Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хана тогшдог, хаалга нь өөрөө онгойдог байшин

    Sign in to follow this  

    Байшинд ийм үзэгдэл болоод удаж байгаа нэгэн энийн ярианд уншигч таны яриаг хандуулъя. Ганбат гэдэг энэ эр уг нь энэ байшингаа өөрөө барьсан, мөн энэ газрыг худалдаж авахдаа лам хараас чамгүй сайн асууж байгаад авсан авжээ.Тэгээд ч тэр газарт урд нь айл амьтан нутаглаж байгаагүй болохоор ямар юмных нь сүнс, хий үзэгдэл хорогдох билээдээ. Тэрээр

    Би энэ газрыг арваад жилийн өмнө худалдаж авсан. Тэгэхэд хөдөөний нэг айл хотод шилжиж ирэх гээд урд өмнө огт айл бууж байгаагүй цоо эрүүл энэ газарт том хашаа хатгасан юм билээ. Тэр айл мал сүрэг ихтэй байсан болохоор амьдралынхаа ая мөрийг дагаад хотод нүүж ирэх боломжгүй болсон тул хашаагаа надад худалдсан юм. Би я энэ хашааг худалдаж авахдаа таньдаг ламаасаа асуухад “Их сайхан газар байна ав ав” гэсэн. Ингээд энэ хашаандаа 2 жил амьдарсан.

    Дараа хэнтий аймгаас сайхан дүнз модыг өөрсдөө уулнаас бэлтгэн татаж, хашаандаа өвлийн том сайхан байшин барилаа. Төдөлгүй наймаа бизнесийнхээ ашиг орлогоор хотын төвд 2 өрөө байр худалдан авч, эхнэр хүүхдүүдтэйгээ нүүн ирж төвхөнлөө. Гэхдээ өнөөх сайхан хашаа байшингаа зарсангүй. Орон байргүй яваа ах дүүстэй өгөн амьдарч байлаа. Миний энэ хашаа байшинд манай хамаатны 4 айл ээлж дараалан найман жил амьдарсан юм.

    Хамгийн хачирхалтай нь эдгээр айлаас тэнд амьдарч байх хугцаанд 5 хүн нас барсан. Нэг хөгшин эхлээд насны доройтлоор нас барсан нь хорвоогын жам байлаа. Гэхдээ энэ хөгшин миний байшинг зарчих гээд их гуйгаад байсан. Ингээд бодоход эхлээд тэр хөгшины сүнс хорогдсон бололтой. Ер нь манай байшинд байсан хамаатнууд маань  худалдаж авахыг байнга санал болгож байсныг бодоход тэдний шунал шигэсэн байж болох талтай. Миний байшинд амьдарч байсан хамаатнуудын маань ажил атьдрал өөдлөн дээшилж, удалгүй өөрийн гэсэн орон байртай болон гарч байсныг онцлож хэлэх хэрэгтэй.

    Нас барсан 5 хүний 4 нь энэ байшинд амьдарч байхдаа зуурдаар буюу гэнэт нас барсан болохоор тэдний сүнс байшинд минь хорогдсон байна гэж лам айлдсан. 2005 онд миний бизнес дампуурч, би банкнаас авсан өр зээлээ 2 өрөө байшингаа зарж дараад хашаа байшиндаа нүүж орсон.

    Тэр цагаас байшинд минь хий үзэгдэл сүнс шүглэснийг мэдэрсэн. Шөнө унтаж байхад хан тогшино. “Хэн бэ?” гэж асуухад тогшихоо болино. Хаалга тогшиж байна гэж бодоод онгойлгоход хэн ч байхгүй. Гэрлээ унтраагаад хэвтэж байхад дахиад тогшино. Бүр сүүлдээ олон хүн тогшиж байгаа юм шиг зүүн баруун, урд хойно хүртэл тогшино. Цонх тогшино. Тэгсэн атлаа хэн ч харагдахгүй. Өнөөх талийгаач нарын нүдэнд үл үзэгдэх сүнснүүд биднийг ингэж даажигнадаг бололтой.

    Гандагийн нэгэн номтой ламтай уулзаж учрыг асуухад “Талийгаач харын сүнс танай байшинд хорогджээ. Тэд манай байшинг худалдаж авах саналыг чамд байнга тавиж байсан юм байна. хүний сүнс дурлаж шохоорхосон зүйлдээ их хорогддог юм. Гэхдээ эдгээр сүнс та нарт гай учруулахгүй юм байна. Талийгаачдын сүнс нөгөө ертөнц рүү нь бүрмөсөн явуулах сайн ном уншуулах хэрэгтэй. Удахгүй дахин шинэ үзэгдэл бий болох юм байна. Түүний бий болсны дараа миний зааж өгсөн ламаар тэр номыг сайн уншуулаарай. Тэгсний дараа энэ бүх хий үзэгдэл алга болно” гэлээ.

