Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • ХАРЬ ГАРАГ


    1. Бид бүгд л шөнийн тэнгэрт гялалзах оддыг хараад аль нэгэнд нь амьдрал байгаа даа хэмээн боддог нь нууц биш. Одоогоос таван мянган жилийн өмнө бичигдсэн Энэтхэгийн Веда болон Пураны сударт дэлхий рүү хөлөглөн ирдэг амьд биетүүдийн тухай дурджээ. Тэдгээр амьд биетийг хөгжлийн өндөрлөгт хүрсэн тухай тайлбарлан өгүүлсэн нь эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ведийн сударт өгүүлснээр, манай гараг эрхсийн тогтолцоог зүйрлэвэл өндөг хэлбэрийн гэнэ. Энэ “өндөг” нь дээд долоо, доод долоо буюу нийт 14 гарагаас бүтдэг аж. Огторгуйн энэхүү бүтцийн үүднээс авч үзвэл, манай бөмбөрцөг дэлхий гараг эрхсийн төв дунд нь байрладаг гэнэ. Бидний шөнө дөлөөр хардаг од мичид бол дээд гараг эрхэс юм. Огторгуйн тогтолцоон дахь хамгийн дээд эрхсийг санскритаар Сатьялок хэмээн нэрлэдэг. Лока нь гараг гэсэн утгатай. Харин Сатья нь аз жаргал гэсэн үг. Дээд гарагийг тэнгэрийн бурхад хэмээн эртний сударт өгүүлсэн нь бий. Энэ гараг эрхэсийн оршин байх хугацааг 15 480 000 000 000 газрын жилээр тогтоожээ. Түүний доохно хэсэгт мөн 4300 000 00 газрын жилийн настай Махарлока гараг эрхэс бий. Эндээс холгүй орших Сваргалок гараг дээр манай орчлон дэлхийд материаллаг хуулиар нөлөөлж байдаг асурууд оршин амьдардаг байна. Харин түүний доор Бхурлока хэмээх дунд эрхэс бий. Тэгвэл дэлхийн дээхнэ Биласварги эрхэс байх бөгөөд эднийг “Диваажингийн эрхэс” хэмээн нэрлэдэг. Ведийн сударт өгүүлснээр бол энэ эрхсийг тойроод чөтгөр шулмас “бүсэлсэн” байдаг бололтой. “Диваажингийн эрхэс” ийн доор “Тамын орны гарагууд” бий. Эдгээр гарагууд манай дэлхийд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг юм байна. “Диваажин” гийн болоод “Тамын орны” гарагуудийн талаар эртний судар бичгүүдэд цөөнгүй тэмдэглэжээ. Аливаа амьд организмын дараагийн амьдрал нь энэ хоёр эрхэс гараг дээр үргэлжилдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээрх амьдрал “Диваажин” гийн болоод “Тамын орны” гараг дээр өрнөнө.
      Сатьялок болон Сваргалок гараг эрхэс дээр эцэс төгсгөлгүй аз жаргалтай амьдрал буцална. Гэхдээ тэнд үхэх, төрөх хууль үйлчилдэг аж. Энэтхэгийн йогчид энэ гарагийн амьдралыг гарын таван хуруу шигээ мэддэг гэнэ. Хэн төгс оюун ухааны төгс чанарт хүрнэ, тэр хүн оюун санаагаар энэ гараг эрхэст очдог хэмээн Ведийн сургаалд өгүүлсэн нь бий. Хэрэв сансрын хөлгөөр тэрхүү ер бусын амьдралт гараг руу очлоо ч юу ч олж харахгүй. “Диваажин” гийн гараг нь үнэт чулуугаар барьсан орд харш, нүд хужирлам цэцэрлэг төгөл, үзэсгэлэнт охидтой хэмээн Ведчүүд тэмдэглэн бичжээ. Гэтэл “Тамын буюу чөтгөр” ийн гарагт техникийн хөгжил туйлдаа хүрсэн байдаг гэнэ. Тэгвэл тэр холоос “тамын чөтгөр” үүд яах гэж манай дэлхийд ирдэг юм бэ? гэсэн асуулт гарч байна. Харь гарагийн урилгагүй зочдыг судалдаг эрдэмтэд, тэднийг дэлхийгээс өвс ургамлын дээжийг авдаг төдийгүй эмэгтэйчүүдийг нь хулгайлж хүүхдүүдээ харуулдаг. Хүүхдүүд нь яг л манай дэлхийн хүмүүс шиг өсч торниод эх дэлхийдээ буцаж ирдэг хэмээн үздэг.
      Ер нь харь гарагийнхан дэлхийгээс хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлдаг гэнэ шүү. Тэднээс цөөнгүй хэсэг нь эх дэлхийдээ буцаж ирдэг ч ой санамж нь арчигдсан байдаг учраас өмнөх амьдралаа санах нь үгүй. Дэлхийд зочилсон дээд гарагийн төлөөлөгчид ихэвчлэн оюун ухааны өндөр чадамжтай, гадаад байдлаараа жирийн хүмүүсээс ялгагдах юмгүй аж. Тэдний царай төрх нь сайхан боловч дотоод сэтгэл нь хорт шулам мэт хорлонтой. Гэхдээ тэд дэлхийд үр удмаа үлдээх чадваргүй учраас энд удаан амьдарч чаддаггүй гэнэ. Тэд, хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн нууцыг судлахын тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлж, хэвлий дэх үр хөврөлийн хөгжлийг судалдаг бөгөөд ингэснийхээ дараа дэлхийтэй харилцдаг байжээ.
      Манай гараг харь ертөнцийнхний анхаарлыг зүгээр ч нэг татаагүй. Учир нь дэлхий гараг эрхсийн төв тэнхлэгт байрладаг болохоор харийн зочдын хувьд зам ойр бололтой. Ведийн сударт өгүүлснээр, энэ тэнхлэгийн дотор сүнслэг ертөнцөд хүрэх урт “хонгил” байрладаг ажээ. Үүгээр л диваажингийн оршин суугчид орж ирэхийг хичээдэг юм байна. Ер нь сүнсний ертөнцийнхний дамждаг гол гурван газар нь Энэтхэг, Жаганнатхапури, Вриндаван болон Майпур гэнэ. Сүнс энэ гурван “хаалгаар” нэвтрэн харь ертөнцөд очдог байна. Мөн одоогийн Бразилийн газар нутаг дээр “орчлонгийн ёроол” буюу тамын оронд очдог агуй бий хэмээн Ведийн сударт өгүүлдэг. ХХ зууны үед энэ агуйг судлах гэж оролдсон олон хүн агуйд ороод л алга болчихдог байжээ.
      0 0 91
    2. 3-р Рейх харь гарагийнханд хэрхэн ханддаг байсан талаарх бараг сөхөгддөггүй байлаа. Барууны зарим судлаачдын үзэж байгаагаар энэ асуудлыг цэвэр цэрэг зэвсгийн асуудлаас болоод дуугүй өнгөрдөг байлаа. Гитлерийн их нууцлаг зэвсэг технологийн өв залгамжаас хэтэрхий их зүйлийг Гитлерын эсрэг эвслийн улсууд авсан билээ. Дайны төгсгөлд евродт коммунизм тархахаас сэргийлж байсан учраас Германд байсан маш нууцлаг цэргийн лабораториуд болон нууц албадуудын эрдэм шинжилгээний нууц байгууллагуудаас олсон зүйлсээ ихэд нууцалж байлаа.
      Шуудхан хэлвэл Гитлер харь гарагийнхантай уулзсан гэсэн ямар ч баримт үлдээгүй. Ихэнхийн Герман улс дайнд ялагдах нь тодорхой болоод ирэхээр тэднийг нь устгасан. Үлдсэн хэдийн маш нууцлаг байдалд хадгалж буй. Харин ямар байдалтай уулзсан талаар хөндөнгийн дүгнэлт гаргаж болно. Жишээ нь: Харь гарагийнхны эвдэрсэн хөлгийг Гитлерын цэргийн анги олсон , харин тэдэнд хэрэгтэй зүйлийн өгөөд сансрын аяллын үргэлжлүүлэх харин болзол нь Германчуудад харь гарагийн ах дүү нар нь нисдэг таваг хийх нууцаа заалгасан гэсэн дүгнэлт хамгийн боломжтой нь. Гэхдээ ганц гараг ертөнц байдаг гэсэн үг биш. Харь гарагийнхан дундаа сайн санаат бас муу санаат гэж заавал байх ёстой. Алинтай нь уулзсан нь бас л нууцлагдмал. Бас нэг сонин дүгнэлт нь 3 р рейхийн доор ажиллаж байсан хүмүүс.  Гульельмо Маркони мэтийн хүмүүсийг болон зохион бүтээгчдийг хүн биш хүны дүсэд хувилсан өөр ертөнцийн хүн гэж хэлдэг байсан нь сонин. Энэ зохион бүтээгч нь “нисдэг зээрэнцэг” г зохион бүтээсэн хүн. Харин дайны дараа энэ хүнийг харь гарагийн нутаг нэгтнүүд нь ирж авч явцгаасан хэмээн хэлдэг…
      0 0 82
    3. Эр, эм гэх хүйсний ялгаагүй, бие бялдар сул дорой, зантгар том толгойтой, нүд нь бүйлс шиг хэлбэртэй, хар өнгөтэй, хялардуу цөцгийгүй, ер бусын сонин өмсгөл зүүлттэй хүмүүс эрт нэгэн цагт манай дэлхийд ирдэг байж гэнэ. Хүн төрөлхтнийг “нялх” байхад ирж байсан гэх эдгээр “зочид” уран зөгнөлт ном, кино, комиксын өвөрмөц нэгэн дүр болоод удлаа. Харин үнэхээр манай дэлхийгээс чанад алслагдсан асар өндөр хөгжилтэй ертөнц байдаг уу, тэнд мөн дээр өгүүлсэн этгээд хачин хүмүүс аж төрж, өөр  нэгэн гаригийг эрж хайж байна уу гэсэн асуултын хариуг одоо болтол олсонгүй. Олох найдвар бий юу?
      Америкийн орчин үеийн нэрт зөгнөлт зохиолч Рей Брэдбери нэгэн романдаа ийн өгүүлжээ. Эрхэм зохиолчийн бичсэнээр бол энэ зөгнөл ердөө л хорь хүрэхгүй жилийн дараа биелэх нь. Бүр 1940 өөд оны сүүлээр Брэдбери хүмүүс хоорондоо жижигхэн зөөврийн утсаар харилцаж байгаа тухай нэгэн зохиолдоо бичиж байж. Түүнийг нь уншигчид залуу хүний уран сэтгэмжээр баяжуулсан гайхамшигт зөгнөл хэмээн хүлээн авсан аж.
      Гэтэл ХХ зууны сүүлчээр гар утас хүмүүсийн хэрэглээнд ороход Америкийн уншигчид түүний бичсэнийг эргэн санасан гэдэг. Харин харь гаригтай холбоо барих боломжийн талаар Брэдберийн өгүүлсэнийг хэдэн жилийн дараа хэрхэн авч үзэх нь сонин юм. Манай дэлхийгээс өөр гариг огторгуйн уудамд оршдог гэдэг ойлголтыг гүнзгийрүүлэхэд хүргэсэн “буруутай хүмүүс” нь  яах аргагүй судлаач зохиолчид юм. Хүн төрөлхтнийг балчир ахуйд нь ирж байсан мөнөөх гийчдийн хойч үе манай дэлхийтэй энэ олон мянган жилийн турш дахин холбогдох гэж оролдоогүй орхисон гэдэгт судлаачид, зөгнөлт зохиолчид итгэдэггүй хүмүүс.Бүр 1919 онд судлаач Чарльз Форт гэгч “Геологийн зарим олдвор өөр гариг ертөнцөөс дэлхийд хүн ирж байсныг харуулж байна” гэсэн нийтлэл бичиж  байж. Тэр ч байтугай, эртний хүмүүс алс гаригаас нисч ирээд Перугийн Наска уулын бэлд элдэв зураг элбэгтэй тэгш газар буудалласан хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ нэгэн сонирхолтой санаа илэрхийлсэн байна. Будда, Христ, Лалын шашныхны аль нь ч тэнгэрт сүслэн залбирдаг.
      Мөн тэдний сүм хийдийн орой хэзээ ч дөрвөлжин хавтгай байгаагүй болохыг онцлоод, энэ нь байгаль ээж, тэнгэр огторгуйгаа дээдлэн эрхэмлэх хүний мөн чанартай холбоотой төдийгүй, харь гаригийн хүч чадлыг бишрэн шүтэж байсны илрэл хэмээн тэмдэглэжээ. Австрийн сансар судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, нэрт эрдэмтэн Фридрих Хехтийн бичсэн “Сарны эзэнт улс” роман мөнөөх харь гариг, зантгар толгойтой, цөцгийгүй нүдтэй хүмүүсийг дахин уншигчдад сануулжээ. Чухамхүү Японы Кюсю арлын баруун эргийн чулуун дээрх хэрчмэл дүрс, Майягийн соёлын дурсгалт хэд хэдэн олдвор, Иракаас олдсон хоёр мянган жилийн өмнөх цахилгаан зай зэрэг нь харь гаригийн талаар мэдээлэл түгээгчдийн нэгэн түших баримт болж ирснийг үгүйсгэх аргагүй.
      Юутай ч сансрын хаа нэгтээ манай дэлхийгээс өөр соёл иргэншилтэй нэгэн гариг байгаа гэдэгт итгэх хүмүүсийн итгэл алдраагүй байна. Харь гаригийнхнийг эрэх ажлыг нэг гол зорилгоо болгосон Америкийн сансар судлалын төв 2012 он гэхэд алсын холбооны сүлжээ ажиллуулахаар төлөвлөөд байна. Нийт 350 радио дуран авайг харь гаригийнхныг илрүүлэх ажиллагаанд зориулахаас одоогоор 42 ыг нь байрлуулаад байгаа аж. Энэ нь манай дэлхийгээс хэдэн мянган бээрийн алсад орших өөр нэгэн гаригтай холбоо барихад туслах гэнэ.
      Нисдэг биет харь гаригийн төлөөлөгч үү? XXI зуунд сар руу нисэх нь гайхалтай зүйл биш болжээ. Мөн нисдэг биет ч гэсэн хүмүүсийн анхаарлыг байнга татахаа больсон аж. 1947 оноос үл ойлгогдох нисдэг тавагны тухай ярьж эхэлсэн гэдэг. Энэ нь харь гаригийн нисдэг хөлөгний тухай сэдлийг бий болгож, түүний ул мөрийг эрт үеийн элдэв зүйлсээс эрж хайхад хүргэсэн аж. Нисдэг тавагны тухай үлгэр домог шиг итгэхэд бэрх яриа дэлхийгээр нэг таржээ. Эстонид гэхэд л 1980 аад оны үед эрт нэгэн цагт манай гаригт морилж байсан эр, эм нь мэдэгдэхгүй, “хачин” хүнийг санагдуулсан нисдэг биет ирсэн гэсэн шуугиан дэгдсэн гэдэг.
      Бидний дээр өгүүлсэн зохиолч Брэдбери “Дэлхийгээр нэг тарсан нисдэг биетийг харь гаригийн төлөөлөгч гэхэд хэцүү. Харин зах хязгааргүй сансрын уудамд манай дэлхийгээс илүү өндөр хөгжил, соёл иргэншилтэй гариг байдаг. Тэр гаригийг нээж илрүүлэх цаг холгүй ойрхон байна гэдэгт итгэдэг гэжээ. Хэдийгээр энэ нь зохиолч хүчний уран сэтгэмжээр бүтсэн бодол боловч манай дэлхий ертөнц нэгэн өвөрмөц гаригтай “нүүр учирна” гэж үздэг эрдэмтэн олон бий. Юутай ч үл мэдэгдэх зүйлийн талаар төсөөлөн ярьж, эрэн сурвалжлах нь сонирхолтой ажлын нэг билээ.
      0 0 61
    4. АНУ ын Агаарын цэргийн нисэх хүчинд харьяалагддаг маш нууц полигон тус улсын Невада муж улсад оршдог. Түүнийг “Диваажингийн ранчо” , “Уотертауны хэсэг”, “Дримленд”, “Грум нуур”, “Area 51” буюу “51 р бүс” гэж олон янзаар нэрлэдэг. Ийшээ зөвхөн АНУ ын өндөр албан тушаалын цөөн хүн нэвтрэх эрхтэй гэнэ.
      Сүүлийн тавь гаран жилийн турш энэ хавьд Үл танигдах нисдэг биетүүд /ҮНХБ/ олон үзэгддэг болсон тухай хүмүүс ярьдаг. 50 иад онд энд харь гарагийнхан сүйрэлд өртсөн гэнэ. Тэдний техник ба биетийг судалж харь гарагийнхныг хувилдаг гэлцдэг. Мөн Америкийн астронавтууд саран дээр буусан тухай хуурамч зургийг энд авсан гэдэг.

      “51 р бүсийн” контейнерт авсан зураг.
      Алан Лэвайс: Сүүлд аав маань өнгөрсөн юм. /зураг дээр байгаа хүн/ Би үргэлж л аавыгаа ямар нэгэн хар талбар дээр ажиллаж байдаг хүн гэж боддог байлаа. Гэхдээ би хэзээ ч түүнийг харь гарагийнхантай ажилладаг байсан гэж төсөөлөөчгүй. Тэр ч энэ талаар хэзээ ч юу ч ярьж байгаагүй юм. Түүнийг өнгөрсөний дараа гэрээ цэвэрлэж байгаад би энэ зургийг олсон юм.
       

      u 2 тагнуулын онгоц
      Харин 90 ээд оны сүүлээр Америкийн цэргийнхэн тус баазад нууц зэвсгүүдийн шинэ загварыг туршдаг гэж мэдээлжээ. Энд 50 иад оны дундуур тагнуулын “u 2” онгоцыг бүтээж дараа нь “SR 71 Black bird”, стелс технологийн бөмбөгдөгч “F 117”, “B 2” “F 117” зэргийг туршжээ. Уфолог судлаач зарим эрдэмтэн “51 р бүс” ийн нутаг дэвсгэр дээр олон нисдэг тавгийн сэгүүд харь гаригийн хүмүүсийн бие байдаг гэж үздэг.

