Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Дэрстийн хөндий дэх саарал байшин

    Олон жилийн өмнө бригадын тоо бүртгэгч согтуу будилж яваад нэг удаа тэр байшинд ороод гарсан гэдэг. Удалгүй морьноос чирэгдэж үхсэн тэр хүн амьд сэрүүн үедээ доорхи зүйлийг хүүрнэсэн аж. Гурван ч айлаар орж, шимийн архи халаалган ууж, нэлээн дөрөө чангтай мордсон тул орох замаасаа гажиж Дэрстийн хөндий рүү орчихжээ. Морь нь дэрсэнд бүдрээд байхаар нь согтуу ч гэсэн сохор ухаанаар нэг муу таамагласан болотой. Мориноосоо мууж газрын баримжаа хартал ойрхон нэг саарал байшин хөндөлдөн дүнсийж байхыг хараад хачин их гайхжээ. Насаараа энэ нутгийн дов толгодыг хэрж өссөн хүн хэзээдээ ийм байшин энд босчихдог байнаа гэж гайхсан нь зүйн хэрэг. Харин айж эмээх зүйл сэтгэлд нв орсонгүй. Ууж идсэн 2 шил архиныхаа хүчээр харин ч орж үзье гэсэн шүү юм толгойд нь буужээ. Гадаа нь очоод буувал морио уячих шон байсангүй. Нохой энэ тэр ч алга, ер нь эзэнгүй байшин шиг л санагджээ. Бууж морио тушчихаад хаалгыг нь түлхвэл онгорхой байлаа. Ортол өөдөөс нь галын пүнхийсэн дулаан илч, тогоон дээр буцлах усны чимээ дуулдажь асаж буй галын өмнө нэг хүн тонголзон юм хийж байх харагджээ. Халамцуу тоо бүртгэгч “За сайн байцгаана уу?” гэж мэндэлвэл зуухны өмнө тонголзон байсан хүн айсан хоолойгоор хашгираад ум хумгүй цаад талынхаа өрөө рүү ухасхийжээ. Цаад өрөөнөөс нь бөгтийсөн хар чавганц майжигнан гарч иржээ. Хүн аймаар хоолойгоор тоо бүртгэгчийг дуугарах ч завдал өгөлгүй, муухай орилсноо урдаас нь дайраад ирсэн байна. Нэг л мэдэхэд хаалгаар түлхэгдэн гарч тушаатай мориныхоо дэргэд зогсож байсан аж. Байшингийн хаалгыг дотроос нь түгжих чимээ гарчээ. Гайхсан, уур нь хүрсэн тоо бүртгэгч эргээд өнөө хаалгыг хамаг хүчээрээ мөргөвөл дотогшоо цөс үсрэн онгойж эрчиндээ газар мөргөн унах шиг болсон ч байшин дотор биш тушаатай мориныхоо өмнө ойчсон байлаа. Тэрээр бушуухан мордож ойролцоо бай ёстой нутгийн айл руу давхижээ. Хэдэн минуны дараа нутгийн залуустай буцан ирж, өнөө саарал байшингаа Дэрстийн хөндийг хэмжиж хайгаад ч олсонгүй. Хавар нь тоо бүртгэгч мориноосоо унаж амь насаа алдсан аж. Үүнээс ч өмнө хаа нэг хүмүүс үл мэдэгдэх саарал байшинг холоос харсан тухай, гадаа нь хүн мод хагалж байсныг дурангаар харсан зэрэг мэр сэр явсан яриа байдаг байв. Тэр ч бүү хэл зудны жил комиссын гишүүд Дэрстийн хөндийн машинтайгаа суучихаад цас ухаж явтал ойролцоохон нэг саарал байшин харагджээ. Баярласан хүмүүс очиж цай уухаар алхсан боловч тэднийг ойртох тусам байшин алсалсаар сүүлдээ шуурган дунд орж алга болсон байна. Нэг үе овилгогүй залуус нэг нэгээрээ тохуурхан саарал байшинд орж хоноод гэж ярьж цаашлуулдаг байсан бол тоо бүртгэгч чад хийснээс хойш тэр талаар дуугарахаа ч байжээ. Луу жилийн цаг хатуурсан хаврын нэг орой нэгэн 10 дугаар ангийн хүү дотуур байрнаасаа оргон гэр өөдөө ирж явжээ. Шөнө болмогц чоно таарвал яана гэсэн бодол түүнийг ухаангүй айлгаж байв. Алхсаар яваад Дэрстийг хөндийн зах руу ортол цагаан гэгээ тасарч гэнэ. Сандарсан хүү бут болгоныг чоно хэмээн айж явтал нэлээд зайтай гэрэл гялалзах нь харагдсан байна. Уг гэрлийг зүглэн явсаар байтал өнөөх домог болсон саарал байшинд тулаад иржээ. Хүү нутгийнхаа хүмүүсийн ярианаас уг хий үзэгдлийн тухай урьд өмнө нь сонсож байсан тул зүрх нь зогсчих дөхөв Гэвч эзгүй хээр чононоос айх айдас нь дийлсэн тул байшингаас жаахан зайдуу бутны нөмөрт суугаад авчээ. Сууж байгаад нэг хэсэг зүүрмэглээд сэртэл өнөө байшингийн хаалга яг өмнө нь тулж ирээд дотогшоо онгойчихсон байж гэнэ. Цаанаас нь хүн инээх дуу гарсныы “Чи яагаад орохгүй наанаа суугаад байгаа юм бэ?” гэсэн дуу гарчээ. Энэ дууг сонсмогцоо л хүү өөрөө ч мэдэлгүй огнорхой хаалгаар алхаад орчихсон байна. Байшинд дулаахан, асаж буй пийшингийн хажууд нэг эмгэнь түүний дэргэд хүүг 5 дугаар ангид байхад нь мориноос чиргүүлж үхсэн тоо бүртгэгч суугаад өвөр дээр нэг хүүхэн эрхэлж байх юм гэнэ. Эмгэн хүүд цай хийж өгөөд “манайх дөнгөж сая л энд нүүж ирээд хоолоо дуусчихлаа” гэсэн гэдэг. Хүү өглөө Дэрстийн хөндийд ухаан ороод гэртээ гүйн харьж энэ бүх болсон явдлыг ярьжээ. Эцэг эх нь түүнийг нийслэл хот руу шилжүүлэ, лам хараас асуувал “газрын сахиустай нөхцсөн бугийн гэрт орсон байна. 2 жлийн дотор сүнсийг нь дуудаж чадахгүй бол үхнэ” гэж хэлсэн гэдэг. 2 жилийн дараа хүүг нас барсны дараахан саарал байшинг холоос дурангаар харсан нутгийн эр байшингийн гадна 4 хүн зогсож байхыг харсан агаад тэдний дунд өнөөх талийгаач хүү, тоо бүртгэгч нар байхыг харсан гэдэг. Өөрөөр хэлбэл энэ байшинд орсон хүн хэсэг хугацааны дараа нас барж өөрөө сүнс болон энэ байшиндаа хорогддог ажээ. Эдгээр 4 хүн бүгд зүв зүгээр явж байгаад энэ байшинд орсноос болж чөтгөрийн хорлолд өртөж талийсан нөхдүүд байжээ. Иймээс энэ байшингаар зочилж амь насаа алдаж нөгөө этгээдүүдтэй нэг ам бүл болох зоригтон одоогоор гарахгүй л байна. Говь Алтай аймгийн Бигэр сумын төвөөс зүүн тийш 60 км зайд байдагДэрстийн хөндийн өнөөх үл ойлгогдох саарал өнгөтэй байшин өнөө хүртэл оршисоор л байдаг

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...