Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Жижигхэн сэгсгэр амьтан машины тэвшин дээрээс хүүхдийг нь аваад үсэрчээ

    Sign in to follow this  

    1960 аад оны үест Архангай аймгийн Тариат суманд Баасанжав гэдэг айл нүүж ирэн нутагласан юм. Тэднийх Завхан нутгийн айл болоч үр хүүхэд тогтдоггүй байсан учир нэг юм мэддэг хүнд үзүүлэхэд нутгаа соль гэсэн юмсанж. Тэднийх Тариатад нүүж ирээд жилийн дараа хөөрхөн хүүтэй болж гэрийн эзэн нөгөөх хүн дээрээ дахин очиж цаашид яах эсэхийг асуухад “Тэр нутагтаа л идээш. Энэ зангиаг хүүгийнхээ хүзүүнд зүү. Долоон нас хүртэл нь салж болохгүй шүү. Долоо хүрээд аяндаа ерсөнцийн бузартай холилдохоор яах ч үгүй” гээд нэг нарийхан улаан дуувуу өгсөн ажээ. Баасанжав ч тэр хүний хэлснээр Тариатад бүрмөсөн нутагшиж таван жилийн нүүр үзээд байж. Тэгээд хүүгээ таван нас хүрсний намар үсийг нь авч бяцхан цайллага хийгээд эхнэр хүүхдийнхээ хамт Мөрөн сумын нутагт байх Хадатын рашаан гэдэг газар амрахаар очсон байна. Тэнд хоёр гурав хоног рашаан ууэ хоноод тэнд очсон Зил 130 машинтай хүмүүсийн хамт гэрлүүгээ буцжээ. Энэ үед хүү нь рашаан дээр тоглож байгаад хүзүүндээ зүүдэг зангиагаа гээснийг аав ээж нь мэдээгүй байж. Хүү ч энэ тухай хэлээгүй байна. Харин машин хөдлөх үед ээж нь анзаарч Хүүе хаая болсон боловч жолооч нь яарч байсан тул олигтой эрж хайж ч чадсангүй явжээ. Хүмүүс ч “Яавал гэж, зүгээр зүгээр” гэцгээгээд тоосонгүй. Гэтэл удалгүй тул аймшигтай юм болж нөгөө хүү машин дээрээс унаж үхжээ. Хүмүүсийн ярьснаар бол машины араас нэг жижигхэн сэгсгэр амьтан гүйж ирээд тэвшин дээрэ үсрэн гарч ирүүтээ нөгөөх бяцхан хүүг аваад үсрэх шиг болжээ. Машин дээр сууэ явсан хориод хүн энэ явдлыг бүгд харсан гэдэг бөгөөд социализмын үе байсан тул хий хоосон цуу тараалаа гэх вий гэж айгаад нам дарсан гэдэг. Харин хүүгээ машин дээрээс унаж үхсэний дараа Баасанжавын эхнэр элий балай болж,тэднийх хотруу нүүгээд таг болсон гэдэг. Яагаад ч юм хүүхдэд нь чөтгөр шүглэсэн нэг тийм сонин айл байсан юм.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...