Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хараал дагуулсан алмаазууд

    НАЙДВАР АЛМААЗ

    Hope_Diamond.jpg.6ecf83e1d49164c51d0c23a917cca768.jpg

    Хараал хүрсэн үнэт чулуу буюу “Найдвар” алмааз. 1912 оны дөрөвдүгээр сарын 10 ны өдөр Английн Саутгемптон боомтоос гоёмсог Титаник хөлөг анхны бөгөөд сүүлчийн аялалдаа гарсан билээ. Уг хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын нэгэнд “Найдвар” гэдэг хөх алмааз байсан бөгөөд тэрбээр аялалд гарсан тэр өдөр чулуу ердийнх шигээ гялалзахгүй байсныг анзаараагүй байна.


    Мария Антуанетта

    s26-4.jpeg.f1b844d32a3f9d61b9d0e5c7ddc845d0.jpeg


    Муу ёр зөгнөгч уг алмаазын түүхийн тухайд гэвэл, түүнийг 1642 онд Францын алдартай аялагч Энэтхэгээс Европт авчирчээ. Алмаазыг авчрах тэр үед Европ даяар хэдэн мянган хүний амийг авч одсон тахал дэгдсэн байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа үнэт чулууг алмааз цуглуулах дуртай Францын хатан хаан Мария Антуанеттагийн гарт оржээ. Уг чулуу хатан хаанд азгүй явдал авчирсан мэт. Хатан хааныг цаазаар авсан билээ.

    5a642f5f54c52_Madame_la_princesse_de_Lamballe_by_Antoine-Franois_Callet_(circa_1776_Callet).thumb.jpg.44695e3992eb6419414be63626a5f70f.jpg

    Гүнж Ламбелла

    Дараа нь чулууг зүүж явсан хатан хааны найз бүсгүй болох гүнж Ламбелла хүний гарт амь үрэгдсэн юм. Муу ёрыг зөгнөдөг уг чулууны хэлбэрийг нь засч, өөлсөн боловч юу ч өөрчлөгдөөгүй байна.


    Хенри Хоуп

    6-Genri-Filipp-Houp.jpg.c89cbdc22f275ed2a2a69363b150c0ea.jpg


    1830 онд уг алмаазыг банкны эзэн Хенри Хоуп худалдан авчээ. Удалгүй түүнийг хүү нь хорлосон бол харин ач хүү нь өв залгамжлах хууль ёсны эрхээ алдсан байна. Өнгөрсөн зууны эхээр үнэт чулууг Ираны нэгэн панзчин худалдан авснаар Хенригийн гэр бүл муу ёрын алмаазнаас “ангижирчээ”. Гурван сарын дараа худалдаачин учир нь үл мэдэгдэх шалтгаанаар амиа хорлосон байна.

    HOPE-Featured-Image-LARGE.jpg.d60e531ecfc4c3ce647413c83d9f6919.jpg

    “Найдварын алмааз” н жинхэнэ зураг

    Үүний дараа Оросын ван Канитовский нууц амраг болох Францын бүжигчин бүсгүй Людодоо бэлэглэхээр “Найдвар” ыг худалдан авчээ. Гэвч ухаангүй хардалтаасаа болж болчимгүй үйлдэл хийн нууц амрагаа театрын тайзан дээр буудан хөнөөсөн бөгөөд хоёр хоногийн дараа түүний цогцос гудамжнаас олдсон байна. Үүнээс гадна уг чулууг эзэмшиж байсан долоон хүн эмгэнэлтэйгээр хорвоогоос хальжээ. Египетийн ахмад далайд амь эрсэдсэн бол Султан Абдулл Хамид хаан ширээнээсээ хөөгдөж, цөллөгт байхдаа алуулсан байна. Харин алмаазыг зүүж байсан түүний хайртай эхнэр нь хөлсний алуурчны гарт амь үрэгджээ. Чулууг худалдан авсан нэгэн америк эрийн хүү нь осолд орон нас барсан бол охин нь нойрны эмийг их хэмжээгээр уужээ…


    “Найдвар” алмааз
    1958 оноос хойш уг чулууг Вашингтон хотын Гэрэлт чулууны галерейн алмаазан чулууны үзэсгэлэнгийн танхимд гурван см орчим зузаантай шилэн хоргон дотор хадгалж байгаа юм.

