Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Налайхын наана байдаг цагаан хаалга гүйдэлтэй

    Налайх хотын цаахна ямар учиртай нь мэдэгдэхгүй нэгэн цагаан хаалга байдаг. Хэдийгээр тэр хаалга хүний анхаарал татах онц гойд зүйлгүй ч орой үдшийн цагаар тэр хавьд чөтгөрийн гүйдэлтэй болдог гэж олон хүн ярьдаг юм. Ингээд тэр хаалганы ойр орчимд хий юмтай таарсан гэх хүмүүсийн яриаг сонирхуулъя.

     

    19 настай Батцэцэг.

    2000 оны өвөл манай эгч төрөөд би эгчийгээ эргэхээр төрөх рүү явсан юм. Манайх цагаан хаалгатай их ойрхон 2 р хороонд байдаг л даа. Тэр өдөр аймаар цас шуураад эрт харанхуй болчихсон байсан. Би эгчийг эргэчихээд харих гээд шуурганд явж байсан чинь миний өмнөөс үс гэзэг нь салхинд сэгсэлзсэн нэг тийм сонин цагаан ч юм шиг, саарал ч юм шиг нэлмэгэр хувцастай эмэгтэй хүн гэнэт гараад ирсэн. Би цочсондоо аймаар орилоод тортой юмаа шидчихсэн чинь алга болчихсон. Тэгэнгүүт би гайхаад ийш тийшээ харсан боловч дахин харагдаагүй. Гэртээ хариад энэ тухай халсэн чинь харанхуйд цасан хуй байсан биз гэж намайг тайвшруулаад өнгөрсөн. Дараа нь бодоод байсан чинь тэр юм гарч ирдэг үед яг цагаан хаалганы харалдаа явж байсан юм билээ. Яах аргагүй тийм сонин хүн надтай таарсан.

     

    К. Нурбулат.

    Манайх хуучин Оросын цэргийн локаторын анги байсан газар байдаг юм. Локатораас Налайх ороход бас хөөрхөн зайтай зэлүүд . Зуны нэг шөнө би жаахан халамцуу гэрлүүгээ харьж явлаа. Ойр хавьд ямар ч хүн амьтан байхгүй. Тэгтэл ард хөлийн чмээ гарах шиг болдог юм байна. Бүр хүнд ултай бакал болов уу гэмээр гуталтай хөлийн чимээ гарсан. Би хэн юм бол гээд эргээд харсан хүн байдаггүй. Би өөрөө пүүзтэй явсан болохоор гайхаад, хүн ирж яваа бол цуг явъя гээд тамхи асаагаад жаахан зогсож хүлээлээ. Хүн байдаггүйээ. Тэгсэн чинь гэнэт миний урд талд бор хөвөнтэй курткатай намхан эрэгтэй хүн явж байх нь тэр. Би “Хүүе хэн бэ” гэсэн чинь нөгөөдөх чинь зогсчихсон. Очоод мөрнөөс нь татасан чинь алга болчихсон. Ёстой үхтлээ айсан. Манай налайхынхан цагаан хаалга тэрнээс урагшаа локатор хүртэл зурвас газрыг чөтгөртэй гэдэг үнэн юм билээ. Би хэдэн хоньтой хүн байгаа юм. Жилийн дөрвөн улиралд нөгөө хэдэн малаа дагаад Налайхыг тойрч байдаг хүн. Тэгсэн чинь нэг удаа надтай ёстой тэр хий үзэгдэл чинь таарсан. Би оройхон хирд хонио туугаад цагаан хаалганы хавьд явж байтал нэг овгор шорооны араас нэг хүн өндийгөөд босоод ирсэн. Гэхдээ хүн гэхэд хэцүү. Нэг л сонин амьтан байсан. Урьд нь тэр хавьд ийм тийм гэж сонссон болохоор жихүүцээд л явчихсан. Тэгээд яаран сандаран хэдэн хонио хуйлруулаад л элдчихсэн. Нөгөөх амьтан надтай зэгэцэж ирэх шиг болсноо алга болчихсон. Бодвол би тэр хий үзэгдэлийнх нь тойргоос гарчихсан байх.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...