Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Аймшиг төрүүлэм агуйн эмгэнэлт түүх

    Чингэлтэй дүүргийн харъяат Энх Амгалан, Наранбаатар, Амарбаясгалан гэдэг гурван залуу 1992 оны хавар Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаар бугын эвэр түүхээр явцгаажээ.Залуус морь унаатай байсан болохоор нэлээд шуурхай явсаар нэг мэдэхэд Хэнтий нуруу руу ороод явчихсан байв. Нэг өдөр залуус Том Хайрхан гэдэг ууланд яваад очтол баруун хойд бэлд нь нэгэн чулуун агуй байлаа. Наранбаатар энэ агуйг чөтгөр шуламтай гэж нутгийнхны ярьж байсныг санаад нөгөө хоёртоо хэлжээ. Түүнийг яриаг нэг их ойшоогоогүй Энх Амгалан * Дээр үеийн хүмүүс эд хөрөнгөө нуусан газраа чөтгөр шуламтай гэж цуурхал тараадаг байсан гэдэг. Гурвуулаа орж үзэх үү* гэхэд нөгөө хоёр нь түүний саналыг дэмжиж морьдоо чөдөрлөөд гар чийдэн, буугаа бариад агуй руу оров. Доошоогоо тийм ч хүнхэр биш агуйн аман дээр үнс байхыг Энх Амгалан хараад ” Нөгөө чөтгөр чинь гал түлж, хоолоо хийчихсэн бололтой” гээд тун хөгжилтэй байлаа. Залуус цаашлах тусам бүгчим өмхий агаар үнэртэж байхаас гадна гар чийдэнгийн гэрэлд сохор хар, сарьсан багваахай, том эрээн могой хүртэл цагирагалан харагдаж байв. Тэд явсаар агуйн мухарт хүрээд эргээд хартал агуйн аман дээр хүн сүүтэгнэх шиг болов. Наранбаатар ” Энд хүн байна уу?” гэхэд Амарбаясгалан ” Юу байдаг юм бэ. Чи сүүдрээ л хараа биз.” гэж хэлтэл хаа нэгтээ эмгэн хүн тас тас хөхрөх дуулдлаа. Тэр гурвын дотор сэрхийж эргэн тойрноо харсан ч тэрхүү эмгэний дуу хаанаас гараад байгааг мэдэж чадсангүй. Амарбаясгалан бууныхаа замгийг тачигнуулж ” Хэн бэ?” гэхэд нөгөө хачин зэвүүн инээд улам тодорч хад цууриатуулан ойртов. Тэд гарахаар үүд рүү зүгэлтэл өмнө нь бөөн шороо тоос босч чийдэнгийн гэрэлд ямар нэгэн саарал амьтан гүйлдэж эхэлсэн байна. Амарбаясгалан тэрхүү саарал амьтан руу буугаа чиглүүлж байснаа гохоо дарчихлаа. Тэгтэл эрэгтэй орилон ёолоход энд тэндгүй чоно ульж, баавгай хүрхэрч, нохой гаслах нь дуулдаж чих дүлийрмээр болов. Залуус бүгд ухарсаар агуйн үүдэнд очтол чийдэнгийн гэрэлд нөгөө саарал дүрсүүд улам тодорч өгөрч гандсан дээл толгой дээгүүрээ нөмөрсөн хүмүүс болж ирснээ нэг харахад алга болно. Тэгээд дахийд л үзэгдэх ажээ. Энх Амгалан чийдэнгээ хана руу тусгахад эргэн тойронд нь амаа ангайсан араатан амьтад харагдав. Тэрбээр ” Хүүе Наранбаатар аа, түүнийг хараач” гэхэд нөгөө амаа ангайн, нүд нь ногоорон гэрэлтэх амьтадын дүрс үгүй боллоо. Гэтэл гэв гэнэт бүх чимээ, тэр ч бүү хэл эмгэний хөхрөх хүртэл тасалдсан тасалдсаар нам гүм болж. Одоо зөвхөн гурван залуугийн айсандаа болоод түргэн түргэн цохилох зүрх, амьсгаадах сонсогдож байлаа. Тэгтэл дахиад л нөгөө хүн амьтны ёолох, гаслах, хөхрөх чимээ хадан агуйг хаг татах мэт нүргэлснээ ахиад л нам гүм болов.Гурван залуугийн айдас дээд цэгтээ хүрч ямар нэгэн далдын хүчин ирэх гэж байгаа мэт ар нуруу руу нь хүйт оргиж эхэллээ. Тэд гурван тийшээ тасралтгүй харсаар нүд нь чилж, нулимс нь асгаран гарч байлаа. Тэгтэл нэг том амьтан алхах шиг агуй доргиж, нөгөө амьтад ихэд орлилдсоноо чимээ нь зугтааж буй мэт алслагдаж сонсогдсоор алга болсон байна. Агуйн хана, орой нэлдээ дорьгиж залуусын дээрээс шороо тоос унаж эхлэв. Нөгөө нүсэр алхаа улам ойртоход Наранбаатар муухай орилов. Нөгөө хоёр нь түүн