхны сансрын буудал Австралийн Эйр нуурын орчимд байсан аж. Учир нь, энэ нутагт эртний австрали оршин суугчдын үлдэгдэл олноор олдсон байна. Түүнчлэн 300 500 мянган жилийн тэртээ Африк Европод 1200 2200 куб.см ийн тархины багтаамжтай хүн сармагчин үүссэн нь Мавританы тектитүүдийн настай бас давхацсан нь харь гаригийнхан шампанзед туршилт хийж европ төрхтөн хүмүүсийг төрүүлсэн байж ч болох.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×