Jump to content
Хориотой Сайт
  • БҮРТГҮҮЛЭХ

Манай сайтад бүртгүүлсэнээр дан ганц мэдээ үзэх бус Форумд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж хувийн зурвас ашиглахаас гадна сайтын гишүүдтэй танилцаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Нэвтрэх - otherwise Бүртгүүлэх Бидний дэмждэг танд баярлалаа!

Форум гэж юу вэ?
Форум нь бусадтай өөрийн үзэл бодол, мэдээллээ хуваалцах нэгэн шинэ орон зай бөгөөд.
өөрсдийн сонирхдог зүйлсийнхээ талаар ярилцах бүрэн боломжтой.
Хориотой Discord сервер
Discord ашигладаг Хориотой сайтын гишүүд нэгэн дор цугларч чатлаж, хамт дуу сонсож
Сайтад нэмэгдсэн шинэ мэдээллийн тухай ярилцах боломжтой.
Санал хүсэлт
Сайтад нэмүүлэх мэдээлэл болон бусад сайттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Та бүхний санал хүсэлт болон хамтран ажиллах хүсэлтийг бид таатай хүлээн авах болно.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Миний мөрөөдлийн бүсгүй

    Sign in to follow this  

    Энэ болсон явдлаа би аймшиг дүүрэн бичиж байна. Миний найз бүсгүй гал тогоонд хоолоо хийж байгаа. Энэнээс л би айж байна…

     

    Би одоо 19 настай, оюутан хүн, онц сурдаг. Эмэгтэйчүүдтэй холбоотой ямар ч асуудал надад байхгүй, учир нь би тийм царайлаг биш, нэг ч эмэгтэй хүн над руу удаан ширтэж байгаагүй. Насаараа ганц бие явна гэж би айсан, гэхдээ би буруу бодсон байсан юм.
    Сая хавар би бага дүүдээ төрсөн өдрийн бэлэг авах гэж дэлгүүр орсон. Тоглоомын тасагт очоод тоглоомнуудыг хараад зогсож байтал миний хажууд миний мөрөөдлийн үзэсгэлэнт бүсгүй зогсож байв. Би түүнийхээ үзэсгэлэнг гайхан ширтэн зогсоход тэр над руу хараад инээмсэглэлээ.
    Бурхан минь тэр инээмсэглэсэн, над руу хараад шүү дээ! Гайхалтай. Би дотроо ингэж бодоод тэнэг юм шиг түүн рүү ширтээд л байсан. Гэхдээ би тэнэг яагаад гэвэл түүн рүү очиж танилцахаас ичээд нөгөө тийшээгээ харлаа. Тэгээд бэлгээ сонгож байтал тэр бүсгүй над руу дөхөн ирээд
    Уучлаарай, өөртэй чинь танилцаж болох уу? гэлээ. Энэ үед толгойд минь маш олон бодол эргэлдэн би баярлалаа.
    Бүх юм маш хурдан, масло аар гулгаж байгаа юм шиг л байлаа. Түүнтэй олон кино үзэж, гадуур их зугаалж, бие биенийхээ амьдралын нэгэн хэсэг болцгоосон. Би үнэхээр баяртай байсаан. Миний найзууд намайг тийм найз бүсгүйтэй болсон гэхэд итгэхгүй байсан шүү. Би ч гэсэн өөртөө итгээгүй.
    Танилцанаас нэг сар орчмын дараагаар Ксюша бид 2 нэг хуучин байранд өрөө хөлслөн амьдрахаар болсон. Бүх юм гайхалтай санагдаж байсан ч, би аз жаргалаасаа бага зэрэг хөндийрөн бодит ертөнцөө эргэн ирлээ. Тэгээд Ксюшагийн талаар сонин сонин юм анзаарагдаж эхэлсэн. Нэгт түүнд найз нөхөд байгаагүй, хүмүүстэй харьцаж чаддаггүй. Хоёрт тэр өөрийнхөө талаар юу ч ярьдаггүй, хэлсэн юм нь тэр өнчин бас нэг дэлгүүрт ажилладаг гэсэн. Гэхдээ тийм дэлгүүр байдаг гэж би сонсож ч байгаагүй. Сонин санагдаж байсан ч хамгийн гол нь би түүнд хайртай тэр ч надад хайртай байсан юм – ингэж бодоод л нээх тоодоггүй байлаа.
    Удах тусам бүх зүйлс сонирхолтой болсоор байлаа. Ксюша өдөр өдрөөр сайжирч байгааг би анзаарав. Онигоо яриад л… тоглоод л. Нэг орой Ксюша тольны урд зогсож байлаа. Түүнийгээ тэвэрмээр санагдаад л очиход тольны тусгалд миний хайрт бүсгүй бус аймшигт эмгэн зогсож байв. Би айн цочтол Ксюша гайхаад яасан гэхэд би дахиад толь руу хартал зүгээр байлаа тэгээд би зүгээрээ, ядраад байна гэж хариулсан. Ингээд л бүх юм эхэлсэн юм даа. Орой унтах болоход би унтаж чадахгүй байлаа. Шөнийн 3 цаг , хажууд Ксюша хэвтэж байгаа гэж бодохоор л айгаад байсан. Түүнийг сонсоход унтаад удаж байгаа бололтой. Би унтахыг хичээгээд зүүрмэглэж байтал Ксюша орноосоо бослоо. Ариун цэврийн өрөө орох гэсэн юм байлгүй дээ гээд би тоосонгүй. 3 минут өнгөрлөө ариун цэврийн өрөөний хаалга нээгдэж байгаа дуулдсангүй. Нүдээ нээтэл Ксюша газар хэвтчихсэн толгойгоо аймар эвгүй хөдөлгөөд байлаа. Би маш их айж нүдээ тас аниад 3 минутын дараа Ксюша буцаж орондоо ороод унтчихсан. Тэгээд өглөө нь би сургууль руугаа явсан.
    Хичээл дээрээ төвлөрч чадахгүй энэ сар ер нь яг юу боллоо гэж бодлоо. Бодоод байхад хүмүүс Ксюша руу нэг л эв хавгүй хардаг байсан юм байна. Нэг удаа гудамжаар явж байхад нэгэн цыган хүрч ирээд та 2ыг үзээд өгөх үү гэхэд Ксюша шууд айн татгалзаж Цыганд бид 2 яарч байнаа гэж хариулсан. Үнэндээ яараагүй байсан шүү дээ. Тэр цыган Ксюшаруу нэг л сонин хараад байсан. Ийм юм бодож байгаад би унтчихаж. Тэгээд гэртээ иртэл Ксюша алгаа, ажилдаа явсан юм байлгүй. Мэдэх ч хүн байхгүй. Би орондоо шууд ороод унтчихсан.
    Сэртэл, миний толгой аймар өвдөж байнаа. Одоо бүр л сонин сонин юм бодогдоод уналаа. Өчигдөр болсон явдлууд хар дарсан зүүд ч юм шиг. Тэгээд өөртөө тэр харсан эмгэн маань зүгээр л хий юм байжээ гэж хүчээр итгүүлэх гэж хичээнэ..

    Оросын блогоос орчуулав. (Жоанна)

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...