Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Өвлийн хүйтэнд гэртээ оруулахыг гуйдаг охины сүнс

    Одоогоос хорь гаруй жилийн өмнө Самбуу гэдэг айлын бага охин маш их зовж хорвоог орхисон юм. Самбуу эхнэр нь насан өөд болоод гурван жил өнгөрсний дараа дахин эхнэр авчээ. Янжмаа хэмээх тэр авгай нь эцэггүй гурван хүүхэдтэй нийлсэн байна. Хүний эрээн дотроо гэдэг үнэн аж. Самбуу жолооч болохоор гэртээ ховор тогтоно. Харин Янжмаа авгай Самбууг эзгүй хойгуур нь охиныг нь маш их ад шоо үздэг байсныг аав нь хожуу мэдсэн байна. Самбуу ажлаа өөрчилж , цагийн ажилтай болсноор Ууганцэцэг нь овоо өнгө зүс ороод иржээ. Охиноо царай алдаад байхаар нь ээжийгээ санаад байдаг л юм байна гэж боддог байж. Хойд эх эцгийг нь байхгүй хойгуур хөөрхий охинд хоол унд өгөхгүй хэрнээ гэрийн дотор гадна бүх ажлыг хийлгэнэ. Яг м “Орхидос” кинонд гардаг шиг зодож занчина. Ууганцэцэг хахир хойд эхээсээ айгаад аавдаа ер хэлдэггүй байжээ. Самбууг машин барьж байгаад тээвэрт явахад нэг бус удаа гадаа хонуулж байв. Хичээл хийх завгүй ч Ууганцэцэг охин дандаа онц сурна. Багш нь охиныг хойд эхдээ шоглогддогийг сонссон болохоор хичээлийн швсарлагаанаар гэртээ аваачиж хооллож ундалсан удаатай. Үүнийг пь гадарласан Янжмаа авгай ганц аяга хоол илүүчилдэг байсан бол хагас аягын шавхруу өгдөг болжээ. Самбуу цагийн ажилтай болсон Ч нааш цааш томилолтоор явах бөгөөд нэгэн удаа Самбуу аймаг руу явах болжээ. Ууганцэцэгийг дэлгүүрээс юм аваад идэж байгаарай гээд иртлээ хүрэхүйц мөнгө нууж өгөөд явсан байна. Ууганцэцэг охин их л гунигтай аавыгаа тэвэрч уйлж байгаад арга буюу хоцорчээ. Охиноосоо үүрд хагацаж байгаагаа Самбуу яахан мэдэх билээ. Балчир ес эхэлсэн өвлийн тэсгим хүйтэн өдөр байжээ. Ууганцэцэг дэлгүүрээс юм авч идэж байгаад Янжмаа авгайн хүүхдэд баригдсан байна. Хичээлээс ирмэгц л хойд эх нь тачигнаж гарах нь тэр. Тэр битгий хэл цасан шуургатай шөнө хөөж гэрээсээ гаргасан байна. Ууганцэцэг хойд эхийн гарт яаж тарчлан зовж байснаа нэг нэгэнгүй бичээд аавынхаа хуучин өмдний халаасанд хийсэн байсныг Самбуу хувцсаа сольж байгаад олж авчээ. Тэр шөнө Ууганцэцэг хоёр айлд гуйж хонох гэсэн боловч ноход нь ойртуулахгүй байсан аж. Яавал яаг гэж хаалгаа тогшин оруулахыг хүссэн боловч Янжмаа авгай нүүр өгөөгүй гэдэг. Өвлийн хүйтэнд бээрч, хоргодох газар хайсан Ууганцэцэг хашааны буланд суух аядаад осгож үхсэн байжээ. Ууганцэцэгийн үхсэн цогцсыг харсан Янжмаа гэртээ оруулж, хордлого аваад өөд болчихлоо гэж хайртай эх шиг уйлж майлан Самбуугийн араас цахилгаан өгсөн байна. Самбуу ирэхэд охиныг хөдөөлүүлэх ажил үндсэндээ цэгцэрсэн байв. Охиноо яагаад өөд болсныг Янжмаагаас асуухад тэр “Орой баахан хоол идэж байгаад шөнө хоёр ч гарсан. Яагаад байгааг лавлахад гэдэс тасарчих гээд байна гэсэн. Эм уу гээд өгөхөд уулгүй дэрэн доороо хийчихсэн байсан. Өглөө босоод дуудтал сэрдэггүй. Очоод таттал өнгөрчихсөн байсан” гэж хэнэг ч үгүй хариулж суужээ. Ажил явдал болдгоороо болж Самбуу охиноо босоод ирэх биш гэж сэтгэлээ барин хоёр нарны хооронд өдөр хоног өнгөрөөж явтал гэнэт сонин учрал бий болов. Орой хоол ундаа идэж уугаад орондоо орсны дараахнаас эхлээд л “Намайг оруулаач! Би даараад байна. Би гуйя, намайг оруулаач!” гэх охиных нь дуу гардаг бөгөөд нэг бус удаа босон хаалгаа онгойлгосон боловч гадаа дуугарсан хэвээр л байдаг байж. Самбууд элдвийн дуу авиа сонсогдоно. Заримдаа аймшигтай хар даран зүүдлээд байдаг байсан болохоор бууриа сэлгэхээс өөр аргагүй болж өөр гудманд буужээ. Гэрээ нүүлгэх болж хувцсаа солин хуучин өмдөө өмсөж байгаад халааснаас нь охиныхоо сүүлчийн зурвасыг олсон байна. Самбуу шууд л хэсгийн төлөөлөгчид охиныхоо захидлыг аваачиж өгөн дараагийн арга хэмжээг авахуулсан байна. Хүний сүнс тэнээд яваад байдаггүй бололтой. Самбуу Янжмаа авгайг хүүхдүүдтэй нь хөөж явуулаад хашаагаа өөр газар хатгажээ. Үүнээс хойш гурав дөрвөн жил болж байтал тэдний суманд шилжиж ирсэн айл Самбуугийн байсан газар хашаа хатган буужээ. Тэднийх арав ч хоноогүй нүүсэн байна. Дараа нь ахиад л өөр айл ирж буужээ. Мөн л хэд хоноод нүүсэн аж. Тэр нүүсэн айлаас Самбуу яагаад нүүх болсныг нь асуухад “Орой унтах үед намайг оруулаач” гээд эмэгтэй хүүхэд гуйгаад байдаг юм. Ямар чөтгөр шүглэсэн газар юм бэ, бүү мэд” гэсэн байна. Самбуу охиныхоо сүнсийг хөөлгөхөер ламд очсон боловч хөөгдөөгүй гэнэ. Газар дээрх ганц охиноо алдаж сүнс нь буг болсон ч Самбуу яавал ч яаг гэж бодоод хуучин байсан газраа дахин хашаагаа хатган буужээ. Тэр орой бүр охиныхоо дууг сонсдог болж, түүндээ дасан заримдаа дуудахыг нь хүртэл хүлээдэг болсон байна. Самбуу дахин гэрлэлгүй ганц бие байж байгаад ерээд оны сүүлээр хорвоог орхисон байна. Зарим хүмүүс сонирхон охины дуудахыг сонсож үзсэн ч гэх нь бий.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×