Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Чөтгөрийн библи Codex Gigas

    Ламтан нэгэн номд бүхэл бүтэн ертөнцийн талаархи эрдмийг багтаахыг амлажээ. Амласан амандаа хүрч чадахгүй болохоор ад чөтгөрийн тусламжийг хүсчээ. Ийнхүү дэлхий дээрх Вельзевулын талаар хамгийн том гap бичмэл үүссэн түүхтэй. Далан таван кг ийн жинтэй 312 пергаментан хуудас бүхий уг номонд хамгийн муу муухай ертөнцийн талаар бичжээ. Уг номны цаасыг хийх гэж 160 тугалыг жадлаж алан арьс ширийг нь хатаан, зөвхөн тэр үеийн эрдэмтэн мэргэд мэддэг хэлээр ном бүтжээ. Тэр үед сүм дуганууд эрдэм номын цорын ганц өргөө байлаа. Тэнд л эрт дээр үеийн гар бичмэлүүдийг судлаж, дараачийн үедээ үлдээх захиасаа туурвидаг байлаа. Codex Gigas буюу латин хэлнээс орчуулбал зүгээр л “аварга том” ном гэсэн утгатай ном Чехийн Богемид байдаг. Уг номны өндөр нь 89,5 см, өргөн нь 49 см, зузаан нь 22 см гэнэ. үсэг бүрийг шувууны өд бэхээр амьтны хатаасан ширэн дээр бичсэн нь энэ номыг хорвоод хосгүй үнэт өв болгодог юм.

    v9rWjJd.jpg.64d573ca7dd43b3384d2bed71add1deb.jpg

    Шинэ гэрээнээс гадна уг номонд 14 латин текст, «Этимология» Исидора Севильскийн«Этимология», Иосиф Флавиян « Antiquitates Judaica » болон дундад зууны Косьмы Пражскийн Chronica Boemorum » байдаг гэнэ. Эртний бичмэлийн зөвхөн өчүүхэн хэсгийг нь хэвлэсэн бөгөөд бусдыг нь гараар бичсэн нь түүнийг “Ад чөтгөрийн Библи” гэж нэрлэхэд хүргэсэн. Хуудас бүрийг нь эргүүлэхэд гайхан уулага алдах нь энүүхэнд, яагаад гэвэл номны үсэг үг бүр нэгэн хэвийн бичгийн хэлбэрээр , бичигдсэн гэнэ.

    Ном бүтсэн домгоо ярьвал сүм дуганы дүрэм зөрчсөн ламтанг шийтгэл болгож амьдаар нь хананд шавж алдаг байлаа. Ийм хувь заяанаас айсан лам нэг шөнийн дотор ном бичиж сүмийнхээ нэр алдрыг мөнхөлнө гэж амлажээ. Шөнө дунд өнгөрсний дараа тэрбээр өөрөө явж чадахгүй гэдгийг ойлгож Ад чөтгөрийг дууджээ.

    U5ds3vatT7mdLytgCLvJQXP6bYL4Nch_1680x8400.jpg.b341c6fccfaa810feabc2d36c9291f4b.jpg

    Тэр нь ч нүд ирмэхийн зуур гарч ирж, тусынхаа хариу болгож ламын сүнсийг авахаар болжээ. Гэрээгээ тэд тамгалан баталж, тэр л шөнөдөө нүгэлт лам номоо дуусгаж талархан Ад чөтгөрийн хөргийг хавтсан дээр нь зурж өгчээ. Хэрэв энэ түүх домог бол ад чөтгөрийн хөрөг бол үнэн баримт юм.

    3042_1_1.png.5e0a5b9a08f06bfd4c6ac89230b01652.png

    Чөтгөрийн библи н 209 дүгээр хуудсан дээр ад чөтгөрийг ийнхүү дүрсэлсэн байдаг.
    Номны 209 дүгээр хуудсан дээр Люсиферийн хөрөг бий. Уг хуудасны өмнөх хэдэн хуудсан дээр бэх асгарсан байна. Дараагийн найман хуудсыг нь ураад авчихсан байжээ. Хэн ийм зүйл үүлдсэн талаар хэн ч мэддэггүй. Энэ бол энэ номтой холбоотой аймшигт нууцын нэг. өнөөдөр Сатаны хөрөг бүхий уг номыг Прага хотын Klementinum галлерейд сум нэвтэрдэггүй шилэн хоргонд хийн толилуулж байгаа. Гэхдээ 1649 оны дайны ялалтын баталгаа болгож Шведууд номыг авсан бөгөөд удахгүй номыг Стокгольм руу буцаана. Зөвхөн Шведийн хааны номын мэргэжилтнүүд уг номыг унших эрхтэй бөгөөд үүнийхээ өмнө заавал бээлий өмсдөг гэнэ.

    Codex-gigas-Gospel-of-Matthew-254-r.jpg.501852e88adc62167c00e44a488ff2bd.jpg

    Codex-gigas-Genesis-2r.jpg.c34eb27502395486ccffd51f35d6da27.jpg14066091-codex-gigas-giant-book-also-called-devil-s-bible-Stock-Photo.jpg.fa0889985fb61828caa93a25ce033f47.jpg5a628eca2cf34_maxresdefault(1).jpg.f72e53bdbb9c01212426c382daf37f1a.jpgmaxresdefault.jpg.7c7f02edb97e1d68cd66ff411fe81324.jpgCodex-Gigas-FEAT2.jpg.a255cd9551fb7cb98ad5508ac55c2a83.jpgBgLFKDp.jpg.16e4b83e90d45e3b7e169d2e86203831.jpgCodex_Gigas_facsimile.jpg.e09cced61a450dbef7c48cf62ccc4df7.jpg5a628ece2e801_13-KB_A_144_fol_34v.1200px.jpg.3199f9ade97fa6a61986879175063517.jpgcodex-gigas.jpg.9b8174ef1fedca3f495a223307a55c71.jpg

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×