Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Загасчин Ганхуяг сэлэнгэ мөрний тохойд хий үзэгдэлтэй тулгарчээ

    Sign in to follow this  

    Ганхуяг чөлөөт цагаараа загасчлах дуртай.тэрбээр эхэн үедээ туул хэрлэн хараа голын уснаас загас барьдаг байсан бол сүүлдээ хар ус,тэрхийн цагаан нуур хүртэл явах болжээ.ганхуяг яг л архинд дуртай хүн шиг өглөө эртлэн болсч долоо найм хоног голын эрэг дээр өнжинө.

    Түүнд загас бариад худалдаж мөнгө олох сонирхол тийм их байсангүй.харин метр гаруй урттай томоохон тулын хойноос бол хэдэн цаг,хэдэн өдөр ч хөөцөлдөнө.ер нь олон жил загасчлаад ирэхээр хаана хэдий хэр том ан байгааг туршлагаараа мэддэг аж.Хавар сөрж намар уруудах загасыг ганхуяг сайн эддэг болсоор уджээ.Тэрбээр сэлэнгийн бүдүүн тохой гэдэг газар загасчлах гэж жил болгон очно.Тэрхүү тохойд жижиг загас бараг байхгүй бөгөөд тохойрох гүн ногоон тогтмол усанд цурхай,тул,хилэм гээд манай гол мөрөнд орших хамгын том загаснууд байдаг ажээ.Бусад загасчид энэхүү тохойд том загас цуглардагийг мэддэг хэрнээ урьд нь нэг дуучин залуу туланд чирэгдээд усанд живж нас барсныг дуулаад нэг их ирдэггүй аж.Нэг жил ганхуяг сурсан зангаараа нөгөө газраа ирж нам гүм голын эрэг дээр бяцхан түүдэг асаагаад,олон янзын дэгээндээ өт,загас,хулгана,царцаа өлгөөд шидэж байв.Нэг удаа голдоо ган утастай радионы хар утсанд машиний суудлийн пүршээр хийсэн дэгээ зүүж,түүндээ томоос том чапак загас хийгээд ус руу хаячихав.Түүнийгээ бургаснаас уячихаад бусад дэгээнүүдээ эргэж явтал ус пүл пал хийх чимээ гарчээ.Ганхуягийг эргэж гүйн иртэл радионийх нь хар утас чивчрэн чангарч уясан бургас нь нахилзан савчиж байлаа.тэрбээр утаснаас хүчтэй угзартал усан дээр зогсож байгаа хүн шиг том хар тул үсрэн ил гарснаа цааш зүтгэв.Ганхуяг хамаг тэнхээгээрэ дахин угзартал нөгөө тул дахин их долгион үүсгэн ус руу яаран зүтгэхдээ радионийх нь хар утсийг тас татаад явчихлаа.Ганхуягийг гарыг тэхүү том тул угзрахдаа юу ч үгүй эсгээд хаячихсан байв.Мань загасчин гараа усанд угаатал дахин долгион үүсч голын нөгөө эргээс нэлээд том загас цусны үнэрээр ирж байгаа нь мэдэгдлээ.Тохойны загас тал тал тийшээ ус зүсэн бутрах нь хүртэл ажиглагдав.Ганхуяг анх удаа айх гайхах зэрэгцэж матар шиг том тул өөрөөс нь хэдхэн милийн зайд усан дороос цустай усыг ховдоглон залгиж буй мэт сэтгэгдэл төрөв.Үнэхээр ч тэр том тул тогтмол устай тохойн загасыг үргээн ангуучилж буй нь мэдэгдэж байлаа.Тэр тулны хоолойд том дэгээ,төө гаруй цагаан загас хоёр торохгүй байгаа бололтой.ганхуяг шууд л дэгээгээ хураагаад хот руугаа буцсан байна.Тэгээд гэртээ ирээд маш сайн төмрөөр дэгээ хийж,тасрахгүй тросон төмрөөр утас хийлээ.Тэгээд шөнө унтахаар хэвттэл гэр нь усанд автаж аврага том тул сэрвээгээ гарган гарч ирнэ.Түүний амнаас дуучин залуугийнх бололтой үстэй толгой цухуйх ажээ.Тэрхүү загас амаа чинээнд нь тултал ангайхад ганхуйя юунд ч торолгүй гулган орлоо.Хачин их нялцгай хоолойгоор гулган уруудсаар үй олон загасний өмхийрсөн ясан дээр унасан байна.Тэгтэл ходоодний зүүн булангаас нус цэр шиг нялцгай зүйлд нэлдээ будагдсан дуучин залуу босж ирж “Би чамайг нааша битгий яв гэж хэлсэн биз дээ.Энэ тохой бол минийх” гэж хэлэнгүүтээ загасний хавирганий сэлэм шиг ясаар түүнийг цавчиж орхив.