    ХАР ОРЛОВ

    black-orlov-diamond.jpg.e919650b06480ff4490543a214f1d784.jpg

    “Хар Орлов” алмааз

    “Хар Орлов” нэртэй саарал ган болд өнгөтэй маш том чулуу нь Энэтхэгийн өмнөд нутагт оршдог нэгэн сүм доторх бурхны хөшөөнд шигтгэн, Брахма бурхны мэлмий хэмээн үздэг байжээ. Францын нэгэн оргодол цэрэг уг чулууны тухай мэдэж авангуутаа түүнийг хулгайлахаар шийджээ. Тэрбээр сүмийн бурхны байсан газрыг олж чадаагүй учраас буддын шашинд дагаар орж, сүмд мөргөл үйлдэхээр байнга очдог болсон байна.

    black-orlov.jpg.7be18760ac4b90de86132d99f17db267.jpg

    “Хар Орлов” алмааз

    Ийм маягаар тэрбээр лам нарын итгэлийг олж, Брахма бурхны байдаг нууцлаг газрыг мэдэж авчээ. Үнэт чулууг хулгайлан сүмээс зугтсаныхаа дараа франц эр Английн хөлөг онгоцны ахмадад маш хямдхан буюу 2000 флориноор зарсан байна. Дараа нь түүнийг Оросын хатан хаан хоёрдугаар Екатеринад сэтгэл алдарсан Григорий Орлов гэгч худалдан авчээ.

    Тэрбээр уг чулууг тухайн үедээ асар их хэмжээний мөнгөд тооцогдох 1 400 000 флорин буюу 400 000 рублиэр худалдан авсан байна. Орлов түүнийгээ Екатеринад бэлэглэн сэтгэлийг нь татна гэж найдаж байв. Тэр чулуу хатан хааны сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн хэдий ч Орловыг хаяжээ. Одоо уг чулуу Оросын Алмаазны санд хадгалагдаж байгаа ажээ.

    САНСИ АЛМААЗ

    beau-sancy-sancy-diamond-copy.jpg.0c6641de0cce4bc012167892d4e26477.jpg

    Санси алмааз

    “Санси” алмааз. Энэ чулууны түүх бараг мянган жилийн өмнө эхэлжээ. Түүхийнхээ хугацаанд уг чулуу дэлхийн янз бүрийн орны хэдэн зуун хүний гар дамжсан байна. Уг чулууг 1064 онд Жагатгунга гэдэг худалдаачин жин тээн Энэтхэгийн зүүн нутагт орших Адамс хавцлаар явж байхдаа олжээ. Тухайн үед дээрээс бууж байгаа уулын чулуулгууд хавцлын ёроолд байсан хүдрээс алмаазуудыг ил гаргадаг байв. Гэвч наранд гялалзах алмаазуудаас авахыг хэн ч хүсэхгүй байв учир хавцлын ёроол могой ихтэй байсан бөгөөд алмаазнаас авахыг оролдсон хүмүүсийн арга ясаар дүүрсэн байв. Гэсэн хэдий ч хүмүүс тэндээс маш энгийн аргаар алмааз авч байв.

    Beau-Sancy-Diamond-with-Glove-Sothebys-Geneva.jpg.1ba2942dc5ff72f92422e06223c6badf.jpg

    Санси алмааз

    Хавцлын ёроолд арьсыг нь өвчсөн хонь шидэж, бүргэд шүүрэхийг нь хүлээдэг байжээ. Бүргэд хонины гулуузыг шүүрсний дараа наалдсан алмаазуудыг унахад нь түүж авдаг байв. Худалдаачин Жагатгунга чухам ийм аргаар яг л ус шиг тунгалаг 101,20 караттай “Санси” алмаазыг олж авчээ. Уг алмаазыг Төв Энэтхэгийн нэгэн султан худалдан авсан бөгөөд түүний гэр бүл хэдэн үеэрээ чулууг хадгалж иржээ. Гэвч чулууг хулгайд алдсан бөгөөд хэдэн арван жилийн турш сураггүй болсон байна. Худалдаачдын гараар дамжин Баруун Европт орж ирснийх нь дараа Франц, Английн герцог нар худалдан авч байв. “Санси” нь 12 сая орчим франкаар үнэлэгддэг бөгөөд одоо чухам хаана байгаа нь тодорхойгүй байгаа ажээ.

