Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Төв аймгийн Лүн сумын замд өлгийтэй хүүхэд тэвэрсэн хүний сүнс бий

    Төв аймгийн Лүн сумаас нааш явж байхал нэг хэсэг газарт чөтгөрийн гүйлэл байлаг гэж олон жолооч ярьлаг байна. Тэр ч байтугай тэр газарт чөтгөртэй таарсан хэл хэлэн хүн олоо ч байгаа аж.

    Ингээл бил тэлгээр хүмүүсээс хоёртой нь уулзаж лоорхи зүйлийг яриулж авсан юм.

    Лхагвасүрэнгийн Мөнхбаатар “Би 1999 оны намар Архангай аймгаас баахан арьс шир, түүхий эд ачаад хот руу ирж явлаа. Би уг нь өдөртөө амжаад хот орчих санаатай байсан ч амжилгүй орой болгочихсон. Тэгээд үдэш 21 цагийн үед Лүн сумын төв рүү орж ирсэн юм. Тэнд нэг хоол идчихээд л давхиж өгсөн. Нэлээд явсан даа, бараг 40 өөд км явсан байх. Тэгтэл яг улаан зам дээр томоос том өлгийтэй хүүхэд тэвэрсэн нэг хүүхэн гар өргөөд зогсож байдаг юм байна. Би гайхлаа. Харанхуй шөнөөр шахуу юун хүүхэдтэй хүүхэн эзгүй газар явж байдаг билээ гэж бодлоо. Тэгснээ машин тэрэг нь эвдэрсэн амьтан юм байх даа гэж бодоод зогслоо доо, өөр яахав. Намхавтар нуруутай, хүрэн дээлтэй, онигор шар хүүхэн байлаа. Хаалгаа онгойлгоод өглөө, ороод л ирлээ. Би хүүхдийг нь тэвэрч байгаад л суулгалаа. Гэхдээ их сонин тэрхэн зуурт ар зоогоор нэг л хүйт оргиод явчихдаг юм байна. Тэгээд цааш явлаа. Би яриа үүсгэх санаатай “Хот орох гэж явна уу?” гэтэл хүүхэн “Тийм” гэлээ. Тэгэхээр нь би “Яагаав, машин тэрэг чинь эвдэрчихээ юу?” гэвэл бас л “Тийм” гэлээ. Нэг л огцом хахирган дуугараад байхаар нь би дотроо юм ярих дургүй байна даа гэж бодоод дахин олон юм хэлсэнгүй. Тэгсэн нөгөө хүүхэн суусан газраасаа таван км газар холдов уу үгүй юу “Би энд бууя” гэдэг юм байна. Тэгэхээр нь би бүр гайхаад “Чи чинь эзгүй хээр, нялх хүүхэдтэй яаж буух гээв. Би яах ч үгүй, одоохон хот орлоо ш дээ” гэсэн “Би бууя” гэхээс өөр юм хэлсэнгүй. Би урьд нь тэрүүгээр зөндөө явсан болохоор ойр хавьд айл амьтангүй эзгүй хээр гэдгийг сайн мэднэ л дээ. Гэхдээ яахав зогсоод буулгалаа.Тэгээд цааш дөнгөж хөдөлтөл нөгөө хүүхэн зам дээр дахиад гараад ирсэн. Би хэдийгээр чөтгөр энэ тэрд итгэдэггүй ч гэсэн бүр алмайрчихсан. Юу билээ гэж бодоод хажуугаар нь өнгөрөөд явчихсан. Тэгтэл 500 600 метр явав уу, үгүй юу дахиад гараад ирчихсэн зогсож байлаа. Тэгэхээр нь палхийгээд явчихсан. Ёстой яаж шуу хот орж ирсэн юм бүү мэд. Осол аваарь гаргаагүй нь их юм. 22 ын товчооны цаахна шалгалт хийж байсан цагдаа нарыг зогсоох үед л лав хурд маань 100 гарчихсан байсан гэсэн. Тэд нар таараагүй бол яах ч байсан юм билээ” Тэрбишийн Энхманлах

