Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Эзэндээ хорлогдсон муурын сүнсийг номтой лам ч дарж чадсангүй

    Муур эзнээ үхээсэй гэж шөнө болгон гэрээ гурав тойрдог бол нохой эзнээ үхчихвий гэж шөнө болгон гэрээ гурав тойрдог гэсэн үг байдаг. Монголчууд мууранд хэзээнээс дургүй. Тийм ч учираас гэртээ муурыг нээх их тэжээгээд байдаггүй. Ингээд мууртай холбоотой нэг зүйлийг хүүрнэе.

    Бямбасүрэнгийнх шинэ байранд ороод удаагүй байлаа. Шинэ ч гэждээ хотын захад жилийн өмнө барьсан байшин боловч хүн амьдардаггүй байж. Уг байшинг Бямбасүрэн хямдхан авсан болохоор тэрэндээ олзуурхаж байлаа. Тэгээд гэрээ тохижуулж дуусаад түлээ түлшээ базаахаар хоёр хүүхэдээ гэртээ орхиод эхнэр Ундрахтайгаа Цайз зах явжээ. Цайз захаас иргээд иртэл бага хүү нь нэг жижигхэн муур тэвэрчихсэн сууж байв. Юун муур болохыг асуувал “Та нарыг явсан хойгуур нэг хүн манай хаалгийг тогшссон. Бид онгойлгож өгөөгүй. Тэгтэл энэ муур салхивчаар ороод ирсэн” гэжээ. Бямбасүрэн нөгөө муурыг гаргаж хаях гэтэл хүү нь ” Ааваа энэ муурыг тэжээе гэж гуйгаад байж” тэгээд тэр муурыг тэжээхээр болжээ. Нэг өдөр Ундрах зурагт үзээд сууж байтал коридорт хүү нь уйлах шиг болжээ. Очоод хартал хүү нь шалан дээр ойчихсон өнөөх муур цээжин дээр нь суучихсан байж. Ундрах муурыг хөөгөөд хүүгээ босгоод яасан ийсэнийг нь асуутал “Намайг энэ мууртай тоглож байтал ард нэг хүн дуугарах шиг болсон. Танийг юм боловуу гээд эргээд хартал алга болчихсон. Тэгээд би айгаад уйлсан” гэжээ. Тэр өдрөөс хойш хүү нь нэг л аймхай болж үе үе див дав хийтэл цочдог болжээ. Ундрах үүнийг Бямбасүрэнд хэлтэл тэрбээр муурнаасаа жаахан айсан биз муурыг нь хөөгөөд явуулчихъя гэжээ. Тэгээд тэр муурыг уутанд хийж том хүүдээ өгөөд “Энэ муурыг төөрүүлчихээд ир” гэжээ. Тэгтэл хүү нь нөгөө муурыг төөрүүлэлгүй уутных нь амыг ч нээлгүй тэр чигт нь траншейнрүү чулуудчихаад иржээ. Тэрнээс хойш долоо хонож байтал нэг шөнө Бямбасүрэнгийн гэрийнх нь гал тогоонд чимээ гарах шиг болжээ. Ундрах гайхаад гал тогооны өрөөрүү шагайтал харанхуйд яг л нэг хүн байгаа юм шиг санагдаж амьсгалах нь хүртэл сонсогдох шиг болжээ. Гайхсан Ундрах хэн бэ гэтэл. Хөргөгчнийх нь цаанаас нэг хүн босоод иржээ. Тэр хүний нүд харанхуйд нов ногоон харагдахаас гадна аманд нь цагаан соёо гялалзан байж. Ундрах учиргүй айгаад хашгиртал нөгөө хүн чинь түүнрүү үсрээд ирсэн бөгөөд энэ үед өрөөний гэрэл асч Бямбасүрэн ороод ирчихсэн. Өнөөх муур чинь шивдээ гээд муурны сүүлнээс бариад зогсож байжээ. Ундрах дараа нь жаахан тайвшираад яг л хүн байсандаа гэж хичнээн хэлсэн ч нөхөр нь итгэсэнгүй. Маргааш нь хүүгээсээ муурыг хаана хаясныг асуухад ” Би уутных нь амыг нээхээ мартаад траншейнрүү шидчихсэн тэр муур лав үхсэн байхаа гэв. Үхсэн муур яагаад гараад ирсэн, бас тэр ногоон нүд цагаан соёотой хүн ямар учиртай болохыг Ундрах ойлгосонгүй. Тэр өдрөөс хойш Бямбасүрэн ч тэр хүнийг харсан ба шөнө босоод бие засах гээд явж байтал цонхных нь тавцан дээр ногоон нүдтэй урт үрстэй эмэгтэй хүн сууж байсанаа нэг харахад муур болчихсон байж. Тэгээд түүнээс айгаад бие зассан ч юм байхгүй орондоо орж хэвтэж байтал удалгүй таазан дээгүүр нь нэг юм яваад байх шиг байж. Нүдээ нээгээд хартал нэлийсэн хар юм яг л муур шиг дөрвөн мөчөөрөө таазнаас зүүгдчихсэн байжээ. Үүнийг Ундрах ч бас харсан байна. Тэр хоёр яах учираа олохгүй байж байх зуур өнөөх чинь муур болоод цонхоор гараад явчихаж. Маргааш нь Бямбасүрэн Ундрах хоёр ламд хандаад шөнийн болсон явдлыг нөгөө муурны тухай ярихад лам ” Тэр муурыг өнөө шөнө ахиж үзэгдвэл үүнийг цацаад маргааш намайг гэртээ аваачаарай” гээд нэг үнс шиг юм өгсөн байна. Маргааш нь өнөөх ламыг гэртээ аваачсан бөгөөд лам тэдний гэрт ирээд анх чөтгөр үзэгдсэн гал тогооны өрөөнд орж дотроосоо түгжиж аваад өдөржингөө ном уншаад оройхон гарч ирээд ” Энэ их хэцүү чөтгөр байна. Урьд нь нэг гадны шашинтай хүн энэ байшинд нас барсан юм шиг байна. Тиймээс шарын шашны ном нөлөөлж чадахгүй нь. Танайх ч эндээс нүүхээс өөр аргагүй бололтой гэсэн байна. Ингээд Бямбасүрэнгийнх тэр байшингаас нүүсэн байна. Сүүлд нь хүмүүсийн ярианаас сонсвол уг байшинг гадаадын хоёр хос залуу бариулан сууж байгаад жилийн дараа эмэгтэй нь өвчинөөр нас барчихжээ. Тэгээд эрэгтэй нь нутаг буцахдаа жижигхэн муурын зулзага орхичихоод явсан гэдэг. Харин тэр муур нь өлбөрч үхсэн гэдэг. Тэгээд эхнэрийнх нь сүнс муурын сүнстэй нөхцсн бололтой аж.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...