Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хараал дагуулдаг Рама бурхны нүд

    Jean-Baptiste_Tavernier.jpg.5dda72e8cefe184a4d168533d9f0aed6.jpg

    Жан Батист Тавернье

    Дэлхий дээрх цорын ганц гэж хэлэгдэх, гайхамшигт гүн хөх өнгөтэй “Итгэл” алмааз эзэндээ гагцхүү муу нөлөө авчирч байснаараа алдартай. Энэ алмаазыг анх Голнкондын Коллур уурхайгаас Энэтхэгийн уурхайчид олсон гэдэг. Харин Жан Батист Тавернье гэгч Европ руу алмаазыг зөөвөрлөжээ. Түүний намтар Холливудын олон кино, ном зохиолын сэдэв болсон байдаг. Тэрбээр Европ, Азийг хөндлөн гулд аялж, улмаар эрдэнийн чулуу зөөдөг болжээ. Жан Батист энэ ажилдаа мэргэшин, удалгүй 44 каратын нил ягаан туяатай хөх алмаазыг Людовикт хүргэж өгснийхөө төлөө тайж цол авч байв. Хэдийгээр энэ чулууг ордонд мөн л маш том 24 алмааз чулуутай хамт авчирсан ч байгаль дээр нэн ховор тохиолдох гүн хөх өнгөтэй энэ алмааз л хааны харцыг булаасан аж. Энэ үеэс азгүйдэл, цус, үхэл дагуулсан чулууны гайхалтай түүх эхэлсэн гэдэг.

    Домогчилон өгүүлснээр энэ чулууг эзэмшдэг, зүүдэг, эсвэл ердөө л хүрсэн хүн бүрийг үхэн үхтэл нь азгүйдэл дагадаг аж. Гайхалтай чулууг авсан Людовик алмаазыг зүрхэн хэлбэртэй болгож хайртай бүсгүйдээ бэлгэлэхийг хүсчээ. Жан Батист түүнд домог ёсоор чулуу Рама бурхны нүд, хамаагүй оролдох хэрэггүй болов уу гэж хэлсэн ч хаан үүнийг тоосонгүй. Харин алмааз бэлгэнд авсан бүсгүй өөдлөхөө больж, Европт дорнын эрдэнэсийг даган тахал нүүрлэжээ. Людовик хараалтай чулууг Маркизе де Помпадурт өгөхөд тэрбээр уушгиний үрэвслээр нас баржээ. Ийнхүү хааныг үхсний дараа алмаазыг зүүсэн, эзэмшиж байсан бүх хүмүүс алагдаж, өвчнөөр үхэж, гай зовлонд унаж байжээ. Удалгүй үнэт эдлэлийн дархан алмаазыг хуваан хэдэн хэсэг болгон зарсан аж. Энэ үеэс эхэлж хараалт алмааз хэдэн хэсэг болж, олон газраар аялжээ. Английн банкны ажилтан Генри Хоуп 1839 онд алмаазыг олж аван Blue Hope буюу “Цэнхэр итгэл” гэсэн нэр өгчээ. Гэвч энэ “Итгэл” ийнхээ хар гайгаар тухайн үед анагаах ухаанд мэдэгдээгүй байсан өвчнөөр нас барж, хүү нь хорлогдсон бол ач хүү нь дампуурч байжээ. Удалгүй тэдний хамаатан Фрэнсис Хоуп хөзөр тоглон мөрийгөө алдаад, алмаазыг өгөх гэсэн боловч шинэ эздээ алдахыг хүсээгүй алмааз үй олон гай гамшиг авчирсан гэдэг. 1901 онд Фрэнсис ядуурч, хөлөө шархдуулан, тайруулсан аж. Алмаазын дараагийн эзэн нь Нью Йоркийн үнэт эдлэл цуглуулагч Симон Фрэнкель байв. Тэрбээр чулууг АНУ руу аваачиж, зургаан жил сейфэндээ хадгалжээ. Харин Америкт болсон их хямралын үеэр санхүүгийн хүндрэлд орж зарахаас аргагүй болов.

    HOPE-Featured-Image-LARGE.jpg.196220e2580fd9e23482f2e8722b33d4.jpg

    Найдвар алмааз

    Египетийн султан Абдул Гамид II хөх алмаазыг худалдаж аваад татвар эмдээ өгсөн ч бүсгүй алагдаж, султаныг эх орноос нь хөөжээ. Дэлхий даяар хэрэн хэсч явсан алмаазыг олон тайз язгууртнууд үнэ цохин авч, өөрсөддөө гай зовлонг бий болгож байв. Корытковский тайж Лоренс Лэдюэ хэмээх Парисын бүжигчин бүсгүйд алмааз бэлэглэж, дараа нь сайхан бүсгүйгээ хардалтаас болж хөнөөсөн бол өөрөө халдлагад өртөн амиа алджээ. “Итгэл” ийн дараагийн эзэн болох испани эр далайн давалгаанд цохиулж нас барсан бол дараагийн эзэд болох хосууд Титаникийн ослоор хамтдаа живж нас баржээ. Ийнхүү гар дамжин явсаар Эвелин Уолш гэгч Вашингтоны дээдсийн хүрээлэнгийн эмэгтэйд очжээ. Тэрбээр азгүйдэл авчирдаг бүх зүйл өөрт нь шүтээн болдог гэж үзэж байв. “Бусдын уй гашуу миний хувьд баяр баясал” гэж өгүүлдэг гаж авиртай, хувиа хичээсэн, мууд дуртай нэгэн байсан ч алмаазыг шүтээн болгоод ч хараал түүнийг тойроогүй юм. Охин нь 25 настайдаа амиа хорлож, “Вашингтонпост” сонины эзэн, амжилттай бизнесмен нөхөр нь өөр хүүхэнтэй болж, удалгүй архинд орон галзуурч, сэтгэцийн эмнэлэгт нас барсан аж. Бизнес нь нурсан Эвелинийг нас барсны дараа бүх үнэт эдлэлийг нь өрийг нь дарахын тулд 1949 онд дуудлага худалдаагаар оруулсныг Гарри Уинстон хэмээх үнэт эдлэл цуглуулагч худалдан авчээ. Уинстон эртнээс нааш үнэт чулууны үндэсний цуглуулга бүтээх хүсэлтэй байсан тул 1958 онд Смитсоновскийн хүрээлэнд алмаазыг хандивласан бөгөөд чулуу өнөө хэр нь тэндээ байгаа аж.

    Гэхдээ тэнд очсон чулуу зүгээр байсангүй. Музей руу алмаазыг зөөсөн хүн осолд орж хөлөө хугалан, дараа нь дахиж осолд орон толгойндоо гэмтэл авсан бол удалгүй гал түймрийн улмаас орон гэргүй болжээ. Алмааз музейн байрнаасаа хөдлөлгүй олон жил болж байна. Ердөө дөрөвхөн удаа Смитсоновскийн музейн байрыг орхисон нь 1962 онд Лувр, 1965 онд Йоханнесбург, 1984 онд Нью Йоркд болсон үзэсгэлэнд оролцохоор гарсан бол 1996 онд цэвэрлэж, засах янзлах ажил хийлгүүлэхээр гарч байжээ. Гэхдээ одоо хараал үйлчилж байгаа эсэх нь тодорхойгүй.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×