Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Чөтгөрийн улаан хэтэвч

    Энэ явдал наяад оны эхээр болжээ. Их хотын үдшийн гудамжаар халамцуухан алхаж явахдаа Норов байсхийгээд л халаас руугаа гараа явуулж эмэгтэй хүний улаан хэтэвч гаргаж ирээд туйлын баяртай харж явсан аж. Гар зүсэм шар халзан зуутын гурван ширхэг дэвсгэрт тэвхийсэн тэрхүү улаан хэтэвчийг гудамжнаас олоод тийнхүү баярлаж яваа хэрэг байв. Цагаа харвал шенийн 03 цаг хэдийнээ болчихсон байсан тул уг менгөөр маргааш сайхан найрлана даа гэх ухааны юм бодсоор гэртээ иржээ. Тэгээд хүрэмнийхээ халааснаас олзны улаан хэтэвчээ гаргаж дэрэн доогуураа нямбайлан хийгээд унтсан юмсанж. Гэтэл шөнө дунд юунаас ч юм бэ цочин сэртэл уруул ам нь сэтэрчихсэн, сэгсийсэн үстэй эмэгтэй орных нь толгой тушаа суучихаад яг л нохой шиг юуг ч юм шиншлэх адил хамраа сарталзуулан байжээ. Үүнийг хараад Норов золтой л цус харвачихсангүй. Юун хүн, яах гэж энд ирээд сууж байдаг байнаа гэсээр орилон босч ирвэл цаад өрөөнеөс нь ээж нь орж ирэх харагдсан байна. Норов “Энд юун мэдрэл муутай авгай байгаа юм бэ?” хэмээн хашгирвал хүүгийнхээ уцаартай хашгирах дуунаар сэрж санд мэнд орж ирсэн ээж нь “Миний хүү яачихав, манайд манайхаас өөр ямар ч гадны хүн байхгүй” гээд духыг нь илбэн үнсэх гэсэн аж. Гэвч Норов гарыг нь түлхэн “энэ юун хүн бэ” гэсээр орныхоо толгой тийш заавал ээж нь гайхсан маягтай харж сууснаа “Хэн ч алга байна шүү дээ. Миний хүү хар дарж зүүдэлж дээ” гээд цай хийж өгсөн байна. Тэгээд Норовын өрөенөөс гаран өвгөн дээрээ очихдоо “Цаад хүү чинь дахиад л нөгөө хар усаа гударчихаж” гэж халширангуй өгүүлэх сонсогдсон юмсанж. Харин энэ үед Норов өрөөндее бүр гайхшаа барчихсан зогсож байжээ. Өнөех сэтэрхий уруултай эмэгтэй босч ирээд Норовын бие рүү гараа явуулахад гар нь биеийг нь нэвтэлж ороод алга болчих шиг түүнд санагдсан тул ёстой нөгее четгер гээч нь байхаас өөр гарцаагүй боллоо гэдгийг ойлгоод авчээ. Теделгүй Норовын бие рүү гараа дүрж оруулсан үхээрийн эмэгтэй гэнэт гараа татаж аван үнэрлэснээ дэрийг нь авч хаяад олзны улаан хэтэвчийг гаргаж ирээд шүлсээ үсчүүлэн гоожуулсаар муухай инээхэд Норов салганан чичирч биеэ онгорхой цоорхой болсон байх вий дээ гэсэн шиг тэмтчин зогсчээ. Чингэтэл өрөөгөөр нь нил шивэр хулмас ханхлах шиг болсноо өнөех эмэгтэй гурван хөлтэй тархи толгой нь идээ бээр болсон нохой болоод цогнойн суух нь харагдахад Норов орилж хашгирах нь битгий хэл дуу ч гаргаж чадахгүй хий гөлийн ширтсэн аж. Түүнээс цааш юу болсныг мэдсэнгүй. Нэг сэргэн хартал нөгеө аймшгийн зүстэй хүүхэн, улаан хэтэвч алга болчихсон өрөөндөөхэвтэжбайжээ. Ийм адгийн хий үзэгдэлтэй учирсан тухайгаа Норов хожим нь ярихдаа “Тэр чөтгөр улаан хэтэвчиндээ үнэрээ шингээгээд шөне орой гудманд хаяж амьд хүн олж аваад явахаар нь араас нь дагаж очоод хэтэвчээ үнэрээрээ хайдаг. Мэдээж амьд хүний гар, хувцасны үнэр хэтэвчинд нь шингээд хуучин үнэр нь сарнин алга болдог биз. Тиймээс тухайн хэтэвчийг олсон хүн хаанаа хийсэн байна тэр газрыг нь тэмтэрч үзээд олдог байсан юм шиг байна лээ. Одоо ч гэсэн тэр четгөрийн улаан хэтэвч хэн нэгнийг айлгахаар гудманд хэвтээ биз” хэмээн өгүүлж байжээ.

     

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×