    “Би 2000 оны долоон сарын эхээр хоёр хүүхдээ аваад 69 тэй Өвөрхангайн Хужирт руу явдаг юм байна. Ээж, аав маань тэнд байдаг болохоор хүүхдүүдээ аваачиж өгөх санаатай явж байгаа нь тэр. Тэгээд очиж нэг хоёр хоночихоод наашиллаа. Миний дүү Энхсайхан хамт явав. Бид хоёр оройхон гарсан болохоор ширүүхэн дайрчих санаатай давхиж өглөө. Дүү маань би жаахан машин барья гэхээр нь би тэг гэчихээд унтчихлаа. Тэгээд нэг сэрсэн шөнө болчихжээ. Лүн сумаас жаахан хэтрээд явж байлаа. Тэгэхээр нь би дүүгээ амар гээд өөрөө машинаа барилаа. Жаахан явж байгаад бие засмаар санагдаад зогслоо. Дүү арын суудап дээр унтаж байсан юм. Би машин замаас жаахан зайдуухан зогсож бие засчихаад эргээд алхтал нүдний үзүүрт нэг цагаан юм хөдлөх шиг боллоо. Юу билээ гээд сайн хартал яг миний хажууханд өлгийтэй хүүхэд хэвтэж Ьайдаг байгаа. Би бүр мэл гайхсан. Гэхдээ яг тэр үед хий үзэгдэл энэ тэр гэж ерөөсөө бодоогүй. Очоод хүүхдийг тэвэртэл их л хүнд санагдсан, тэгээд тэврээд машин руугаа ортол гэнэт ар тапд “Хүүхэд аваад ир” гэж нэг хүн хэллээ. Цочоод эргээд хартал үсээ задгай тавьсан нөмгөн дээлтэй нэг хүүхэн гараа сарвайчихсан зогсож байсан. Би огло үсрээд хүүхдийг нь бараг өөдөөс нь шидчихсэн дээ. Тэгээд ум хумгүй машиндаа суугаад хөдөлсөн. Жаахан тайвшраад гапзуу солиотой хүн хүүхдээ аваад явж байгаа юм болов уу гэж бодлоо. Тэгээд жаахан санаа зовоод дүүгээ сэрээж “Энд нэг галзуу байрын хүүхэн өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн явж байна. Аягүй бол хүүхдээ хээр хаяад чоно нохойны хоол болгох вий. Хоёулаа яаж ийгээд барьж авъя” гээд эргэлээ. Дүү маань их гайхсан байх. Тэгээд буцаж иртэл юу ч байдаггүй. Хоёулаа гараад чимээ чагналаа таг чиг. Тэгэхээр нь замаа хөөлөө дөө. Нэлээд явтал гэнэт нөгөө хүүхэн чинь хүүхдээ тэврээд зам дээр гараад ирсэн. Тэгсэн үс гэзгээ боочихсон дээлээ бүсэлчихсэн байна аа. Би зогсоод “Та суугаач” гэвэл машины урдуур тойрлоо. Тэгсэн гэрэлд ороод алга болчихлоо, тэгснээ нөгөө талд гарч ирээд зогсчихлоо. Тэгтэл ч дүү маань “Та наадахынхаа царайг хараач ээ” гээд муухай орилсон. Нээрээ нүүр ам нь ёстой жигтэйхэн, гөлийж хөшсөн зэвхий цагаан юм байсан. Яг үхээд татчихсан хүн шиг. Тэгэхээр нь ч дотор зарсхийгээд ум хумгүй хөдөлсөн. Цаашаа явж байхад тэр хүүхэдтэй хүүхэн хоёр гурав ч үзэгдсэн. Эрхтгүй хоёулаа явсан тулдаа л бага айсан. Ганцаараа явж байсан бол ч өнгөрсөн”. Хүүхэд тэвэрсэн эмэгтэй иймэрхүү байдлаар олон хүнтэй таарсан бөгөөд тэдгээрийн нэгний хэлснээр бол жараад оны сүүлчээр тэр хавьд хүүхэд тэвэрч яваад хөлдөж үхсэн бүсгүйн сүнс ийнхүү тэнэж яваа аж.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×