Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    ШУТИС- ийн оюутны 2-р дотуур байранд шүглэсэн дулмаа охины сүнс юу хайна вэ?

    ШУТИС ийн оюутны 2 р дотуур байрыг чөтгөртэй гэж ярихыг сонсоод уг байранд амьдарч байгаад дээрхи шалтааны улмаас уг байрнаас гарсан тус сургуулийн оюутан М гэдэг охинтой уулзаж ярилцсан юм. Тэр эхлээд дургүйцэж байсан ч нэрээ нууцлан тэр тухай ярихыг зөвшөөрсөн юм. Ингээд түүнд тохиолдсон явдлыг сонирхуулъя.

    Би тэр байранд ороод удаагүй байлаа. Тэгтэл манай тасагт нэг хөдөөний охин нэмэгдэн орж ирсэн.Тэрийг Нямаа гэдэг юм. Бид цг амьдраад удаагүй байлаа. Тэгтэл нэг шөнө миний нойр ер хүрэхгүй сэрүүн хэвтэж байтал цонх гаднаас нь тогших чимээ гарлаа. Би өндийгөөд харсан чинь нэг тайрмал үстэй охин шалны мод шиг юм гартаа барьчихсан намайг гараад ир гээд байх шиг дохиод зогсч байсан. Би нэг их юм бодсонгүй порчикоор шагайгаад харах хооронд өнөөх чинь алга болчихсон. Би мэл гайхсан ч тэр үед чөтгөр шулам гэж санаанд ороогүй. Тэр өдрөөс хойш өдрийн цагт юм ажиглагдахгүй ч шөнө болохоор элдвийн юм үзэгдэх болсон.

    Тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа шөнө дундын үед цонхны доогуур олон цэргүүд алхаад байгаа  юм шиг чимээ гарч байснаа өрөөний хаалганы бариулыг хэн нэг хүн тор тор хийтэл оролдож эхэлсэн. Харин өглөө сэрсэн чинь нөгөө шинээр ирсэн охин бөөн шуугиан дэгдээчихсэн байлаа. Яасан бэ гэсэн чинь өчигдөр оройхон нь эвхээд тавьсан байсан хувцасыг нь хэн нэгэн шалан дээгүүр тараагаад хөглөрүүлээд хаячихсан байсан юм байх. Тэгээд нөгөөх чинь хажуу орны Туяаг ингэлээ гээд хэрэлдээд байсан. Би тэр үед хурдхан хувцаслаад хичээлдээ яваад өглөө хоёр цагийн хичээл орчихоод ирсэн чинь Нямаа ирчихсэн байлаа. Би гайхаад “Чи чинь хичээлгүй юмуу” гэвэл Нямаа “Би чамд нэг юм яръя. Би өглөө гарч яваад зам гарах гээд зогсож байтал гэнэт миний араас хэн нэгэн түлхээд би золтой л машин доогуур орчихсонгүй. Ашгүй тэр жолооч ах их удаан явж байсан тулдаа л зүгээр өнгөрсөн. Хэн намайг түлхчихдэг байнаа гээд босоод харсан чинь нэг хачин царайтай охин аймаар хараад зогсож байснаа нүдний минь өмнүүр алга болчихсон. Ёстой аймаар. Тэгээд болоогүйээ, хичээл дээр би ямарч хувцас өмсөөгүй юм шиг  даараад чичрээд байсан. Тэгээд би ирчихээд байна” гэж ярихад нь би итгэх ч биш . байх ч биш болоод өнгөрсөн.Тэгсэн бинь тэр шөнө цонх хагарах чимээ гарахаар нь цочоод харсан чинь цонхоор нэг хүн гулгаад ороод ирдэг байгаа. Би ч дуугарч чадахгүй харсаар байтал тэр шууд Нямаа руу очоод дээрээс нь тонгойж байснаа хоолог нь хоёр гараараа боож эхэлсэн. Би хаширч босоод гэрэл асаачихсан чинь алга болчихсон. Тэгээд хартал нөгөө хагарсан цонх зүв зүгээр өрөөнд айж гайхсан бид хэдээс өөр хэн ч байсангүй. миний дуунаар бүгд сэрчихсэн байлаа. Нямааруу очсон чинь тэр хоолойгоо хоёр  гараараа бариад ухаан  алдчихсан байсан. Би харсан бүхнээ ярьсан чинь тэд нар итгэж өгдөггүй намайг тоглоод байна гэсэн. Ер нь анх намайг тар хүнийг харсан өдрөөс хойш Нямаа нэг л сонин болчихсон Нэг л ууртай гунигтай болчихоод байсан. Тэгээд бүр саяын явдлын дараагаар дандаа ухаан алдаад уначихдаг болсон. Эсвэл зүв зүгээр хичээл хийж сууж байснаа хадруу аймаар харснаа “Хүүе, Мөөгий чиний толгой дээр нөгөө муухай охин чинь суучихаад надруу хараад байна шдээ”  гээд байдаг болсон. Тэгээд байж байтал хэд хоногийн дараагаар Өвөрхангайгаас эцэг эх нь ирж Нямааг эмчлүүлнэ гээд аваад явсан,одоо хаана  байдгийг би мэдэхгүй. Сургуулиасаа жилийн чөлөө авчихсан гэсэн. Харин үлдсэн бид нар бүр гайхаж энэ тэр юм сураглаж байгаад байрны жижүүрийн хүүгээс нэг юм сонссон л доо. Тэр юу вэ гэвэл 5 6 жилийн өмнө энэ өрөөнд Дулмаа гэдэг охин байсан гэсэн. Тэр их дураараа, тасгийнхаа охидуудын хувцас хунарыг нь хэлэлгүй хамаагүй өмсөөд явчихсдаг байсан юм байх. Тэгээд нэг өдөр тасгийнх нь хэд уурлаад түүнд энэ тухай хэлтэл тэр аймаар уурлаад “Та нар нэмайг ядуу зүдүүгээр нь дээрлэхлээ” гээд хаалга саваад гараад гүйчихсэн гэсэн. Тэгж яваад яг нөгөө Нямаагийн машинд дайруулах шахсан зам дээр хальтирч унаад машин доогуур орчихсон юм гэнэлээ гэж ярьсан. Тэгээд тэрнээс хойш тэр өөрийнхөө байсан өрөөнд хоргочихоод шөнө болгон хүний хувцас өмсөж өрөөн дотуур алхдаг, хувцасны эзнийг нь хорлох гээд байдаг болчихсон гэсэн. Тийм болохоор би тэндээс гараад хоёр сар шахам болж байна. Миний оронд орсон охидыг яаж байдгийг би мэдэхгүй, тэд л лав айдаг байхаа.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×