      SR 71 Black bird

      Бөмбөгдөгч онгоц F 117

      Бөмбөгдөгч онгоц B 2
      Баазад ойртох тусам урилгагүй зочдыг цааш явахыг хориглосон самбарууд олширдог. Суурин газраас хол энэ газрыг цэргийн харуулууд хэдэн давхар бүсэлж хамгаалдаг. Мөн тус объект тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдсэн байна. Энд нисэх онгоцны том том байрууд байдаг. Заримд нь цөмийн зэвсэг бүтээх судалгааны лаборатори ажилладаг гэж мэдэгджээ.

      Энд ажиллаж байсан Скотт Рейн Америкийн телевизээр тус бааз дээр харь гарагийнхан байгаа гэж 90 ээд оны сүүлээр мэдэгдсэн. Гэтэл Америкийн албаны төлөөлөгчид Рейнийг ухаан солиотой гэж мэдэгдсэн ба тухайн үед ерөнхийлөгч байсан Билл Клинтон хүртэл үүнийг үгүйсгэжээ. Харин Боо Лазар “Ерөнхийлөгч ухаан солиотой хүний үгийг няцааж мэдэгдэл хийдэг нь их сонин юм” гэжээ.
      Сүүлийн арваад жилд Невада мужид нисдэг биетүүд олширчээ. 51 р бүсийн ажилтнуудаас гадна энгийн иргэд ч үүнийг гэрчилдэг. 1994 онд “Apea – 51” бүсээс холгүй оршдог Речел хотын иргэн Оливер Мейсон тэнгэрт асар том гэрэлтсэн бөмбөлөг тогтосхийснээ аажмаар унтарч эхлэв. Гэнэт баазын зүгээс бөмбөлөг дээр хүчтэй гэрэл тусгахад дахин хурц гэрэлтэж асар их хурдтай дээш хөөрөн арилжээ. Остин хотын иргэд 1997 онд үүлгүй цэлмэг тэнгэрт гэнэт ер бусын үзэгдэл харжээ. Хэдэн нисдэг таваг асар хурдтай өмнөөс хойт зүг рүү элсэн цөл дээгүүр нисч байлаа. Мөн 1999 оны сүүлээр нутгийн хэдэн оршин суугч газраас тэнгэр рүү гэрэлтсэн хачин объект хөөрч бусад нисдэг тавгийн адил асар хурдтай алга болсон тухай мэдээлэв.

      51 р бүсийн хамгаалагчид болон энгийн жуулчид
      1947 онд “Скайлаб” төслийн дагуу сансрын нисгэгчид газрын ганц ч зураг дээр байхгүй нэгэн объектийн зургийг санамсаргүй авсан нь “51 р бүс” байсан. Уг нь тэдэнд тэр хавийн зургийг авахгүй байх заавар өгдөг байж. Гэтэл тэд хэний ч харах ёсгүй юмыг харчихжээ. Иймээс бүх зургийг хураан авсан төдийгүй Тэнд “U 2” онгоцны туршилтаас ч өөр олон юм болдог гэж ам алдсан албан тушаалтнаа ажлаас халсан байна. ТТГ н томчууд ч энэ тухай мэддэггүй байсан нь бөөн дуулиан дэгдээжээ. Зөвхөн долоон жилийн өмнө л америкчууд ийм бүс байдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, гэхдээ бүр 30 жилийн өмнөх зургийг олон нийтэд үзүүлжээ. Цэргийн нууц баазын тухай зарим сонирхолтой мэдээлэл олны хүртээл болсон ч нууц нь бүрэн тайлагдаагүй. Ийм бүс байдаг гэж хэлж болохооргүй тэгж их нууцалсан, нийгэмд аюул, хор хүргэж мэдэх ямар зүйл тэнд байдаг юм бол?
      0 0 75
    5. Харь ертөнцийн талаар хариулт авах боломжгүй үй олон асуулт хүн төрөлхтний дунд яригдсаар байна. Одон орончид ч биднийг гайхшруулж, барахгүй л байна.
      Саяхан л гэхэд, 2009 оны арван нэгдүгээр сард тэд 13.1 тэрбум жилийн өмнө дэлбэрсэн гэх холын одыг тодорхойлж, барьсан тухайгаа мэдээлсэн. Асар эртний бас хэт холын одны гэрэл саяхан хүн төрөлхтний хараанд өртөж байна гэхээр гайхалтай. Манай гарагийн нас 13.7 тэрбум гэж тооцогддог байтал бидний саяхнаас ажиглаж эхэлсэн хөгшин од дэлхийн үүслээс өмнө оршин тогтнож байж. Огторгуйн од гарагийн хачин жигтэй, гэнэтийн элдэв үзэгдлээс гадна харь ертөнцийн оршил, эс оршлын тухайд хүн төрөлхтөн толгойгоо гашилгасаар байна. Хамгийн гол бас энгийн асуулт бол учир битүүлэг нисдэг тавагны тухай мэдээллүүдийг мэргэжилтнүүд яагаад нууцалдаг вэ? Баримттай, эргэлзэх зүйлгүй мэдээлэл байгаа нь лавтай л баймаар. Ном зохиол, киноны үйл явдалд мэргэжилтнүүдийн хүн төрөлхтнөөс нуугаад байгаа зүйлийг л өгүүлээд байдаг. Харь гарагийг судлагч мэргэжилтнүүдээс гадна цэрэг цагдаа, тусгай байгууллагын ажилчид, зарим эрх мэдэлтнүүд ч уг нууцыг чандлахад оролцдог бололтой.
      Энэ талаар мэргэжилтнүүдээс байнга шахам асуудаг. Гэвч тэд “үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлын дагуу” гэсэн нэг тодотголоор сонирхогчдын амыг тагладаг. Харь гарагийнхны эзэмшдэг шинжлэх ухааны шинэ технологи, мэдлэгийг томоохон улс орнууд эзэмших гэж мэрийгээд байна уу гэлтэй. АНУ л гэхэд сансрын нууцыг эзэмшихийн тулд Орос, Хятадтай өрсөлдсөөр байна. Харин Орос, хятадууд Америкийн эсрэг. Ийн дэлхийн томоохон гүрнүүд өөр хоорондоо тэмцэлдэж байна. Гэтэл харь гарагийнхан биднээс хүчирхэг, олуулаа бол яахав? Тэд улс тус бүр, тэр ч атугай удирдагч, мэдэлтэн бүрийг сайн мэддэг.
      АНУ д “Нууцуудын ном” хэмээх ном эртнээс өвлөгдөн ирсэн. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн бүр уг номыг уншдаг. Тус ном 1947 оноос бичигдсэн гэгддэг агаад Нью Мексик мужид орших Розуэллийн цэргийн баазад тохиолдсон харь гарагийн нисдэг тавагны сүйрлийн тухай бүхий л үнэнийг өгүүлсэн нууц уг номд бичигдсэн гэдэг. Харь ертөнцийн оюун ухаантнууд оршдог гэдэг онолыг дэмжигчид 1947 онд Розуэллийн цэргийн ангийнхан харь гарагийнхны цогцсыг олж авсан гэдэгт итгэлтэй байдаг. Тэд эдгээр цогцсыг тусгай ногоон танхимд хадгалж байдаг бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч “Нууцуудын ном” ыг уншсаныхаа дараа уг өрөөгөөр зочилдог гэх мэдээлэл ч бий. Энэ талаар нэрт сэтгүүлч Майкл Смерко Ерөнхийлөгч Барак Обамагаас асуусан гэдэг. Тэгэхэд Обама, “Хэрвээ “Нууцуудын ном” д бичигдсэн зүйлсээс танд дэлгэх юм бол би таныг хөнөөх шаардлагатай болно оо доо” гэж тоглоом болгон хариулсан байдаг. Тоглоомны ард бодит үнэн байдаг гэлцдэг.
      Сансрын нисгэгчидтэй хийсэн ярилцлагуудад харь гарагийн нисдэг таваг, өр бусын зүйлстэй тулгарч байсан тухай мэдээллүүд олон бий. Сансрын нисгэгч Павла Поповичийн гэргий, онгоцны нисгэгч Марина Попович, /101 удаа нислэг хийж дээд амжилт тогтоосон/ “Харь гарагийн нисдэг тавагтай сансрын нисгэгч бүр тааралддаг гэсэн. Гагцхүү энэ талаараа хязгаартай мэдээлэх ёстой” тухай ярьсан байдаг.
      1985 онд Америкийн одон оронч Гордон нэгэн сонирхолтой илтгэлийг НүБ д хандан тавьжээ. Тэрбээр хоёр удаа 1963, 1965 онд сансарт ниссэн анхны хүн юм. Тэрбээр илтгэлдээ, “Би олон жилийн турш бусад одон орончдын адил нууцлагдмал байдалд амьдарч ирлээ. Харь гарагийнхны тухай асуудлууд хэдий нууцлагдмал ч тэдэнтэй харилцаа тогтоох үед шаардагдах заавар бидэнд бий. АНУ д өдөр бүр бидний мэдэх хэв төрх, бүтэц бүхий объектүүдийг радар/үл харагдах холын юмыг радио долгионы хүчээр харах хэрэгсэл/-ийн тусламжтайгаар тэмдэглэдэг гэдэг нууцыг би өнөөдөр задалмаар байна” гэжээ.
      Гэхдээ хамгийн олныг цочроосон мэдэгдэл магадгүй Баз Олдриных болов уу. Одон оронч Нил Армстронг, Майкл Коллинз нар 1969 оны долдугаар сарын 20 ний 20 цаг 17 минут, 47 секундэд “Аполлон 11” хөлөгтэйгөө сарны гадаргуу дээр буусан байна. Саран дээр буусны маргааш буюу 21 ний өдрийн 02 цаг, 56 минут 20 секундэд Нил Армстронг саран дээр анхлан хөл тавихаар бүхээгээс гарчээ. Арван таван минутын дараа Баз Олдрин гарсан байна. “Аполлон 11” хөлөг саран дээр 21 цаг 36 минут болсон. Сарны анхны зочдыг угтаж авахаар АНУ ын Ерөнхийлөгч Ричард Никсон ч очиж байсан гэдэг. Сарны аяллаас 37 жилийн дараа 2006 онд Discoүery телесуваг “Аполлон 11: Яригдаагүй түүх” нэртэй баримтат кино дэлгэцнээ тавьж ертөнцийг шуугиулсан юм. Уг кинонд 76 настай Олдрин, NASA ийнхан тэдний харь гарагийн тухай мэдээллийг нууцалсан тухай ярьдаг. “Онгоцны шагайвчаар биднээс холгүй томоохон объект байхыг бид харсан. Томоохон дугуй цагирган хэлбэртэй, эргэлдсэн хөдөлгөөнтэй объектийг харсан бид хэрхэхээ мэдэхгүй байсан. Бид тэр үед дэлхийд байгаа хүмүүст энэ тухай мэдэгдэхийг хүсээгүй. Магадгүй тэд харь гарагийнхнаас болоод даруй буцахыг тушааж магадгүй байсан…” гэжээ.
      0 0 50
    6. Харь гарагийнхныг үзсэн гэж олон гэрч ярьсаар байгаа билээ. Тэрхүү өөр гарагийн биет нь /хүмүүс нь/ манай гарагийн хүнтэй ямар нэг байдлаар төсөөтэй байдаг аж. Тэднийг хоёр нүдтэйгээр дүрслэн ярьдаг. Онигор, бүлтгэр гэхчилэн янз бүрээр хэлдэг. Зарим нь ам, хамаргүй ч гэнэ. Харин ихэнхдээ тэд нь том чихтэй, оч гэрэл гялалзсан биетэй, голдуу хөх, шар өмсгөлтэй, уян зөөлөн биетэй гэх зэргээр тодорхойлжээ. Харь гаригийнхны хөгжил нь нэн өндөр учир тэд ямар ч орчинд дасан зохицох чадвартай гэх. Харин өнөө хэр ямар ч хүн тэр холын зочны зураг хөргийг хальсанд буулгаж чадаагүй нь хачирхалтай. Зарим тохиолдолд үл танигдах нисдэг биетийг жолоодож яваа нисгэгчийн зургийг дарсан байдаг боловч бодит эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна. Ямар ч атугай алсын тэр эрхэм гийчин хэдэн сая бээрийн чанадаас гайхамшипг унаагаар зорчин явдаг нь тодорхой биз ээ. Харийн тэр хүмүүс голдуу саарал өнгийн зус царайтай байдаг гэж олонтаа яригдсаар байдаг билээ. Тэд 130 см орчим өндөртэй, арьсных нь өнгө саарал, учиргүй дэнхэр том толгойтой, бараан өнгийн хоёр том нүдтэй, үе мөч, бие нь хариугуй турьхан нарийхан аж.

      Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээр харь гаригийнхан дээр дурьдсан шиг нэг иймэрхүү “амьтад” бололтой. Америкаас голдуухан саарал арьстны тухай мэдээ цацагддаг байна. Тэдний хамрын тухай янз бүрийн дүрслэл яриа байдаг. Зарим нь хамартай байхад зарим нь зөвхөн хамрын нүхтэй гэнэ. Ам нь уруул гэх юмгүй, жижигхэн. Гарынх нь хуруу тун нарийхан, ихэвчлэн хумстай байхад зарим нь хумсныхаа үзүүрт нүхтэй байдаг. Тэдгээр оньсого мэт хүмүүсийн тухай энэ мэт дүрслэлүүд зөндөө бий ажээ. Нэгэн сонирхолтой баримт өгүүлье.
      Саттон гэгч гэр бүлээрээ тосгонд гэртээ амарч байжээ. Оройн намууханд гэнэт их шуугиан үүсч гадаах ноход нь учир зүггүй хуцаж бөөн шуугиан дэгдэх нь тэр. Хүмүүс гайхан сандран гарч очтол нэг метр орчим өндөртэй, хүн төрхтэй хэдэн амьтан гадаа нь ирчихсэн байжээ. Далбаганаж намирсан том чихтэй, том гэгчийн халзан толгойтой, аймшигтай тод улаан өнгөөр гэрэлтсэн хоёр том нүдтэй, дотроосоо мөнгөлөг өнгөөр гэрэлтсэн тэр хачин амьтдыг харж балмагдсан Саттон тэдэн рүү бууджээ. Гэтэл бууны суманд тэд огт ажрахгүй, хэдэн цагийн турш тэр хавиар холхин хэсүүчилж явжээ. Тэдгээр амьтад хэнд ч халдсангүй тайван байдлаар алхаж явжээ. Харамсалтай нь Саттоныхон ямар нэг аюул гамшиг болох вий гэж айж түгшсэн тул тэрхүү этгээд амьтдын хаашаа яаж, ямар байдлаар одохыг нь харж чадалгүй, тэр газраасаа буюу гэрээсээ яаравчлан зугатан холдсон гэнэ. Ямар ч болтугай эдгээр нь манай харъяатан биш нь тодорхой.
      Ер нь харь гарагийнхан манай дэлхийн оршин суугчдыг хулгайлан биологийн туршилт хийдэг тухай сүүлийн үед хэвлэлд олонтаа мэдээлсээр байгаа билээ. Дэндүү хэцүүхэн, таамаг гэмээр ийм асуудалд эрдэмтэд маш бүрхэг хариу өгдөг нь сонин. Мэргэжлийн судлаачид ийм мэдээллийг батлах нь бий. Гэвч хүмүүс ямар нэг хэмжээгээр эргэлзсээр байна.

      Одоогоос 52 жилийн өмнө Бразилийн тариачин иргэн Антонио 10 орчим метр өндөр төмөр тулгууртай, өмнөө гурван далавчтай, дээрээ тод улаан гэрэл цацруулсан хөлөгт “зочилсон” түүх бол саяхных бөгөөд баримттай юм. Үл танигдах дөрвөн этгээд мань эрийг дээрх сонин хөлөг рүүгээ түлхэн оруулаад бүх хувцсыг нь тайчин нүцгэлж биед нь зунгааралдсан шингэн зүйл түрхсэний дараа тусгай өрөөнөөс гонзгойвтор нүүртэй, намхавтар хүүхэн гарч ирээд бүр бэлгийн ажил үйлдсэн гэдэг. Антонио энэ тухайгаа төдийлөн тодорхой ярилгүй өнгөрсөн нь хачирхалтай, Үүнийг зарим эрдэмтэд худлаа гэдэг боловч Антониогийн биед гарсан хэд хоногийн дараах хачин өөрчлөлт нь баталгаа болсон гэхэд буруудах аргагүй. Мань эрийн өвчнийг цацраг туяаны өвчин гэж эрдэмтэд, эмч нар оношилжээ. Харь гаригийнхаас яах гэж манайд ирдэг юм бол оо? Олон таамаглал байдаг бололтой. Зарим нь хүн төрөлхтнийг аврах зорилготой гэх, өөрөөр хэлбэл том дайн тулаан, экологийн аюул гамшгаас аврах гэж ирдэг гэнэ. Эсвэл тэд дэлхийг эзлэн эзэмших зорилготой гэх. Аль нь ч байсан харь гаригийнхан гэж байдаг бөгөөд ер бусын сонин хөлгөөр алс замыг туулан ирдэг нь ойлгомжтой агаад хүн төрөлхтний зуун зуунаар сонирхдог ер бусын адал явдал, нууц билээ.
      Харь гаригийнхны соёл иргэншил
      Дэлхийгээс өөр байршилд үүсч хөгжсөн харь гаригийн соёл иргэншил оршин байдаг эсэхийг одоогоор баримттай нотлоогүй боловч статистикийн тооцоогоор боломжтой болохыг харуулсан байдаг. Харь гаригийн соёл иргэншлийн тухай ойлголтыг ихэвчлэн шинжлэх ухааны уран зөгнөл, үл мэдэгдэх нисдэг биет судлалд өргөн хэрэглэдэг. Харь гаригт соёл иргэншил оршин байж болох тухай таамаглал Дэлхий дээр амьдрал хэрхэн үүсэж хөгжсөн талаарх хүн төрөлхтний мэдлэгээс урган гардаг. Дэлхий дээр амьдрал хийгээд оюун ухаан үүсэж хөгжсөн нь зүй тогтолт үзэгдэл байсан юм бол зохих нөхцөл бүрдсэн огторгуй ертөнцийн аль ч өнцөг буланд бас л амьдрал үусэж хөгжсөн байх учиртай. Өнөөгийн ойлголтоор, Нарны аймгийн бусад гариг амьдралтай байх магадлал тун бага байдаг ч манай Нарны аймаг цорын ганц биш, манай галактикт манай Нартай төсөөтэй маш олон одод бий. Бусад олон оддыг ч бас гаригууд тойрон эргэлдэж байдгийг судалгаагаар тогтоосон. Манай галактик ч Ертөнцөд цорын ганц биш, дуран авайд манай галактиктай төстэй маш олон галактик ажиглагддаг билээ.
      Өөр гаригт амьдрал бий юу?

