Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Зөөдөг агуй буюу шатар нүүдэг хад

    Sign in to follow this  

    Дундговь аймгийн Адаацаг сумын хойд хэсэгт “Агуйт” гэж үзэсгэлэнтэй газар байх. Нөмөр нөөлөгт нь буусан айлуудын тооноор хад харагдаж аргаль, янгир дүүлэн байх нь нэн үзэсгэлэнтэй. Үүгээр явсан зочид гийчид тэрхүү үзэсгэлэнт газар аль болохоор саатахыг хичээдэг. Гэвч энд саатсан бүхэн “зөөдөг агуй”, “шатар нүүдэг” хадны тухай сонсоод ихэд гайхдаг юм. Хорьдугаар зууны эхээр ах дүү хоёр лам Адаацаг сумын Ар Урт багийн нутагт уул хаданд амьдардаг байж. Том ах нь гаансны бохинд их дуртай байсан гэдэг. Харин бага дүү нь шатарт их хорхойтой байсныг нутгийн хөгшид хуучилдаг байсан юм. Нэг удаа нутгийн хөгшин Х.Гочоо гуай хоёр ламын нэгний сүнс агуйд, нөгөөгийнх нь хадан хавцалд хоргодсон тухай хууч хөөрсөн юм. Мэргэн ламын агуйд хоргодсон сүнс өөрийнхөө агуйд амьтай гэснийг орогнуулах их дургүй аж. Хүн хоновол зөөгөөд 20 иод км газар аваачаад хаячихдаг гэсэн барин тавин яриа олонтаа дэгдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Тэр үед гучаад настай байсан, өдгөө ная нэлээд гарсан “Нударга” Дашдорж, “Балий” Жамба гэдэг хүмүүс зөөдөг агуйн үнэн худлыг үзэхээр тохирч, хоёр заводоор орж чамгүй нэрмэл хүртэн овоо зориг зүрх ороод орой нар жаргахын алдад “Агуйт” д хүрч очсон байна. Найман ханатай гэрийн дайтай агуйн гадаа ирээд Дашдорж,     Жамба     хоёр    морио чөдөрлөчихөөд агуйд орон амарцгаажээ. Дашдорж нь ормогцоо л унтаж орхиж. Жамба нь сайн согтож гавиагүй байсан болохоор агуйд хонохоос зүрхшээн Дашдоржийгоо орхиод мориндоо мордон гэрийн зүг шогшсон байна. Тэгээд маргааш өглөө нь хамт явсан нөхрөө орхиж явсандаа гэмшиж Жамба эрт босон “Агуйт” д хүрч ирвэл Дашдорж нь ч байсангүй, морь нь ч байсангүй. Айгаад харьж дээ гэж бодсон Жамба элдэв юм бодолгүй гэртээ буцаж ирсэн байна. Харин сүрхий шартсан Дашдорж нойрноосоо сэрвэл “Агуйт” д биш, Даацын хоолой гэдэг “Агуйт” аас хориод км зайтай байдаг хөндийд хэвтэж байсан байна. Хүн зөөдөг тухай яриаг биеэр үзсэн Дашдорж гуай яаж харьдаг юм билээ гэж бодон босч эргэн тойрноо харвал холгүй газар морь нь чөдөртэйгээ ялаархаж зогсчээ. Дашдорж гуайгаас хойш одоо болтол “Агуйт” д хонож үзэх зоригтон гараагүй л байна. Бага ламынх нь сүнс хоргодсон хаданд нэг хүн шатар тоглож хоноод амьд гарсан, бас нэг хүн шатар тоглоод нас барсан тухай өгүүлье. Монголд ардын хувьсгал ялаад байсан үед Жадамбаа гэдэг хижээл эр Өнжүүл суманд амьдарч байжээ. Жадамбаа зун намрын дэлгэр цагаар айлаас айл дамжин шатар тоглож явдаг байсан байна. “Агуйт” ын бэл дэх   хадан хавцалд үүр шөнийн заагаар очиж шатар тоглож хожвол мундаг