Ганхуяг муухай орилон зүтгэтэл орноосоо давхийн унаж аймшигтай зүүднээс сэрсэн ажээ.Өглөө болтол дуучин залуугийн хэлсэн үг чихэнд нь дүнгэнэн сонсогдсоор л байлаа.Тэрбээр өглөө эртлэн босч загасныхаа хэрэгслийг аваад Сэлэнгэ мөрнийг зорьжээ.Тэгээд нөгөө газраа ирж ганцхан том дэгээндээ өгөөш өгөөд хэвтэв.Зүүрмэглэхээр том загасны гэдсэнд орж абйна гэж хар дарж зүүдлээд байлаа.Шөнгө болоход нөгөө том өгөөшийг нь ямар ч загас хөдөлгөсөнгүй.Гэтэл үүр шөнийн Завсар ганхуягийн ард ямар нэг амьтан хөдлөх шиг болсн байна.Тэрбэээр давхийн эргэн хартал нимгэн хөх цувтай залуу зогсож байлаа.Ганхуйягийг гайхан харж буйг мэдсэн бололтой залуу “уучлаарай ах аа.Загасчилж яваад тамхиа дуусчихлаа”гэж мая хрэлд орж байгаа хүүхэд шиг хазгай муруй хэлэв.Тэр хоёр тамхи татан сууцгааж байтал нөгөө залуу”Энэ тохойн эзэн нь харгис хатуу сэтгэлтэй тул байдаг юм.Тэр жижиг загас идээд зогсохгүй хүний маханд амтшиж байгаа бололтой.би хүртэл түүний оройн хоол нь болсон”гээд инээмсэглэв.ганхуяг тэр залууг ажиглавал олон жил шоронд суусан ч юмуу,эсвэл булшнаас дөнгөж гарж ирчсэн гэж хэлж болмоор цонхигор цагаан царайтай нэгэн байлаа.Удалгүй том дэгээг нөгөө загас үмхсэн бололтой бургас нахилзаж эхлэв.Ганхуяг гүйн очиж утаснаасаа хүчтэй таттал ямар нэгэн амьтан мурилзан хөдөлсөн байна.Загасчин эр улам татсаар эрэг рүү чирэхэд усний долгион намсаж нөгөө загас дээш үсэрсэн бөгөөд нөгөө хөх цувтай залуу асар том дэгээ завьжиндаа зуучихсан мэт харагдлаа.Ганхуяг түүнийг харуутаа хүчтэй цахилгаанд цохиулсан мэт алмайрахад гарт нь байсан утас өөрийг нь хөтөлсөөр ус руу оруулав.Хачин хүйтэн ус хамаг биеийг нь эзэмдэхэд сая л сэхээ авч хүчтэй тийрээд эрэг рүү зүтгэлээ.Тэгтэл загасан биетэй өнөөх залуу дороос нь гэнэт гарч ирээд ганхуягийн хөлнөөс зуураад усны гүн рүү татлаа.Түүний амьсгаа давчдан ам хамраар нь хүйтэн ус орж ирэв.тэрбээр сүүлчийн хүчээ шавхаж нөгөө залуугийг толгой руу өшиглөхөд тэрбээр хөлийг нь тавьсан байна.Нэг л мэдхэд ганхуягийн амнаас цустай ус асгаран эрэг дээр хэвтэж байв.Эргэн тойрон нам гүм байх бөгөөд голын усан дотроос хэн нэг нь шуналтайяаа ширтэж байх шиг санагдана.Загасчин эр амьсгаагаа дарж аваад өндийтөл хөх цувтай цонхигор залуу хаанаас ч юм бэ ширтэж байх шиг санагдана.Загасчин эр амьсгаагаа дарж аваад өндийтөл хөх цувтай цонхигор залуу хаанаас ч юм бээ гараад ирэв.Тэрбээр “Ах аа,таны дэгээнд загас орчихсон байна.Татаач” гэлээ.Ганхуйя түүнийг харуутаа л ямар ч зүйл бодохооо байж эрэг рүү хөтлөгдсөн мэт загас барихаар явж байтал хажууд нь хулгана дуугарав.Ганхуяг давхийн цочиход түрүүчийн аймшигт явдал эргэн бодогдож нөгөө залуугаас ухаан зулаггүй зугтсан байна.Нэлээд холдоод эргэн харвал хөх цувтай залуу гол руу чигээрээ очоод үсрэн орж буй нь үзэгджээ.Ганхуяг энэ өдрөөс хойш загасчлаагүй бөгөөд хожим нэг айлд санаандгүй ортол сэлэнгэ мөрний хөвөөнд тааралдсан залуугийн зураг өлгөөтөй байлаа.Гэрийн эзнээс тэр зурагний талаар асуутал”Энэ манай хүү байгаа юм.Шарилийг нь ч олж чадаагүй дээ”гэжээ.Ганхуяг ч жаазтай зурганд тулж очин харвал зурагний ам нь хөдлөн”Дэгээнд чинь загас орчихсон шүү гэж шивэгнэх шиг боллоо.Гахнуяг тэр даруйдаа гэртээ яаран хариад загаснийхаа хэрэгслийг аван Cэлэнгэ мөрнийг зорьжээ…”

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...