Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Шидэт Үхлийн бурхадын 13 н болор хохимой толгой

    5a6435ed73aba_MitchellHedges.jpg.f3f1124cc839c4bf5c6692939d75b0bc.jpg

    Ф.Альберт Митчелл Хеднис

    Эртний индианчуудын үлдээсэн нэгэн гэрээслэлд “үхлийн бурхад” нэртэй 13 ширхэг болор гавал энэ ертенцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байгаа тухай өгүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эрдэмтэд одоогоор эртний индианчуудын хойч үеийнхэндээ захиж үлдээсэн “үхлийн бурхад” Америк, Мексик, Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий. Гэхдээ бас яг ч 13 биш, түүнээс олон гавал олдсон гэх аж.

    13_crystal_skulls.jpg.13ce83d0aa7be615b631769651b68ea3.jpg

    1927 онд Төв Америкийн “Болор” хэмээх нэртэй нэгэн шугуйд малталт хийж байсан Ф.Альберт Митчелл Хеднисийн шинжилгээний анги ажлаа хөнгөвчлөхийн тулд хуучин хот байсан болов уу гэмээр хад чулуу бүхий 33 га газрын евс ургамлыг шатаан цэвэрлэсэн байдаг юм. Зөөлөн салхинд зориудаар түймэр тавьсан газрын утаа намжихад тэдний өмнө нүдээр хараагүй бол хүн итгэхийн аргагүй дүр зураг тодорчээ. Хуучин хотын хана хэрэм, дутуу нурсан пирамид, олон мянган үзэгч багтаж байсан болов уу гэмээр театр гээд бүхэл бүтэн хотын туурь гарч ирлээ. Хеднис энэхүү хотод “Лубаантун” гэж нэр өгөв. Ингээд тэр хотын туурин дор чухам юу нуугдаж байгааг нээх ажилд археологчид орлоо.

    Mitchell-Hedges-skull-e1489262413935-1024x593.jpg.44911c794e466d9cd35e1b5a8eb483d5.jpg

    Түүний охин Анна Митчелл Хеднис. Одоо тэр эмээ болсон.

    lubaantun.jpg.c3d6dda804ca67f8507f23d83982f3a0.jpg

    Лубаантун

    Судалгааны ажил гурав дахь жилдээ явж байхад Хеднис нэг удаагийнхаа томилолтод бяцхан охин Аннагаа авч явахаар шийдсэн байна. Энэ бол 1927 оны дөрөвдүгээр cap буюу Анна яг 17 нас хүрсэн жил байлаа. Төрсөн өдрөөрөө эртний хотын эвдэрч нурсан туурийг сонирхож явсан охин шил мэт тунгалаг зүйлээр хийсэн гоёмсог бяцхан баримал олсон байна. Энэ бол хүний толгойн хэмжээтэй, цэвэр уулын болроор хийсэн гавал байлаа. Гэхдээ доод эрүү нь алга байв. Гурван сарын дараа Анна гавал олсон газрын ойролцоогоос түүний доод эрүү гэмээр болор зүйл олсон байна. Ингээд эрүү болоод гавлын хэсгийг хооронд нь нийлүүлэхэд яв цав таарсан төдийгүй холбоосыг маш нарийн хийснээс шүргэх төдийд гавал нь дэнжигнэн хөдөлж байжэз. Энэ бол “үхлийн бурхдын” анхны олдвор байлаа. Анна энэхүү гайхамшигт олдвороо шөнө унтахдаа орныхоо толгой дэзр тавиад нойрсдог байв, Гэтзл тэр үеэс зхлэн охин шөнөжингөө зүүдэлдэг болж, олон мянган жилийн өмнө амьдарч асан индиан омгийнхний аж төрөл, дайн тулааныг яг кино үзэж байгаа юм шиг харах болсон аж.

    F.A.-and-Anna-Mitchell-Hedges.jpg.4c109c99b85fe445092773ecd45b8896.jpg

    Анна Митчелл Хеднис

    Анна өглөө босоод аав болон бусад хүмүүст зүүдэндээ юу харсан тухайгаа ярьж өгдөг байлаа. Мөн охины зүүд юутай холбоотой болохыг эхлээд хэн ч тааварласангүй. Таахыг ч оролдох хүн байсангүй. Охин зарим өглөө юу ч зүүдэлсэнгүй гэж хэлнэ. Харин Аннагийн аав охиноо ийнхүү эртний индиан омгийнхний амьдралыг дахин дахин үргэлжлуүлэн зүүдлэх болсонд нэлээд гайхаж байлаа. Гайхаад зогссонгүй Аннагийн зүүд тэрхүү болор гавалтай холбоотой юм биш биз гэх хардлага яагаад ч юм төрж эхэлсэн байна. Учир нь Анна болор гавлыг орныхоо толгой дээр тавиад хоноход зүүд үргэлжилдэг, өөр газар тавиад хонохоор огт зүүдэлдэггүй тайван амгалан нойрсдог болохыг тогтоожээ.


    Аннагийн зүүд яг л олон ангит кино шиг байдаг гэж дээр хэлсэн. Түүнээс гадна үйл явдал хоорондоо маш нарийн уялдаа холбоотой өрнөнө. Түүний зүүдэнд одоогоос 1000 жилийн өмнө амьдарч асан индианчуудын нэгэн зэрлэг омгийн түүхэнд тэмдэглэгдэж, эрдэмтдийн хараанд өртсөн амьдралаас гадна урьд өмнө огтдуулдаж, сонсогдож байгаагүй үйл явдлууд орж ирдэг болжээ. Энэ үеэс эрдэмтэд охинд анхаарлаа хандуулж, Аннагийн зүүдийг хамт манах болсон аж. Хачирхалтай нь нойрсож байгаа Аннагийн толгойд гавлыг ойртуулахад тэрбээр гэнэт зүүдэлж, холдуулмагц жигд амьсгалан тайвнаар унтаж байжээ. 1960 онд Анна аавыгаа нас барсны дараа болор гавлыг шинжлэх ухааны эрдэмтдийн гарт өгөхөөр шийдэв. Энэ нь оновчтой шийдвэр болсон төдийгүй гавлыг судлах ажилд хамгийн түрүүнд урлаг судлаач Фрэнк Дортланд гэдэг хүн ханцуй шамлан орсон байна.

    Тэрбээр удалгүй орчин үеийн хамгийн сайн өсгөгч дурангийн тусламжтайгаар хэний ч санаанд багтамгүй уран гоё хийсэн эдгээр болор гавал нь хүний гараар бутээгдээгүй гэдгийг нотолсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Мөн гэрлийн маш сайн хугарлуудыг гаргах линз, призм ч дээрх дүгнэлтийг батлаад өгчээ. Ингээд эрдэмтэд дахин нарийн судалгаа хийхийн тулд тухайн үед кварц судлалаараа тэргүүлж байсан “Хьюлетт Паккард” пүүсийн шинжээчдэд гавлыг хүлээлгэн өгсөн байна. Гэтэл эрдэмтдийг урьд өмнөхөөсөө илүү цочоосон гэж хэлж болохоор гайхмаар үр дүн гарч эхэлсэн байна. “Хьюлетт Паккард” пүүс энэхүү болор гавал нь Америк тивд анхны хүн суурьшихаас өмнө бүтээгдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргав. Мөн болор гавал олдсон газраас ийм өндөр чанар бүхий уулын болор хэзээ ч олдож байгаагүй гэдгийг батлав. Хамгийн сонирхолтой нь энэхүү гавап нь 5,13 кг жинтэй, 125,4×203.4 мм байсан нь физикийн шинжлэх ухаанд урьд өмнө нь таарч байгаагуй цэвэр болроос бүрдсэн олдвор гэдгийг тогтоож мөн хамгийн хатуу талст гэж үзлээ. Яг ийм болроор толгой хийх нь битгий хэл бөгжний жижиг чимэглэл хийхэд л хагарчих гээд байдаг тухай өгүүлцгээжээ.

