Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    10 хормын нууц

    Sign in to follow this  

    albertjack.jpg.0d7321127a9558088aa38361c809d1e0.jpg

    Альберт Жэк

    Бичсэн номнууд нь үргэлж “Бест селлер” болдог зохиолч 2007 оны номондоо дэлхийн тайлагдашгүй нууцуудын тухай тусгасан ажээ. Альберт Жэк бол зохиолч төдийгүй, судлаач хүн юм. Түүний анхны “Улаан май загас ба цагаан заан” нэртэй ном нь Англи хэлний хэлц үгийн үүсэл гарал, утгыг бусдад нээн таниулсан юм. Энэ ном нь 250 мянган хувь борлогдсон. Харин түүний “10 хормын нууцууд” гэсэн нэртэй тайлагдашгүй нууцуудыг агуулсан ном олон хүний анхааралыг татав. “10 хормын нууцууд” нэртэй уг номонд орсон сонирхолтой жагсаалтаас та бүхэнд товч хүргэе.

     

     

     

     

    Мэрилины үхэл

    landscape-1453240567-hbz-marilyn-index.jpg.a68993888bd97f5729e02843d571653d.jpg

    Шаргал үст, үзэсгэлэнт жүжигчин Мэрилин Монрог ерөнхийлөгчөөс эхлээд, бэйсболлын тамирчин, жүжгийн зохиолч, дээрэмчин гэх мэт олон хүмүүстэй дотно харьцаа тогтоож байсныг үзэгчид мэднэ. Харин түүний гэнэтийн үхлийн дараа, хайр сэтгэлийн холбоотой байсан бүх залуус нь гэмт хэргийн сэжигтнээр татагдсан юм. Хэдийгээр бүсгүйг амиа хорлосон гэж үздэг боловч энэхүү хариултын ард тодорхой бус маш олон асуулт үлджээ. Жишээ нь:

    –  Яагаад цагдаа нар “20 р зуун фокс” ын хамт олны өгсөн дуудлагад хариулалгүй, 4 цагийн дараа ирсэн юм бол?

      Яагаад амиа хорлосон гэх  залуухан  секс одын үхсэн байрлал алуулсан мэт байсан юм бол?

    –  Яагаад унтуулах эмийн бодис түүний ходоодноос биш цуснаас илэрсэн юм бол?

    – Эсвэл холбооны мөрдөх товчоо, аюулгүй байдлын яамны захиалгаар түүнд хор тарьчихсан юм болов уу? Энэ  бүх   асуулт   нь   түүний   үхлийг   тайлагдашгүй   нууцад хамааруулж байгаа юм.

     

    Гленн Миллер алга болсон нь

    Glenn-Miller.thumb.jpg.bf2ed5fe76d149cab3cb72e668d67ddf.jpg

    Гленн Миллер

    Америкийн нэгэн хамтлагийн ахлагч Гленн Миллер 1944 онд Парист аялан тоглолтоор явж байхдаа учир битүүлгээр , ул мөргүй алга болжээ.

    Цагдаагийнхан Миллерийг сүүлчийн дуугаа дуулж дуусаад явсан гэсэн боловч хэн ч түүнийг дахин олж хараагүй юм. Зарим нь түүнийг Америкийн армид татагдан,

    Дэвид Ниванд туслан, Марлен Дитрихийг нацистуудаас аварч байхдаа нас барсан гэж ярьцгаадаг.

    Мөн бааранд зодолдож байгаад нэр хүндгүй нас барсан, эсвэл одоог хүртэл амьд байгаа ч гэсэн цуу яриа байдаг.

     

     

     

    Онгоц барьцаалагчид

    ju7zd15rsfdx.jpg.2d1bc5d68f4c026b0e6fe8733523b3a2.jpg
    1971 онд D.В Соорег гэгч эр Америкийн дотоодын нислэгийн үеэр онгоц барьцаалсан юм. Онгоцны багийнхнаас 200 мянган доллар, 4 шүхэр нэхэн авч, онгоцноос үсэрсэн энэ залуу агаарт замхран одох шиг л харагджээ. Түүнийг унаж үхсэн байх магадлалтай гэж үзээд цогцсыг нь 8 жил тасралтгүй хайсан ч одоо хэр нь олоогүй гэнэ. Бүр мөнгөний хэсэг ч олдоогүй байна. Холбооны мөрдөх товчооны илрүүлж чадаагүй уг хэрэг ийнхүү нууц хэвээрээ үлджээ.

    Агата Кристи алга болсон түүх

    5a63cbde1bb28_rV1ntPhCdkaKX341YcHeuQ.jpg.7c15c66cae9c604627dc6b3665680d7c.jpg

    Гэмт хэргийн тухай зохиолоороо нэр алдарт хүрсэн Агата Кристийг 1926 онд нэгэн гэмт хэрэгтэн хулгайлж, өөрийнх нь зохиолд гардаг шиг нууц тайлах тоглоомонд орхиод явжээ. Түүний машиныг цөл газар бутан дундаас олсон бөгөөд дээд хэсэг нь шатаж байсан байна. Хойд суудал дээр нь түүний ачаа бараа байсан хэдий ч бүсгүйн ул мөр алга байв. Гэтэл 10 өдрийн дараа Агатаг өерийнх нь байрладаг “Иорк Шайр” зочид буудалд байна гэсэн мэдээ ирлээ. Цагдаагийнхан хэргийн мөрдлөгийг зогсоожээ. Агата гэнэт алга болж, бас гэнэт гарч ирснийхээ дараа нэлээд цухалдсан байдалтайгаар өөрийн нөхөр Арчигаас салжээ. Энэ явдал нь нууцлаг түүх хэвээрээ үлдсэн юм.

     

    2088230.jpg.4441c82cc301c47cd35717c61d3db93f.jpg

    Гэх мэт сонирхолтой тайлагдашгүй нууцуудыг та бүхэн түүний номноос олж уншиж болох ажээ.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...