      Харь гаригт амьдрал байж болох тухай санаа анх гарсан нь Николай Коперник нар, төвт ертөнцийн онолоо гаргаж, дуран авай зохион бүтээсэнтэй холбоотой юм. Саран дээр уул, хөндий байгааг илрүүлснээр тэнд «селенит» хэмээх сарны амьтад байдаг тухай таамаглал гарч байжээ. Нарны аймгийн судалгаанд ахиц дэвшил гарах тусам өөр гаригт амьдрал оршин байж болох тухай үзэл санаа түгэн дэлгэрсээр байв. Нэрт эрдэмтэн Галилео Галилей ч харь гаригт амьдрал байж болох тухай судалж байжээ.
      Манайхаас өндөр хөгжилтэй соёл иргэншил байх бүрэн боломжтой
      Дэлхийн соёл иргэншил ертөнцийн настай харьцуулахад харьцангуй хожуу үүссэн бөгөөд шинжлэх ухаан технологи илүү урт хугацаанд ямар өндөр түвшинд хүрч болох тухай төсөөллөөр харь гаригийн соёл иргэншлүүд хавьгүй өндөр түвшинд хүрсэн байх болов уу гэж таамагладаг. Энэ байр суурь харь гаригийн соёл иргэншлийг үл мэдэгдэх нисдэг биеттэй холбож үзэхэд ихээхэн нөлөөлдөг. Гэхдээ манай соёл иргэншил ертөнцөд хамгийн анхны бөгөөд хамгийн өндөр хөгжилтэй нь байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай нар хоёрдугаар үеийн хэт шинэ одны тэсрэлтийн үлдэгдэл бодисоос бүрэлдсэн гуравдугаар үеийн од юм. Харин хоёрдугаар үеийн одод нь их тэсрэлтийн дараа үүссэн нэгдүгээр үеийн оддоос үүссэн байв. Нэгдүгээр үеийн оддыг тойрон эргэлдэж байсан гаригууд дээр химийн хүнд элементүүд байгаагүй тул тэнд амьдрал үүсэх боломжгүй байжээ. Хоёрдугаар үеийн одод ч хүнд элементээр хангалттай баяжиж амжаагүй байв. Нэг, хоёрдугаар үеийн одод хөгжлийнхөө бүх шатыг туулж, гүндээ хүнд элементүүд үүсгэн, эцэстээ хэт шинэ од болон тэсрэх хүртэл хэдэн тэрбум жил шаардагдана. Манай нарны аймаг үүссэнээс хойш 4.6 тэрбум жил өнгөрсөн ба үүнээс 4 сая жилд нь амьдрал үүсэж хөгжин, хүн төрөлхтөн бий болсон. Ертөнцийн нийт нас 13,7 тэрбум жил гэдэгтэй харьцуулж үзэхэд дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил харьцангуй эрт үүссэн болж таарах юм.
      0 0 46
    7. Сансарт холбоо тогтоож болох 10 мянга гаруй соёл иргэншил бий

      Фрэнк Дрейк
      Харь гаригийн оюун ухаантнуудыг насаараа эрж хайсан Фрэнк Дрейк шиг хүмүүсийг цагаа хий дэмий өнгөрөөлөө гэж ихэнх хүн бодох нь лав. Харийн гийчдийн дохиог хүлээн уугуул баруун Виржинийхээ тал нутагт 50 жилийн өмнө хоёр ч бичил станц байгуулсан Дрейк одоог хүртэл гадаад ертөнцийн нууцат дохиог хүлээсээр. Өдгөө одон орон судлалын ахмад зүтгэлтний нэг болсон профессор Дрейк шантрахыг харин өчүүхэн ч мэдрээгүй гэнэ. Тэрбээр харь гаригийн соёл иргэншил судлалыг үлгэр домог мэт ярианаас жинхэнэ шинжлэх ухаан болгоход хувь нэмрээ оруулсан хэмээн судалгаагаараа бахархдаг. Түүнийхээр хүн төрөлхтөн сансар огторгуйн уудам дахь оюун ухаантнуудтай холбогдох нь ердөө л цаг хугацааны асуудал гэнэ. Тэр цагт харь гаригийнхан хүн төрөлхтний шинжлэх ухааны түүхийг урьд байгаагүйгээр өөрчилнө гэдэгт Дрейк итгэлтэй байдаг. Түүнтэй санал нийлдэггүй судлаачид хүртэл харь гаригийн хаа нэгтээгээс нэг л өдөр мэдээлэл биш юм гэхэд энэ ертөнцөд баймгүй дуу авиа сонсогдоно гэж найддаг. Зарим сансар судлаачийн онцолдгоор дэлхийн тойрог замаас гадна элдэв хөлөг, хиймэл дагуул илгээхээс гадаад сансрын дуу авиаг сонсох нь хавьгүй хямд төсөр төдийгүй сансрын уудмыг судлах хялбар, үр дүнтэй арга юм.

      Фрэнк Дрейк
      Иймэрхүү судалгаа амжилтад хүрэхгүй гэж боддог эрдэмтэд ч профессор Дрейк шиг зүтгэлтэй хүмүүсийг бууж өгч болохгүй хэмээн ятгадаг. Тэдний нэг Аризонагийн их сургуулийн сансар судлаач мэргэжилтэн Пол Дэвисийн хэлснээр хагас зуун жил энэ чиглэлээр дагнан судалгаа хийчихээд ямар ч дохио ирсэнгүй хэмээн няцах нь утгагүй юм. Харь гаригийнхнаас дохио хүлээх Дрейкийн “Сети” хөтөлбөр хоёр дахь 50 жилтэйгээ золгож буй энэ үед судалгаа одоо л үр дүнд хүрнэ гэж найдах хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, хагас зуун жилийн өмнөхтэй харьцуулахад техник технологи хэд дахин сайжирсан. Шинэ радио, дамжуулагчийн дуу авианы нарийн мэдрэгчтэй эд ангиуд одон орон судлаачдын ажлыг хөнгөвчилдөг. Калифорни дахь Сети судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Сеть Шостакийн хэлснээр сансрын дуу чимээг тандах ихэнх төхөөрөмжийн хурд дунджаар 18 сард хоёронтоо нэмэгддэг байна. Хоёр дахь шалтгаан нь, шинжлэх ухааны салбарын ерөнхий дэвшил. Дэлхий дээрх амьдрал дэлхийн ойролцоох халуун ч биш, хүйтэн ч биш гариг дээр үүссэн. 1995 он хүртэл энэ таамгийг болон манай нарны аймгийн гадна сансрын биет оршин байгааг батлах нэг ч баримт байдаггүй байв. Эрдэмтдэд харь гаригийнхантай холбоотой таамаг, дүгнэлт олон байсан ч нарны аймгаас гаднах биетийн нэг ч дүр зураг, баримт, тооцоо 15 жилийн өмнө байсангүй. Одоогоор нарны аймгаас гадна оршдог 500 гаруй гариг, сансрын биет хүн төрөлхтөнд мэдэгдээд байгаа. Алс холын гариг, хөрш ертөнцийн биетүүдийг таньж тогтоох НАСА гийн “Кеплер” зэрэг дуран авай дахин хэдэн зууг илрүүлэхээр байна. Тэдгээрийн дунд амьдрал байх магадлалтай гариг нэг бус. Харь аймгаас тийм “амьд” гариг илрүүлж, холбоо тогтоох л “Сети” хөтөлбөрийн үндсэн зорилго юм. Хамгийн энгийн бичил биет ч дэлхийгээс гадна оршин байгаа гэдгийг бүрэн нотлох боломжгүй ч Тэнгэрийн заадсаар нэг сонин содон биет бий гэдэгт судлаачид эргэлзэхгүй байна. Сансрын уудам элдэв биетээр дүүрснээс гадна амины хүчил зэрэг дэлхийн шим мандалд элбэг байдаг бодис сансрын тоосонд их хэмжээгээр агуулагддаг зэрэг баримтаас үүдэн судлаачид ийн дүгнэдэг байна. Органик химийн хуулиар эгэл амьдралын үр хөврөл олон гаригт байх магадлалтай ч технологийн дэвшилтэт соёл иргэншил нарны аймгаас гадна хаа нэгтээ байгаа эсэхийг шинжлэх ухаан бүрэн тодорхойлж чадаагүй. Мөн гурван тэрбум жилийн тэртээ дэлхий дээр явагдсан нэг эст бичил биет олон эст амьд биет болон хувьссан явц сансрын уудам дахь хаа нэгтээ өрнөж байгаа үгүйг ч баримтжуулж чадахгүй билээ. Гэсэн ч энэ нь профессор Дрейкийг судалгааны ажлаас нь хөндийрүүлсэнгүй.

      Фрэнк Дрейк
      Тэрбээр 1960 аад онд Дрейкийн хэмээн алдаршсан онолоо гаргасан юм. Түүнийхээр оюун ухаант соёл иргэншил дэлхий рүү жилд хэдэн сая дохио илгээдэг бөгөөд ийн дүгнэх үндсэн долоон шалтгаан бий гэнэ. Профессор Тэнгэрийн заадас дахь гариг эрхэсийн тоог ерөнхийлөн тооцсоны дээр нарыг тойрон эргэдэг гаригуудыг ч мөн багцаалахыг оролджээ. Тооны нарийн аргачлал ашиглан тэрбээр тэдгээр гаригийг амьдрал байж болох, амьдрал эхлүүлж болох, эгэл амьдрал нь дэвшилтэт соёл иргэншил болж болох, гадаад гаригийнхантай харилцдаг байж болох хэмээн ангилсан байна.
      Профессор Дрейкийн тооцоогоор Тэнгэрийн заадас дахь гариг эрхэсийн тоо 400 тэрбум орчим бөгөөд Сүүн замаас чанагш 300 саяын ард 12 тэгтэй бичигдэхүйц тооны гариг бий гэнэ. Түүний тооцоог энэ сарын эхээр гарсан Америкийн одон орон судлаачдын тайланд хүртэл хүлээн зөвшөөрчээ. Тэд Дрейкийн нэг тооцоог онцгойлон анхаарч буй гэнэ. Харь гаригийнхны дохиог хүлээгч “Сети” хөтөлбөрийг дэмжигч, эсэргүүцэгчдийн аль аль нь гадаад сансарт хүн төрөлхтөнтэй холбогдох магадлалтай 10 мянга орчим гариг, соёл иргэншил бий гэх профессорын тооцоог үнэнд хамгийн дөхсөн гэж үзсэн байна. Хэдийгээр зарим судлаач эл тоог дэндүү олон гэж дүгнэсэн ч сансрын уудмын аль нэг гариг дээрх эгэл амьдрал од, гариг, саран дээрх хими, биологийн урвал шиг хувьсан өөрчлөлтөд хөтлөгдөж оюун ухаант иргэншил болсон байх нь гарцаагүй. Нарнаас боломжийн зайтайгаас гадна биологийн олон талт таатай орчинтой нь дэлхийг амьдралтай болгосон. Мөн ганц том дагуул сар нь тэнхлэгээ эргэх болон тогтвортой уур амьсгал зэрэгт нь голлон нөлөөлдөг бол гадарга нь тектоник хөдөлгөөн, геохимийн өөрчлөлт зэрэгт дасамтгай, хувьсамтгай байдаг. Харин хувьсал, бүтцийнх нь юу нь ч тодорхойгүй гадаад сансрын соёл иргэншлийг хэрхэн илрүүлэх вэ. Дрейк нарын ихэнх судлаачийн үздэгээр орон зай, цаг хугацааг нарийн тооцож, алс зайг богино хугацаанд туулах аргачлалыг олчихвол харь гаригт хүрэхэд саад бараг байхгүй гэнэ. Өнгөрөгч хэдэн зуун жилд гадаад сансраас дэлхийд буусан харь гаригийнхны түүхийг судлах нь одоогоор гадаад соёл иргэншилд хүрэх ганц арга юм. Дэлхий дээр хөл тавьсан харь гаригийнхан өөрсдийг нь олоорой гэхдээ ямар нэг ул мөр, бодис үлдээсэн ч байж мэднэ, тэдгээрийг гагцхүү олох л хэрэгтэй гэж профессор Дрейк үздэг.