    Өнөөх шинэ үзэгдэл нь хэзээ бий болохыг хүлээжь хана тогшилтоо сонсон нэлээд хэд хонолоо. Хана тогшилт өдөр ч сонсогддог байсан тэгж байтал өнөөх шинэ хий үзэгдэл гараад ирлээ. Бүр гэгээн цагаан өдөр шүү. Нэгэн өдөр намайг ганцаараа сууж байтал хаалттай хаалга маань өөрөө онгойж байна. Би гайхаж, хүн орж ирэх гэж байгаа боловуу гэж бодоод хаалган дээр очлрр. Хэн ч алга, хаалгаа хаачихаад цааш эргэтэл төдөлгүы дахиад л өөрөө онгойв. Өнөөх лам хэлээд байсан шинэ хий үзэгдэл энэ байх нь гэж бодлоо.

    Сүүлдээ энэ нь өдөр болгон үзэгдэр болов. Ном унших ламдаа бараалхтал: “Хөдөө явах яаралтай ажил гарсан. Яг одоо явах гэж байна. Долоо хоногийн дараа ирээд танайд очъё гэлээ. Ингээд 7 хоног хана тогшилтоо сонсож, хаалга өөрөө онгойхыг харж суух хэрэг гарлаа. Хаалга өөрөө онгойно гэдэг талийгаачлын хэн нэгний сүнс манай гэрт орж ирсэн гэсэн үг.

    нэгэн өдөр бүр хачирхалтай юм болов. Мөн л би гэртэй ганцаараа хаалгаа дотроосоо нь түгжээд түлхүүрээ сугалж авалгүй үүд рүүгээ хараад сууж байтал түлхүүр маань өөрөө эргэлдэж, хаалга маань онгойх нь тэр. Энэ явдал надад маш аймшигтай санагдсан шүү. Ламыг ирж ном унших хүртэл энэ явдал 3 удаа давтагдсан.

    Нэгэн шөнө бид хаалга мөн л дотроос нь түгжиж, түлхүүрээ сугалж авалгүй унтацгаасан юм. Тэгэхэд хаалганы цоож чихэнд тун муухай чийртэй дуугарахад эхнэр хүүхдүүд маань сэрсэн байв. Өнөөх муухай үзэгдэл давтагдах нь гэж бодоод гэрлээ асаахад бидний нүдэн дээр түлхүүр маань өөрөө эргэж, хаалга онгойсноо их муухай хахир инээд хэдэнтээ сонсогдсон. Тэгснээ хаалга маань өөрөө их хүчтэй савагдан хаагдаж, бүр бидний үнхэлцэгийг хагарах шахтал айлгаж орхисон. түүнээс бусдаар хана тогшилтонд манайхан бараг дасчихаад хана тогшилт сонсогдоогүй өдөр түүнийг бараг үгүйлэх нь холгүй юм болоод байсан шүү.

    Ашгүй өнөөх лам ирж лүүжин тавьж, их олон ном уншссанв Би уг нь буг чөтгөр, хий үзэгдэл, сүнс сүг байдагт огт итгэдэггүй, тэдгээрийг номын хүчээр зайлуулдаг гэдэгт бүр огт итгэдэггүй байлаа. Хүн биеэр туулж байж итгэдэг юм байналээ. Өнөөх лам номоо дүнгэнтэл уншиж, хонх дамараа дуугаргаж байхад хүртэл хана тогшиж, хаалга өөрөө онгойж байсныг бодоход талийгаачдын сүнс манай байшингаас явах дургүй байсан бололтой. хамгийн гайхалтай нь ном уншуулсан шөнөөс эхлэн өнөөх хий үзэгдлүүд ор мөргүй алга болж, бид байшиндаа сэтгэл амар амьдрах болсондоо. Үүнэс хойш би сүнс, хий үзэгдэл байдаг ийм юмыг номын хүчээр зайлуулдаг гэдэгт бүрэн итгэх болсон. Ийм зүялээс сэргийлж явахыг ойр дотныхондоо зөвлөдөг болсон шүү :гэж Ганбат хэмээх энэ эр ярьсаныг уншигч танд хүргэлээ.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...