Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Фараоны хараал

    Sign in to follow this  

    Пирамидын том нь 155 метр гэх бөгөөд 20 жилийн турш 100 мянган хүн бүтээсэн энэ аварга байгууламж 5000 жилийн настай. Хэдэн мянган боолын амь насаар боссон пирамидыг энгийн багаж хэрэгсэл, өнхрүүлэг, татлага хэрэглэж барьсан гэж үздэг аж. 1923 оны хавар дэлхийн олон сонинд Английн эрдэмтэн Корнарван гэгч Египетэд нас барсан тухай дуулиант мэдээ нийтлэгджээ. Тэрээр өөр нэг хүнтэй цуг Мисирийн хаан Тутанхаманы бунханд малталт хийж байхдаа нас баржээ. Сонинд “Фараоны хараал” хүртсэн тул тэр эрдэмтэн нас барсан гэж бичиж байжээ.

    pharaoh2.jpg.bcc806f009d4d7235b34c22be47a0356.jpg

    Түрүүнд нь Египетийн судлаачид МЭӨ 14 р дүгээр зууны эхээр байсан энэ булшнаас асар их үнэт зүйл олсон. Эрдэмтний хамт байсан Картер нэгэнтээ ийн хэлсэн байна: “Хамаг ажлаа дуусгаад бунхны гонхонд байх үед бид бүхний санаа сэтгэл ямархуу байсныг хэлээд яах вэ, гэхдээ л тархи мэдрэл ер бусын тайван биш байлаа” Тэдний тархи мэдрэлийн түгшүүр нь хэт ядарсандаа биш юм. Үнэт эд юмсыг олсон тэр орчны хавьд Фараоны амгалан тайван байдлыг апдагдуулсан хэн боловч үтэр түргэн үхэх болно гэсэн бичигтэй самбар байхыг тэд уншжээ. Бас нэг өөр заналхийлсэн бичгийг бяцхан хөшөөнөөс олсон нь “Би бунханд халдан орсон тонуулчийг албины галаар зайлуулах хүн билээ. Би Тутанханмоны булшийг хамгаалж буй хүн мөн” гэж бичсэн байв. Корнарван бунханд орохдоо айгаагүй нь мэдээж. Дараа нь хоёрхон хоноод л нас барсан. Чухамдаа тэр үеийн сонинд бичсэнчлэн өш хонзон, хараал хүрсэн эсэх нь бүү мэд, тэр уеийн хүмүүс ч түүнд нэг их анхаарал тавиагүй бололтой. Харин нас барахынх нь өмнөх өдөр эрдэмтдийг ямар нэг амьтан /хортой шавьж/ хазжээ.

    1280x720-YLL.jpg.17efc7888abcc24ee99919e9ec169794.jpg

    Египетийг судлагч Энгельбах нэгэн бунхнаас “Сүнс энд ирсэн хүний хүзүүг галууных мэт булга мушгиж болно шүү” гэсэн бичиг олжээ. Тэр бунханд занданшуулсан, зүгээр оршуулсан хоёр хүний шарил байжээ. Үнэт юмс руу сарвайх тэр мөчид хавтгай чулуу нурж түүнийг няц цохисон байна. Ан амьтад агнадаг зангархуу тэрюм баараггүй ёсоороо ажилласан нь тэр ажээ. Нэг сонин юм бол дээр өгүүлсэн Корнарван, Картер нартай хамт ажиллаж байсан хорин таван хүнээс уварч цуварсаар долоо нь нас барсан гэдэг. Одоо нэг чухал зүйлийн тухай ярья. Өнгөрсөн зууны сүүл орчмоор Каирын их сургуулийн анагаах ухааны профессор Эз эд дин Таха гэгч пирамидын музейд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг удаан хугацаагаар үзэж хянаж байснаа мэдээлжээ. Амьсгалын замаар дамжин үрэвсүүлдэг нян тэндхийн хүн бүрийн биед байсныг илрүүлжээ. Эрдэмтэн бас занданшуулсан хүүрнээс тийм нянг олсон аж. Уг нян гурав дөрвөн мянган жил амьдрах чадвартай гэнэ.

    maxresdefault.jpg.3fc534b2908750210df56a9b342c3ced.jpg

    Бас нэг сонин тохиол гарсныг өгүүлье. Өмнөд Африкийн нэг жуулчин маш олон сарьсан багваахай орогнож байсан нэгэн агуйд ажиллаж байгаад гарсан юмсанж. Хэдэн өдрийн дараа ходоод нь өвдөж, булчин нь янгинан, хүчтэй дагжих болов. Цусных нь шинжилгээний хариу гарчээ. Өвөрмөц маягийн “агуйн өвчин” өөр өвджээ. Халдвар тээгч нь сарьсан багваахайн сангаст үрждэг нян юм гэжээ. Дээр өгүүлсэн Каирын профессор “Фараоны хараалыг” жирийн антибиотикоор аргалж болно гэсэн байх юм. Агуйд орсон хайгуулчийг антибиотик аварчээ. Гагцхүү харамсалтай нь Египетийн хаадын бунханд орсон хүмүүс гэнэт үхэж байсан тэр цаг үед зүй ёсны учир шалтгаан нь тайлагдаа ч үгүй, антибиотик мэтийн эмчилгээний хүчтэй эмч гараагүй байжээ. Мэдлэг, шинжлэх ухааны хүчээр л “Фараоны хараал” ын учрыг няцаасан гэж үзэж болох бус уу. Судлаач Энгельбах хавтгай чулуунд няц цохиулсан нь Фараоны хараалын ид шид ч биш, эрдэнэс баялгийг хамгаалж зориуд хийсэн занга л байсан гэдэг.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...