    Болор гавлыг гэрэлд тавиад харахад цаад талынх нь юмс яг цонхны шилний цаанаас харж байгаа мэт тунгалаг узэгддэг гэнэ. Түүнээс гадна энэхүү хамгийн хатуу болроор хийсэн гавлыг чухам ямар багажаар, яаж урлан бүтээснийг “Хьюлетт Паккард’г пүүсийнхэн тайлбарлаж чадаагуй байна. Гэхдээ энэ гавлыг механик аргаар хийгээгүй, ийм аргаар урлан бүтээхэд лав л 100 орчим жилийн хугацаа шаардах болно гэдгийг судалгаанд оролцсон бух эрдэмтэн баталсан байна. Эдүгээ уг гавал нь Америкийн индианчуудын музейд хадгалагдаж байгаа бөгөөд сонирхсон хэн ч очиж үзэх боломжтой гэнэ.

    Гэхдээ болор гавал хүн төрөлхтөнд олдсон цорын ганц олдвор биш юм. Тухайлбал эдугээ эрдэмтэд энэ олдворыг дээр өгүүлсэн эртний индианчуудын үлдээсэн “үхлийн бурхдын” хамгийн эхний олдвор гэж уздэг. Харин энэ үеэс хойш олдсон болор гавлын дийлэнх нь хийц чанараараа Аннагийн олсонтой дүйцсэнгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий нэлээд олон эрдэмтэнд гэнэт сонин бодол төрсөн байна. Тзд энэхүү болор гавлыг ямар хүнээс загвар болгон авсан байна вэ гэдгийг тогтоохоор шийджээ. Тэгээд юуны өмнө Аннагийн олсон гавлыг Нью Йоркийн цагдаагийн газрын криминалистикийн лабораторид өглөө. Гэтэл уг гавлыг эмэгтэй хүний толгойноос загвар болгон авсан байна гзсэн дугнэлтийг гаргажээ. Мөн үүний дараа бусад улс орнууд ч өөрсдийн олсон болор гавлуудаа ээлж дараалан шинжилгээнд хамруулж, эрэгтэй, эмэгтэй аль хүний толгойноос эх авсныг нь тогтоосон байна. Харин зарим эрдэмтэд эдгээр гавал нь эрт дээр уед манай дэлхийд амьдарч байсан харь гарагийн хүний гавал биш биз гэсэн таамгийг дэвшүүлсэн байдаг.

    Хамгийн сүүлд 1994 оны өвөл АНУ ын Колорадо мужийн Крестано хотын ойролцоох эдлэн газраас болор гавал олдсон байна. Эдлэнгийн эзний эхнэр мориор зугаалж яваад гялгар зүйл наранд солонгорохыг харсан аж. Тэрбээр сониуч зандаа хөтлөгдөн уг зүйлийг аваад үзтэл шил хайлуулсан хүний хохимой толгой цутгаж байгаад дараа нь түүнийгээ базаад эв хавгуй болгосон гэмээр дурстэй байв гэнэ. Түүнийг нь хожим эрдэмтзд судлаад үзтэл Аннагийн олсонтой ижил болор гавал байх нь тэр. Харин яагаад ингэж базаад хаячихсан мэт мушгиж орхисныг өнөөг хүртэл хэн ч тогтоож чадсангүй. Харин эдгээр гавал олдсон газарт хэдэн зууны турш харь гарагийн хөлөг үзэгдсэн гэх яриа амнаас ам дамжин ирсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тэрчлэн бусад мужаас ялгаатай нь энэ хотын мал сүрэг чухам юунаас гэмтсэн нь тодорхойгүй айхтар бэртэх нь элбэг тохиолддог гэнэ.

    Эдүгээ харь гарагийнхны оюуны санааны хүрээнд манай дэлхийтэй харьцах радио дамжуулагчийн үүргийг эдгээр болор гавал гүйцэтгэдэг байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаглал нэлээд шуугиан тарих боллоо. Франц, Их Британи, Америкт олдсон гавлыг гартаа атган унтсан хүн харь гаригийн гэмээр ч юм шиг, эсвэл өвөг дээдэс маань гэмээр хүмүүстэй уулзан ярилцаж, тэр ч бүү хэл хүсэл мөрөөдлөө хэлэхэд хожим нь биелж байсан тухай яриа сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа эдгээр гавлыг хувьдаа эзэмшигч нас барсны дараа тэр нь ор сураггүй алга болдог явдал таагдашгүй оньсого болон үлдсэн юм.

