Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Нутагтаа хоргодсон Болормаа бүсгүйн сүнс хэд хэдэн хүний аминд хүрчээ

    Олны хөл үл татрах газрын нэг нь “Цагаан хөтөл”. Нийслэл хотоос баруун аймгуудыг зорьсон төмөр хөлөгтэй хүм уүс бүгд л ‘Цагаан хөтөл” өөр давдаг. Харин энэ даваа чөтгөртэй болоод багагүй хугацаа өнгөрсөн байна. Өвөлдөө цас их унадаг болохоор ойр хавьд нь айл өвөлжинө гэж байдагтүй. Харин зун намрын цагт хүн амьтнаар дүүрдэг нэн үзэсгэлэнтэй байгальтай газар юм.

    Ерээд он гарах гэж байхад Увс аймгаас шилжиж ирсэн Готов гэдэг айл “Цагаан хөлөт” ийн урд аманд өвөлжөө барин нутаглах болсон байна. Замд ойрхон болохоор эднийхэн хот орох унаагаар гачигдана гэж байхгүй. Унаанд сууна гэдэг тамхи татахаас ч амархан.

    Тэр нэгэн өдөр Готовын хоёр дахь охин Болормаа нь хот орж ирэх ажилтай болжээ. Готов том хүүгээ хот руу явуулах гэсэн боловч Болормаа булаацалдаж байгаад явах болсон байна. Аав ээжээсээ захиасыг нь авсан Болормаа. дүү нараасаа юу захих вэ гэж хүн болгоноос захиасыг нь аваад зам орж машинд гар өргөн суусан байна.

    Оройдоо л эргэх санаатай явсан Болормаа хотод орж ирээд хоёр хоножээ. Энэ хоорондоо кино үзэж, хотын том том дэлгүүрүүдээр явж байгаад бу цахдаа 22 ын товчоо руу алхаж очиж, замын машинд суусан байна. Хот олон орж үзээгүй Болормааг ирэхгүй удсанд аав ээжийнх нь санаа маш зовж байсан аж.

    Тэр хар өдөр Готов гуай хонио хариулан засмал замын ойрол цоо явсан нь охиноо л тосох гэж байсан ухаантай юмсанж. Готов гуай хониныхоо захад алсыг дурандан сууж байтал, хот талаасаа хэд хэдэн машин гараад ирж. Яагаад ч юм бэ охин нь ирж байгаа юм шиг санагдсан тул машин бүрийг сайтар харж суужээ.

    Тэгтэл нэлээд овор бүхий ачаатай машины ард явж байсан 3ил 130 машин тоос манаруулан замын хажуу руу унасан байна. Готов ч сүйд боллоо гэж өөрөө өөртөө хэлээд мориндоо мордон давхиж очвол амьд ,хүн байгаа шинжгүй. Морио тушиж орхиод

    дөхөж очвол машины кабины нармийтал наалдсан хэсгийн завсраас охиных нь цээжин бие цусанд холилдсон байхыгхарсан Готов гуай ухаан алдсан байна.

    Замаар яваа машин болгон тус дэм болцгоож. Болормаагийн ажил явдал ч болдгоороо л болоод өнгөрчээ. Түунээс хойш энэ бидний нутаглах газар биш юм гээд Готовынх Батсүмбэрийн тийш нутаг сэлгэсэн байна. Хот орж, цас шиг цагаан цув худалдаж авсан Болормаа яг л тэр хувцастайгаа шөнө болмогц “Цагаан хөтөл” ийн зам хөндлөн гарч үзэгдэх болсон байна.

    Болормаагийн машинтай онхолдож нас барсан тэр газар дөрөв таван машин онхолдож нэлээд хэдэн хүн амь насаа алдсан аж. Готовынд хааяа очиж, битүүхэн Болормаад санаархаж явсан Энхбаяр гэдэг тракторын жолооч, Баянцогт сумаас өвс ачин биокомбинат руу явж байжээ. Энхбаярыг “Цагаан хөтөл” даваад уруудах гэж явтал урт цагаан хувцастай Болормаа зам хөндлөн гарч яваа харагдсан байна.Мэл гайхаж, цэл хөхөрсөн Энхбаяр тракторынхаа гэрлийг унтраагаад харвал юу ч харагдаагүй байна. Хүнд ярьвал худалч болно гээд амаа хамхиад л өнгөрсөн гэнэ.

    Ахиад өвс ачихаар явахдаа Энхбаяр хань болгон хөршийнхөө залууг дагуулж явжээ. Баянцогтын “хонгор” оос өвс ачсан Энхбаяр орой 23 цагийн үед “Цагаан хөтөл” ийн даваан дээр гарч иржээ. Тэгээд уруудаж явтал гэв гэнэт зам хөндлөн Болормаа цагаан хувцастайгаа гараад иржээ. Дайрчихна гэж айсан Энхбаяр огцом жолоогоо мушгиснаас засмал замын хажуу руу ороод онхолдон амь насаа алджээ. Түүнтэй явсан залуу ч гэсэн мэдээж үхсэн бөгөөд Болормааг чөтгөр гэж мэдэлгүй онхолдохоосоо өмнөхөн “Замаа хар яваач ээ. аминаасаа уйдсан юм уу” гэхчлэн тракторын цонхоор хашгичиж амжсан байна.

    Осолд оролгүй амьд үлдсэндээ баярласан зарим хүмүүс гэр рүүгээ дөхөж явахдаа Болормаа бүсгүйн чөтгөр болсон дүртэй тааралдаагүйдээ баярлаж явдаг аж. Холоос ирж, хотын ойролцоо сүнс нь хоргодсон Болормаа харуй бүрий болохоор л зам хөндлөн гарч яваа харагддаг болсоор олон жилийг үджээ. Болормааг харж сандарсан жолооч нар ихэвчлэн аваар осол гаргаж амь насаа алдсаар л…

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×