Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сайн харвал хоёр жилийн өмнө үхсэн Болдоо дүрээрээ байлаа

    Гэрлээгийн гадаадад суралцах хугацаа нь дуус Германаас нисэн иртгэл түүний хайртай залуу Эрдэнэбат тосч авчээ. Энэ үед түүний хамт нэг монгол залуу бууэ ирсэн нь өнгөрсөн жил суралцах хугацаа нь дууссан Германд нэг жил ажил хийж байгаад Гэрлээтэй танилцаж түүний буцах болохоор цугтаа нутаг буцаж ирсэн Болдоо гэгч залуу байлаа. Тэгээд тэр гэрлүүгээ машинд суун хотын төв орохоор явах зуур Гэрлээ Эрдэнэбатад хандаж “Энэ  залуу Германд байхад надад их тусалж дэмжиж байсан миний сайн найз” гэж танилцуулжээ. Хэд хоногийн дараа Батаа Гэрлээд хандан “Болдоо гээд байгаа тэр залуу чинь чамд хайртай юм биш биз” гэж хардах маягийн юм ярихад Гэрлээ “За юу гэждээ, Тэр чинь зүгээр л миний найз байхгүй юу” гэв. Тэгэхэд Батаа “Эртээд Баянт Ухаагаас нааш ирэх замд тэр залуу чинь надруу их л муухай хараад байсан шүү. Тэр лав дотроо намайг үзэн ядаж байсан байх. Тэгэхээр тэр чамд зүгээргүй байхаа” гэв. Тэр хоёрын яриа ингэсхийгээд өндөрлөв. Гэвч долоо хоногийн дараа Болдоо Гэрлээрүү утастаж “Би чамд хайртай гэдгийг чи мэдэж байсан шүү дээ. Тэгээд яагаад Монголд найз залуутай гэж хэлээгүй юм бэ. Би Германаас ирсэн учраа худлаа хэлсэн юм. Яг үнэнээ хэлбэл би чамайг дагаж ирсэн.Чи намайг Батааг хараад ямар байдалд орсныг мэдээгүй байх. Надад Монголд хийх ажил байхгүй хоёулаа Германд очиж сайхан амьдаръя. Би чамд хайртай, би чамгүйгээр амьд явж чадахгүй” гэх мэтийн юм ярив. Тэгмэгц Гэрлээ түүнийг огт тоолгүй утсаа тасалчхав. Гэвч Болдоо ахин ярьж “Чи надтай амьдрахгүй бол би амиа хорлохоос ч буцахгүй шүү” гэв. Гэрлээ мөн л эрс няцаагаад утсаа таслав. Гэтэл нэг өдөр Гэрлээд нэгэн захиа иржээ. Задалж үзвэл “Чамайг энэ захиаг авах үед би аль хэдийнээ үхчихсэн байх болно.Тэглээ гээд би чамайг орхихгүй заавал эргэж ирнэ.Тэгээд Батаа та хоёрын сайхан амьдрахыг чинь харна. Болдоогоос чинь” гэсэн байв. Хэд хоногийн дараа Болдоогийн цогцсыг нэг орхигдсон байшингаас /өөрийгөө боогоод алчихсан байхыг/ олсон сураг сонссон аж. Энэ явдлаас хойш хоёр жил өнгөрөхөд Батаа Гэрлээ хоёр хүүхэдтэй болж Болдоо гэдэг хүнийг ор тас мартаад байв. Тэр хоёрын хүү ч хэлд орж өхөөрдөм хөөрхөн болов.Гэтэл нэг өдөр Гэрлээг гал тогооныхоо өрөөнд хоолоо хийгээд зогсож байтал хүү нь нөгөө өрөөндөө ганцаараа ярьж гарав. Тэгснээ бүр ход ход хийтэл инээж эхэлжээ. Гэрлээ эхэндээ зурагт үзээд байна гэж бодсон ч түүнд нэг л эвгүй санагдаад явчхав.Тэгээд сандраад хүүгийнхээ байсан өрөөнд ортол хүү нь цонхны хажууд зогсож байв. Цонхыг хэн онгойлгосныг бүү мэд онгорхой байв. Цонхоо хааж байтал хүү нь түүнд нэг юм өгөв. Түүнийг аваад хартал аль хоёр жилийн өмнө ураад шатаачихсан Болдоогийн нөгөө захиа дүрээрээ байж байв. Гэтэл хүү нь “Энийг ээждээ өгөөрэй гээд Болдоо ах өгсөн юм” гэж хэлэхэд Гэрлээгийн дотор пал хийгээд яах учраа олохоо болж айдас төрөв. Гэтэл хаалганы нь хонх дуугарч Батаа ажлаасаа ирэв. Хоолоо идэж байх зуураа Гэрлээ саяын болсон зүйлийн талаар ярилаа.