Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Тэнгисийн усан дор амьдардаг Ихтиандр хүмүүс

    Зарим эрдэмтэн хэдэн зуу, мянган жилийн өмнө хүн төрөлхтөн усан дор амьдрах болсон гэж үзэж одоо ч Ихтиандруудыг хайсаар байна. Оросын зохиолч Александр Белаевын зөгнөлт зохиолоор хийсэн “Газар уснаа явагч хүн” киноны Ихтиандрыг та санаж байгаа биз дээ? Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид шинжлэх ухааны үүднээс тайлбарлах аргагүй этгээд, гаж содон хүн, амьд биетүүд байсаар иржээ. Түүхийн он тооллын шарласан хуудсуудад тэмдэглэгдэн үпдсэн итгэмээргүй баримтуудаас өгүүлье.

    • Энэтхэгийн эртний rap бичмэлүүдэд усан дор амьдардаг данав үндэстэн нийт 300 сая хүнтэй гэж өгүүлдэг.
    • Улаан тэнгисээс Оанк /Иона/ гарч ирэн Вавилонд ном айлдаж байсан тухай домог дорнын орнуудад өргөн тархсан.
    • Дундад зууны эхээр, Византийн император Маврикиягийн үед жанжин Менас Нил мөрний усанд лусын дагина хөвөхийг харжээ. Тэр урт үстэй, том хөхтэй байсан гэнэ.
    • Кавцини өөрийн “Космограф” номонд далайн хүмүүсийн тухай “Испвнийн  эрэг дээр хүн  шиг  нүүртэй,  цагаан  сахалтай  амьтад амьдардаг” гэж өгүүлжээ.
    • XIX XV зууны үед Армяны Ван нууранд гар хөлийн хуруу нь сарьсаар холбогдсон хүмүүс хөвдег байв.
    • 1400 онд сүү зарагчид лусын гүнжийг олж, Гарлем хотын захиргаанд аваачжээ. Тэр даашинз өмсч, ноос ээрч сурсан ч үргэлж далай руугаа буцах гэдэг байв. Хэдэн жилийн дараа тэр нас баржээ.
    • XVI зууны үед загасчдын торонд халзан бөгөөд өтгөн урт сахалтай хачин амьтан оржээ. Түүнийг Орфордын цайзад байлгаж байгаад далайн эрэг дээр авчрахад гурван давхар саадыг даван зугтаажээ. Гэвч хачирхалтай нь тэр буцаж ирсэн. Тэр ордны усан санд ганцаар хэдэн cap байв. Түүнд загас өгөхөд амандаа хийхийн өмнө гартаа удаан нухалдаг байсан. Тэр нэг өдөр гэнэт яваад өгчээ.
    • 1819 онд загасчид Зетландын арлуудаас хүн шиг амьсгалдаг лусын гүнжийг олов.
    • 300 жилийн өмнө Испанийн Лиерганес тосгонд усанд загас шиг шумбадаг Франсиска дела Вега Касар хүү амьдарч байв. Нэг удаа хүчтэй урсгал түүнийг далайд хаман оджээ. Таван жилийн дараа далайн Кадис булангийн орчим загасчид байнга загасаа хулгайд алддаг болов. Хүмүүс егеөш тавьтал эр хүн шиг хэрнээ нуруу дагасан, мөн хоолойноос гэдэсний доод хэсэг хүртэл хайрстай, урт улаан шаргал үстэй, гарын хуруунууд нь нимгэн, хүрэн хальсаар холбогдсон амьтан баригдав. Түүнийг Францисканчуудын сүмд авчраад ярьж сургах гэж оролдов. Тэр хэдэн долоо хоногийн дараа “Лиерганес” гэсэн ганц үг хэлжээ. Тэр даруй Лиерганес тосгон руу хүн явуулжээ. Гэтэл Францискогийн эх сургаар ирээд түүнийг танив. Францын Ихтиандр төрөлх тосгондоо амьдрах болсон ч хүн болж чадаагүй юм. Хоёр жилийн дараа тэр Миер гол руу үсэрч ороод дахиж харагдаагүй ажээ.
