Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Эхнэрийнхээ сүнстэй арав гаруй хоног хамт амьдарсан эрийн яриа

    Чингэлтэй дүүргийн 5 р хорооны иргэн Б.Баттөмөр өөрт тохиолдсон аймшигт явдлын тухай ийнхүү ярьсан юм. Түүний ярьснаар бол тэр нас барсан эхнэрийнхээ сүнстэй 10 гаруй хоног хамт амьдарсан аж. Ингээд түүний яриаг сонирхуулъя.   “Би эхнэр Ганчимэгтэйгээ 1995 онд танилцан 1996 онд нэг гэрт орсон юм. Эхний хоёр гурван жил ч яахав сайхан л байлаа. Харин 1999 оноос хойш бид хоёр бараг таарахаа байсан. Хэрүүлийн гол шалтаг нь хүүхдийн тухай ярианаас болдог байлаа. Би хүүхэдтэй болмоор байдаг. Харин Ганчимэг болохоор “Эрт байна болоогүй” гээд хоёр ч абортанд орсон. Сүүлдээ миний дургүй хүрээд архи уудаг болсон. Тэгээд хоёр гурван удаа согтуудаа “Алуурчин” гээд зодчихсон юм. Тэгсэн чинь нөгөөдөх маань надаас сална гэдэг болсон. Би ч салвал салъя гэж бодоод нэг удаа сайн агсам тавиад зодоод хөөгөөд явуулчихсан. Хөөрхий амьтан Булганых нь байсан юм л даа. Нутаг руугаа л явсан л дуулдсан. Тэгээд би сар хиртэй ганцаараа амьдарлаа. Гэр орон ч гэж нохойн хороо, шөрөө тоосонд дарагдаад толь моль ч гэж ялааны баасанд халтартаад нүүр харахын эцэсгүй болчихсон. Тийм тохь тухгүй болохоор гэрт байх хэцүү юм байна лээ. Сүүлдээ хоёр гурван хоногоор очихоо больсон. Би нэг мужааны цех ажилуулдаг ухаантай юм. Тэндээ хонодог болсон. Харин нэг өдөр гэртээ очтол гэр орон маань цэмбийчихсэн хачин сайхан халуун оргиод байж байдаг юм байна. Гайхаад сууэ байтал гөднөөс Ганчимэг түлээ тэвэрчихсэн ороод ирлээ. Би дотроо “Эргээд ирждээ” гэж бодсон ч намайг гаднаас орж ирэхэд хашаанд байгаагүй нь санаанд жаахан гайхсан жорлонд байсан юм байлгүй гэж бодсон. Бид хоёр нэг ч юм яриагүй. Нөгөөдөх маань гэрээс явахдаа өмсөж явсан шар цамц, хар амд хоёртойгоо л зүүн орон дээр суугаад байх юм. Уг нь нь гэртээ нэг цэнхэр халаад өмсдөг юм. Тэр нь орны толгой дээр байж л байсан. Би тэгэхээр нь “Чи одоо гэртээ ирсэн шүү ухаантай юм бол хувцас хунараа солиоч. Хүний хүн шиг суугаад байх юм” гэсэн чинь дуугүй л инээмсэглэсэн. Би тэгээд зурагт үзэж байгаад баруун талынхаа орыг засаад буруу хараад хэвтчихсэн. Амьхандаа Ганчимэгийг өөрөө аргадаг гэж бодсон юм. Би ямар гуйж авчирсан биш. Тэгсэн чинь нөгөөдөх чинь суугаад л байлаа. Тэгэхээр нь би бас л “Чи наад гэрлээ унтраагаад унтаач” гэсэн чинь гэрэл унтраагаад чимээгүй болчихсон. Би унтчихсан. Өглөө босоод харсан чинь байдаггүй, плиткан дээр цай тавьчихсан байсан. Би түүнийг гадагшаа гарч гэж бодоод тоогоо ч үгүй. Тиймэрхүү байдалтай хоёр гурав хоноод нэг орой би аргадахаар шийдээд “Чи битгий ингэж таг дуугай яваад бай. Хоол ундаа хий. Хоёулаа эвлэрье” гэсэн чинь нөгөөдөх чинь учиргүй баярлаад сүйд болсон.