      Фрэнк Дрейк
      “Сети” хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд радио холбоогоор сансрын уудмыг тандах нь огторгуйн хязгааргүй орон зайг судлах ганц арга байлаа. Радио төхөөрөмжүүд харь гариг судлалд өнөө ч голлох байр эзэлдэг ч радио идэвхт аргачлалыг сүүлийн үед компьютерийн программтай хослуулах нь нэмэгдээд байна. Хүлээн авагч 42 сонсох таваг бүхий радио, компьютер хосолсон төхөөрөмж анх 2007 онд “Microsoft” ийг үндэслэгч Пол Аллений 25 сая ам.долларын хөрөнгө оруулалттайгаар ашиглалтад оржээ. Энэ нь хэдэн жилийн өмнөхөөс үр дүнтэй байх тун магадлалтай. Учир нь өнгөрсөн хагас зуун жилд гариг дэлхий өөрөө радио идэвхт бөмбөлөг болсон. Тиймээс дэлхий өдрөөс өдөрт харь гаригийнханд улам л олдож, танигдахуйц болж байгаа, Харь гаригийнхны хэрхэн оршин байгаа талаар санал зөрөлддөг олон асуудал байдаг ч Дэвис, Дрейк нар нэг зүйлд санал нийлдэг нь эрчим хүчээр цангагч харь ертөнцийнхөн дэлхийд ойртох цаг айсуй гэнэ. Харин эзлэхээр үү, эвлэрэхээр үү гэдгийг нь мэдэх аргагүй.
      0 0 36
    8. Харь гаригийнхан Хоёр долоо хоногийн өмнө ОХУ ын Ростов мужийн Семибалк суурины загасчид Азовын тэнгисээс хоёр метр орчим аварга загастай төстэй хачин амьтан олзолжээ. Жигтэй амьтан час час хийсэн хачин дуугаар хүрхэрч байсан гэнэ. Загасчид эхлээд харь гарагийн амьтан байна хэмээн ихэд түгшиж, яаравчлан гар утсандаа зургийг нь буулгажээ. Амьтны урт сүүл, цээжин бие нь цагаан лаваар бүрхсэн мэт гялалзсан өнгөтэй. Тэрбээр ойролцоогоор 100 кг жинтэй. Хачин загасыг барьсан загасчид болон амьтан судлаачид, эрдэмтэд өнөөх загасаараа үдийн зоог барьжээ. Урьд өмнө хэзээ ч тийм сайхан амттай загас идэж байгаагүй гэж тэд дараа нь ярьжээ. Харь гариг, хий үзэгдлийн явдлыг судалдаг бүлгийн удирдагч Андрей Городовой “Уг амьтныг харь гарагаас ирсэн гэж дүгнэж болохгүй. Азовын тэнгис орчмоор харь гараг зочилдог гэсэн домог эртнээс яригддаг ч батлагдсан үзэгдэл хараахан үгүй. Гэсэн ч ямар нэг харь гарагийн тохиолдол илэрч болохыг бид үгүйсгэхгүй” гэжээ. Амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар энэ загас хилэмтэй төстэй аж. Ийм төрлийн жигтэй тохиолдол 2006 оны аравдугаар сард гарч байсан. Арабын Кфар суурингийн хүү Аюб Махмуд Атва хүний царайтай загас олж байсан гэнэ. Яг хүн шиг уруул, хамар, нүдтэй уг жигтэй амьтныг барьсан Махмуд хүү тэр даруйдаа Аллахад залбирч усанд нь буцааж тавьсан аж. Мөн 2005 онд Сөүл хотын өмнө зүг Чонжу хотын нэгэн цөөрөм дотор 80 см ийн урттай, хүн шиг царайтай мөрөг загас амьдарч байхыг олжээ. Уг загас 20 гаруй жилийн настай болох нь ч тогтоогдсон аж.
      Харь гаригийнхан яагаад дэлхийг сонирхдог вэ?
      Тэдгээрийг тамын төлөөлөгчид гэж нэрлэдэг бөгөөд орчин үеийн техникийн тусламжтайгаар шинжлэх ухааны хаалттай их сургуулиуд судалдаг. Зарим нь тэд биднийг аврахаар ирсэн гэдэг бол нөгөө хэсэг нь ердөө ч итгэдэггүй. Гэхдээ та шөнийн тэнгэр ширтэнгээ тэднийг хардаг байх. Учир нь тэд од эрхсийн аль нэг дээр нь амьдарч байгаа. Энэтхэгийн хэдэн мянган жилийн тэртээ бүтээсэн ном сударт дэлхий дээр виман буюу агаарын хөлгөөр нисч ирсэн өндөр хөгжилтэй амьд амьтны /хүн/ тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Эртний төлөгч нарын таамаглалаар манай дэлхий ертөнц өндгөн хэлбэртэй байсан аж. Мөн 14 эрхэс гаригийн тогтолцоотой бөгөөд дээд, доод тогтолцоотой юм байна. Энэхүү үзэл баримтлалын дагуу газар дэлхий эрхэс гаригийн дунд тогтолцоонд хамаарагддаг юм байна. өөрөөр хэлбэл, дээд тогтолцооных нь дунд доод гараг. Эсвэл доод тогтолцооных нь дунд дээд гариг аж. Тэнгэр огторгуйд бидний харж байгаа бүхэн дээд тогтолцоо. Манай эрхэс гаригийн тогтолцооны хамгийн дээд ертөнцийг санскритаар Сатьялака гэнэ. Лака гэдэг нь гариг, сатья гэдэг нь чинээлэг аж амьдрал гэсэн ойлголт. Дээд ертөнцийн оршин суугчдын амьдралын хугацаа бурхныхтай дүйцэх ба 15.480.000.000.000 газрын настай. Түүний дараа Махарлока орно. Түүн дээр хагас бурханлаг хүмүүс 4 300.000.000 жил хүртэл амьдардаг байна. Сварталака дээр манай ертөнцийн материаллаг хуулиар удирдагддаг амьтан амьдарна. Түүнээс доош дунд хэлбэрийн ертөнц байрлана. Түүнийг Бхурлака гэх бөгөөд түүн дээр манай дэлхий байрлана. Энэ тогтолцоонд газар дэлхийгээс дээш биласварги оршдог. өөрөөр хэлбэл газар дэлхий хэлбэрийн энхжингийн /диваажин/ ертөнц гэсэн үг. Гэхдээ домогт өгүүлснээр тэнд чөтгөр шулмас орогнож байдаг гэнэ. Эдгээрээс доош тамын ертөнц байрлана.
      Энэ ертөнц дээр амьдрал зөвхөн зовлон байдаг.
      Янз бүрийн судар бичиг номд дүрсэлснээр диваажин, там хоёр маш адилхан. Гэхдээ эдгээр бодит ертөнц нь өөр өөрсдийн оршин суугчдын амьдралын утга учрыг тодорхойлдог байна. Амьд амьтад нь өөрсдийн үйл хөдлөл, зөн үйлээр дараагийн диваажингийн болон тамын амьдралд очих буюу эсвэл газар дэлхийд дахин төрдөг гэж үздэг ажээ. Сатьлоке болон Сваргалоке ертөнцөд амьдрал зах хязгааргүй бөгөөд аз жаргал, сайн сайхан дэлгэрч байдаг ч төрөх, үхэх хоёр зэрэгцэж байдаг гэнэ. Энэтхэгийн йог шидтэнүүд дурдсан мэдлэгийг эзэмшиж байжээ. Зарим нэг нь оюун санааны төвлөрлийн дээд цэгт хүрч, мөнх бусын бие махбодио өөрийн хүсэл зоригоороо орхин, оюун ухаанаараа эрхэс гаригийн аль нэгэнд очдог байна. Хэрвээ бид сансрын хөлгийн бүхээгт суугаад тэнд очвол юу ч харж чадахгүй. Эртний төлөгч мэргэдийн өгүүлснээр 400 мянга орчим ухаант амьтад байдгаас хамгийн энгийн нь хүмүүс юм байна. Зүй ёсоор бол дээд диваажингийн ертөнцийн хүмүүс ердийн бурхан болоочдын хувь заяаг анхаардаггүй гэнэ. Харин харь гаригаас нисч ирэгсэд нь техникийн хувьд өндөр хөгжсөн өвөрмөц хүмүүс байдаг бололтой. Харин чухамхүү яагаад харь гаригийнхан манай газар дэлхийг сонирхож ирдгийн зорилго нь үл үзэгдэгч обьект буюу “нисдэг таваг” судлаачдын үзэж байгаагаар газрын дээж авах, эмийн янз бүрийн ургамал түүх гэнэ. Мөн газар дэлхийн эмэгтэйчүүдээс өөрсдийн үр хүүхдүүдийг төрүүлэхийг хүсдэг байна. Учир нь тэдний хүүхдүүд урт насалдаг төдийгүй ухаан санаа эрүүл, амьдралдаа ихийг бүтээдэг ажээ. Зарим үед эх дэлхийн хүмүүсийг мянга мянгаар нь хулгайлан үл мэдэгдэх газар руу авч оддог гэж ярьдаг. Харин тэднээс зөвхөн цөөн хэсэг нь ухаан санаа муудсан, эсвэл сэтгэх чадваргүй болон буцаж ирдэг байна. Жинхэнэ радикалууд газар дэлхийн хүмүүс бараг үлдээгүй, харин бид бол хувирч өөрчлөгдсөн “явуул” ын хүмүүс гэж үздэг. Газар дэлхийд ирсэн дээд ертөнцийн зарим төлөөлөгч оюун санааны хувьд өндөр хөгжсөн. Гадаад төрхөөрөө ердийн хүмүүстэй адил байдаг гэнэ. Гэвч тэд усны амьтан мэт хүйтэн сэтгэлтэй, мэдрэмжгүй учир түүнийгээ үр удамдаа үлдээх чадваргүй аж. Харь гаригийнхан үр удмаа үлдээх чадваргүй учир мөхөж сөнөх аюултай байнга тулгарч байдаг. Тийм учраас хүн төрөлхтөний амьдралын нууцыг мэдэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүдийг хулгайлан боловсорч буй үр хөврөлийг судлахын зэрэгцээ эх газрын хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, үр удмаа сайжруулахыг хүсдэг гэнэ. Манай гариг ертөнц бусад соёл иргэншлийн төлөөлөгчдийн анхаарлыг ихэд татах болсон нь бүл ертөнцийн тэнхлэг дээр байрладагтай холбоотой. Эртний ном сударт өгүүлснээр энэхүү тэнхлэгийн дотор материаллаг дэлхийн диваажингийн ертөнцөөс үүрд мөнхийн шинж чанараараа ялгагдах оюун санааны ертөнц рүү хөтлөх хонгил байдаг аж. Тэр бүү хэл энхжингийн ертөнцөд амьдарч буй хүмүүс тэнд очихыг мөрөөддөг. Гэвч тэд зөвхөн газар дэлхий дээр хүн болж төрснөөр мөрөөдлөө биелүүлж чадах юм. Судар номд өгүүлснээр зөвхөн манай гариг ертөнцөд оюун санааны ертөнцийн элчин сайдын яам болохуйц хэмжүүртэй хаалга оршдог аж. Иймэрхүү хаалга буюу газар Энэтхэгийн Жаганнатханури, Врандована, Майакурт байдаг тухай эртний судар бичигт заагдсан байна. Амьд амьтан амьдралынхаа тодорхой нөхцөлд энэ хаалгаар шууд өөр амьдралд шилждэг гэнэ. Чухамхүү газар дэлхий дээр бидэнтэй хамт соёл иргэншлийн илүү өндөр хөгжилтэй “хүмүүс” ийн амьдрал руу ордог хонгил оршин байдаг аж. Эдгээр хонгил Кавказ, Гималай, Австрали зэрэг дэлхий даяар тархан байрладаг юм байна. Эртний судар номонд “ертөнцийн ёроол” буюу тамын оронд хүргэдэг хонгил байдаг агуйнууд орчин үеийн Бразилийн нутаг дэвсгэрт оршдог тухай бичжээ. ХХ зуунд олон хүн тэдгээр агуйг судлах гэж оролдсон боловч ор сураггүй алга болцгоосон байна. Арга барсан эрдэмтэд дуу чимээний тусламжтайгаар агуйн гүнийг тодорхойлох гэж цуурайны боломжийг ашигласан боловч дуу чимээ ч эргэж ирээгүй юм. Гэхдээ бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр туршилтыг нүднээс далд хийж байжээ
      Харь гарагийнхан буюу учир битүүлэг үзэгдлүүдийн тухай
      Yл мэдэгдэгч нисдэг тавагны тухай сэдэв XXX зуунд ч сонирхол татсан, учир битүүлэг хэвээр байх болно гэж орчин үеийн эрдэмтэд үзэж байна Yл мэдэгдэгч нисдэг объект, учир битүүлэг үзэгдэл, ер бусын хүн төрхт амьтан гээд бидний ертөнцөд байдаггүй зүйлсийн тухай мэдээлэл, баримт тоймгүй олон. Эдгээр үзэгдэл, ер бусын зүйлс бүр эрт үеэс улбаатай. Энэ бүхэнд итгэдэггүй, хэсэг хүмүүсийн бодож олсон хоосон шуугиан гэх хүн ч цөөнгүй. Гэвч дэлхийн газар бүрийн олон мянган иргэд адил зүйл сэтгэж зохиомгүй. Түүнээс гадна харь гарагийнхан гэгдээд буй учир битүүлэг зүйлсийн зураг нотолгоо ч хангалттай байдаг. Гагцхүү эдгээрийг таньж, судалж, илрүүлэх боломж өнөөг хүртэл гарахгүй байна… 1896, 1897 онуудад Техас, Калифорнийн дээгүүр аварга том дугуй нисдэг зүйл хэд дахин үзэгдсэн аж. “Дэйли Тексарканмэн” сонины 1897 оны дөрөвдүгээр сарын 25 ны өдрийн дугаарт шүүгч Лоуренс А.Бирн дараахь мэдээг нийтлүүлжээ. “өнгөрөгч баасан гарагт хамтрагчийнхаа хамт ажил үүргээ гүйцэтгэн Миссисипи явж байхдаа ер бусын дугуй зүйл зогсож байхыг харсан. Түүнийг ажиглаж байтал дотроос нь монголжуу царайтай, сахалтай, гурван бяцхан хүн гарч ирсэн. Тэд бидний зүг харж байснаа бидэнтэй хамт яв гэсэн утга бүхий дохио үзүүлсэн… гэжээ. Энэхүү нийтлэлтэй зэрэгцэн “Курьер Геральд” сонинд төстэй мэдээллийг гаргасан байна “Худалдаачин Жеймс Ивен, Эллис, худалдагч Бен Буленд болон өөр хоёр эрэгтэй нийт таван хүн хойд зүгийг чиглэн аварга том нисдэг зүйл гэнэт газраас хөндийрөн удаанаар хөөрөхийг харсан байна. Тэд түүнийг харсан даруйдаа морь, дугуйгаар араас нь хөөжээ. Нисдэг таваг хотоос ойролцоогоор зургаан км ийн зайд явж байж. Хөөж явсан хүмүүс түүнтэй 250 метрийн ойр тулж ирэхэд гэнэт хүчээ аван газраас дээшилж цааш одсон байна. Гэхдээ тэд хөөж байсан хүмүүс рүү хоёр бяцхан чулуун хавтан хаясан аж. Уг чулуун хавтанг тус суурингийн хүмүүст сонирхуулж ил үзмэрт тавьсан агаад чулууны бүтэц, үүсэл гарлыг тодорхойлж чадсангүй…” гэсэн байна. Орон, орны археологичдын олж илрүүлсэн нисдэг объектын дүрс өөр өөр байдаг. Ихэнхдээ тэд адилхан тавган юмуу бөөрөнхий хэлбэртэй гэж дүрсэлжээ. Мөн япон маягийн, хүрлээр бүтсэн мэт хар гарагийн дүрсийн тухай мэдээлэл ч бий. Тэд үргэлж хосоороо үзэгддэг бөгөөд 60 см ийн өндөртэй, толгойндоо багтай мэт, тэр нь амьсгалах нэг нүхтэй /гэхдээ зарим судлаачид энэ нь амьсгалах нүх биш хоорондоо харилцах хэрэгсэл гэдэг/, сансрын нисгэгчид шиг том нүдний шилтэй байдаг ажээ. Аль ч үед нисдэг тавгийг харсан хүмүүсийн баримтаас үзэхэд тухайн үед манай гарагийн хүмүүс ямар техник, хэрэгсэл бүтээсэн байна түүнтэй төстэй нисдэг тавгийг тэд хөлөглөдөг гэсэн сонирхолтой дүгнэлт гарчээ. Хамгийн анх бөмбөрцөг хэлбэртэй дугуй тавагны тухай мэдээллүүд гардаг байж. Дараа нь яг л янжуур шиг пуужин хэлбэртэй нисдэг зүйлийн тухай тэмдэглэгджээ. Тэр ч атугай энэ нь онгоцтой адил олон мотортой гэж тодорхойлогдсон байна. Харин энэ зууны эхээр хүмүүс найман дугуйтай үлэмж том машин шиг нисдэг зүйлийн тухай мэдээлжээ. Тухайлбал, 1946 оны зургадугаар сарын 10 нд Финляндын дээгүүр Германы “Фау” хиймэл дагуултай төстэй нисдэг зүйлийг хүмүүс анзаарсан байна. Yүнийг Америкийн цөмийн физикч Морис Х.Жессал “Хар гарагийнхан хүн төрөлхтнийг ажиж, тухайн эрин үеийн техникийн хөгжлийг дууриаж өөрсдийн нисдэг төхөөрөмжөө адил хийх чадвартай” гэж тайлбарлажээ. Яах гэж тэгдэг юм бол? Гэхдээ яг батлан өгүүлэх тодорхой баримт хэнд ч байхгүй. “Би нэг бус удаа харь гарагийнхны сансрын хөлгөөр нисч Марс, Венерагийн эзэдтэй ярилцаж байсан” гэж Америкийн нисдэг таваг судлаач Георгий Адамски 1959 онд Цюрихийн конгрессийн танхимд болсон хуралдаан дээр илтгэжээ. Тухайн үед 68 настай байсан Адамски анх 1946 онд харь гарагийн хөлгийг харсан гэнэ. Түүнээс хойш 1952 онд дахин харахдаа харь гарагийн хүнд гараа өгөн мэндэлсэн байна. Харь гарагийн хүн метр 65 см ийн өндөртэй, урт зөөлөн үстэй, уян хатан хөдөлгөөнтэй байсан гэж Адамски ярьжээ. Харь гарагийнхан түүний биед гар хүрэх замаар өөрсдийгөө ойлгуулж байсан гэнэ. Тэр ч байтугай тэд гайхалтай эмч нар. Миний биед байсан шархыг харангуутаа гар хүрээд эдгээчихсэн гэж Адамски өгүүлсэн байна. Тэрбээр өөртөө тохиолдсон явдлуудаа шинжлэх ухааны уран зөгнөлийн төрлөөр уран зохиолын бүтээл болгон бичсэн ч хэвлэх хүн олдоогүй аж. Гэвч эрдэмтэн насан эцэслэтлээ энэ түүх бол уран зөгнөл биш бодит үйл явдал гэдгийг батлан өгүүлсээр байжээ. Мөн иймэрхүү тохиолдол Английн 12 бүсгүйд тулгарсан байдаг. Харь гарагийн янз бүрийн учралуудын тухайд хүн төрөлхтөн төдийлөн итгэдэггүй ч тэд бидний ертөнцөд зочилсон ул мөрөө тодоос тод үлдээсээр л байдаг. Жишээлбэл, Вашингтон хотын төв архивт харь гарагийнхны үлдээсэн зэс хоолой хадгалагдаж буй. Эрдэмтэн, судлаачид бүтэц, үүслийг нь тогтоож чадахгүй байгаа уг хоолой Огайо мужийн Мидлтон хотын ойролцоогоос 1958 онд олдсон гэдэг.
      Харь гарагийнхны айлчлал одоо ч үргэлжилсээр
      Бид техник хөгжлийн эрин үеийн хүүхдүүд. Тиймдээ ч “нисдэг тавгийг” ховор хардаг. өнгөрсөн зууны сүүлчээр ихээхэн үзэгддэг байсан гэх харь гарагийнханд итгэх итгэл ч бага. Тэгвэл саяхан Бельгийн инженер Марсель Альфернин нисдэг тавагны тухай хамгийн сүүлийн үеийн дуулиант мэдээлэл цацжээ. Тэрбээр Брюссель хотын төвд нисдэг таваг харсан төдийгүй хоёр минутын бичлэг хийж амжсан байна. Түүний видео хальсанд бичигдсэнийг үзвэл, эхлээд дэлгэцэн дээр гэрэлтэй толбо харагдана. Удалгүй толбо улам томорч, хурц өнгөтэй болно. Дараа нь уг толбо гурван хурц туяанд хуваагдана. Гэнэт гэрэл цацруулсан томоохон гурван өнцөгт биет болно. өнцөг бүртээ улаан, улаан шаргал өнгийн гэрэлтэй, дээшээгээ шовх үзүүртэй эл хөлгийг манай соёл иргэншлийнхэн арай л бүтээж амжаагүй байгаа Харь гарагийнхны хөлгийн “хар хайрцаг” ийг олсон уу? Красноярскийн эрдэмтэд Тунгусын солир унасан газраас харь гарагийнхны “агуулах” ыг олсон гэдэгтээ итгэлтэй байна-
      Нисдэг тавагны “хар хайрцаг” нь дээрээ дүрс бичигтэй
