Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    үмүүс гэнэт ор сураггүй алга болсоор…

    Дэлхий даяар сураггүй алга болсон хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Англи, Франц, Итали зэрэг улс оронд сураггүй болсон хүмүүсийн тоо жилд 5000 20000 хүрч буй баримт бий. Зөвхөн хуучин ЗХУ ын нутаг дэвсгэрт гэхэд л жилд 85000 хүн алга болсон тухай хэвлэлээр мэдээлж байсан. Эдгээрийн дөнгөж 60000 хүрэхгүй тохиолдлын учир шалтгаан нь тайлагдаж байв. Тиймээс энэ нь нэг талаар аль ч улс оронд эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, нөгөөтээгүүр, хүний биеийн эд эрхтний наймаа цэцэглэн хөгжиж буйтай холбоотой биз ээ.

    Гэвч энд гурав дахь шалтгаан бас байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байна. Чухамхүү тэр хүмүүс харь гаригийнхнийоролцоотойгоор, эсвэл үнэхээр “газрын гаваар ороод” алга болсон эсэхийг тааварлахад бэрх. Ямартай ч, хүний ой тойнд багтахааргүй байдлаар, гэнэт сураггүй болсон дараах тохиолдлуудад анхаарлаа хандуулъя,

    Москва хотод оршин суугч нэгэн эр дээр зочид иржээ. Яриа хөөрөө сунжирч, тэдний татах тамхи ч дууссан байна. Ингээд гэрийн эзэн зочдоос уучлал хүсээд гадуур хувцсаа авч, гэрийн шаахайтай чигтээ зэргэлдээ орцонд байх хүнсний мухлаг руу явсан аж. Гэтэл тэрээр хүнсний мухлагт орж ирсэнгүй, гэртээ ч эргэж очсонгүй. Түүгээр ч үл барам, түүний алга болсон ул мөрийг хайгаад олдоогүй гэнэ.

    Мөн 1973 онд Ленинград хотын гурван оюутан Крым орохоор болжээ. Галт тэргэнд өөрсөдтэй нь нэг зүг явж буй хоёр бүсгүйтэй танилцсан байна. Тэгээд Симферополь хотод галт тэрэгнээс буугаад хамт хөдлөхийн тулд троллейбусны буудал дээр уулзалдахаар болзжээ. Гэвч хоёр бусгүй залуусыг цөхөртлөө хүлээсэн боловч тэд ирээгүй аж. Ингээд хэсэг хугацааны дараа, Ленинградад эргэж ирсэн хойноо нэгэн дээд сургуулийн гурван залуу Крым орохоор яваад, сураггүй болсон тухай олж сонссон байна. Залуусын төрх байдал тохирч байсан тул хоёр бүсгүй цагдаагийн байгууллагад ханджээ. Золгүй залуус ч сураггүй бологсдын тоог нэмэгдүүлээд л асуудал замхарсан гэнэ. Учир нь, тэднийг хэрхэн алга болсон баримт сэлт даанч хомсхон байж.

    АНУ д өнгөрсөн зууны үед болсон нэгэн хэрэг явдал алдартШерлок Холмсыг уран зохиолд “амьдруулж” өгсөн зохиолч Конан Дойлынанхаарлыг маш ихээр татжээ. Нэгэн гэр бүлийнхэн зугаалахаар гэрээсээ гарахад өрхийн тэргүүн нарны хаалтаа мартсанаа санаад түүнийгээ авахаар эргээд гэр лүүгээ орсон аж. Гэвч үүнээс хойш түүнийг хэн ч олж харсангүй.

    1936 онд хэсэг геологичид Красноярск хотоос холгүйхэн, Елизаветино тосгонд буудаллажээ. Тэд судалгааны ажлаа хийхээр нэг зүгт одож, хэд хоногийн дараа эргээд ирэхэд буудалласан тосгонд нь амьд хүний бараа харагдсангүй. Хүмүүсийн орон гэр нь тэр чигтээ үлдэж, эд зүйл нь ч хэвээр байсан гэнэ. Тэрхүү геологичдын нэг болох, өдгөө профессор болсон Барсуков насанд хүрсэн дөрвөн хүн, гурван хүүхдийн хамт амьдардаг нэгэн танил айлынхаа хаалгыг цохиж нүдээд амжилт ололгүй, цонхоор хартал хаалга нь дотроосоо түгжээтэй байсан гэнэ. Зүгээр ч үгүй, эд хогшлоо хаалганыхаа наана овоолсон нь ямар нэг хамгаалалт босгосон гэмээр байсан аж. Ингээд тухайн үеийн чекистүүд энэ хэрэг явдлыг мөрдөөд ч амжилт олоогүй юм.

    1987 онд Томск хотоос гарсан хачин жигтэй, учир битүүлэг газар болох “чөтгөрийн үүрийг” олох зорилготой бие даасан шинжилгээний багийн тухай хэвлэлээр мэдээлж байв. Тэд тавуулаа явсан бөгөөд нэг нь бүсгүй хүн. Бүгд галт зэвсэгтэй, аян замд явж дадсан хүмүүс билээ. Гэвч тэд галт тэрэг түр зуур саатсанаас болж замын өртөөнд буугаад тэр чигтээ сураггүй болсон юм.

    Мөн 1947 онд АНУ ын Хадан уулсын хавьд 32 зорчигч бүхий “С 46:’ онгоц осолдсон билээ. Аврах багийнхан хэргийн газар харьцангуй богино хугацаанд ирсэн боловч зорчигч хүмүүс, нисэгчдээс амьд хүн байтугай, цогцсыг нь ч олж хараагүй байна. Ийнхүү аврагчид хүчин мөхөстсөн бөгөөд хүмүүс агаарт байх үедээ алга болсон байх гэсэн таамаг нэгэн аврагчийн толгойд төрсөн гэдэг.

    Харин саяхны нэгэн тохиолдол байна. Бразилын бизнесмен эрийн “Сессна” онгоц олон хүний нүдэн дээр тэнгисийн эргээс зуугаадхан метрийн зайд унасан аж. Аврагчид онгоц руу шумбаж, кабины хаалгыг арай ядан онгойлготол дотор нь хэн ч байгаагүй гэнэ. Цагдаагийн газраас бизнесмен эрийг агаарт байхдаа эхлээд эхнэрээ “чулуудаад”, дараа нь өөрөө онгоцноос үсэрсэн хэмээх дүгнэлтийг гаргасан байна. Гэтэл онгоцны хаалга дотроосоо түгжээтэй байсныг олон аврагч нотолжээ. Дээрх зүйлүүдээс харахад, хүмүүсийн ор сураггүй алга болсон гэх бодит гэрчүүдтэй тохиолдлууд ихэнхдээ агшин зуурт, ямар нэг дуу, чимээгүй нөхцөлд болж өнгөрдөг ажээ. Гэтэл байгаль дээр ийм хачин жигтэй зүйл үнэхээр байж болох уу гэдэг асуулт өнөө хэр хариу нэхсээр байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×