    Хүслийгбиелүүлэгч гэж хэлж болохоор нэгэн болор гавлын эзэн Хосе Индикез 1993 онд нас барахад эрдэмтэд гэрээс нь гавлыг хайгаад олоогүй гэдэг. Ерөнхийдөө ийм маягаар болор гавлын нууцыг тайлах ажил ид өрнөж байна. Ингэхэд болор гавлыг эртний өвөг дээдэс чухам юунд, ямар зорилгоор ашиглаж байсан нь сонин. Энэ талаар мөн л янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Төвдийн нэгэн ламаас олдсон “Макс” нэртэй гавлыг зөвхөн евчин анагаах зорилгоор ашигладаг байсан хэмээн түүнийг худалдаж авсан шинэ эзэн Жон Паркс хэмээх эрдэмтэн ярьсан байх аж. Болор гавал хүний сэтгэхүйд нөлөө үзүүлдэг гэж ярьсан хүн ч олон байх юм. Мөн болор гавалтай харьцаад өвчин нь эдгэрсэн, эсвэл бүр эсрэгээр дордсон хүн ч цөөнгүй бололтой. Харин хамгийн хачирхалтай нь эдгээр болор гавлыг дэргэдээ тавьж унтсан хэн боловч Анна шиг эртний хүмүүс ёс заншлаа хэрхэн гүйцэтгэж байгааг яг л кино шиг зүүдэлдэг нь дэлхийн эрдэмтдийн сонирхлыг татсан хэвээр. Мөн бүх болор гавлыг шилэн дээр тавиад эгц доороос нь гэрэл тусгахад хоёр ухархайгаас нь яг л машины урд гэрэл асч байгаа мэт хурц гэрэл цацардаг нь гэрлийн хугарал судалдаг эрдэмтдийн толгойн өвчин болж байна. Тэгээд ч эдгээр болор гавлууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсон гэж бодохоор бүүр ч сонин.

    “Үхлийн бурхны” 13 болор гавал бие биеэ байнга харж байдаг тухай эртний индианчуудын домог бас нэгийг хэлдэг аж. Тэдгээр болор гавлыг гэртээ хонуулсан нэлээд олон хүн шөнө янз бүрийн араатан амьтан архирах мэт чимээ гарсан гэлцдэг нь эрдэмтдийн сонирхлыг татдаг байна. Сүүлийн үед болор гавлын араас зевхөн эрдэмтэд ч биш үл мэдэгдэх хүмүүс ангуучлах болсныг хууль хяналтынхан илрүүллээ гэх мэдээ ч мэр сэр гарах болсон. Гондураст л гэхэд Аннагийн олсноос дутахааргүй үнэ хүнд бүхий нэгэн болор гавал олдсоныг үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан тухай мэдээ байдаг.

    1943 онд Бразилийн нэгэн музейд бүлэг хулгайч нэвтрээд баригдсан бөгөөд тэд болор гавлыг хулгайлахаар Германы “Аненербе” хэмээх байгууллагаас илгээсэн хүмүүс болохыг нь тогтоосон. Германы тусгай албад болор гавлыг сонирхсон нь тухайн үед тус улсын хууль хяналтынхны сонирхлыг татаж байсан ч тэгсхийгээд мартагдсан гэдэг юм. Харин нэлээд хожим германчууд зөвхөн Бразилд ч биш Азийн бусад олон оронд болор гавлын эрэлд элч телөөлөгчөө илгээж байсан баримт бий гэлцдэг. Мөн Монголд ийм болор гавал бий гэсэн гадаадын эрдэмтдийн мэдэгдэл бидний сонирхлыг татахгүй байхын арга алга.

    skullgroup.jpg.4ec431332946f562a9e5e2a7ae1e820a.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×