      Красноярскийн сансрын музейн захирал, “Тунгусын сансрын үзэгдэл” сангийн ерөнхийлөгч Юрий Лавбины шуугиант мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр сонин хачин юм сэтгэж бодохдоо гаргуун. Олон жил харь гарагийнхны асуудлаар дагнан судалгаа хийж буй. Шуугиант мэдээллийнхээ тухай Ю.Лавбин чухам чухам юу ярив? Гурван жилийн өмнө Эвенкийн Байкитын дүүрэгт Полигусын сууринд явж байлаа. Сансраас авсан зурагт яг тэр газар ямар нэг юм унасан байхыг бид үзсэн юм л даа. Энэ бөглүү тайгаас өнгөрсөн зууны дөчөөд оны үед Тунгусын онгоц чирэгч Александр Ковацкий ер бусын биет буюу хар өнгөтэй гялтгар гулдмай олсноо зааж өгч байсан юм. Түүний тэмдэглэлд үүнийг сөнөсөн нисдэг тавагны нэг хэсэг нь гэж тэмдэглэсэн байдаг. Яг энэ бүсэд Тунгусын өмнө нь осол болсон юм шүү дээ. Судлаачид нууцлаг нэгэн толгодын хөвдийн үе давхраанаас уг биетийг олсон. Энэ биетээс тасдаж авсан нэг хэсэг нь Красноярскийн физикийн хүрээлэнгийн музейд одоо хадгалагдаж байгаа. Судалгаа шинжилгээ хийсэн. Энэ нь силицид төмөр байсан гэж Юрий Лавбин өгүүллээ. Ярианд дурдагдсан олдвороо ч үзүүлэв. Түүний хэлснээр байгальд төмөр ийм байдлаараа хэзээ ч үүсч бий болдоггүй гэнэ. Тэрбээр өөрийнхөө таамаглалыг батлах гэж мэрийж буй бололтой, бас боодол цаас харуулав. Газарзүйн шинжлэх ухааны профессор В.П.Чех түүний олдворыг яг юу болохыг нь гэрчилсэн баримт гэнэ. “Энэ төмөр биетийг үзэхэд геологи болон бусад шинж байдлаараа сансрын биет болохыг илтгэнэ” гэх үг тэр бичигт дурайж байх нь тэр. Юрий Лавбины уран сэтгэмжийн онолоор бол 1908 онд Тунгуст болсон хүчтэй дэлбэрэлт нь харь гарагийнх ны хөлөг сүйрснийх гэнэ. Хөлгийн үлдэгдэл нь энэ бөглүү тайгад үлдсэн болол той. 2006 оны эцсээр Эвенкийг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ээлжит экспедицийнхэн зорьжээ. Түүний дотор үүнийг өгүүлэгч Юрий Лавбин багтжээ. Судалгааны багийнхан Тунгусын Подкаменная эргийг нэгд нэгэнгүй нэгжиж, голын ойролцоохь арваад км ыг самнажээ. Харь гарагийнхны бусад төмрийн хэсгийг металл илрүүлэгчийн тусламжтайгаар олохын тулд ийн бэдэрсэн хэрэг. Байкит суурингийн орчим өөхөн чулуутай төстэй, гэхдээ байгалийн унаган төрхөөрөө гэж хэлэхэд бэрх, дээр нь дүрс бичиг бүхий сонин чулуутай тааралдаж. Энэ бол дуулиан гэж Юрий Лавбин хэлэнгээ зургаан ширхэг цагаан мөлгөр чулуу үзүүлэв. Чулууг харахад үе давхраа бүхий ялтаснаас тогтсон зэрэгцээ шугамуудтай. Шугамууд хооронд бага зэрэг гурвалжин өнцөгтэй юм. Эдгээр чулууг дэлбэрэлт болсон газрын голомтоос 250 км ын зайнаас олсон. Энэ хоёр чулуу нь бие биеэсээ долоон км ын зайд байсан. Харин чулуун дээрх зураг нь хоорондоо адилхан юм билээ. Бид физикийн хүрээлэнд чулуунуудыг өөр хоорондоо төстэй эсэхийг нь судалж байгаа. Хүчтэй лазерын туяагаар өчүүхэн төдий хэрчлээс хийсэн, гэвч талст нь маш бөх юм билээ. Байгаль эх хэзээ ч чулуун дээр тийм зургуудыг бүтээж чадахгүй гэсэн дүгнэлтийг Лавбин хийлээ. Бүр эдгээр чулууг харь гарагийнхан л гараараа барьж байсан байх. Магадгүй энэ үсгийн хэв нь мэдээлэл хүлээн авдаг “талстан тээгч” байсныг үгүйсгэхгүй. Харь гарагийнхны сүйрсэн хөлгийн “хар хайрцаг” байсан ч байж магадгүй. Харин бид түүний тэмдэг дарсан үлдэгдэл хэсгийг олсон. Хамгийн гол нь дотор талдаа гол зүйлээ бичиж тэмдэглэдэг байсан бололтой гэж тэрбээр үнэн сэтгэлээсээ хүүрнэв. өөрийнхөө оношдоо үнэхээр итгэлтэй байгаа аж. Түүний таамаглалын мөрөөр Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын төлөөлөгчид музейд нь хүрэлцэн ирэхээр болжээ. Красноярскийн судлаачдын нээлт сонирхлыг нь татсан нь мэдээж. Эрдэмтэд ч “ид шидтэй талст” аа гарцаагүй үзүүлж, шинжлүүлж таарах биз. Тэнд сансрын эд зүйлийн үнэр ч үгүй Юрий Лавбины таамаглалтай зэрэгцээд түүнийг үгүйсгэгчид мөн олноороо төржээ. Тэдний нэг Крас ноярскийн Сансар судлалын дээд сургуулийн багш Георгий Галанцев, 1908 онд болсон үйл явдал бол харь гарагтай холбоотой зүйл биш. Хэн ч дотор сэтгэлдээ юуг ч дүрслэн бодож болно шүү дээ, гэвч ийм таамаглал бол тоогүй зүйл. Би ч гэсэн Тунгусын солир унасан газарт нэг бус удаа экспедицээр очиж байлаа. 1980 оноос эхлэн бид “сансрын осол” ыг гэрчлэх зүйлийг олохоор төлөвлөсөн юм. Гэвч 1908 оны Тунгусын солирын уналтаас үлдсэн талстан бодисыг газрын хөрснөөс олсон. Солирын уналтын улмаас түлэгдэж оройгоосоо хуйхлагдсан моддыг олсон. Гэвч тэндээс сансрын биет гэж хэлж болох нэг грамм ч юм олоогүй юм шүү гэж хэлжээ. Энд чухам юу болсон юм бол? Ю.Лавбины зөв үү, эсвэл тэр хоосон мөрөөдөж, зөгнөөд байна уу? Түүх сөхье. 1908 оны зургадугаар сарын 30 нд Тунгусын Подкаменная голын ойролцоохь бүсэд орон нутгийн цагаар өглөөний 7 цаг 15 минутад тэнгэр галт бөмбөлөг нисч үзэгджээ. Огторгуйн тэр биет доош унахын сацуу аянга ниргэж буйг санагдуулам аймшигт дуун гарч. Удалгүй аймшигтай дэлбэрэлт болж 2000 кв км талбай бүхий моддыг хамарчээ. Өнгөрсөн зууны хориод онд ЗХУ ын шинжлэх ухааны академич Леонид Куликаар толгойлуулсан дөрвөн экспедици Эвенкийн тайгыг зорьжээ. Тунгусын солир унасан ойн эргэн тойрон тэр чигээрээ эрвээхэй хэлбэр тэй болж, модод үндэстэйгээ үлдсэн боловч ганц ч мөчиргүй нүцгэн хоцорсон байжээ. Галт уулын цар, бүр солирыг ч эрдэмтэд олсонгүй. Ослын улмаас модны өсөлт хурдасч, зулзган нарс, хөвд мутацид орсон байж. Тэгэхээр силицид төмөр гэж юу вэ? Силицид төмөр гэдэг нь чулуурхаг бодистой төмрийн нэгдэл бөгөөд яг ийм байдлаараа дэлхий дээр үүсдэггүй аж. Энэ бодис нь хүчилтөрөгчгүй орчинд үүсч бий болох боломжтой. Тухайлбал, сансрын хаа нэгтээ л үүсэх өндөр магад лалтай. Тэгэхээр Юрий Лавбины батлах гэж мэрий гээд байгаа таамаглал нь ортой ч байж мэдэх юм. Эсвэл түүний бас л нэгэн зөгнөл ч байж болно
      Харь гарагийнхан 100 км урттай хонгил ухав уу?
      ОХУ ын Ростов на Донд замын хажууханд гурван метр голчтой, 10 метр гүнзгий хонгил гэнэт нэг өдөр л гараад ирж. Гэнэт гараад ирсэн үү, эсвэл өмнө нь байсан уу гэдгийг оршин суугчид нь хэлж мэдэхгүй байна. Хачин жигтэй уг нүхийг газар доорх хүчний улмаас талбайд гарч ирсэн гэж тэд тайлбарлаж байна. Саяхны нэгэн өдөр Курганы гацааны орчим ан авд мордсон анчид хөдөөний замын хажуухан талд нэлээд гүнзгий нүхтэй гэнэт тааралдаад ихэд сандарцгааж. Эр зоригтой зарим нэг нь хонгилын амсраар шагайж үзэхэд түнэр харанхуй угтжээ. Нүх рүү чулуу шидэхэд бүдэг авиа гарч гэнэ. Дотроо бараг 10 метр гүнзгий гэж тэд тооцоолжээ. Нүхний амсар нь нэлээд ялгарч харагдах бөгөөд ойролцоо нь хар өнгөтэй зөөлөн бодисын хэсгүүд хөглөрчээ. “Бид ийм сонин эд юмсыг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй” гэж анчдын нэг В.Коденко өгүүлж байна. Ер бусын бодисын хэсгүүд өнөөг хүртэл оньсого хэвээр үлджээ. Анчид олсон нүхэндээ тэмдэг тавиад тосгоны зөвлөлд мэдэгдсэн байна. Харин тосгон даяар нууцлаг энэ нүхний учрыг огт өөрөөр тайлбарлаж эхэлжээ. Харь гарагийнхан л энэ нүхийг ухсанаас гарцаагүй гэсэн яриаг тосгоныхон ам дамжуулан ярьсаар байна. Хар өнгөтэй чулуу бол харь гарагийнхны л эд юмс, харь гарагаас одны хэлтэрхий газрын хөрсөн дээр унасан гэж оршин суугчид үзэж байна. Тосгоны удирдлагууд тус газар очиж нүхийг долоон метрийн гүн гэж тогтоожээ. Гэтэл хэн нэгэн нь энэхүү жалганд таван жилийн өмнө геологичид тэсэрч дэлбэрэх ажиллагаа явуулж байсныг гэнэт санаадхаж. Yүнээс хэдэн өдрийн дараа дээрх нүхтэй адил, бараг ихэр гэмээр нэг нүхийг илрүүлжээ. 100 км ын цаана орших Луган тосгоноос олдсон энэхүү хонгил рүү өнгөрсөн хавар нэгэн хүн талбай дундуур трактортай явж байгаад гэнэт газрын гав руу орчих шахжээ. Тэрбээр уг газар тэмдэг тавиад орхиж. Гэтэл хагас жилийн дараа буюу саяхан тус газар очиход хэмжээ нь бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ хоёр хонгил хэлбэр хэмжээний хувьд хоорондоо маш адил. Мэргэжилтнүүд одоогоор ямар нэг санал дүгнэлт хэлэхээс түдгэлзэж байна. Иймэрхүү гэнэтийн үзэгдэл Ростов мужид урьд өмнө нь тохиолдож байгаагүй учир оршин суугчид ердийн нэгэн зүйл мэтээр хүлээн авахгүй байгаа гэнэ. Тэд өөрсдийнхөө дүгнэлтийг хэдийнэ хийж амжжээ. Харь гарагийнхан энэ хонгилыг ухсан. Луганд хонгил руу нэвтрэх үүд нь байна, харин 100 км ын цаана Курганд гарц нь байна гэдэгт оршин суугчид нь итгэсээр байна Харь гаригийнхан хүнийг сармагчингаас буй болгосон Дальнегорийн приморийн хотын геологич Александр Иванченко Чарльз Дарвины хувьслын онолыг үгүйсгэснийг “КП” сонинд нийтэлжээ. Хүн төрөлхтөн бий болохоос өмнө үед газар дэлхий дээр харь гаригийн супер соёл иргэншлийн тив хоорондын сансрын хөлөг айлчилжээ. Түүний бүхээгнээс электрон техник, дүрс бичлэгийн камер бүхий харь гаригийн хөлөг буусан байна. Энэхүү хөлөг нь нислэгийнхээ үед урьдчилан судалсан газартаа газарддаг аж. Зочид буюу харь гаригийнхны сансрын хөлөг гэдэг нь өвөрмөц туяаны цацраг буюу удамшлын онцгой мэдээлэл илгээх талбай үүсгэх чадвар бүхий тусгай аппаратыг эзгүй газар хүргэх хэрэгсэл ажээ. Харь гаригийнхан өөрсдөөсөө орчин үеийн хүн төрөлхтний төрөл болох “homo sapiens” ынхтай адил төсөөтэй биокодыг гаргадаг байжээ. Тэд удамшил зүйн кодыг нэвтрүүлэх объектоороо хүнтэй адил шинжтэй шимпанзе, горилл, орангут, гиббон зэрэг сармагчингуудыг сонгосон аж. Тэдэнд өөрсдийн ген, хоромсом, эсийг био мэдээллээр дамжуулан шилжүүлсэн нь цаашдаа улам үржин хөгжсөнөөр ухаант хүнийг бий болгожээ. XIX зууны шинжлэх ухааны төвшинд харь гаригийнхны талаар ямар ч таамаглал байгаагүй учраас эрдэмтэн Ч.Дарвин энэ тухай төсөөлөөгүй юм.
      Тектитүүдийн тухай оньсого
      Хүний гарал үүслийн талаархи энэхүү ер бусын таамаглал дэвшүүлсэн геологич Александр Иванченко Алс Дорнодын Дальнегорск хэмээх ер бусын хотод амьдардаг ажээ. Чухамхүү сүүлийн 10 жилд тус хотод харь гаригийнхан айлчилсан тухай мэдээлэл цацагдах болжээ. Геологич Иванченко Дарвины хувьслын онолыг засварлах ажлаа тектитүүдийг судлах болсноор эхэлжээ. Тектит гэдэг нь эх дэлхийгээс эрт галавт олдсон хамгийн хачирхалтай, тайлагдаагүй чулуунууд юм байна. Харахад онцгойрох ялгарах зүйлгүй. Товч, усны дуслын хэлбэр бүхий хайлаад бөөгнөрчихсөн шил мэт хатуулаг эд. Тектитийг геологичид АНУ, Европ, Африк, Австрали, Ази, Номхон далайн бүс нутагт, Индонез, Малайз, Тайланд, Лаос, Вьетнам, Хятадын зүүн өмнөд хэсгээс олсон байдаг. Бараг 200 гаруй жилийн турш эрдэмтэд тектитүүд хаана үүссэн талаар халуун маргаан үүсгэсээр өнөөг хүрчээ. Маргалдагч эрдэмтэд химийн бодис зүйн хувьд тектит чулуу нь ертөнцийн бодиснуудаас тэс өөр байна гэдэг дээр санал нийлдэг байна. Оросын сансар, пуужингийн техникийн зохион бүтээгч, нэрт эрдэмтэн Евгений Дмитров мөн л тектитийн утга учрыг олоогүй ажээ. Тэрбээр тектитүүдийг сансрын үл танигдах төхөөрөмж дэлхий дээр зөөвөрлөж авчирсан байж болзошгүй хэмээн таамаг дэвшүүлжээ. өнөөдөр тектитүүдийн гарал үүсэл үл танигдах нөхцөл байдалд үүссэн үл мэдэгдэх үйл явцын үр дүн гэсэн эргэлзээтэй дүгнэлтэд хүргэжээ. Од харвасны үлдэгдэл үүХарин Иванченко тектитүүд нь харь гаригийнхны бүтээсэн сансрын нислэгийн багаж төхөөрөмжийн үлдэгдэл хэсгүүд гэж үзжээ. Зарим эрдэмтэд од харваж нэгэнтэйгээ мөргөлсөний улмаас үлдсэн хэлтэрхий гэжээ. Геологич Иванченко тектитүүдийн химийн бүтцийг судалж, түүнд шавар, мөнгөний хольц байгааг илрүүлжээ. Тэрбээр энэхүү хольц харь гаригийнхны зохион бүтээсэн хайлшны үлдсэн бүтээгдэхүүн төдийгүй орчин үеийн ган боловсруулах ажиллагаатай маш адилхан байжээ гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тектитүүдийн хөнгөн, халууныг тэсвэрлэх бат бэх, уян хатан, чанар дээрх дүгнэлтийг нотолсон байна. өөрөөр хэлбэл, сансрын нөхцөлд зайлшгүй шаардлагатай үзүүлэлтүүдийг хангасан байсан гэсэн үг юм.
      Сармагчин дээр туршилт хийснээр монгол төрхтөн үүссэн
      Европ, Африк Ази Номхон далайн бүс нутгаас олдсон тектитүүдийн нас, тухайн бүс нутгуудад хүн маягийн сармагчин үүсэн бий болсон цаг хугацаатай давхцаж байгааг нотолсон шинжлэх ухааны баримт бий. Европын тектитүүдийн 15 сая жилийн нас тэнд хүн маягийн сармагчин үүсэн бий болсонтой давхацдаг ажээ. Иванченко энэхүү хоёр нотолгоог таамагласан байна. Африкийн эквадорын бүсийн тектитүүд болон тус бүс нутгийн тархины 550 660 куб.см багтаамжтай сармагчин хоёр ойролцоо настай, хоёр сая жилийн өмнө үүсчээ. Иванченкогийн таамаглаж буйгаар тэр үед харь гаригийнхны эртний сансрын буудал өдгөөгийн Виктория нуурын орчимд байсан аж. Гол үндэслэл нь тус нуурын ургамал, амьтны төрөл зүйл нь ойролцоохь нууруудаас тэс ондоо гэнэ. Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутагт илэрсэн тектитүүдийн нас 900 куб.см бүхий тархины багтаамж бүх Ява арлын хүн сармагчны үүсэлтэй давхацжээ. Энд харь гаригийнхан сармагчин дээр туршилт хийснээр монгол, австрали маягийн төрхтөн бий болсон гэнэ. Энэ бүсэд харь гаригийнхны сансрын буудал Австралийн Эйр нуурын орчимд байсан аж. Учир нь, энэ нутагт эртний австрали оршин суугчдын үлдэгдэл олноор олдсон байна. Түүнчлэн 300 500 мянган жилийн тэртээ Африк Европод 1200 2200 куб.см ийн тархины багтаамжтай хүн сармагчин үүссэн нь Мавританы тектитүүдийн настай бас давхацсан нь харь гаригийнхан шампанзед туршилт хийж европ төрхтөн хүмүүсийг төрүүлсэн байж ч болох.
      0 0 57
    9. Огторгуй ертөнцийг бүрэн судлаагүй цагт бид тэднийг байхгүй гэж хэлэх ямар ч баталгаа байхгүй.
      Уэльст хүн хулгайлсан хэрэг (1997)
      Хэд хэдэн шөнө хачин гэрлийн туяа Уэльсийн хойд нутаг Great Orme д үзэгдсэн ба нэг шөнө нь үл танигдах нисдэг биет ил гарч ирсэнийг нэрт мөрдөгч Маргарет Флай тэмдэглэсэн байдаг. 1997 оны 11 сарын 10 нд болсон энэ үйл явдалд нэгэн гэр бүл өртсөн юм. Тэд хэсэг хугацаанд өөр ертөнцийн биетүүдтэй танихгүй нутагт очсон байдаг. Уг гэр бүлийнхэн Бодфэйр болон Лангерногын зам дээр машинтай явж байсан ба гэнэтхэн л ягаан өнгийн хөлөг тэднийг бүрхэн авч, энэ нь тэдний машинтай нийлж байгаа мэт харагдсан байна. Тэгээд гэнэт уг хөлөг алга болж тэд зам дээр дахин гарч ирсэн бөгөөд ямар ч цаг хугацааны өөрчлөлтийн байдлыг мэдрээгүй гэжээ. Нутгийн оршин суугчид уг ягаан туяа болон хөлөг онгоцыг харсан гэдгээ мэдэгдсэн байдаг.
      Гадныхан хосыг хулгайлсан хэрэг 2005 оны 12 сарын 22 нд АНУ ын Хьюстонд амьдардаг эхнэр нөхөр 2 олон удаа гадныханд хулгайлагдсан бөгөөд нэг удаа бүр эхнэрийнх нь өндгөн эсийг авсан тухай мэдэгджээ. Нөхөр Клэйтон Ли хэлэхдээ тэрбээр хүүхэд байхдаа Хьюстоны цэцэрлэгээс хулгайлагдсан ба агаарт өргөгдсөн тухайгаа ярьсан бол эхнэр Донна Ли нэг удаагийн гадныхантай тааралдах үеэр хүүхдээ алдсан тухайгаа хэлсэн юм. Мөн тэрбээр өөрийг нь хулгайлсан гадныхны зургийг зурсан байна.
