Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    'Хиргисүүр ухсан залуус үүрдийн өрөөл татанхай болжээ

    Sign in to follow this  

    Эртний хүмүүсийн булш , хиргисүүр ухаж төнхөх явдал сүүлийн жилүүдэд эрх ихэссэн билээ. Юүг ч хайрлах сэтгэлгүй эдгээр шуналтнуудын ард тэднийг өөгшүүлдэг , олсон эд зүйлийг нь худалдаж авдаг голдуу хятад гаралтай хэд хэдэн бүлэг байдаг нь ч нууц биш. Хамгийн  харамсалтай нь булш , бунхан хөндөөд хэдэн төгрөг олсон тэдний амьдрал ахуй өөдлөн дэвжих нь бүү хэл харин ч уруудан доройтдог нь жам ажээ. Өөрсдийнх нь биш юмаа гэхэд үр хүүхдэд нь муугаар нөлөөлдгийг олон хүны амтдрал харуулсан билээ. Эртнээс иймэрхүү зүйлээс машид сэжиглэж цээрлэдэг Монголчуудын хувьд өнөөдөр мөнгө л олж байвал бусад нь хамаагүй болсон бололтой. Ийм шуналт сэтгэлтэй 2 залуу нутгийнхаа хиргисүүрийг ухаж төнхөж эхэлсэн ч харамсалтай нь зорьсондоо хүрч чадалгүй өрөөл татанхай болжээ.

    Баянцагаан , Нямхүү 2 өнөөгийн хөдөөгийн залуусын нийтлэг дүр төрх юм. Тэд дунд сургуулиа төгсөөд л мал дээр гарчээ. Мал дээр гарах ч юү байхав дээ , аав ээж дээрээ очоод хэвтчихсэн гэдэг. Хэдэн малын буяэд тэд юугаар ч  дутсангүй , ёстой унах унаа , идэх хоол , өмсөх хувцас гээд бүх юм нь бэлэн байлаа. Гэвч тэд эцэг эхдээ туслахын оронд морь , мотоцикл хөлөглөн ихэнх цагийг сумын төвөөр сэлгүүцэн , айл амьтнаар хэсч өнгөрөөнө. Иймэрхүү байдлаар нэг , хоёр жилийг өнгөөрөөсөн тэд цэргийн албанд морджээ. Гэвч тэд армид хаасан гээд зөв зүйл гэхээсээ илүү муу зургилд л нилээд сайн суралцаад ирсэн байна. Архи , дарсанд дуртай болсон ь илт мэдэгдэж , зарим үед хоттой хониноосоо ч архинд өгөх болжээ. Мөн байнга яаж мөнгө олж , хэрхэн баяжих тухай л ярьж явдаг болсон байна. Ингээд тэдний мөнгө олох ганц арга нь нутагтаа цөөнгүй байдаг хүрэл зэвсгийн үед холбогдох өвөрмөц дурсгалуудын нэг болох дөрвөлжин булшийг ухах явдал болжээ. Энэхүү эртний дурсгал нь талийгаачийнхаа толгойг нар мандах зүг харуулсан цэх байдалтайгаар дууш харуулан 50 150 см н гүнд оршулдаг бөгөөд чулуун зэвсгийн зүйл , хүрэл хутга , морь малын болон хагас товгор хүрэл чимгүүд , үсний алтан сүлбээр , шавар ваар зэрэг олон төрлийн эд өлгийн зүйл олддог онцлог булш юм. Харин баяжих хүсэлтэй хөдөөгийн залуус үүнийг мэддэггүй нь харамсалтай. Тэд булш ухаад эртний эдлэл , алт мөнгө олно л гэж бодсон биз ээ. Гэвч тэдний ажил дөнгөж эхлээд л бүтэлгүйтжээ. Эхний өдөр тэд их л урамтай ажиллаж , бараг тавиад см ухаж амжсан байна. Ажлаа амжилттай эхэлсэн тэд оройхон буцаж явжээ. Тэрхүү булш нь айл амьтнаас зайдуу , уулын энгэрт байдаг зэрэгцээ 2 булш юм байна. Гэтэл юунаас ч юм гэнэт морь нь булгиж Баянцагаан нь хөлөө хугалсан байна. Нямхүү нь найзыгаа гэрт нь хүргэж өгөөл эмч дуудахаар сумын төв оржээ. Гэтэл эмч нь байсангүй. Ингээд нутаг ороноо бариач гэж алдаршсан нэгнийг дагуулж очжээ. Бариач эр ч Баянцагааныг орилуулан байж барьж өгөөд бусан байна. Найз нь бэртсэн тул Нямхүү маргааш нь булш ухахаар явсангүй. Харин найзуудтайгаа нийлэн баахан архиджээ. Маргааш нь бас л үргэлжлүүлэн архидсан байна. Харин тэгж явахдаа мотоциклээс унаж холоо хүнд гэмтээсэн аж. Ийнхүү тохиолдлоор ч юмуу , булш бунхны хорлолоор ч юмуу 2 сайхан залуу өрөөл татанхай болжээ. Бариачид бариулсан Баянцагааны ч , моторт техникээс унасан Нямхүүгийн хөл ч бүрэн эдгэрээгүй байна. Өдгөө тэд 2 лаа тахир дутуу , хөгжлийн бэрхшээлтэй иргэд болсон бөгөөд нүглээ цайруулах гэж лам хийгээд сүм хийдээр явж байдаг сурагтай.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...