Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хараал хийлгээд найзуудыг бие биед нь чөтгөр шиг харагдуулдаг болгон хорложээ

    Муу ёрын сүнс санаанд оромгүй муухай аргаар хүнийг хорлодог ажээ. Үүний нэг нь найз нехдеөр нь дамжуулан хүнийг хорлох. Өерөөр хэлбэл муу ёрын сүнс найзынх нь биед орчихоод нөхрийг нь түүнээр хорлуулаад байна гэсэн үг. Баримт түшин өгүүлье. Цэцгээ, Чимгээ хоёр бүр хар багаасаа үерхжээ. Ясли, цэцэрлэгт хамт хүмүүжиж, 1 10 р ангиа төгсөтлөө нэг ангид хамт сурч, дараа нь хоёул хөтлөлцөн УБДС ын хаалгыг татаж байсан. Ёстой зүү орох зайгүй нөхөрлөл байгаа биз. Хар нялхаасаа ингэж үерхсэн хүмүүс ховор байдаг. Хэн нэгэндээ тохиолдсон баяр, зовлонг яг л нэг хүн шиг хуваалцаж хамтдаа инээж, хамтдаа уйлна. Дээд сургуулиа төгсөөд ажил амьдралын зам мөрөө хөөж явахдаа хэн хэн нь хань ижил, үр хүүхэдтэй болсон ч үерхлээ тасалсангүй. Байнга хоорондоо утсаар ярьж, нэгнийхээрээ орж гарна. Тэд ийнхүү нас дөч хүртлээ үй зайгүй үерхэж байтал гайтай явдал боллоо. Тэдний үерхэлд атаархаж явдаг Туяа гэх хүүхэн бий. Цэцгээгийн нөхөр баян бизнесмэн, Чимгээ нөхрийн хамт төсвийн байгууллагад ажилладаг даржин амьдралтай хүмүүс. Хааяа найзынхаа нөхрөөс санхүүгийн туслалцаа авч амьдрал ахуйдаа хэрэглэнэ. Энэ сайхан орон зайг эзлэхийн тулд Туяа тэдэнд атаархаж явдаг ажээ. Хүмүүсийн нүдэн дээр бол гурван сайхан найз. Гэхдээ Цэцгээ юу гэж Туяад Чимгээд ханддаг шигээ дотно хандах билээ. Үүнийг ч Туяа сайн ойлгож мэдэрч байв. Ингээд тэдний үерхлийг холдуулахын тулд элдэв хов жив хутгаж, Чимгээд хараал жатга хийлгэх болов. Энэ хараал жатганы гайгаар Чимгээгийн биед муу ёрын сүнс орж, түүнийг хорлон, ухаан санааг нь удирдаж эхлэв. Чимгээгийн нүдэнд нөхрөөс нь ч илүү дотно хүн, найз Цэцгээ нь өстөн дайсан шиг харагдана. Цэцгээгийн инээж байгаа нь ардаа хутга нуусан алуурчин шиг санагдаж түүний хааяа тусламж болгон өгдөг мөнгө нь хар муухай зүйл болж харагдана. Ийнхүү муу ёрын сүнсэнд удирдуулсан Чимгээ гэнэт найзаасаа эрс хөндийрч, утсаар ч ярихаа больж, гэрт нь очиход хялав цэлэв хийн угтдаг болсонд Цэцгээ маш их гайхаж байв. Аргаа барсан Цэцгээ “Бид хоёрын хооронд хэн нэгэн хүн хов жив хутгаж дээ” гэж бодно. Энэ тухай асууж шалгаахад Чимгээ юу ч хэлэхгүй. Хайран сайхан найзаасаа хөндийрнө гэхэд Цэцгээд даанч харамсалтай байв. Чимгээгийн хөндий хүйтэн харьцаа иймэрхүү маягаар жил гаруй үргэлжилсэн байна. Цэцгээ нэгэн удаа бясалгалч тарнич хүнд бараалхаж энэ тухай ярихад “Та хоёрын үерхэлд атаархаж явдаг нэг хүүхэн хараал хийлгэн Чимгээгийг биеийг муу ёрын сүнсээр хордуулжээ. Муу ёрын сүнсэнд ухаан санаагаа удирдуулснаас Чимгээ чамтай тэгж муухай харьцаад байгаа юм байна. Би тарни уншин тэр муу ёрын сүнсийг найзын чинь биеэс хөөж өгье” гэжээ. Ингээд Цэцгээ өнөөх тарничийг Чимгээгийнд дагуулан ирж үзүүлэхэд муу ёрын сүнс Чимгээгийн тархи толгойд нэлээд гүн бат суучихсан, зайлах тун дургүй байв. Гэвч тарнийн хүч муу ёрын сүнсийг хөөн зайлуулснаар Чимгээ, Цэцгээ хоёрын урьдын сайхан үерхэл сэргэжээ. Ер нь атаархам сайхан үерхэж яваа хүмүүст атаархаж хорссон хүн л хараал жатга хийлгэн, нэгнийх нь биед муу ёрын сүнсийг оруулж тэдний үерхлийг хорлодог ажээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×