    • Орон гэргүй Франсуа гэгч эр саяхан болтол Парис хотын ойролцоо Сена мөрний ёроолд амьдарч байжээ. Тэр усан дотор хэдэн cap резинэн гуурсаар амьсгалж, хоногт нэг удаа юм идэхээр хуурай газар гардаг. Франсуа цахлай шувууг барьж түүхийгээр нь иддэг байв. Түүнийг ослоор өнгөрсний дараа задлан хийхэд усанд удаан байснаас гар, хөлний хуруунууд нь хоорондоо сарьсаар холбогдсон мэт болжээ.
    • Гондурасын загасчид акулын ходоодноос ер бусын амьтан олжээ. Профессор Эрнесто Морулес энэ тухай Пуэрто Кортесын эрдэм шинжилгээний хурал дээр “Түүний араг ясны дээд хэсэг хүнийх, харин ташаанаас доошоо загасных. Тэр лусын дагина эсвэл сирена байх” гэж мэдэгджээ.
    • 1931 онд хүн толгойтой далайн хав мэт хачин амьтан Кейптаунаас холгүй Сальданья буланд харагджээ. Түүн рүү жад шидэж, хоёр удаа буудсан ч үхсэнгүй далайн гүн рүү шумбаад арилжээ.
    • 1974 оны зун Канин хагас арлын Ненец тосгоны гурван сурагч Цагаан далайд цутгадаг Вижес голын ойролцоо тас хар усээр бүрхсэн амьтан олж харжээ. Нойтон биетэй тэрээр бараг эгц хад руу авирч улмаар тайга руу арилаад өгчээ. Туүний тавхайн мөр нь нарийхан, хурц өнцөгтэй байв.

    1982 онд Байгаль нуурын эрэг дээр тагнуулынхан цэргийн сургалт явуулж байв. Гэнэт нэг нь орилон уснаас гарч ирээд “10 15 метр зайд 3 метр хэртэй өндөр бөмбөгөр малгайтай хүн хөвж байна. Араас нь бас хоёр Ихтиандр дагаж байна” гэжээ. Тэд ямар ч акваланг, аппарат хэрэгсэлгүй бөгөөд мөнгөлег бариу комбинзонтой гэнэ. Долоон хунтэй тусгай баг тэдний араас орж, тор шидтэл гэнэт ямар нэг хүч тэднийг гадаргуу руу асар хүчтэй шиджээ. Уг нь тэд декомпрессийн зогсолт хийн аажмаар дээшлэх ёстой байв. Бүгд кесоны евчнаөр өвдеж, гурав нь нас барж, бусад нь тахир дутуу болжээ. 25 сая жилийн настай Байгаль нууран дээр Ихтиандруудыг дахиж хэн ч хараагүй гэнэ. Бид сансрын харь гаригийнхан эсвэл далайн Ихтиандруудын хэнтэй нь эхэлж холбоо тогтоох талаар эрдэмтэд маргасаар байна. Эсвэл аль хэдийн тогтоочихоод нууцалж байж болох юм. Учир нь хүн төрөлхтөн өөрсдөөс нь өндөр хөгжилтэй биетүүдтэй холбоо тогтоох цаг ирээгүй байгаа бололтой. Далайн гүнд амьдрал байх ёстой

    • Хүний төрөлх орчин болох хуурай газар, дэлхийн гадаргуугийн ердөө дөрөвний нэгийг эзэлдэг. Гэтэл үлдсэн хэсэг нь далай тэнгис. Иймээс тэнд заавал оюун ухаан байх ёстой гэж ихэнх эрдэмтэд үздэг.
    • Амьдрал усанд анх үуссэн гэдэг. Тэгэхээр хэрэв далай тэнгист оюун ухаан байдаг бол хүнийхээс 1,5 сая жилээр ах байх ёстой. Дэлхийн далай сайн судлагдаагүй, тэгээд ч далайн 10000 метр гүнд очсон хүний тоо сансарт ниссэн, саран дээр хөл тавьсан хүмуүсээс хавьгүй цөөн.
