Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Үйлийн үрийн гайгаас болж удмаараа сүйрчээ

    Эцэг эхийн хийсэн үйл үр хойчид гэж ярьцгаадаг. Аймшигт хэлмэгдүүлэлтийн хар шуурга Монгол орныг бүхэлд нь нөмөрч байсан тэр үед “До” яамны ногоон малгайтны дунд их л пээдгэр алхаж, лам хуврагуудыг өөрийнх нь гараар нүхийг нь ухуулж, хонь муулсны дайтай бодолгүй алахдаа чоно буудсан хэртэй баярлан үхүүлж байсан Сандаг өөд болж, яс амарсан хэдэн зуун лам, хуврагийн сүнс түүнийг тамын ёроолд тарчлаан байгаа. Түүгээр ч барахгүй дөрвөн сайхан үр нь муу эцгийн хийсэн нүглийн үйлээр, өөд нар харалгүй явна.
    Цэргээс дөнгөж халагдсан Сандаг нутгийн нэгэн хүүхэнд санаархан эргүүлж байтал тэр нь үе тэнгийн нөхөр Балгансүрэнтэй хайр сэтгэлтэйн эрхээр ханилсанд маш ихээр хорсон хамт явж байгаад Балгансүрэнг уулын уруу түлхэн нисгэчихээд, хувилгаан Жамбал Балгансүрэнг алчихлаа хэмээн Жамбал хувилгааныг бас л өөрийн гараар өчиггүй бууджээ. Тэгээд гэмгүй царайлан Балгансүрэнгийн гэрт ирээд шинэхэн эхнэр Долгорлхамын евөрт хүч түрэн орж, уйлж унжихыг нь ч үл тоон харгис зангаа гаргаж өөрийн болгосон байна. Балгансүрэнгийн сүнс төдөлгүй төрлөө олсон нь эхнэр байсан Долгорлхам Сандагийн хүүхдийг гаргасан явдал байв. Хүү их л сонин. Ой өнгөрөөд хөлд орж байхдаа “Сандагаа!” гэж дуудан хэлд оржээ. Хүүхэд бүр л “Аав аа” гэж хэлд ордог байхад хэмээн Сандагийн дотор эвгүйцэвч, яах аргагүй өөрийн үр мөн тул яаж ч эс чадна. Хүүг Даваа гэх бөгөөд айлд орвол бурхнаар нь тоглодог, хүүхдүүдийг буудаж тоглодог, яг л Сандаг шиг аашилж авирладаг байлаа.
    Долоон нас хүрэхдээ Даваа охидын үс гэзэг чангаадаг сахилгагүй нэгэн байсан ч ээждээ их сайн, заавал ээжтэйгээ хоёулхнаа унтана гэж зүтгэн уйлдаг байв. Харин аавыгаа үе үехэн их сонин харж, хялалзах нь нэг л жигтэй. Тэрээр бас Балгансүрэнгийн үргэлж аялдаг байсан дууг их л эвлэгхэн аялж явдаг байлаа. Даваа арван дөрөв хүрэхэд дороо гурван дүүтэй болсон байв. Сандаг хэдийгээр буу үүрч бөөн бөөнөөр нь лам ачиж явахаа больсон ч хүн бүхэнд дүрэмдэж, эхнэр хүүхдүүдээ загнаж нэг л жаахан дүрсгүйтвэл өвлийн хүйтэн шөнөөр гадаа гарган зогсоодог байлаа.
    Эцэг нь лам хар хүний хөрөнгө хурааж ихэд юмжсан тул дутах юмгүй. Даваа хажуу айлдаа байдаг Агиймаад эцгийнхээ авдраас нэгэн бэлзэг аваад өгснийг мэдсэн Сандаг түүнийг морины уяанд хүлж, нэвширтэл зоджээ. Орой болоход Агиймаа ирж, уяа хүлгийг нь сэм тайлж өгтөл ухаангүй уурласан Даваа түлээний балт сүх барин гэртээ хар хурдаараа гүйн орж хоймортоо цай ууж суусан эцгээ цаазлаад инээд алдан гүйж одсон байна. Ингэж Сандаг төрсөн хүүгийнхээ гараар бодио хөтлүүлж, дөрвөн хүүхэдтэй ганц бие хүүхэн уйлж унжин, “Сандаг! Балгансүрэн!” гэж ээлжлэн дуудсаар галзуурч үхсэн гэдэг. Үүнээс хойш Даваагийн гурван дүү хулгай хийн шоронд орж, улмаар архины цагаан солио, уурын солиогоор өвчилж, эхнэр авч үр хүүхэдтэй болсон ч өвчин эмгэгээс салж өөдлөхийг үзсэнгүй. Хүн зовлонг өөрөө бий болгож, насаараа зовдгийн нэг жишээ энэ буюу.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×