      Индианагийн хүн хулгайлсан хэрэг, (1983) Энэ явдал АНУ ын Индиана мужид 1983 оны 6 сарын 30 нд болжээ. Дебби Жордан гэх эмэгтэй эцэг эхтэйгээ амьдардаг байсан бөгөөд энэ шөнө түүнийг гал тогооны өрөөндөө байхад маш хачин гэрэл тусч, гадныханы хөлөг онгоц маш тод харагдсан тухай хэлжээ. Улмаар тэд хөлөг онгоцноосоо гарч түүнийг хулгайлаад буцааж авчирсаныг мэдэгдсэн байна.
      2001 оны гадныхан хүн хулгайлсан хэрэг 36 настай, 2 хүүхдийн ээж эмэгтэйд тохиолдсон явдал бол 2001 оны эхээр нэгэн шөнө тэрбээр унтахаар хэвтэж байтал 2 хачин биет өрөөнд нь үзэгдсэн бөгөөд нөхөртөө энэ тухай хэлэх гэсэн боловч энэ үед тэр ярьж чадахгүй болсон байв. Энэ үзэгдэл нь дараагийн хэдэн сард давтагдсан бөгөөд нэг удаа гадныхан түүний биед нэг зүйл тарьсан байна. Үүнээс хойш түүний сарын тэмдэг тогтворгүй болж, шар өнгийн гэрлэн бөмбөлөгний тухай таагүй зүүд зүүдэлдэг болсноо тэрбээр хэлжээ.
      1993 онд Келлиг хулгайлсан хэрэг 1993 оны 8 сард Австралийн Викториад 27 настай Келли Кахил нөхөр, хүүхдүүдтэйгээ найзындаа зочлоод буцаж явтал хачин биетүүдийн үл таних ертөнцөд очсон байна. Энэ явдлаас хойш Келли өөрийн биедээ хачин өөрчлөлтүүд гарч байгааг анзаарсан ба дараагийн 2 долоо хоногт хумхаа өвчнөөр өвчилсөн бол дараа нь гэдэсний хүнд хэлбэрийн зовиур, савны халдвараар дахин эмнэлгийн хаалга татжээ. Келлигийн хэлснээр бол эдгээр биетүүд хар өнгөтэй, дундаж хүнээс өндөр нуруутай байв.
      0 0 58
    10. МЭӨ 10000 гаад он. Судлаачдын баталдгаар хүн төрөлхтөн энэ үед нисдэг таваг анх харжээ. Үүнийг нотлох баримт Францын Нио агуйн хананд эдүгээг хүртэл хадгалагдсаар байгаа аж. Тэр нь. ан агнаж буй хүмүүсийн хажууд алтан шар өнгөтэй гялалзсан дуулга өмссөн хүн дүрслэгдсэн зураг юм. Алтан дуулгат яавч дэлхийн хү7н биш гэж эрдэмтэд үздэг.
      МЭӨ 7000 гаад он. Дараагийн баримт мөн МЭӨ үед хамаарна. Непалаас олдсон Лолладоф хэмээх таваг МЭӨ 7000 гаад оны үед хамаарах бөгөөд орчин үеийн бидний төсөөлдөг харь гаригийн нисдэг тавагтай тун төстэй гэнэ. Тиймээс судлаачид эрт дээр үед ч нисдэг таваг манай дэлхийд морилдог байжээ гэж дүгнэхэд хүрсэн юм.
      МЭӨ 216 215 он. Зохиолч Юлий Обсекюнсий Ром хотын тэнгэрт 216 онд юу нь үл мэдэгдэх зүйл хөвж яваа нь харагдсан гэж бичжээ. Уг ер бусын зүйл дараа жил нь буюу 215 онд дахин үзэгдсэн гэнэ.
      МЭӨ 200 он. Өнөөгийн Мали Улсын нутагт аж төрж байсан эртний Дорноговьчууд өөрсдийн соёл иргэншлийг Номмо хэмээх хоёр нутагтнаас үүссэн гэж үздэг байв. Тэд Номмог сансар огторгуйгаас буюу Сириус оддын аймгаас ирсэн гэдэгт бат итгэдэг байжээ. Энэ бүлэг одод гэрэлтэгч шинжээрээ огторгуйн хоёр дахь тод оддын аймаг юм. Догоновьчууд үнэхээр ч тэндээс ирсэн мэт Сириус оддын талаар тун өндөр мэдлэгтэй байсан нь эрдэмтдийг гайхшруулдаг. Тэдэнд дуран авай юм уу өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж байгаагүй. Одоогийн үр хойч нь ч амьдралын хэв маягаа өөрчлөөгүй, отог омгийн хэлбэрээрээ шахуу. Малийг зорих жуулчдын олонх нь тэдний амьдрал ахуйг сонирхох гэж л тус улсыг зорьдог гэлцдэг.
      1235 он.Японы Киото хотод 1235 оны есдүгээр сарын 24 нд харь гаригийн нисдэг биет үзэгдсэн тухай цэргийн жанжин Юрицүми, цэргүүдийн хамт тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэд хэдэн цаг үргэлжилсэн энэхүү үзэгдлийн тухай “Одод хүчтэй салхинд савлах мэт хөдөлж, хийсэх мэт одсон” гэжээ.
      1254 он.Английн Олбанс хотод 1254 оны зун үзэгдсэн ер бусын үзэгдлийн талаар гадны хүн буюу Парисын иргэн Мэтью тэмдэглэн үлдээжээ. “Шинэ сар гараад найм хонож байв. Шөнө дунд cap жаргачихсан, тэнгэрт алсын алсад гялтганах оддоос өөр юу ч байхгүй байхад Олбанс хотын дээр асар том, хурц гэрэлтэй одод үзэгдсэн. Одод чөлөөтэй хөдөлж байсан төдийгүй олон өнгөөр гялтганан гялалзаж байлаа” гэж тэрбээр бичжээ.
      1271 он. Японы  Камакура хотод буддын шашны санваартан Нисчирэн гэгчийг цаазаар авах гэж байхад тэнгэрт гэнэтхэн асар том, тод гэрэлтэгч “cap” гарч дэлхийг бүхлээр нь гэрэлтүүлэн гийгүүлсэн гэнэ. Энэ үзэгдэл 1271 оны есдүгээр сарын 12 ны үд дунд болжээ. Тухайн үед тэнгэр их бүүдгэр бай сан бөгөөд хүмүүс энэ үзэгдлийг муу ёрын хэмээн үзэж ламтныг цаазлах ялаас хэлтрүүлсэн гэдэг.
      1528 он. Зохиолч Волффарт Нйдерландын Утрехт хотын тэнгэрт юу нь үл мэдэгдэх зүйл үзэгдсэн гэж тэмдэглэн үлдээжээ. Урьд нь үзэгдэж харагдаагүй тэр зүйл хотын дээгүүр хэсэгхэн харагдаад алга болсон гэнэ.
      1561 он. Германы Нюрнберг хот. Тус хотод 1561 оны дөрөвдүгээр сарын 4 ны өглөө үл мэдэгдэх хурц гэрэл агаарт бууны сум шиг хурдтай нисэн өнгөрчээ. Түү нийг харсан хотын ир гэд муу ёрын сүнс хэмээн ихэд айж сандарсан гэдэг.
      1566 он. Швейцарийн Базельск хотод мөн оны наймдугаар сарын 7 нд олон тооны үл таних бөөрөнхий зүйлс тэн гэрт эргэлдэж үзэгджээ. Үүнийг тухайн үед цаг агаарын гаж үзэгдэл гэж таамагласан гэдэг. Гэвч одоог хүртэл учир нь тайлагдаагүй энэхүү үзэгдлийг судлаачид харь гаригийн нисдэг таваг байсан байх магадлалтай гэж үздэг байна.
      1878 он.АНУ ын Техас мужийн иргэн Кеннет Арнольд “Тэнгэрт алим хэлбэртэй зүйл ажиглагдаж байснаа ойртон ойртсоор толгой хавьд ирж зогссон. Агаарт тогтсон тэр биетийг сайн ажиглавал тавагтай төстэй харагдсан” гэж ярьсан нь нисдэг таваг гэсэн нэршил үүсгэжээ.
      1881 он. Австралийн Мельбурн. 1881 оны зургадугаар сарын 11 нд Уэльсийн гүнж Мэльбурнээс Сидней орох замдаа од гэхэд хамаагүй тод олон тооны гэрэл тэнгэрт эргэлдэн байхыг харжээ.
      1883 он. АНУ ын Техас мужийн Марфа хот. Энд харагдсан үл таних гэрлүүд бүжиглэж байгаа мэт нааш цааш хөдлөн, хэлбэр дүрс, гэрлийнхээ өнгийг өөрчилж байжээ. Энэ үеэр төстэй үзэгдлүүд хотын ойролцоо тойргуудад ч харагдсан нь тэмдэглэгдсэн байна.
      1891 он. АНУ ын Индиана муж Крофордсвилл хот. Тус хотын хоёр иргэн зургаан метр орчим урт, хоёр метр гаруй өргөн биет агаарт хөвөх мэт аажуухан нисч байхыг харжээ.
      1896 он. АНУ ын Калифорни мужид нисдэг таваг харагдсан байж болзошгүй анхны тохиолдол энэ бөгөөд гэрчүүдийн мэдүүлснээр хурц гэрэл цацруулсан асар том бараан биет хотын дээгүүр нисэж өнгөрсөн гэнэ.
      1913 он. Бразил, Канад. Энэ онд улаан, шаргал өнгөтэй олон цацрагт гэрэл Бразилаас Канад хүртэл аажуухан “нисэх” үзэгдэл хэдэн сарын турш ажиглагджээ. Шатаж байгаа мэт харагдсан тэр гэрэл тун эмх замбараатай нисч одсон гэнэ.
      1930 он. Мексик Улс. Дэлхийн ван гаригийг нээсэн одон орон судлаач Клайд тэнгэрт зууван хэлбэртэй, юу нь үл мэдэгдэх зургаан биет байхыг харжээ. Тэрбээр эдгээр дүрсийг хэд хэдэн удаа харсан ч мэргэжлийн нэр хүндэд нь муугаар нөлөөлж магадгүй гэж үзэн ил зарлаагүй аж. Энэ тухай хувийн архивтаа тэмдэглэн үлдээсэн нь хожим дэлгэгдсэн юм.
      1942 он. Английн Ньюбиггин хотод цэргийн албан хаагч Алберт Ланкашир тэнгисийн эрэг дээрх радарын бүсэд харуулд гарч байтал гэнэт хурц гэрэл харжээ. Ланкашир гайхан дээш хартал тод гэрлээр хүрээлэгдсэн үл таних биет нисч өнгөрсөн байна. Тэр үед түүнд хөвж байтаа мэт мэдрэмж төрж, ухаан алдах гэж байгаа мэт санагдсан гэдэг.
      0 0 42
    11. 1937 1938 оны зааг дээр Хятад, Төвдийн хил залгаа Цинхай мужийн Баян Хар уул хэмээх нурууны орчим Ши Пу Тайн удирдсан археологичдын бүлэг нэвтрэхэд бэрх бүсийг судалсан байна. Тэд хана болтол нь тэгшитгэсэн хад илрүүлжээ. Тэрхүү хаданд харлан харагдах нүхнүүд нь зөгийн аварга том үүрийг санагдуулна. Археологичдыг тоолоход нийт 716 нүх байсан ба бүгд оршуулгын зориулалттай байжээ.
      Оршуулагдсан хүмүүсийн шарил эрдэмтдийн гайхлыг төрүүлсэн байна. Араг яс нь 130 см урттай, биендээ зохицоогүй том тархитай, нарийхан үе мөчтэй байжээ. Тэрхүү ханан дээрээс ямар нэгэн оршлын бичиг олдоогүй бөгөөд гагцхүү өөр хооронд нь цэглэсэн шугамаар холбосон Hap, Cap, од гаригсыг дууриалган зурсан зургууд, мөн үл ойлгогдох бичигтэй чулуун зээрэнцэгүүд илэрчээ.
      Ши Пу Тай үүнийг устаж үгүй болсон уулын нэг төрлийн сармагчингуудыг оршуулсан, харин зээрэнцэг, зургуудыг энэ явдлаас хожуу аж төрж байсан хүмүүс үлдээсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Гэтэл сармагчингууд нас барсан нэгнийгээ нарийн дэс дараатай зэрэгцэн орших булшинд оршуулж байсан түүх үгүй.
      Хятадын Соёлын хувьсгалын үеэр ер бусын араг яснууд алга болж, 716 зээрэнцэг бараг бүгдээрээ эсвэл устгагдсан, эсвэл алдагдсан байна. Гэхдээ зарим нэг музейд Баянхар уулаас олдсон эд зүйлс азаар хадгалагдаж үлджээ.
      Тэдгээр зээрэнцэгийн гадаргуугаас дагтаршсан чулуулаг наалдцыг хусч салгахад гайхалтай зүйл илэрчээ. Зээрэнцэгүүд кобальт болон бусад металлыг ихээхэн хэмжээгээр агуулж байв. Осциллографаар зээрэнцэгийг бүхэлд нь шинжлэхэд түүнийг тог дамжуулах зорилгоор хэзээ нэгэн цагт цэнэглэж байсан мэт хэлбэлзлийн хэмнэл илэрсэн байна.
      1962 онд Бээжингийн Шинжлэх ухааны академийн профессор Цум Ум Нуй зээрэнцэг дээрх бичээсийн заримыг хөрвүүлжээ. Гэвч тэр даруй профессорын судалгааг зогсоож, олон нийтийн хүртээл болгохгүйн тулд арга хэмжээ авсан юм. Учир нь Баянхар уулын орчимд 12 мянган жилийн өмнө харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай мэдээллийг Цум Ум Нуй тайлжээ.
      Гэвч 1963 онд тэрээр эрдэмтний зориг гаргаж судалгааныхаа үр дүнг нийтлэхээр шийдсэн байна. Түүний бүрэн илтгэл өдгөө Бээжингийн Шинжлэх ухааны академийн архив, Тайван дахь Тайбейн түүхийн архивт хадгалагдаж буй. Тайлангийн хэсгээс сонирхуулъя:
      “Үүлсийн цаанаас агаарын хөлгөөрөө дропа ирж газардав. Нутгийн кхам омгийн эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд нар мандтал агуйд арван удаа нуугдав. Эцэст нь тэд дропа нар энэ удаад хар буруу санаагүй ирснийг ойлгов”. Энэ бичээсээс дропа гэгч нар Баян Хар уулын орчимд нэг бус удаа газардаж байсан, мөн тэд нутгийн ардуудад төвөг учруулдаг байсныг ойлгож болно. Удалгүй Цум Ум Нуй Япон руу цагаачилж, чулуун зээрэнцэгүүдийг судалсан тухай сүүлчийн тайлангаа бичээд 1965 онд нас барсан байна.
      Энэ явдлын дараахан Хятад зээрэнцэгийн тухай мэдээллийг үгүйсгэжээ. Гадаадын нэг эрдэмтэн Цум Ум Нуйн судалгааны талаар лавлаж Бээжингийн шинжлэх ухааны академид хандахад манайд ийм судлаач ажиллаж байгаагүй, тэр ч байтугай ийм нэртэй хятад хүн байдаггүй, кхам омгийн тухай ямар нэг мэдээлэл, баримт үгүй гэсэн хариу авсан байна.
      Хэсэгтээ намжсан энэ түүх 1979 онд дахин сөхөгдсөн юм. Австрийн сэтгүүлч Петер Красса сансрын гийчидтэй холбоотой элдэв домог, түүхийг сонирхон судалж, ном бичжээ. “Шар бурхад хэзээ ирсэн бэ?” номондоо тэрээр оньсогот зээрэнцэгийн асуудлыг хөндсөн байв. Харь гаригийнхны сэдэвт ээлжит бага хурлын дараа түүн дээр өөрийгөө инженер Эрнст Вегерер гэж танилцуулсан дунд насны хүн ирж, 1974 онд эхнэртэйгээ Хятадад очихдоо Баян Хар уулын зээрэнцэгийг санагдуулам зүйл үзсэнээ хуучилжээ.
      Тэд Хятадын эртний хотуудын нэг Сианиар дайран гарсан байна. Энэ хотоос холгүй орших Баньпо хэмээх музейг чулуун зууны үеийн тосгоны суурин дээр байгуулсан байв. Музейн үзмэр дунд голдоо нүхтэй хоёр зээрэнцэг байхыг эхнэр, нөхөр Вегерер олж харжээ. Тэдний хувьд энэ нь бөөн завшаан болсон юм. Зургийг нь авч болох эсэхийг лавлахад музейн захирал эмэгтэй татгалзсангүй. Харин зээрэнцэгийн тухай сонирхоход захирал ээрч гацсанаа эдгээр нь шавраар хийгдсэн, эртний хүмүүс зан үйлдээ ашигладаг байсан, манай музейд зөвхөн шавар зүйл л тавигдсан байгаа гэжээ.
      Гэхдээ зээрэнцэгүүд харваас шавар биш байлаа. Вегерер гартаа барих хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд захирал мөн л зөвшөөрчээ. Зээрэнцэгүүд нэлээн жин татаж байв. “Би геологич биш л дээ. Гэхдээ гантиг чулуугаар хийгдсэн юм шиг санагдсан. Ямартаа ч энэ нь ногоон саарал өнгөтэй, боржин чулуу шиг хатуу материал байсан. Захирал эмэгтэй эдгээр зээрэнцэг музейд ямар шугамаар ирсэн тухай ямар нэг мэдээлэлгүй байлаа” гэж Вегерер ярив.
      1994 онд Петер Красса Хятадад ирж, Баньпо музейгээр зочилжээ. Гэтэл 20 жилийн өмнө Вегерер зургийг нь авсан зээрэнцэгүүд байсангүй. 70 аад оны дунд үед музейн захирлаар ажиллаж байсан эмэгтэйг Европоос ирсэн хосыг зочилсны дараахан татаж, сураг нь алдарчээ. Музейн одоогийн захирал профессор Ван Жижүн зээрэнцэгүүдийг үзмэрээс хасаж, тэр цагаас хойш хэн ч барааг нь хараагүй гэжээ. Тэрээр: “Та бүхний сонирхлыг татаж байгаа тэр зээрэнцэгүүд одоо энд байхгүй. Учир нь тэдгээрийг хийсэн материал нь музейн үзмэрүүдээс тэс өөр юм” гэж хэлсэн байна.
      Сэтгэл нь гонсойсон Красса захирлыг элдэв асуултаар булж гарав. Аргаа барсан захирал түүнийг албан өрөөндөө оруулаад археологийн хятад сурах бичгийн хуудсыг эргүүлж гарав. Тэгснээ тэрээр нэг зураг руу хуруугаараа чичжээ. Тэр зурган дээр голдоо нүхтэй зээрэнцэг дүрслэгдсэн байв. Тэр бол Вегерер зургийг нь авсан өнөөх алдартай Баян Хар уулын зээрэнцэг мөн байлаа.
      Нутгийн хууч яриа, домогт шар арьстай, үзэшгүй муухай зүстэй одой хүмүүс тэнгэрээс буусан тухай өгүүлдэг. Английн архивуудад 1947 онд Баян Хар уулаар аялсан доктор Кэрил Робин Эвансын тухай мэдээлэл хадгалагдаж байдаг. Тэрээр уулын орчим аж төрж байсан зопа хэмээх үндэстнийг илрүүлжээ. Зопа нар гадаад ертөнцтэй ямар нэг холбоогүй, алслагдсан ууланд амьдардаг бөгөөд өндрөөрөө 120 см орчим хүмүүс байв.
      Робин Эванс тэдний дунд хагас жил амьдарчээ. Энэ хугацаанд тэрээр зопа нарын хэлийг сурч, түүхийг судалж, зан заншлыг ажиглажээ. Тэрхүү эрдэмтний хамгийн гайхалтай нээлт нь зопа үндэстний гарлын тухай домог байлаа. Тэд өөрсдийгөө Сириус гаригаас ирсэн хүмүүсээс гаралтай гэж үздэг байжээ. Зопа нарын өвөг дээдэс төрөлх гариг руугаа буцаад нисч чадаагүй бөгөөд Баян Хар уулын бэлд амьдрахаар болжээ.
      1995 оны сүүлээр Төвдтэй хил залгаа Хятадын Сычуань мужид аж төрдөг, өдий хүртэл хүн төрөлхтний мэддэггүй омгийг нээсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг уламжилсан байна. Тэр омгийнхон ердөө 120 иодхон хүнтэй. Нэг гайхалтай онцлог нь тэдний өндөр юм. Хамгийн нуруулаг нь 1 метр 15 см ээс хэтрэхгүй. Тэд арай өнөөх зопа, эсвэл кхам омгийнхны үр сад биш биз дээ?
      0 0 41
    12. АНУ ын Невада мужид орших 51 р бүс гэх хаалттай нууцлаг ертөнцийн тухай хүмүүс янз бүрийн таамаг онол дэвшлүүлж тэнд болж байгаа үйл явдлыг олон нийтэд ил болгохыг шаарддаг.Засгийн газрын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд нь ч тэнд болж байгаа үйл явдлыг мэдэх эрхгүй гэхээр хэр зэрэг өндөр нууцлалтай хаалттай байдаг нь харагдаж байна.51 р бүсийн тухай олон нийтэд ил болсон мэдээллүүд зөвхөн тэнд шинэ загварын байлдааны онгоц бүтээгдсэн эсвэл U 2 тагнуулын онгоцны амжилттай болсон туршилтуудын талаархи мэдээллүүд багтдаг.