Түүний яриаг Батаа нэлээд сонсож байснаа “За тийм юм гэж  юу байх вэ. Цонх салхинд онгойчхоо биз. Бас хүүхэд өдий насан дээрээ элдэв дэмий юм ярихыг алийг тэр гэхэв” гээд нэг их ойшоосонгүй.Тэр шөнө Гэрлээгийн нойр ер хүрсэнгүй. Хэн нэгэн түүнийг хаанаас ч юм цоо ширтээд байх шиг санагдаад унтаж чадсангүй. Ийм байдлаар арай гэж өглөө болгож хоёулаа ажилдаа явж хүүгээ дээд давхарын эмээ дээр орхиод явлаа. Гэрлээ үргэлж нэг юм дагаад байх шиг санагдаад зөрж өнгөрсөн хүн бүрийн нүд яг л Болдоогийнх шиг харагдаад байв. Арай гэж ажлын цаг дуусч хүүгээ авахаар Должингуайхруу оров. Гэтэл Должингуай “Танай хүү чинь өдөржин ганцаараа яриад инээгээд байлаа. Хэнтэй яриад байгаа юм бэ гэхээр Болдоо ах гэх юм. Болдоо гэж хэн юм бэ” гэв. Тэднийхээс хүүгээ аваад гарч байхад Гэрлээд үнэхээр аймшигтай санагдаж байлаа. Гэрлээ хүүтэйгээ гэртээ ортол Батаа хоолоо хийчихсэн хүлээж байв. Тэгээд гурвуулаа хоолоо идчихээд унтацгаав. Гэтэл шөнө дунд гаднах хаалганы түгжээ нь тор хийж дуугарав. Гэрлээ өндийгөөд хартал анзаарагдах юм байсангүй. Батаа юу ч мэдсэн шинжгүй хурхиран унтаж байв. Гэтэл хүү нь уйлах чимээ нөгөө өрөөнөөс сонсогдов. Гэрлээ босч сэмээрхэн явсаар хүүгийнхээ унтаж байсан өрөөны хаалгыг гаднаас нь сэмээрхэн чагнавал яах аргагүй нэг эрэгтэй хүн хүүтэй нь яриад байв. Гэрлээ зориг гаргаж хаалгыг нь онгойлготол хүүгийнх нь орны хажууд нэг хүн зогсож байснаа түүнийг хараад зогтусав. Сайн харвал хоёр жилийн өмнө үхчихсэн Болдоо дүрээрээ байсанд Гэрлээгийн хамаг бие нь царцах шиг болжээ. Гэтэл нөгөөх нь түүнрүү дөхөж ирээд нэг л эвгүй хахирган дуугаар ” Би чамайг их саналаа шүү” гэж хэллээ. Энэ үед гадаа аянга цахилгаантай бороо орж байсан бөгөөд цахилгаан цахилах гялбаснаар тэр хүний нүүрний хэсэг гэрэлтэв. Гэрлээ байдаг чадлаараа хашгартал Болдоо салхи шиг цонхоор гараад явчхав. Гэрлээ болсон явдлыг Батаад хэлтэл тэр арай хийн итгэжээ. Ингээд маргааш нь хийд дээр очоод ном уншууллаа. Тэр шөнө янз бүрийн юм болсонгүй. Хоёулаа хүүгээ аваад гурвуулаа хонов. Номын хүч нөлөөлснийхүү бүү мэд долоо хоног амар тайван байв. Гэтэл нэг өдөр Гэрлээг ажлаасаа тараад Должингуайхруу орж хүүгээ авах гэтэл Должингуай их л сандарсан байдалтай “Танай хүү чинь байж байснаа гэнэт гараад гүйчихсэн. Би гүйцэхгүй болохоор барьж чадсангүй. Хойноос нь хартал гэрлүүгээ орчих шиг болсон. Танайхруу яваад орох гэтэл дотроосоо түгжээстэй байсан” гэв. Гэрлээ Батааг ажилаас нь дуудаж хаалгаа онгойлгох гэтэл гацчихаад онгойхгүй байлаа. Тэр хоёр гайхан хаалгатайгаа ноцолдож байтал. Дотор нь бөөн дуу шуу болж аяга таваг хагарах, юм ийш тийш нь шидлэх чимээ гарч эхлэв. Тэр хоёр сандран арайхийн хаалгаа онгойлгон ортол хамаг хөшгийг нь хаачихсан хав харанхуй байлаа. Харанхуй өрөөны буланд хүүгийнх нь уйлах чимээ гартал тар зүг харвал нэг хүн суугаад ямар нэгэн юм уншаад байлаа. Батаа гэрэл асаах гэж унтраалгад хүртэл тог цохижээ. Яг энэ үед Болдоо босч ирээд Гэрлээд “Би чамтай амьд байхдаа амьдарч чадаагүй учир. Чамд дараахын амьдрал байгаа гэдгийг сануулахаар ирсэн юм. Чи намайг мартах учиргүй” гэв. Үүнийг сонсоод Гэрлээ маш их айж ухаан алдан унажээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×