Jump to content
Хориотой Сайт
  • БҮРТГҮҮЛЭХ

Манай сайтад бүртгүүлсэнээр дан ганц мэдээ үзэх бус Форумд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж хувийн зурвас ашиглахаас гадна сайтын гишүүдтэй танилцаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Нэвтрэх - otherwise Бүртгүүлэх Бидний дэмждэг танд баярлалаа!

Форум гэж юу вэ?
Форум нь бусадтай өөрийн үзэл бодол, мэдээллээ хуваалцах нэгэн шинэ орон зай бөгөөд.
өөрсдийн сонирхдог зүйлсийнхээ талаар ярилцах бүрэн боломжтой.
Хориотой Discord сервер
Discord ашигладаг Хориотой сайтын гишүүд нэгэн дор цугларч чатлаж, хамт дуу сонсож
Сайтад нэмэгдсэн шинэ мэдээллийн тухай ярилцах боломжтой.
Санал хүсэлт
Сайтад нэмүүлэх мэдээлэл болон бусад сайттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Та бүхний санал хүсэлт болон хамтран ажиллах хүсэлтийг бид таатай хүлээн авах болно.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Японд

    Sign in to follow this  

    Тэр бүжгийн заал угаасаа сүнстэй гэж сонссон, би хараагүй ч гэсэн харсан хүн зөндөө байдаг гэсэн нээх их гайхаад байхаар зүйл биш, Чи харин харсан юм бол гоё юм биш үү, ярих юмтай ухааны юм хэлэв. Монголд байхдаа Японыг их гүйдэлтэй гэж сонсож байсан боловч ийм юм байнга давтагдах юм бол удаан тэсэж чадахгүйгээ мэдэрлээ…

    Япон сургуульд сурдаг Монгол охин багштайгаа хамт дотуур байр руугаа харих гээд түүнийг өрөөнөөсөө юмаа авахыг хүлээнгээ нэг ханаараа битүү тольтой том гэгчийн бүжгийн зааландаа зогсож байлаа. Анги хүрэлцээгүйгээс бүжгийн танхимд нийтээрээ хичээллэж байсан бөгөөд тог тасраад эрт тарах болсон ч гэсэн гадаа бүрий болж цонхоор орж ирж байгаа гэрэл юмс…ын дүрсийг дөнгөж илтгэнэ. Хоосон сандал ширээтэй том танхимд ганцаараа зогсох мэдээж эвгүй байсан тул өөрийгөө уйдаахгүйг хичээн дээврийн гэрэлтүүлгийн төмрүүдийг сонирхон харж байгаад харцаа доошлуулан урдах хананы шалнаас тааз хүрсэн толинд өөрийнхөө ард нэг хүн зогсож байгааг олж харав. Өөр хүн ороод ирсэн юм байх даа гэж бодохыг хүссэн ч гэсэн түүний хөл нь харагдахгүй урт хар юбка хүний дүрстэй харагдулж байгаа ганц зүйл болох харанхуйн дунд тод харагдах цагаан цамц нүүр нь мэдэгдэхгүй бараантсан хар малгай ч юм шиг үс ч юм шиг зүйл зэргийг нь хараад амьсгаа авч чадахгүй болтлоо хөшив. Дуугарч чадахгүй, хий юм харсан байж магадгүй гээд нүдээ дахин дахин аньж нээж байсан ч тэр “зүйл” тэндээ байсаар байсанд зориг гарган огцом эргэж хартал ХЭН Ч БАЙСАНГҮЙ. Орилж хашгиран үхтлээ айсан түүнийг саяхан гүйж ирсэн багш нь энд өөр хэн ч байхгүй гэдгийг ойлгуулан тайвшрахыг зөвлөөд дотуур байран дахь өрөөнд нь хүргэж өглөө. Жоохон тайвширч юм ярьж чадахаар болсон үедээ өрөөний хамтрагч Ёокодоо болсон бүхнийг ярьж өгөв. Гэтэл Ёоко түүнийг хий юм харсан байх гэж юу ч хэлээгүйн дээр “Тэр бүжгийн заал угаасаа сүнстэй гэж сонссон, би хараагүй ч гэсэн харсан хүн зөндөө байдаг гэсэн нээх их гайхаад байхаар зүйл биш, Чи харин харсан юм бол гоё юм биш үү, ярих юмтай” ухааны юм хэлэв. Монголд байхдаа Японыг их гүйдэлтэй гэж сонсож байсан боловч ийм юм байнга давтагдах юм бол удаан тэсэж чадахгүйгээ мэдэрлээ. Хэдийгээр тайвширсан ч гэсэн ар нуруугаар нь хүйт оргисоор байсан тул, унтахаар шалан дээрээ гудсаа дэвсэж байх үедээ Ёокогоос нэг гудсан дээр хамт унтъя гэж ятган зөвшөөрүүлж чадлаа. Дэр нь тухгүй байсан тул шөнө сэрээд Ёоког тэвэрч байсныгаа тавиад хөнижилдөө хөрвөөн нөгөө тийшээ харж хэвтээд гараа сунгатал урд нь Ёоко хэвтэж байв. Хамаг биеийн цусны эргэлт нь зогсох шиг болж зүрх нь дэлбэрэх гэж байгаа мэт цохилохыг мэдэрч амьдралдаа хэзээ ч айж байгаагүйгээрээ “ар дахь зүйлээс” айж байв. Түүнээс хойш шоконд орсон юм шиг байсаар хичээлийн жилийн дундаас чөлөө аван нутагтаа ирсэн билээ.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...