      Хамгийн сонирхолтой нь АНУ засгийн газар 51 р бүсийг байдаггүй гэж хүмүүст тайлбарладаг бол ОХУ ын сансраас авсан зургууд үүнийг няцааж байдаг гэдгийг нь нотолсон юм. Уфологич нар 51 р бүсийн тухай олон тооны нууц материалуудыг олон нийтэд ил болгосон байдаг.Эдгээр нууц материалуудад багтсан зарим сонирхолтой баримтуудыг бид та бүхэнд хүргэж байна.

      1. 1955 онд АНУ ын ерөнхийлөгч Дуайт Айзэнхоуверийн тушаалаар Грүүм лейк үйлдвэрийг тагнуулын албанд шилжүүлж "Project Aquatone" төслийн дор тус бүс нутагт U 2 тагнуулын онгоц бүтээх ажлыг эхлүүлсэн байдаг.

      2. A 12 OXCART онгоцыг 51 р бүсэд турших шийдвэр гарах үед тэнд 8500 фүүт газар барих хэрэгтэй болжээ.Тэд онгоцны замыг барихын тулд заавал шөнө ажиллах хэрэгтэй болсон байна.Учир нь тэд 51 р бүсэд ийм зүйл хийж байгааг хэнд ч мэдэгдэхийг хүсээгүй байна.

      3. Хүн анх саран дээр буусан явдлыг саран дээр биш харин 51 р бүсэд тусгайлан бэлдсэн объект дотор Наса ын ажилчдын удирлага дор хийгдсэн гэсэн ам дамжсан яриа байдаг.

      4. 51 р бүсэд ямар нэгэн эдийн засгийн хямрал нөлөөлдөггүй. Тэнд нийтдээ 1600 2000 цэргийн хүн бааз дотор ажиллаж амьдардаг бол 200 300 эрдэмтэд газар доорхи тусгай хэсэгт ажилладаг байна.

      5. 1950 аас 1960 оны үед харагдсан ихэнх үл мэдэгдэх нисдэг биетүүд нь 51 р бүсээс хөөрсөн U 2 тагнуулын онгоц байв.Хүмүүс урьд өмнө нь ийм онгоц харж байгаагүй учраас тэд үүнийг ҮМНБ гэж андуурч байжээ.

      6. A 12 OXCART онгоц цагт 2200 мил газар туулах чадвартай байдаг. Ийм асар хурдтай нисэж чадах онгоцыг хэрхэн бүтсэнийг зөвхөн 51 р бүсийн ажилчид өөрсдөө л мэднэ.

      7. 1963 онд А 12  OXCART онгоц анх удаа сүйрэх үед онгоцны нисэгч байсан Кен Коллинс сүйрхээс өмнө амжиж онгоцноос гарч шүхрээр буужээ. Түүнийг газардахыг харсан нутгийн 3 хүн Коллинс дээр ирээд онгоц нь хаана сүйрсэнийг зааж өгөхийг хүссэн байна. Гэвч Коллинс 51 р бүсэд бүтээгдсэн нууцлаг онгоцоо үзүүлэхгүйн тулд тэр 3 хүнд онгоцонд цөмийн бөмбөг ачиж явсан ойртох аюултай гэж худлаа хэлэн ойртуулаагүй байна.

      8. Роусвэллд сүйрсэн харь гаригийн хөлөг онгоцны их бие болон дотроос нь олдсон 5 жижиг биетэй харь гаригийн хүн 51 р бүсийн газар доорхи нууц баазад хадгалагдаж байгааг тэтгэвэртээ гарсан 51 р бүсийн ажилчин 1983 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байдаг.

      9. 51 р бүсийн ажилчид маш өндөр нууцлалд ажилладаг бөгөөд тэднийг тагнуулын ажилчид давхар мөрдөж байдаг хэрэв тэд 51 р бүсийн тухай гадагшаа ямар нэгэн мэдээлэл гаргах юм бол амиа алдана.

      10. Өндөр харуул хамгаалалттай уг бүсэд ямар ч гадны биет нэвтрэх хориотой бөгөөд ямар ч сануулга өгөхгүйгээр тэд устгах эрхтэй байдаг. Тус мужийн иргэд шөнө дунд тэнгэрт үл мэдэгдэх гэрлүүд 51 р бүсийн зүг явж байгааг олж хардаг боловч тэд үүнийг юу вэ гэдгийг мэддэггүй. Тэдний хэлбэр дүрс хоорондоо адилгүй урт гонзгой зуйван мөн түгээмэл харагдах болсон гурвалжин хэлбэрт нисдэг биетүүд хүртэл тус бүс нутагт их харагддаг байна.
      0 0 98
    13. 1956 оны 6 сарын 19 нд WASHINGTON EVENING STAR сэтгүүл хавтсан дээрээ "Нийслэлийн дээгүүр үл мэдэгдэх зүйл нисэв" гэсэн томоос том гарчиг хэвлэжээ. Вашингтоны одон орон судлалын төв болон нисэх буудал үл мэдэгдэх нисдэг биет (ҮМНБ) нислэгийн талбай дээгүүр хэдэн минут нисч үзэгдсэнээ маш хурдан алга болсон гэж мэдээлжээ. Иймэрхүү тохиолдлууд АНУ ын нийслэлд ганц тохиолддоггүй ажээ. ҮМНБ ганцаар болон бүлгээрээ нисч ирдэг, зарим үед тойрон эргэлдэж эсвэл зүгээр л тэнгэрт хөдөлгөөнгүй тогтож, заримдаа тэнхлэгээ тойрон эргэлдэж байжээ. Тэдний зүг судалгааны онгоц дөхөж очиход гэнэт хөдөлж маш хурдтай нисэж оддог байна.

      ҮМНБ дотор хэн байв? Хаанаас нисэж ирсэн бэ? Ямар зарчмаар нисдэг вэ? Ямар даалгавар биелүүлдэг вэ? Үнэхээр нисдэг биетүүд байсан уу?
      АНУ ын нисэх хүчин Air Force ын гол үүрэг нь агаарын орон зайг хамгаалах бөгөөд 1947 онд үл мэдэгдэх биетүүдийг судлах асар чухал, маш их хөрөнгө зарсан ажиллагааг эхэлжээ. Air Force амар биш даалгавар биелүүлж байв. Хэрэв олон нийтэд тайлбар өгөхдөө болгоомжгүй хандвал хүмүүсийн дунд айдас түгшүүр төрүүлэх байлаа. Air Force нэг талаар хүмүүст ҮМНБ харсан гэрчүүд андуурсан, самуурсан, зүгээр л тэдэнд тэгж санагдсан гэж итгүүлэхийг оролдож байсан ч нөгөө талаар ямар нэг ҮМНБ гартаа оруулахын тулд асар их хөрөнгө мөнгө зарж байв. Нэг үгээр хэлбэл, байдаг гэдгийг нь олны өмнө хатуу үгүйсгэдэг зүйлээ барьж авахыг оролдож байлаа. Сэтгүүлчдэд удаа дараалан энэ бол зөвхөн хий харагдсан зүйл гэж мэдэгдэж байсан ч өөрсдөө энэ хий үзэгдлээ хамгийн хурдан онгоцоороо хөөж байлаа.

      Air Force жил бүр ҮМНБ судлах төслийг зогсоосноо нийтэд зарладаг боловч цоо шинэ өөр төсөл дөнгөж хэрэгжиж эхэлснийг дурсахаа мартдаг байна. Магадгүй олныг ингэж төөрөгдүүлэх нь сандарч цочирдуулахаас хамгаалдаг сайн талтай ч байж болох юм. Юу л бол. Ганц баталгаатай зүйл нь нууж болох хамгийн удаан хугацаагаар энэ тухай бүх баримт нууцлагдсан нь үнэн билээ.

      Нисдэг тавагнууд жинхэнэ хөдөлгөөнт биет мөн үү? Дэлхийн 15 хөгжилтэй орнууд, түүний дотор АНУ, Орос хамтран нисдэг таваг, ҮМНБ судлах улсын чанартай төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Эдгээр орнуудаас Франц улс дангаараа энэ зорилгоор улсын байгууллага байгуулаагүй байна. Үүнээс гадна Франц улс ҮМНБ байдаг тухай огт нууж хаалгүй мэдээлсэн цорын ганц улс ажээ. Германы төслийг удирдаж байсан доктор Херманн Оберт сансрын нислэг, пуужингийн талаар нэрд гарсан мэргэжилтэн бөгөөд өөрийн судалгааны багийн нэрийн өмнөөс нисдэг тавагнууд харь гарагийн гаралтай, сансраас нисч ирдэг нь баталгаатай юм гэж мэдэгдсэн байна. Хэдэн долоо хоногийн дараа доктор Оберт германаас АНУ д шилжин ирж, Алабама дахь REDSTONE ARSENAL нэртэй байгууллагад ажиллах болж, ирсэн дороо ҮМНБ ийн тухай хийсэн мэдэгдлээрээ хамт ажиллагсадынхаа дунд нэрд гарчээ.

      Британийн засгийн газар олон нийтэд бүрэн мэдээлэл өгөхөөр шийдэж, ҮМНБ ийн тухай бүх л баримтыг ил цацсан боловч, 1954 оны зун энэхүү сайн санааны байр сууриа өөрчилж, ҮМНБ болон түүний тухай мэдээлэл нь цэргийн нууцад хамаарагдахаар заажээ. Британийн ард түмэн маш удаан хугацаагаар ҮМНБ ийн талаар ямар ч мэдээлэлгүй байлаа.

      Нисдэг тавагнууд үнэхээр хэн нэгний гараар бүтээгдсэн биет мөн үү?
      1954 оны 5 сарын 15 нд Air Force ын дарга, генерал Натан Твининг техасын Амариллд мэдэгдэл хийхдээ

      ... Air Force ын хамгийн шилдэг тархинууд энэ нууцыг тайлахаар оролдож байна. Хэрэв ҮМНБ Ангарага гарагаас нисч ирсэн бол биднээс хөгжлөөр хамаагүй хол алхсан байгаа тул тэдний өмнө бид өөртөө бүрэн итгэлтэй байж чадахгүй... гэжээ. Энэ мэдэгдлээс хэдэн долоо хоногийн дараа Балтиморын иргэдийг хамгаалах албаны дарга, хурандаа Франк Милани Air Force ҮМНБ ийн тухай нууцлахаа больж, ард түмэнд үнэн мэдээлэл өгөхийг хүсчээ. Үүний сацуу, түүний албанд хүн ам их суурьшсан газраас ирсэн ҮМНБ ийн тухай тоо томшгүй олон тооны гэрчийн мэдээллүүдийн тухай дурьджээ. Вилмингтоны өдрийн сонин DELAWARE 1954 оны 7 сарын 9 ний дугаартаа Air Force нууцалж байсан нууцыг задруулан "Зуу гаран ҮМНБ ажиглагдсан байна" гэсэн гарчигийн дор хэвлэжээ. Өгүүлэлд Балтиморын одон орон судлалын төвийн олж мэдсэн зүйлсийн тухай баримтууд болон хоёр жилийн хугацаанд нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлгийг нийтэлжээ. Эдгээр мэдүүлгүүд нь нууцлагдсан байсан ба Вилингтоны цэргийн бус энгийн хэрэглээний радарууд хүртэл нисдэг биетийг илрүүлэн байрлалыг нь тодорхойлж байсан тохиолдлууд цэргийн нууцад орон бүртгэгдсэн байжээ.

      Нисдэг биетийн нэг нь маш ер бишийн хэмжээтэй байсан бөгөөд эхлээд Вашингтонд харагдсанаа Балтиморыг зүглэн нисжээ. Энэ нисдэг биетэд анх UNIDENTIFIED FLYING OBJECT (UFO) буюу үл мэдэгдэх Нисдэг Биет (ҮМНБ) гэж Air Force ын ажилчид нэр өгсөн байна.


      Нисдэг тавагнууд үнэхээр бодит биетүүд үү?
      АНУ ын засгийн газар тийм гэж үзэж байгаагийн нэг илрэл нь Пентагон ҮМНБ тэй шууд холбоотой хоёр тушаал гаргасан явдал юм. Нэг тушаал нь JANAP 146 В, нөгөө нь CIRU1S (CIRUIS нь ҮМНБ ийн тухай мэдээлэл цуглуулах зааврын эхний үсэгнүүдээс бүтсэн үг. зох) нэрийн дор гарчээ. 1951 онд энэ тушаал гарах үед ҮМНБ ийн тухай ямар ч мэдээллийг хатуу нууцалдаг байлаа. Гэвч үүний дараахан хурандаа Милани мэдэгдэл хийж, "Зуу гаруй нисдэг биет ажиглагджээ" нэртэй өгүүлэл нийтлэгджээ.

