Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Экцорцизмын хураангүй

    Саяхан канадын нэгэн сонинд 15 настай энэтхэг охиноос шуламыг хөөж зайлуулсан ер бусын явдлын тухай мэдээлжээ. Ёслолыг энэ талын гойд туршлагагүй ламтан Гунтано Винглиотта гэгч гардаж хийсэн байна. Экзорцизмын ёслолыг ганцаар үйлдэх аюултай гэж түүнд сануулсан ч тэр зөвлөгөөг аваагүй аж.

    exorcist.thumb.jpg.4fb496c53b3224e32e71242c588fcf01.jpg

    Шулам шүглэгчийн гэрт ёслол хоёр цаг үргэлжилсэн агаад өөр өрөөнд хүлээж байсан эх нь хачин хашгираан сонсчээ. Тэгснээ нам жим болчихож. Эмэгтэй хэсэг азнаад ёслол үйлдэж буй өрөөнд  ормогц аймшигт дүр зураг харжээ. Ламтны бие хаа хэдэн хэсэг болтлоо сэглэгдэж, харин охин мансуурсан байв. Тэрээр сэргэсэн хойноо ёслолын үеэр тархинд нь хангинасан “Намайг мангас залгигч гэдэг. Ламтныг ал” гэсэн дууг санасан аж.  Чөтгөр шулам үүрлэсэн хүнээс онцгой ёслол, тарни шившлэгийн тусламжтэйгаар муу сүг сүнсийг нь хөөж гаргах экзорцизмыг сүм хийдүүд олон зууны турш хэрэглэсээр ирсэн юм. Ингэхдээ шулам хүнийдотор үүрлээд түүнд өөрийн тамгаа тавьж, олз омгоо тэмдэглэдэг хэмээн үздэг байж. Тиймээс шулам шүглээчийг чухам ямар шинж тэмдгүүдээр ялгаж мэдэх нь чухал юм. Таньж мэдэхүйн энэ урлаг олон зуунд хичээнгүй боловсрогдсон бөгөөд үүний үрээр сүм хийдийн сүсэгтнүүд хүн чөтгөрт хорлогдсоныг доорх 10 шинж тэмдгээр хүлээн зөвшөөрч болно гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

    Чөтгөр шүглэхийн 10 шинж тэмдэг

    • Тэр өөртөө чөтгөр шулам шүглэсэн гэж баталдаг бол
    • Муу нэртэй амьдардаг бол
    • Хүмүүсээс зожгирч, ганцаардалд хэт автдаг бол
    • Хоол хүнсэнд ордоггүй элдэв юмсаар бөөлжих болон сэршгүй хойронд автсан мэт ер бусын шинж тэмдэг бүхий урт удаан өвчинд өртвөл
    • Бурхныг муучилж  чөтгөр шулмыг байнга дурсдаг бол
    • Муу хүнтэй тохиролцсон мэт бол
    • Түүнийг муу сүнснүүд залхаадаг бол
    • Нүүр царайнд нь хүмүүсийг айж цочоох онцгой шинж илэрвэл
    • Тэр солиорлын байдалд орж, үймүүлж түйвүүлээд байдаг бол
    • Зэрлэг араатан шувуу мэт зэвүүцэм дуу гаргаж, орилж чарлаад байвал

    Тэгэхдээ Христийн шашин чөтгөр шуламтай яаж ч тэмцээд  өнөөг хүртэл дийлж чадаагүй юм. Хар хүчин урьдын хэвээр хүнийг давсаар л байгаа гэнэ. 1949 онд Жоржтаунд 13 настай жаал хүү спиритизм /сүнсийг шүтэгч сургааль/-ын дэг жаягаар сүнснүүдийг дуудахаар шийдэж дээ. Үр дүнд нь нөгөө ертөнцийн юмс түүнтэй холбоо барихаар гарч, хүү ч хачин жигтэй орилоон чарлаан, урж маажихыг сонсжээ.  Жаал хүү  сандрахдаа тэрхүү ёслолоо дуусгаагүйгээс тамаас илгээгчдийг чөлөөлж орхисон юмсанж. Түүнийг унтахаар хэвтсэн хойно өрөөнд нь чахтнах амьсгалах хүндээр алхах дуун сонсогдсоор л байж. Ийм маягаар хэдэн өдөр шөнө өнгөрөв. Хүүгийн хувцас алга болоод огт санаандгүй газраас гараад ирнэ. Сургууль дээр нэг ангийхны нь дэвтэр, номнууд агаарт нисэлдэнэ. Эцсийн эцэст эцэг эх нь хүүг сургуулиас нь гаргаж хувийн багш нар хөлслөхөөр  болжээ. Гэхдээ эхлээд эмнэлэгт үзүүлбэл шинжилгээнүүд нь цоо эрүүл гэж гарсан байна. Харин хүүгийн дуу хоолой шингэн, бүдүүн, сөөнгө болон өөрчлөгдөхүйд эцэг эх нь сандарцгаасан аж.  Тэгж тэгж лам нар хүүд чөтгөр шулам шүглэсэн гэдэг “онош” тавьжээ. Экзорцизмын ёслол 10 долоо хоног үргэлжлэх хугацаанд хүүд ер бусын их хүч орж ламтны туслахуудыг тал тал тийш хөнгөхөн чулуудаж байсан гэнэ. Нэгэнтээ тэр ёслолын үеэр хуврагуудын гараас мултарч ламтанруу дайрангаа номыг шүүрэн авахуйд сандарсан олны нүдэн дээр уг судар үртэс болон бутарсан гэнэ. 10 Долоо хоногын явцад эрүүлжсэн хүү урьд өмнө нь хийсэн утга учиргүй үйлдлүүдээ ор тас мартсан байжээ.

    ptsd.thumb.jpg.97dfefa34d27aac8d65983af33b9e713.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×