Тэр шөнө бид хоёр хамт унтсан. Тэгээд миний энгэрт наалдаад уйлаад л “Хоёулаа хөөрхөн хүүхэдтэй болно” гээд л байсан. Би ч баярласан. Ингээд бид хоёр 10 хоног хамт амьдарсан. Энэ хугацаанд ганцхан юм сонирхол татаад байсан нь Ганчимэг өглөөүүр гарч алга болоод орой гараад ирдэг явдал юм. Бас хөдөлж ядаад байгаа нь нэг л сонин байсан. Тэгсэн чинь нэг бүтэн сайн өдөр хөдөөнөөс Ганчимэгийн нагац эгч нь манайд ирдэг юм байна. Би ч сүйд болоод л угтсан. Тэгсэн чинь нөгөөдөх чинь “Чи хөөрхий дүүгий минь толгойг залгичихаад их жаргаж сууна уу. Дүүгийнхээ гэсэн болгоныг авах гэж ирлэ” гээд уйлаад загначихсан. Би гайхаад “Та юу яриад байна аа” гэсэн чинь “Чи сайхан дүүг минь алсан хүн. Миний дүү чамд зодуулаад гомдохдоо абортад ороод савны халуунаар нас барсан. Чамаас л болсон” гээд орилоод салдаггүй. Би бүр мэл гайхаад хадам эгчийг нэлээд тайвшируулаад учир явдлыг нь сонссон чинь Ганчимэгийг сарын өмнө гэртээ хариад удаагүй на барсан гэж хэлсэн. Би тэгэхээр нь “Та худлаа яриад байна. Ганчимэг гэртээ ирчихсэн шүү дээ.”  гэхэд нөгөөх чинь гайхаад надруу сүрхий сүрхий хараад салдаггүй. Би бүх учрыг яриад “Гадагшаа гарсан. одоохон хүрээд ирнэ. Та хүлээж бай. гээд л хоол цай хийгээд суулгачихлаа. Хадам эгч ч бүр гайхаад миний үгэнд үнэмшихгүй байгаа бололтой байсан. Тэгээд байж байтал Ганчимэг ороод ч ороод ирсэн. Тэгэхээр нь би “Энэ ороод ирлээ шүү дээ. Чи хаачаад ирэв. эгч ирчихээд байна” гэсэн чинь Ганчимэг хадам эгч рүү нэг сүрхий харсанаа огт дуугарсангүй орон дээр очоод суучихлаа. Би эгчрүү харсан чинь надруу л хараад байх юм. Би “Таньд хэлээ биздээ. Энэ орж ирээд сууэ байгаа биздээ. Та нээрээ алах хүн юмаа” гээд Ганчиэгийг мөрөөр нь тэврээд суусан. Тэгсэн чинь нөгөө хадам маань “Чи юу яриад байгаа юм бэ” Хаана байна тэр Ганчимэг. Хий юм ярад байх юм” гэдэг байгаа. Би гайхаад Ганчимэгийг гараас нь татаж босгоод өмнө нь аваачаад “Энэ байна шдээ” гээд нүдэнд нь нулис цийлэгнээд ирсэн. Би бүр балмагдаад Ганчимэгийн гараас узран ” Чи дуугараач” гэсэн чинь  мэлийгээд таг. Эгч нь уйлаад л. Тэгэхээр нь гараад хажуу хашааны айлынхаа хүүг дуудаж оруулж ирээд ” За Ганчимэг эгч нь хаана байна гэсэн чинь нөгөө хүү “Байхгүй л байна шдээ” гэдэг байгаа. Уг нь яг тэр үед Ганчимэг орны өмнө зогсож байсан байхгүй юу Тэгэнгүүтл би сонин болчихсон. Тэгээд хүүг гаргаж байгаад хадам эгчтэй сайн ярьсан. Яах аргагүй надад харагдаад мэдэгдээд байгаа хэрнээ бусад хүмүүст юу ч мэдэгдэхгүй байх шиг байнаа. Би бүр хадам эгчийг Ганчимэгийн гараас хүртэл бариулж үзэхэд юу ч мэдрэгдсэнгүй. Тэгэнгүүт үхтлээ айгаад хадам эгчийг дагуулж гараад хаалгаа гаднаас нь түгжчихсэн. Тэгсэн чинь Ганчимэг хашааны хаалга налаад зогсож байгаа харагддаг юм байна. Би ч эгчийг хөтлөөд нүдээ анийд хажуугаар нь гараад гүйчихсэн. Тэгээд зам дээрээс такси бариад явсан чинь яг миний хажууд Ганчимэг суучихсан байсан. Нэг мэдсэн чинь би ухаан алдчихсан байна лээ. Хүн гэдэг хөгийн амьтан. Эхлээд хий юм гэж мэдэхгүй бүр эр эмийн ажил хийгээд байсан хэрнээ мэдэнгүүтээ үхтлээ айж байгаа юмдаа. Уг нь надад ямар л хор хийв гэж дээ. Хадам эгч маань лам хараар явман чинь тийм тохиолдол бишгүй л байдаг гэсэн гэнэ лээ Ялангуяа эр эм хүмүүсийн нэг нь ийм тийм болоод эргэж нэгэндээ шүглэхээр тэгдэг гэсэн. Зайлуул Ганчимэг үхэхийнхээ өмнө “Намайг Баттөмөртэй л уулзуулаадах. Нэг сайхан ярих юм юмсан” гэж байсан гэнэ лээ. Тэгээд л сүнс нь хоргодсон байх. Сайн ламын хүчээр хөөрхий амьтан явах газарлуугаа явсандаа. Сүнс гэдэг байдаг юм билээ дээ” гэсэн юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×