Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Нисдэг таваг үнэхээр байдаг

    Харь ертөнцийн талаар хариулт авах боломжгүй үй олон асуулт хүн төрөлхтний дунд яригдсаар байна. Одон орончид ч биднийг гайхшруулж, барахгүй л байна.

    Саяхан л гэхэд, 2009 оны арван нэгдүгээр сард тэд 13.1 тэрбум жилийн өмнө дэлбэрсэн гэх холын одыг тодорхойлж, барьсан тухайгаа мэдээлсэн. Асар эртний бас хэт холын одны гэрэл саяхан хүн төрөлхтний хараанд өртөж байна гэхээр гайхалтай. Манай гарагийн нас 13.7 тэрбум гэж тооцогддог байтал бидний саяхнаас ажиглаж эхэлсэн хөгшин од дэлхийн үүслээс өмнө оршин тогтнож байж. Огторгуйн од гарагийн хачин жигтэй, гэнэтийн элдэв үзэгдлээс гадна харь ертөнцийн оршил, эс оршлын тухайд хүн төрөлхтөн толгойгоо гашилгасаар байна. Хамгийн гол бас энгийн асуулт бол учир битүүлэг нисдэг тавагны тухай мэдээллүүдийг мэргэжилтнүүд яагаад нууцалдаг вэ? Баримттай, эргэлзэх зүйлгүй мэдээлэл байгаа нь лавтай л баймаар. Ном зохиол, киноны үйл явдалд мэргэжилтнүүдийн хүн төрөлхтнөөс нуугаад байгаа зүйлийг л өгүүлээд байдаг. Харь гарагийг судлагч мэргэжилтнүүдээс гадна цэрэг цагдаа, тусгай байгууллагын ажилчид, зарим эрх мэдэлтнүүд ч уг нууцыг чандлахад оролцдог бололтой.

    Энэ талаар мэргэжилтнүүдээс байнга шахам асуудаг. Гэвч тэд “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын дагуу” гэсэн нэг тодотголоор сонирхогчдын амыг тагладаг. Харь гарагийнхны эзэмшдэг шинжлэх ухааны шинэ технологи, мэдлэгийг томоохон улс орнууд эзэмших гэж мэрийгээд байна уу гэлтэй. АНУ л гэхэд сансрын нууцыг эзэмшихийн тулд Орос, Хятадтай өрсөлдсөөр байна. Харин Орос, хятадууд Америкийн эсрэг. Ийн дэлхийн томоохон гүрнүүд өөр хоорондоо тэмцэлдэж байна. Гэтэл харь гарагийнхан биднээс хүчирхэг, олуулаа бол яахав? Тэд улс тус бүр, тэр ч атугай удирдагч, мэдэлтэн бүрийг сайн мэддэг.

    АНУ д “Нууцуудын ном” хэмээх ном эртнээс өвлөгдөн ирсэн. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бүр уг номыг уншдаг. Тус ном 1947 оноос бичигдсэн гэгддэг агаад Нью Мексик мужид орших Розуэллийн цэргийн баазад тохиолдсон харь гарагийн нисдэг тавагны сүйрлийн тухай бүхий л үнэнийг өгүүлсэн нууц уг номд бичигдсэн гэдэг. Харь ертөнцийн оюун ухаантнууд оршдог гэдэг онолыг дэмжигчид 1947 онд Розуэллийн цэргийн ангийнхан харь гарагийнхны цогцсыг олж авсан гэдэгт итгэлтэй байдаг. Тэд эдгээр цогцсыг тусгай ногоон танхимд хадгалж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч “Нууцуудын ном” ыг уншсаныхаа дараа уг өрөөгөөр зочилдог гэх мэдээлэл ч бий. Энэ талаар нэрт сэтгүүлч Майкл Смерко Ерөнхийлөгч Барак Обамагаас асуусан гэдэг. Тэгэхэд Обама, “Хэрвээ “Нууцуудын ном” д бичигдсэн зүйлсээс танд дэлгэх юм бол би таныг хөнөөх шаардлагатай болно оо доо” гэж тоглоом болгон хариулсан байдаг. Тоглоомны ард бодит үнэн байдаг гэлцдэг.

    Сансрын нисгэгчидтэй хийсэн ярилцлагуудад харь гарагийн нисдэг таваг, өр бусын зүйлстэй тулгарч байсан тухай мэдээллүүд олон бий. Сансрын нисгэгч Павла Поповичийн гэргий, онгоцны нисгэгч Марина Попович, /101 удаа нислэг хийж дээд амжилт тогтоосон/ “Харь гарагийн нисдэг тавагтай сансрын нисгэгч бүр тааралддаг гэсэн. Гагцхүү энэ талаараа хязгаартай мэдээлэх ёстой” тухай ярьсан байдаг.

    1985 онд Америкийн одон оронч Гордон нэгэн сонирхолтой илтгэлийг НүБ д хандан тавьжээ. Тэрбээр хоёр удаа 1963, 1965 онд сансарт ниссэн анхны хүн юм. Тэрбээр илтгэлдээ, “Би олон жилийн турш бусад одон орончдын адил нууцлагдмал байдалд амьдарч ирлээ. Харь гарагийнхны тухай асуудлууд хэдий нууцлагдмал ч тэдэнтэй харилцаа тогтоох үед шаардагдах заавар бидэнд бий. АНУ д өдөр бүр бидний мэдэх хэв төрх, бүтэц бүхий объектүүдийг радар/үл харагдах холын юмыг радио долгионы хүчээр харах хэрэгсэл/-ийн тусламжтайгаар тэмдэглэдэг гэдэг нууцыг би өнөөдөр задалмаар байна” гэжээ.

    Гэхдээ хамгийн олныг цочроосон мэдэгдэл магадгүй Баз Олдриных болов уу. Одон оронч Нил Армстронг, Майкл Коллинз нар 1969 оны долдугаар сарын 20 ний 20 цаг 17 минут, 47 секундэд “Аполлон 11” хөлөгтэйгөө сарны гадаргуу дээр буусан байна. Саран дээр буусны маргааш буюу 21 ний өдрийн 02 цаг, 56 минут 20 секундэд Нил Армстронг саран дээр анхлан хөл тавихаар бүхээгээс гарчээ. Арван таван минутын дараа Баз Олдрин гарсан байна. “Аполлон 11” хөлөг саран дээр 21 цаг 36 минут болсон. Сарны анхны зочдыг угтаж авахаар АНУ ын Ерөнхийлөгч Ричард Никсон ч очиж байсан гэдэг. Сарны аяллаас 37 жилийн дараа 2006 онд Discoүery телесуваг “Аполлон 11: Яригдаагүй түүх” нэртэй баримтат кино дэлгэцнээ тавьж ертөнцийг шуугиулсан юм. Уг кинонд 76 настай Олдрин, NASA ийнхан тэдний харь гарагийн тухай мэдээллийг нууцалсан тухай ярьдаг. “Онгоцны шагайвчаар биднээс холгүй томоохон объект байхыг бид харсан. Томоохон дугуй цагирган хэлбэртэй, эргэлдсэн хөдөлгөөнтэй объектийг харсан бид хэрхэхээ мэдэхгүй байсан. Бид тэр үед дэлхийд байгаа хүмүүст энэ тухай мэдэгдэхийг хүсээгүй. Магадгүй тэд харь гарагийнхнаас болоод даруй буцахыг тушааж магадгүй байсан…” гэжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×