    ШАХ АЛМААЗ

    shah-diamond-1.jpg.1c8f61146ab7c6e20585802a4ac6a49b.jpg

    Шах алмааз

    “Шах” алмааз нь мөн Оросын Алмаазны санд хадгалагдаж байгаа. Тэгш өнцөгт, ромбо хэлбэртэй уг чулуу 88,7 каратын жинтэй бөгөөд маш тунгалаг ажээ. Энэ чулууны гурван талстан дээр маш тод бичээс байдаг нь гайхалтай юм. Байгаль дээр алмаазнаас хатуу чулуу байдаггүй бөгөөд орчин үеийн нөхцөлд ч түүн дээр ямар нэгэн зүйл сийлэхэд хэцүү байдаг билээ. Харин Эртний Энэтхэгийн уран дархчуул үүнийг яаж хийж чадсан бэ гэдэг нь гайхалтай юм. Алмаазан дээрх бичээсүүд маш тод уншигддаг байна. Янз бүрийн үед сийлж байснаас шалтгаалан нэг нь нөгөөгөөсөө арай өөр өөр байдаг ажээ. Тэдгээр бичээсүүдийг перс хэлээр бичсэн байдаг байна.

    hmelita4.jpg.2e0b3146bd08b1a6b33ae2130e9c9445.jpg

    Оросын их зохиолч, дипломат Грибоедов

    Чулууны түүх нь 1526 гаас 1858 оны үед өнөөгийн Энэтхэг, Пакистан, Өмнөд Афганистаны нутаг дэвсгэрийг захирч байсан Монгол гаралтай Их Моголуудтай холбоотой юм. Хэдэн зууны турш энэ үнэт чулууны төлөө олон хүний цус урсжээ. Мөн Оросын их зохиолч, дипломат Грибоедовын амь насыг бүрэлгэсэн явдал нь ч “Шах” алмаазтай холбоотой юм. Учир нь түүнийг Тегеранд Оросын дипломат төлөөлөгчөөр сууж байх үед нь олзны хоёр армян эмэгтэй эх оронд нь буцаахыг аминчлан гуйжээ. Тэд Оросын харъяат байсан учраас Грибоедов өөрийн хамгаалалтанд авсан байна. Иранчууд Оросын Элчин сайдын яам руу дайран орж, түүний амь насанд заналхийлсэн боловч эмэгтэйчүүдийг өгөхөөс татгалзсан байна. Үүнийхээ золиосонд тэрбээр амиа алджээ. Энэ үйл явдал 1829 оны нэгдүгээр сарын 30 нд болсон байна. Тухайн үйл явдлыг чимээгүй өнгөрөөхийг хичээсэн Ираны эрх баригчид оросуудад эрдэнэс өгсний дотор “Шах” алмааз байжээ.

    РЕГЕНТ АЛМААЗ

    24-Regent-Diamond.jpg.6d8166ec832b0ce9a550b1955e28b8e9.jpg

    Регент Алмааз

    “Регент алмааз”. 410 карат жинтэй энэ алмаазыг 1701 онд туйлдаа хүртэл ядарсан нэгэн боол Энэтхэгийн алтны уурхайгаас олжээ. Тэрбээр олсон эрдэнэсээ нуухын тулд өөрийгөө шархдуулан шархны боолтондоо хийсэн байна. Азгүй боол өөрт нь эрх чөлөө амласан Английн усан цэрэгт алмаазаа өгсөн боловч англи эр амийг нь хөнөөн тэр даруйд нь худалджээ.

    Archduke-Joseph-Diamond.jpg.820b73bd9e2149805dbdff4921cae26b.jpg

    Регент Алмааз

    download.jpg.fb9818c48e0ae09092b85e7d7a4df04d.jpg

    Сент Жоржийн
    амбан захирагч
    Томас Питт

    Уг чулууг өмнө нь далайн дээрэмчин байсан Сент Жоржийн амбан захирагч Томас Питт худалдан авсан байна. Тэрбээр алмаазыг худалдан авсныхаа дараа Лондон хотын харшдаа очжээ. Зургаан жилийн дараа тэрбээр алмаазыг Францын хаанд зарсан байна. Удалгүй алмаазыг хааны сан хөмрөгөөс хулгайлсан бөгөөд Москвагийн худалдаачнаар дамжин нэгдүгээр Наполеон хаанд очсон бөгөөд тэрбээр сэлэмнийхээ үзүүрт шигтгэн гоёдог байжээ. Одоо уг алмааз Луврын музейд хадгалагдаж байгаа аж.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×