Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Эртний эгиптчууд хойд насны тухай итгэдэг байжээ

    Ертөнцийн долоон гайхамшигаас манай өнөө үед хурч чадсан нь ганцхан нь Египетийн пирамид юм. Эртний Египетийн уран барилга нь одоо ч гэсэн чулуун байгууламжаараа гайхашруулж байдаг. Тэнгэр еөд тэмүүлсэн эртний сүмийн агуу том багануудын дунд теөрч болохоор. Сүмийн үүдэнд ширүун догшин харуулын үүрэг гүйцэтгэж буй агуу том фараонуудын хөшөөнуүд суурилуулж, чулуун сфинксүүд хэвтэж байна. Эртний Египетэд Ховдосууд бол хун толгойтой, арслангийн биетэй гайхамшигт амьтиы дур терхтэй бөгөөд хааны эрх мэдлийн билэгдэл болдог байжээ. Ойролцоогоор таван мянган жилийн өмнө Нил мөрний хендийд анхны боолын ёст багахан хэмжээтэй тер улсууд үүсч эхэлсэн байна. МЭӨ дөревдүгээр зууны сүүлчээр энэхүү улс орны нэгний захирагчид Сүх улс орныг захируулж, ингэснээр Нил мөрний зүүн эрэгт орших Мсмфис хотод төвтэй нэгдсэн хаант улсыг байгуулжээ. Фараонуудын шрт асар их эд баялаг, хязгааргүй их эрх мэдэл төвлөрч байлаа. Фараонууд эд баялгаа тансаг орд харш, сүрлэг бунхан пирамидууд оариулахад зориулдаг байсан байна. Эдгээр нь улс орныг захирдаг дпгшин ширүүн захирагч нарын нэрийг мөнхлөх ёстой байжээ. Пирамидын өндөр 280 тохой /ойролцоо 147 метр/ байсан бөгөөд :жэ нь орчин үеийн 40 давхар байшингийн өндөртэй дүйцэхүйц юм. I !ирамидын суурийн нэгтал нь 230 метр байна. Пирамид нь есөн хөл оөмбөгийн талбай нийлүүлснээс ч том талбайтай. Өө сэвгүй өөлсөн хавтангуудыг дундуур нь зүү орох зайгүй болтол гайхамшигтайгаар дэвсгэрлэсэн байлаа. Хааны занданшуулсан шарилтай бунханг аварга том чарган дээр байрлуулж, бухнуудыг чарганд хеллөөд, баруун зүгт туудаг нь төлөгч, беегийн сургуульд тэр зүгт хойт ертөнцийн үүд байдагтай холбоотой гэж үздэг байжээ. Оршуулгын ёслолын үеэр гашуудан уйлагч нар агаарыг галзуу орилооноор дүүргэнэ. Төлөгч, бөе нар үхэгсдийн сүнсэнд бух, галуу алж тахилга өргөнө. Хааны занданшуулсан шарилыг пирамидын дотор байрлуулж, үүдийг шавдаг байсан. 1953 онд Египетийн хоёр археологич пирамидын ойролцоо элсэн дундаас 17 метрийн гүнд байсан чулуун гулдмайгаар хааж бөглөсөн газар доорхи нууц байрыг олжээ. Дотор нь фараоны 35 метрийн урттай хоёр талаараа сэлүүртэй маш том модон завь байсан байна. Египетийн төлөгч, бөө нар нас нөгчсен хүн үхсэний дараа энэ завин дээр суугаад алсад орших үхэгсдийн хаант улс луу тэнгэрийн давалгаагаар яваг гэж бүтээсэн гэдэг. Дараа жил нь өер нэг Египетийн археологич элсэн дундаас фараон Хесемхетийн пирамидыг олсон байна. Дотоод өреэнд маш сайн хадгалагдсан гөлтгөнө авс байсан боловч харамсалтай нь хоосон байжээ. Эртний египетчүүд кенотаф буюу хуурамч бунхан барих уламжлалтай байсан байна. Нас барсан хүний сүнс нь өөрийнхөө байнгын бунхныг орхихыг хусч еөр бунханд шилжихийг хүсвэл энэхүү хоосон бунхан нь нөөц бунхан болдог гэж тооцдог байжээ. Эртний египетчүүд хойт насны амьдралд итгэдэг байлаа. Төлөгч, бөө нар нь фараон үхсэнийхээ дараа ч гэсэн эзэн ноён хэвээр үлдэж, түүнд олон зарц нар үйлчлэх болно гэж ард түмэнд итгүүлдэг байжээ. Ядуус, боолууд хойд төрөлдөө ч аз жаргалтай амьдрахгүй гэж Египетийн шашин сургадаг байлаа. Зөвхөн фараон, ихэс дээдсүүд л амьд байхдаа здэлж байсан баяр цэнгэлээ үхсэнийхээ дараа ч гэсэн эдлэх болно. Газар дэлхий дээр байдаг тэгш бус байдал хойд насны амьдралд ч бас байдаг гэж египетчүүд төсөөлдөг байжээ. Нэг хэсэг нь хөдөлмөрлөж, нөгөө хэсэг нь эрх мэдэл, баялгийг ашигладаг гэж үздэг байв.

    tumblr_orhp88RwJw1rxp59eo1_500.jpg.53db6473021cf706babf404acdf97259.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×