Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Гэрэл цэлсхийтэл асахад биднийг тойроод аймаар царайтай хүмүүс зогсч байлаа

    Хэнтий аймгийн төвийн хойд талд нэг том оршуулгийн газар байдаг юм. Шөнө болохоор хамгийн хойгуур байдаг айлуудад янз бүрийн юм үзэгддэг , сонсогддог гэж ярьцгаадаг. Ингээд тус аймгийн харъяат, эдүгээ ХААИС д сурч байгаа С охинтой уулзаж энэ тухай ярилцсан юм. Манай гэр төвийн урдуур байдаг болохоор энэ тухай би ер мэддэггүй байлаа л даа. Тэгээд нэг зун ангийнхаа охины төрсөн өдрийг тэмдэглэх гээд яг тэр хаьд байдаг гэрт нь очсон. Дэлгүүрээ бялуу худалдаж аваад дөрвөн найзтайгаа тэднийд очлоо. Тэр найзын маань ээж, аав нь хөдөө явчихсан байсан болохоор найз маань ганцаараа гартээ хонохоос их айдаг гээд биднийг ирээч гэсэн юм. Бид нар 20 цагийн үед очоод бялуугаа хувааж идээд зургийн альбол үзээд л их л гоё байсан. Янз бүрийн юм ярьж суутал тэдний тог тасарчихлаа. Бид нар нэг их гайхсан ч үгүй лаа асаагаад гадаа гартал тэдний хоёр талынх нь айл гэрэлтэй, харин ганцхан тэднийх  л гэрэлгүй байсан. Бид эмэгтэй хүүхдүүд болохоор гал хамгаалагчийг нь шалгаж чадахгүй байлаа. Тиймээс лаагаа тойрч суугаад янз бүрийн юм яриад сууэ байтал байшингийн баруун хойд булангаас дээвэр дээр түсхийтэл том модоор цохиод авах шиг боллоо. Бид бүгд цочиж “Юу вэ” гэцгээж байтал байшингийн дөрвөн буланд түсхийтэл цохих шиг боллоо. Биднийг дуу гаргаж чадахгүй сууж байтал цонхны цаана хүний дүрс тодорч байснаа цонхыг аймаад нүдсэн. Бид байдгаараа хашгирахад ашгүй чимээгүй болоо. Гэтэл удалгүй хашааны хаалга нүдэж гарлаа. Бидний нэг маань зориг гаргаж цонхоор хараад ” Хүүе яанаа хашаан дээгүүр нэг хүн даваад ороод ирлээ шүү дээ.Амбаарын хаалга руу гүйчихлээ” гээд доошоо суучихав. Амбаарын хаалга түгжээгүйг гэнэт санаж гарах гэтэл нэг хүн өөдөөс ороод ирсэн. Бид гарт дайралдсан зүйлээ түүнрүү чулуудтал “Ёо ёо” гээд дуугарав. Тэгтэл тэр манай ангийн Тулгаа гэдэг банди байлаа. Бид түүнийг таниад юм шидэхээ больтол тэр ” Та нар чинь ямар муухай юм бэ. Хүн айж үхэх гэж байхад өмнөөс  юмаар шидлээд” гэв. Бид Тулгаагаас уучлалт гуйсныхаа дараа юунаас айсныг нь асуутал “Би  та нарыг баяр тэмдэглэж байгаа гэдгийг чинь мэдээд цуг тэмдэглэхээр ирсэн юм. Тэгээд хашааны чинь хаалга түгжээтэй байхаар давж орж ирээд байшинруу чинь алхаж явж байтал байшингийн чинь дээвэр дээр цав цагаан хувцастай сэгсийсэн үстэй хүн сууж байдаг байгаа. Би айгаад бушуухан гүйгээд байшинд орсон чинь та нар юмаар шидээд” гэж гомдоллоо. Бид түүний яриаг сонсоод “Тиймүү” гэж дуу алдлаа. Уг нь бид ТУлгааг биднийг айлгах гээд байшинруу юм шидсэн байна гэж бодож байсан юм. Тулгааг орж ирээд удаагүй байтал байшингийн дээвэр дээр шороо цацах шиг чимээ гарлаа. Тэгтэл ч гэрэл гэнэт цэлсхийтэл асахад биднийг тойроод аймаар царайтай хүмүүс зогсож байсан. Бид ухаан алдах шахан байдгаараа хашгирч байтал тэр хүмүүс хурц гэрэлд уусах мэт алга болсон. Тэгтэл бидний дунд Тулгаа байсангүй. Бид арай гэж тайвшрах аядаж байтал гаднаас Тулгаа орж ирээд ” Өө, танай гал хамгаалагч инь шатчихсан байна шдээ” гэж хэлсэн. Бид бүр мэл гайхчихсан. Тэгээд түүнд саян болсон явдлыг хэлтэл тэр ” Ямар сонин юм бэ. Би орж ирээгүй шдээ. Гаднаас орж ирээд л гал хамгаалагчийг чинь зассан. Гэхдээ амбаарын чинь мухарт нэг юм хөдлөөд байх шиг байсан” гэлээ. Бид айж байсаар арай ядан өглөө болгосон. Тэгээд би найзаасаа “Энд дандаа ингэдэгүү” гэхэд “Уг нь зүгээр. Хааяа хаалга үүд тогшоод байдаг юм. Гхэдээ ийм аймаар юм болдоггүй” гэсэн. Ингээд бид гэрийн зүг явцгаасан юм. Тэднийх сарын дараа тэр газраас нүүж өөр газар буусан.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...