      1954 онд Пентагон дараагийн тушаалаа REGULATION 200 2 нэрээр гаргасан ба энэ тушаалд АНУ ын цэргийн хамгийн том албан тушаалтнууд гарын үсэг зуржээ. Энэ тушаалд ҮМНБ ийн тухай тодорхой хэлсэн байдаг байна:
      ... ҮМНБ ийн зүгээс АНУ ын аюулгүй байдал, хамгаалах хүчинд заналхийлэх аюулд бүх аргаар саад хийх... гэжээ. REGULATION 200 2 ын 9 р бүлэгт :
      ... ҮМНБ ийн тухай мэдээлэл тарах ёсгуй, бух мэдээ НУУЦ гэж тэмдэглэгдсэн байх ёстой... гэсэн байна.
      Хоёр тушаал хоёулаа ҮМНБ ийн тухай мэдээлэл цуглуулах, дүгнэхийн сацуу олсон мэдээллийг маш нууцлах тухай байна. Тэгэхээр ард түмэн ҮМНБ ийн тухай тэр үед ямар мэдээлэл авч байсан бэ?

      1954 оны зургаан сард Пентагоны хэвлэлийн төлөөлөгч ҮМНБ ийн тухай мэдээлэл сүүлийн үед багасч, оны эхний таван сард наян долоохон итгэж болохуйц гэрчийн мэдээлэл ирсэн гэж мэдэгдсэн байна. Гэвч тэр өдөр нь Охайо мужийн Дайтон хотод агаарын орон зайн хамгаалалтын албаны даргын орлогч, хурандаа Жон О’Мара олны өмнө хийсэн мэдэгдэлдээ:
      ... Air Force долоо хоногт ҮМНБ ийн тухай 700 гаруй итгэж болох гэрчийн мэдээлэл авч байгаа нь урьд хожид үзэгдээгүй хамгийн их тоо юм... гэжээ.

      Air Force мэдээллээ нууцалж байх үед орон нутгийн зуу зуун сонингууд эхний нүүрэндээ оршин суугчдын тэнгэрт олж харсан үл мэдэгдэх биетүүдийн тухай нийтэлсээр л байлаа. 1956 оны 5 сарын 17 нд DALLAS TIMES HERALD сонинд “Дөрвөн тийрэлтэт онгоц Далласын тэнгэрт нисдэг тавагтай хөөцөлдөв” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Сонин мэдээллээ SF 97 тийрэлтэт дөрвөн онгоцыг удирдаж явсан байлдааны тэнгисийн цэргийн ангийн нисэгч, хошууч Чарльз Скарбругээс авчээ. Тэрээр бусад гурван нисэгчийн хамт арван зургаан нисдэг тавагны дунд орон, айсан нисэгчид гүйцэхийг хичээсэн ч хэдэн минутын дараа сураггүй болжээ.

      Илиноис мужийн JOLJET NEWS HERALD сонин тэр өдөр "Тавагнууд зочилж иржээ" гарчигийн дор хотын дээгүүр ниссэн мөнгөн тавагнуудыг харсан иргэдийн яриаг нийтэлжээ. Аляск, Африк, бүх АНУ ын өнцөг булан бүрээс иймэрхүү мэдээлэл тасралтгүй ирсээр л байлаа. Эдгээр бүх мэдээлэл агаарт нисч байсан үл мэдэгдэх биетийн тухай ганц л мэдээллийг агуулж байлаа. Тэр зүйл яг юу байсан бэ? 1954 онд АНУ ын төрийн албан хаагч Херман Оберт ҮМНБ ийг харь гарагийн гаралтай гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэн хэлжээ. Иймэрхүү зүйлийг олон нийтэд мэдээлэх эрхгүй байсан ч тэрээр хэлж зүрхэлжээ.


      Британийн нисэх хүчний маршал, лорд Даунинг улсын маш нууцад орох эрхтэй, British Royal Air Force ын бүх нууц бичгүүдийг үзэх эрхтэй ганц хүн байв. Тэрээр 1954 онд нийтэд ". . . Нисдэг тавагнууд харь гарагийн нисдэг техник гэдэг нь маргаангүй тул тэр хэмжээнд харьцах, арга хэмжээ авах хэрэгтэй ... " гэж мэдэгджээ. Лорд Даунинг нисдэг тавагнуудын талаар үнэнээр нь ярих хэрэгтэй гэж үздэг цорын ганц хүн биш байв. 1952 оны долоо дугаар сард Вашингтоны агаарын бүсэд нисдэг таваг гарч ирсэний дараа Air Force ын жижүүр сандарсандаа "Тэднийг бууд" гэсэн тушаал байлдааны тийрэлтэт онгоцнуудад өгчээ. Энэ тушаал 1952 оны 7 сарын 26 ны үд дунд өгөгдсөн ба бүх АНУ ын нутаг даяар хүчинтэй байв. Альберт Эйнштейн тэргүүтэй нэрт эрдэмтэд бухимдан эсэргүүцэж, дэлхийн бүх ард түмний тусын тулд энэ тушаалыг хүчингүй болгохыг хүсчээ. Шалтгаан нь маш энгийн, хэрэв дэлхий рүү харь гарагийнхан ойртож ирвэл пуужин, нисэх онгоц мэтийн бүдүүлэг зэвсгийн эсрэг биеэ хамгаалах чадвартай байх нь мэдээж гэжээ. Буудах тушаал Цагаан ордны шууд тушаалаар тэр өдрийнхөө 17 цагаас өмнө хүчингүй болжээ. Орой нь Вашингтоны дээгүүр нисдэг тавагнууд хөөцөлдсөнийг нүдээр харсан гэрчүүдээс гадна радио локатор нотолжээ. Онгоцнууд тэднийг гүйцэхийг оролдсон ч нисдэг биетүүд амархан зугатаж байв. Нисгэгчид нэг ч буун дуу гаргалгүй эргэн ирж байлаа.

      ... Нисдэг тавагнууд бодит биетүүд үү? 
      Вашингтоны тэнгэрт үл мэдэгдэх биетүүд хөөцөлдсөөр байсан ч Air Force хий харагдаж байгаа гэсэн байр сууриа хатуу баримталсаар л байлаа. Гэвч Air Force мөнхийн давтаж хэлдэг үгэндээ өөрөө итгэж байсан болов уу?

      1953 оны арван хоёр дугаар сард хурандаа Д.М. Блэйкесли F 84 тийрэлтэт онгоцоор Японы зүүн хойд хэсэгт нисч яваад бүлэг гэрэлтсэн биет доор нь нисч явахыг анзаарчээ. Хурандаа Блэйкесли тэдэнд хамаг хурдаараа ойртохыг хичээжээ. Сүүлд энэ тухай ярихдаа гэрэлт биетүүд спирал пүрш маягийн цуваагаар маш өндөр хурдтай нисч байсан тул гүйцэж болохгүй байсан гэжээ.

      Air Force энэ удаад ч гэсэн хурандаа Блэйкеслийг хий зүйл харсан гэж мэдэгджээ. Гэвч байлдааны туршлагатай нисэгч нүдээр харсандаа огтхон ч эргэлзэхгүй байсныг яагаад ч сонирхолгүй өнгөрч боломгүй.

      Дэслэгч Дэвид Бригхам Р 51 онгоцоор нислэгийн төв рүү буцаж явав. Тэр ч гэсэн Японы зүүн хойд хэсэгт нисч явсан байна. 1952 оны 3 сарын 29 ний цэлмэг тэнгэртэй шөнө байлаа. Дэслэгч онгоцны доор тод гэрэлтсэн таваг хэлбэртэй биетийг олж харжээ. Жигд биш хурдтай нисч явсанаа агаарт дэслэгчийн онгоцыг ажиглах мэт зогсчээ. Тэгснээ гэнэт дээш хөөрчээ. Дэслэгч Бригхамын ард сууж байсан хоёр дахь нисгэгч бүх зүйлийг мөн л харсан бөгөөд дэслэгчийн мэдүүлгийг батлан гэрчилжээ. Хоёрын хоёр туршлагатай нисэгчид энэ удаад хоёулаа нэгэн зэрэг хий зүйл харсан гэж үү? Тэгвэл хий юм харж дэмийрсэнийхээ дараа асар үнэтэй, жолоодоход тийм ч хялбар биш нисэх онгоцоо жолоодох чадвараа алдаагүй байсныг яаж тайлбарлах вэ? Хурандаа Блэйкесли, дэслэгч Бригхам нарын мэдүүлэг нь агаарын орон зай ашиглагчдын хамгийн найдвартай хүмүүсийн мэдүүлэг юм.

      Байлдааны болон иргэний агаарын тээврийн нисэгчдийн иймэрхүү мэдүүлгүүд хэдэн зуугаараа байдаг ажээ. Эдгээр нисэгчдийн нэг нь ч "түр зуур ухаан самуурсны төлөө" нисэх эрхээ хасуулаагүй байна. Энэ бүх тохиолдлууд нууц баримтанд тооцогдож байсан учир ард түмэн юу ч олж мэдэж чадаагүй ажээ. 

      Нисдэг таваг анх харагдсан 1947 оноос Вашингтоны дээгүүр сүрэг ҮМНБ сэлгүүцэн явсан 1952 оны долоо дугаар cap хүртэл хэн ч нууц мэдээллийн хаалтыг нэвтлэх гэж оролдсонгүй. 1952 оны 7 сарын 26 ны буудах тушаалын дараа ҮМНБ ийн талаар маш их ярьж бичдэг болжээ.


      1952 оны 7 сарыи 20 26 ны өдрүүдэд Вашингтоны дээгүүр бараг дөчин ҮМНБ нисэж, энэ тухай яаж ч нууж хаах аргагүй болсон бөгөөд бүх сонин сэтгүүлд бичиж, радио телевизээр ярьжээ. Гэвч мэдээллийг нууцлах арга хэмжээ дахин авчээ.

      Иргэний агаарын тээврийн байгууллагын архивт тэмдэглэснээр, 1952 оны 8 сарын 13 нд Вашингтон хотын нисэх буудлын дээгүүр арван зургаан километр өргөнтэй агаарын талбайд эхлээд хорь, гуч, дараа нь нэмэгдсээр нийт жаран найман ҮМНБ гурван цагийн турш эргэлджээ. Эдгээр бүлэг нисдэг тавагны тоо тэр үе хүртэл харагдсан нисдэг тавагны нийт тооноос хэтэрч байсан ч энэ явдлын тухай нэг ч үг ил гарсангүй өнгөрчээ. Энэ тухай анхны мэдээ 1954 онд ҮМНБ ийн тухай хэвлэгдсэн мэдээлэлд бичигдсэн ч энэ материал зөвхөн төрийн дээд байгууллагад зориулагдсан байжээ. Тэр үед ҮМНБ ийн тухай мэдээллийг маш нууцалдаг байсан тухай ганц жишээ хэлэхэд 1953 оны 10 сарын 19 нд шөнө дундаас арван минут өнгөрч байхад Филадельфигээс хөөрсөн DC 6 иргэний агаарын тээврийн онгоц далайн түвшнээс дээш 8000 километр өндөрт Вашингтон зүглэн нисч явжээ. Нисэгч нислэгийн төвд байрлалаа илтгэн, Коновиго далан өнгөрч яваагаа мэдэгдээд, газардах цагаа хэлжээ. Үүний дараа микрофоноо тавиад, нисэх буудлаас өгдөг ердийн зааврыг хүлээжээ. Гучхан секундын дараа таваг хэлбэрийн гэрэлтсэн нисдэг биет үүлэн дундаас гэнэт гарч ирэн, эгц урдаас нь нисч мөргөлдөх гэж байгааг анзаарчээ. DC 6 хөлгийн нисэгч тэр дор нь анхааруулгын дохионы гэрлээ асаажээ. Таваг нүд гялбуулсан хурц гэрлээр дохио өгч, хөлгийн нисэгчийн бүхээгийг гэрэлтүүлсэн байна. Хурц гэрэлд гялбасан нисэгч хэдхэн мөч юу ч харахгүй болсоноос онгоц хамаг хурдаараа унаж эхлэв. Осол гаргах шахсан нисдэг биет шалмаг бултан, зайлж алга болжээ.

      DC 6 өндрөө алдаж, нислэгийн 3000 километрийн өндөрт очжээ. Зорчигчид уналтын үед суудлаасаа сугарч, суудал хоорондын зайд чихэгджээ. Онгоц гэнэт чиглэлээ өөрчилсөн нь тэднийг гэнэдүүлэн цочоосон байна. Нисэгч нисэх буудалтай холбоо барьж, гэмтсэн зорчигчдод эмнэлгийн тусламж хүссэн ба азаар хүнд гэмтсэн хүн байхгүй байжээ. Голдуу энд тэндээ хөхөрч хавдсан хүн л их байлаа. DC 6 онгоц ҮМНБ тэй таарсан тухай анх WASHINGTON POST сонин мэдээлсэн ч оройн мэдээнд энэ тухай огт дурдаагүй байна. Ийм дуулиант мэдээг ямар ч сонин хэвлээгүй, радио телевизээр яриагүй байна.

      Яагаад ингэтлээ нууцалж байна вэ? Ямар шалтгаан байна вэ?
      Мэдээллийн хамгийн том гурван агентлаг болох United Press, International News Service, Associated Press үхсэн мэт чимээгүй байлаа. Эдгээр байгууллагууд чимээгүй байна гэдэг нь мэдээлэл маш нууц, нийтэд тарах ёсгүй гэсэн үг юм. Тэд хоорондоо маш их өрсөлддөг байсан тул иймэрхүү асуудалд болгоомжтой хандахгүй бол болохгүй ажээ. Энэ гурав гурвуулаа засгийн газарт, ялангуяа Пентагонд тэдний гарт янз бүрийн сувгаар орж ирсэн маш чухал нууц мэдээллийг дамжуулдаг байжээ. Хамтарч ажиллахаас татгалзсан болон засгийн газар нууцлахыг оролдож буй мэдээллийг нийтэлсэн агентлаг нь мэдээллийн хавчилт дарамтанд орох тул өрсөлдөгч нь тэр дороо түүний дээр гарна гэсэн үг юм.

      Хэрэв DC 6 онгоцонд тохиолдсон явдлын талаар арми чимээгүй өнгөрөөхөөр шийдсэн бол маш энгийн хоёр алхам хийхэд л хангалттай. Нэгд, ҮМНБ ийн тухай яриаг утгагүй зүйл хэмээн зарлаж, хэвлэлийнхэн тоть мэт түүнийг нь давтах, нөгөө нь, гол гурван агентлагийн удирдлагатай албан бус уулзалт хийж, тэдэнд яриан завсар хэрэв та нар нисдэг тавагны тухай мартвал илүү сонирхолтой мэдээллийг бид өгч болно. . . г. м зүйл хэлэхэд л болдог байна. Иймэрхүү аргыг 1952 онд Вашингтоны дээгүүр ниссэн сүрэг ҮМНБ ийн нислэгийн дараа хэрэглэсэн гэдэг нь энэ тухай хэвлэлээр огт дурсагдаагүйгээс харагдах ба ганц Air Force л улиг болсон утгагүй яриа мэтийн зүйлээ яриад өнгөрчээ. 

      Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл бүрийг ингэж хянах нь боломжгүй бөгөөд нэгдсэн улсын муж бүрт гардаг олон зуун сонин сэтгүүлийг ямар ч эрсдэлгүйгээр чимээгүй байлгаж хэн ч чадахгүй билээ. Зуу зуун радио телевизийг нэг зэрэг дуугай болгон амыг нь барьж хэн чадах вэ? Хэн ч чадахгүй гэдгийг нь орон нутгийн мэдээллийн хэрэгслүүд ҮМНБ харсан гэрчүүдийн яриаг байнга мэдээлж байснаар тайлбарлах байх. Орон нутгийн сонинд гарсан ҮМНБ ийн тухай мэдээг зарим томхон сонин хааяа нийтэлдэг байжээ.

      Өнөөдөр ҮМНБ хий үзэгдэл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой билээ. ҮМНБ дэлхийн бүх улсын нутаг дэвсгэрт үзэгдэж, зөвхөн энэхүү бодит байдалд үндэслэгдэн бүх нууцыг тайлах зорилготой хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Эдгээр биетүүдийг итгэж болох гэрчүүд бусад улсад ч гэсэн харсан ба эдгээр биетүүдийн зургийг авч, одон орон судлалын дурангаар харж, цэргийн радарын дэлгэцэнд хүртэл харагдсан байтал Air Force ҮМНБ ийн тухай мэдээжийн баримтыг үгүйсгэсэн хэвээр байна. Цэргийн тийрэлтэт онгоцнууд үнэхээр ҮМНБ ийг дагасан байтал Air Force яагаад энэ тухай бүх мэдээллийг нууцлахыг оролдсоор байна вэ? Энэ байр суурь нь өнөөдөр ч ойлгомжгүй нууцлаг хэвээр байна.

      ҮМНБ ийн гарал үүсэл юу вә?
      Доктор Оберт болон бусад эрдэмтэд газрын татах хүчийг давж чадсан уу? Харь гарагийнхан, өөр нарны аймгийнхны түр буудаллах нисэх буудал нь манай дэлхий болсон гэж үзэж болох уу? Сүүлийн үед саран дээр гялалзах болсон хачирхалтай гэрэл ҮМНБ тэй холбоотой юу?

      ҮМНБ ийн нууцыг тайлах баримт зарим улсын нууц архивт байж болох юм. Тэр НУУЦ, хэрэв үнэхээр л байдаг юм бол өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ л байна. Эцэст нь, Пентагоны бүх нууцыг мэдэх, солонгосын дайны ахмад дайчин, генерал Дуглас МакАртурын хэлсэн үгээр төгсгөе:
      ... Дэлхийн ард түмэн эвсэж нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мөргөлдөөнд хүрч дайны уур амьсгал бий болбол энэ нь гараг хоорондын дайн болно гэсэн үг…
      Энэ үгийг генерал 1955 оны 12 сарын 7 нд хэлжээ.
      0 0 203
×