Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Яагаад одоо болтол ирэхгүй байгаагаа бөөгөөр дамжуулж хэлсэн

    Сайн байна уу Хориотой блогын админаа. Би зүгээр л сэтгэлээ хуваалцаж ярилцах гэсэн юм. Би уг нь гурван ахтай хүн л дээ. Гэсэн ч одоо ганцхан ахтай л үлдээд байна. Хамгийн том ах маань намайг ээжийнхээ гэдсэнд байхад авто ослоор нас барсан. Ингээд би хоёр ахтай болсон юм. Гэвч хэдхэн жилийн өмнө үлдсэн хоёр ахын минь том ах хүний гарт амиа алдлаа. Бид ахыгаа ирнэ гэж хүлээсээр байсан. Ах маань гэрээсээ гараад таван жил болсон ч бид ирнэ гэдэгт нь итгэл алдалгүй хүлээсээр ирсэн. Монгол хүн л болсон хойно Бөө, лам хүмүүст үзүүлээд л хэзээ ирэх бол гэж асуусаар л байсан. Гэтэл сүүлийн хэдхэн сарын дотор л ахыг маань амьд бишээ. Аль хэдийн өөд болсон байнаа гэж хэлсэн. Энэнд бид итгээгүй, итгэхийг ч хүсээгүй. Миний ах хичнээн хөгжилтэй сайхан сэтгэлтэй бусдад дандаа тусладаг, муу зуршилгүй тийм л хүн байсансан. Гэвч нэлээн том бөө хүн бидэнд ингэж хэлсэн “Тэр хүн амьд бишээ. Амьд л бол энэ дэлхийн хаана ч байсан алхаа нь сонсогддог” гэж хэлсэн. Ингээд л бид итгэж эхэлсэндээ. Зүүдэнд минь ах минь ирээд ахын дүү ажил нь сайн уу, ээж сайнуу гээд л ярьдагсан. Өглөө босоод би ахыгаа нэг л өдөр ирнэ гэж хүлээдэг байсан. Ингээд л хамгийн сүүлд том зайран хүн бидэнтэй уулзсан. Тэр ахын минь сүнсийг дуудаж өгсөн. Гэрийнхэн маань намайг ахыгаа их санадаг гэдгийг мэддэг болохоор намайг авч яваагүй. Надад юу ч хэлэлгүй өөрсдөө яваад өгсөн. Ирээд л надад хэлсэн. Би ч зөндөө л уйлсан яагаад намайг авч яваагүй юм бэ, би ахтайгаа уулзахыг зөндөө хүлээж байгаа гэдгийг мэдэж байж яагаад авч яваагүй юм гээд л уйлаад л суусан. Ингээд ярихад л ах маань ирээд “Ээжээ та сайнуу, хүүгээ уучилаарай” гэж хэлсэн гэсэн. Тэгээд яагаад одоо болтол ирэхгүй байгаагаа, ядаж өөрийнх нь бие нь хаана байгааг тодорхой хэлсэн. Гурван хүнтэй хамт хөдөө яваад, тэд нар архи уусан, манай ах уудаггүй л дээ, хамт явсан хүмүүстэйгээ жоохон ам зөрхөд л нэг нь ар дагзруу нь том юмаар цохиод муужирч унахад нь нэг битүү нүхэнд хийгээд л хаячихсан. Ямарч хүн олох боломжгүй газар хаяаад явчихсан. Энийг сонсоход ээжид минь ямар хэцүү байсан болоо. Тэр нэг хэсэг сэрсээн ах минь, сэрээд гүйцэд сэрэхгүй нэлээн манралтын байдалтай, өөрийгөө хаана байгаагаа мэдэхгүй ямарч гарч чадахгүй юманд байгаа гэдгээ мэдсэн. Тэгээд тэр сэрсэн хэсэгхэн хугацаандаа гэрийнхэнийгээ маш их санасан гэдгээ хэлсэн. Гэрээсээ гараад гурван жил болсон хүн ЭЭЖЭЭ БИ ГЭРТЭЭ ХОЁРХОН ХОНОГИЙН ДАРАА ХАРИХ ГЭЖ БАЙСАНШДЭЭ гээд уйлаад байсан гэсэн. Бид ядаж цогцосыг нь ч олоогүй. Ахыгаа санахаараа эргээд очих булш ч байхгүй болохоор их хэцүү юмаа. Ахыгаа санаж уйлахаараа л ямар ч хүн амьтны чимээ сонсогдохгүй өндөр уулын орой дээр гэрч хэдэн цагаар ч болов хамаагүй тамхи татаад уйлаад л суудаг. Яг одоо ч бас энэ захиаг бичиж байхдаа уйлаад л сууж байна. Миний ах 1978 онд төрсөн, гэр бүлтэй болж амжаагүй байсан Ид ажлыг бужигнуулж явсан сайхан залуу. Тэрнийг минь атаархуу зантай муу хүмүүс хөнөөчихсөн. Ахыг минь хөдөө авч яваад алчихаад өөрсдөө юу ч болоогүй юм шиг сайхан амьдраад л явж байгаа. Муухай хүний үнэргүй амьтад. Ядаж унагчихаад нүхэнд хийхгүй ил үлдээж болоогүй л юм байхдаа тэгсэн бол миний ах одоо амьд байх ч байсан юм билүү. Бидэнтэйгээ хамт инээж баясаад л явж байх байсан байхдаа. Хүмүүс минь ойр дотныхоо хүнийг алдахгүйн төлөө, алдахаас нь өмнө амжиж хайртай гэдгээ үргэлж сануулж байгаарай. Үлдсэн ганц ахыгаа бурхан мэт хайрлаж явъядаа

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...