шатарчин болдог гэж сонссон Жадамбаа тоглохоор шийджээ. Ганц бие тэнэмэл эр үхсэн ч бусдад гай болох биш гэж бодоо биз. Үүр шөнийн заагаар хадан хавцалд шатар өрөөд сууж байхад нь тал биетэй хүн гэнэт гарч ирж тоглодог. Хожвол эсэн мэнд буцдаг, хожигдвол тэр дороо үхдэг гэж сонссон Жадамбаа хэд хоног гайгүй сайн бэлтгэл хийж байгаад очсон байна. Шатраа өрөөд сууж байтал гэв гэнэт тал биетэй зэвхий цагаан царайтай хүн гараад ирж. Тэр ганц ч үг дуугарсангүй. Хараар наадсан Жадамбаа нөгөө чөтгөрийг нар мандахаас арай өмнө хожжээ. Энэнээс хойш Өнжүүл байтугай хол ойрын хүмүүстэй шатар тоглоход гайгүй тоглодог бүхэн өөрт нь илт жулдаад байгааг мэдэрсэн Жадамбаа аймгаас аймаг хэсэн, бүр хүрээ хүртэл орж шатар сайн тоглодог хүмүүсийг сураглан, мөрийтэй тоглож, хэтэвчээ зузаалсан ч бүгд л жулдсан хэвээр байсан байна. Ингээд хүмүүсийн зөвлөснөөр хилийн дээс алхахаар шийдэн урагшаа яваад сураг алдарсан гэнэ. Хожим нь урд баригдан цаазлагдсан сураг бүдэг бадаг гарсан гэдэг. 50 иад оны дундуур Баянбараатын Жигмэддорж гэдэг шатар тоглох хорхойтой эр тэрхүү шатар тоглодог хадны тухай сонсоод очиж тоглох бөөн хүслэн болоод буй тухайгаа хүмүүст ярьж явдаг болж. Зарим нь хориглоно. Зарим нь үзээд алд гэдэг байж. Хүний ах дүүс болсон юм хойно Жигмэддорж гуайн ах дүүс, хамаатан садангууд нь болохоор хорьдог байжээ. Гэвч түүний хүсэл сонирхол нь дийлж Жигмэддорж Адаацаг сумыг зорьжээ. Хань болоод явчих хүн олдоогүй байна. Тэгэхээр нь нутгийнхаа нэг залуугийн гарыг хүндрүүлэн дагуулж очжээ. Тэгээд үдшээр очоод шатраа өрөөд суучихаж. Тал хүн гарч ирсэнгүй. Худал юм байна гэж бодсон Жигмэддорж нөгөө залуугаа явуулчихаад маргааш нь буцах болжээ. Гэрээдээ харих гэж явсан Жигмэддорж замдаа нутгийн хонь хариулж явсан хөгшинтэй таарч хаа хүрээд явж байгаагаа ярьсан юм байх. Гэтэл цаад хүн нь хүнтэй очиж болдоггүй, ганцаараа очдог юм гэнэ лээ гэхэд Жигмэддорж гэр лүүгээ явахаа болиод буцаж агуйд очсон байна. Жигмэддоржтой танилцсан нөгөө хөгшин түүнийг хад руу явсныг мэдээд маргааш нь очиж шагайж үзвэл Жигмэддорж хад түшээд унтаж байх юм гэнэ. Хэнтэй шатар нүүснийг бүү мэд. Шатрынх нь хөлөг дээр цагааны талаас бод гурав, зургаан хүү байж. Жигмэддоржийн талын хараас нэг ноён, нэг тэмээ, морь, гурван хүү байх юм гэнэ. Хөгшин түүнийг сэрээх санаатай гараас нь таттал хөөрхий эр бурхан болчихсон байжээ. Айж сандарсан эр гэртээ очиж болсон явдлыг хэлчихээд Баянбараат орж гэр орныхонд нь дуулгасан байна. Дэлхий даяар шатрын спорт хөгжсөн энэ үед зүрх зоригтой эр үзээд алдахад болмоор ийм нэг өвөрмөц сонин хад Адаацаг сумын нутагт байна.

     

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...