рүү яаран гэрэл тусгавал түүний мөрөн дээр аль хэдийн үхээд өмхийрөөд хөөчихсөн хар эрээн могой дамнан уначихсан байв. Тэдний дээрээс удалгүй үхсэн сарьсан багваахай, сохор хар, ялаа, эрвээхэй шар шувуу хүртэл унаж давхийтэл цочоосоор байлаа. Маш хүнд алхаа улам ойртоход агуйн зүүн хойд хана цөм үсэрч битүү цагаан тоос шороо босов. Тэрхүү бужигнасан шороон дунд томоос том хүний дүрс ажиглагдахад залуус өөрийн мэдэлгүй ухарлаа Тоос аажуухан багасахад өгөрч гандсан саарал дээл өмссөн хүн буруу хараад зогсож байв.Тэгснээ тэр хүн мэгшин уйлж эхлэх нь залууст тодоос тод сонсогдсон байна. Тэр том хүний мөр, цээж овогнон хөдөлж байснаа агуйн хана дорггиулан тэдэн рүү аажуухан эргэв. Залуус нүд чавчилгүй харсаар байтал нөмөрсөн дээлэн дотор зүгээр л араг яс байх нь тэр. Залуус айсандаа хар тэнхээгээрээ бархирч үүд рүү гүйх гэтэл урд нь их дуу чимээ гарч дээрээс нь хад чулуу нуран ирлээ. Тэгтэл дээл нөмөрсөн араг ясны шүд хяхтнан хүзүүндээ зүүсэн урт эрхээ далайх агшинд дахин нам гүм болж бүх зүйл урьдын хэвээр болов. Залуусын нүдэнд юу ч үзэгдэхээ байж нөгөө өмхий бүгчим агаар л үнэртэж байлаа. Тэд агуйн үүдээр чигцэлдэн гарахад нөгөө эмгэний шоолонгуй хөхрөх л тодоос тод сонсогдож байв. Залуус дуугарах ч тэнхээгүй болж арай ядан явсаар буусан тотог дээрээ ирэхэд онгож гандан хээ нь мэдэгдэхээ байсан цэнхэр торгон дээлтэй өвгөн галыг н ь асаачихсан сууж байлаа. Энэ өвгөн тус нутгийнх бөгөөд нэг бодон гахай шархдуулан алдчихаад араас нь мөшгиж яваа ажээ. Залуус агуйд болсон зүүд зэрэглээ шиг явдлаас болоод ам нь эвлэж өгөхгүй байтал “Та нар нэг юмнаас ихэд айжээ. Энэ уул ч хүн айлгах олон гүйдэлтэй хайрхан даа” гэхэд залуус агуйн талаар асуулаа. Өвгөн ” Энэ агуйн түүх их урт л даа. Бадруулт төрийн 14 р он буюу 1880 оны сүүлчээр Сайн ноён хан аймгийн Авирмэдийн хошууны тайж Равсалдорж гэгч Манжийн алба гувчуураас зугтаж гэр бүлийнхээ хамтаар Сэцэн хан аймагт ирсэн юм гэнэ лээ. Гэтэл Сэцэн ханы ноёд түүнийг зүг буруулан явааг мэдээд манж нарт барьж өгөхөөр сэм тохиролцсон байна. Үүнийг нь гадралсан Равсалдорж нэг шөнө авгай хүүхэд, үхэр малаа аваад Хэнтийн нуруу руу зугтан гарчээ. Тэднийг Манж нар болон мөрдөгчид олохоо байсан ч энэ айл гадаад ертөнцөөс бүрмөсөн тусгаарлагдсан байна. Тайж Равсалдорж энэ агуйд эхнэр, хоёр хүү, бас нэг охин, мөн ная гарсан хөгшин эхтэйгээ ирсэн юмсанж. Гэтэл удалгүй ганц охин нь хатгаа тусч ихэд халууран дэмийрч байгаад нас баржээ. Түүний дараагаар хоёр хүү, эхнэр нь мөн л өвчин тусч ихэд халуурсны улмаас галзуурч үхсэн байна. Хамгийн сүүлд хөгшин эх нь Равсалдоржид “Чи бид хоёр энэ агуйгаас үхэж л гарна. Тэгэхээр чи намайг алаад өг” гэж гуйсан гэдэг. Тэгээд тэр ээжийнхээ хүзүүг мушгиж хороосон байна. Равсалдорж бүх цогцосыг зэрэгцүүлэн тавьж байгаад дараа нь өөрийнхөө амийг бүрэлгэсэн байна. Энэ явдлаас  хойш энэ агуйг тайжийн агуй гэх болосон юм” гэжээ. Залуусыг амаа ангайн чагнаж байх хооронд өвгөн босоод модон дундуур ороод явчихлаа. Тэд тэр өвгөнийг цай уулгахаар араас нь очиход газрын гаваар орсон мэт алга болсон байв. Залуус хичнээн эрж хайсан ч тэр олсонгүй. Мань гурав аймшиг төрүүлсэн агуй, хачин түүх, жигтэй уулнаас аль болох хурдан холдохоор яарч байлаа.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...