Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Алсан нохой нь харагдах болов

    Манай монгопчууд эртнээс нааш нохойгсор хань хийж, хүний өмнөх төрлийн амьтан хэмээн ихэд бэлгэшээдэг. Нохой алсан хүн өөдөлдөггүй гэж ярьдаг. Харин энэ бүхэн үнэний хувьтай болохыг өөрийн биеэр туулснаа сонирхуулж байна.

    Манайх одоогоос 10 аад жилийн өмнө хөдөө хэдэн малтай болж, хөдөөний айл боллоо. Ингэхдээ хотоос авчирсан гөлгөө тэжээсэн юм. Өдөр хоног өнгөрч, гөлөг маань нохой болж чимээ өгөөд байдаг боллоо. Харин нэг өдөр саахалт айлын Шарав гуай ихэд ууртайгаар манайд морилсноос хойш манайхан нохойгоо хэрхэн устгах тухай бодож эхлэв.

    Манай Банхар тэдний хэд хэдэн ишиг хургыг барьж сэглэсэн аж. Хөдөөний хүмүүс бидэнд хэлэхдээ Нэг л хонь барьчихсан нохой дийлддэггүй юм. Устгасан нь дээр” гэж хэлснээр бид нутгийн хүмүүсийн зөвлөгөөг дагаж, нохойгоо устгахаар боллоо. Харин хэрхэн устгах тухай ярипцаж хэдэн өдрийг өгөрөөж байх зуур тэрээр өөрийнхөө хот руу дайрч, хэдэн хурга шоглож орхисон байв. Ингээд Банхараа алахаас өөр замгүй болов. Гэвч хамгийн аймшигтай нь надад Банхарыг устгах хэцүү үүрэг оногдлоо. Бидэнтэй ижилссэн нохойгоо ална гэхээс миний зүрх чичирч байсан ч айлуудын хонь, малын өрөнд унаснаас нохойгоо бушуухан цааш харуулах нь арай дээр сонголт байлаа Хэд хоногийн хойно бид ярилцаж байгаад манайд буу байхгүй байсан тул сүхээр Банхарынхаа толгойг цавчиж алсан юм.

    Харин энэ үеэс эхлэн манайхны амьдрал эрс доошилж, гэр бүлтэй, тусдаа сайн сайхан амьдарч байсан ах эгч нар маань гэр бүлээсээ салж, жил дараалан өвчин зовлон ороож, аваар осолд өртөж, ер нь л манай гэр бүлд хачин байдалд орлоо. Ердөө л жилийн дотор манай гэр бүлд гурван ч оршуулга болов. Ийнхүү гурван жилийн дараа гэхэд урууландаа огт архи хүргэдэггүй байсан би найгүй архичин болж, авгай хүүхдээсээ салж аль муу муухайгаа үзлээ. Гурван жил гуларч яваад эхнэртэйгээ эргэж нийлсний дараа удалгүй хөөрхөн хүүтэй боллоо. Гэвч тэр хүүхэд маань уйлахдаа яг л нохой шиг ульж, заримдаа би хүүгээ тэврэхээр ойртоход хүү маань нэлээд хэдэн жилийн өмнө алсан Банхар нохойны царайтай болж хувирах нь дэндүү аймшигтай.

    Гэхдээ эхнэр болон хүүхдүүдээсээ нялх хүүгээ уйлах нь нохойтой адил ульж байгаа мэт сонсогддог уу гэж асуухад тэд “үгүй” гэж хариулсан юм. Тэгэхээр энэ бүхэн зөвхөн надад сонсогддог байлаа. Тэрч байтугай царайг нь заримдаа нохойтой харагдаад байна гэж эхнэртээ нэг удаа хэлснээс болж гэрээсээ хөөгдөх шахсан билээ, Харин азаар үзэж хардаг нэгэн эгчтэй танилцсанаар, бидний амьдралын саар саадтай бүхэн нохой алснаас үүдэлтэй болохыг хэлж өгч, ном гүрэм уншиж өгснөөр өдгөө бидний амьдрал тэгширч явна. Гэхдээ л би заримдаа орой үдэш гудамжинд нохойтой тааралдахаар ямар ч өөр зүсмийн, өөр үүлдрийн нохой байлаа ч миний толгойг нь цавчиж алсан Банхар болж хувираад байдаг хэвээрээ.

    Нэгэн удаа би “Нөөц” компанид анчин хийдэг нэг эртэй танилцаж, энэ тухайгаа хэлтэл түүнд ч ийм явдал тохиосон байв. Анчин эр нэг удаа айпын сэтэртэй нохойг буудчихсан чинь түүнээс хойш ажил амьдрал нь эрс доошилж, гэрт нь гэнэт нохой дайрч орж ирэх, гудамжны булангаас гэнэт нохой гарч ирж хазах гэх мэт нохойтой холбоотой бүхэн саар явдал тохиож байсан учир нэн даруй ном уншуултал “Сэтэртэй нохойны сүнс хоргодсон байна” хэмээн лам айлдсан гэдэг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×