    • Дэлхийн хамгийн өндөр цэг Эверест 8848 метр. Тэнд олон хүн хөл тавьсан бол дэлхийн хамгийн доод цэг гэгдэх 11034 метр гүн Марианы хонхроос ч гүн газар байхыг үгүйсгэхгүй. 6000 метр гүнээс доош бидний мэдэхдалайн амьдрал дуусдаг. Батискаф 11000 метрийн гүнд буусан ч тэнд зураг авах чадвартай аппарат байгаагүй. 11 км аймшигт даралт, мөсөн харанхуйд буухаас дэлхийгээс cap хүртэлх 400000 км зайг туулах нь хялбар гэнэ. Иймээс далайн гүн сансар огторгуйгаас ч бага судлагджээ. Далайн гүнд оюун ухаан байдаг XX зуунд далай тэнгисүудэд 200 метр хүртэл диаметртэй гэрэлтдэг цагирагууд харагддагийг илрүүлсэн. Цагирагууд секундэд 30 метр хурдтай эргэлддэг гэнэ.
    • “Кон Тики” салаар аялсан Тур Хейердал “Бидэн дээр өдер болгон сониуч зочид ирдэг… Харанхуйд ховсдох мэт харцтай том нүд биднийг айлгадаг… Мөн хэдэн бөөрөнхий толгой эсвэл метрийн диаметртэй бөмбөлөг гарч ирээд амьтан шиг гэрэлтдэг. Хэлбэрээ өөрчлөн зууван, гурвалжин болсноо гэнэт хоёр хэсэгт хуваагддаг. Тэд гурван хэсэг болсон. Нэг нь л 6 8 метр хүртэл урт байсан” гэж бичжээ. Атлантидчууд одоо ч амьд Атлантын далайн гүнээс дохио иржээ. АНУ ын Тэнгисийн цэргийн хучний дээд сургууль улсынхаа дорнод эргээс 150 км зайд усан доогуур алсын холбоо барих туршилт явуулжээ… Нэг км урт антенн тавьсны дараа гэнэт үл ойлгогдох дохио иржээ. Эхлээд дохионы цуурай мэт байснаа дараа нь нууцлаг кодолсон мэдээлэл ирж эхлэв. Цэргийнхэн эхлээд антенн эвдэрч гэж үзээд туршилтыг хэд хэд давтав. Гэтэл яг нөгөө байдал давтагджээ. “Алс хол гүнд хэн нэгэн бидний дохиог хулээж аваад анхаарлыг татахын тулд эхлээд давтаж явуулсан. Дараа нь яг энэ долгион дээр өөрсдийн мэдээллийг явуулж байгаа мэт байсан” гэж эрдэмтдийн нэг нь мэдэгдлээ. Дохио Атлантын далайн бараг судлагдаагуй хэсгээс 8000 метр гүнээс ирж байв. Цэргийн шинжээчид дохиог компьютерээр судлаад дэлхийн мэдэхгүй хэлээр кодолсон мэдээлэл ирж байгааг тогтоов. Тэгээд эдгээр туршилтыг чанд нууцлан энэ талаар дахин ямар ч мэдээлэл егөхөө больжээ. Гоц хүмүүсХүн усан дор нэг минут орчим байдаг, харин сувд түугчид 2.5 3 дахин удаан байх чадвартай. Германы дайвер Том Зитас 2007 оны 8 р сард 15 минут хоёр секунд байж дээд амжилт тогтоосон. Тайландын Сурин арлын уугуул оршин суугчид болох мокенууд усан дор бүр 10 метр ба түүнээс илүу гүнд ч биднээс илүу сайн харж, 1.5 мм зүйлийг ч ялгадаг. Тэд ингэхдээ нүдний хүүхэн харааг маш өчүүхэн болгож, нудээ аяганаас нь гаргаж бүлтийлгэдэг ажээ. Тэгэхээр далайн хун заавал заламгайтай байх албагүй гэнэ, далайн яст мэлхий уушигтай хэрнээ гурван цаг усан дор байдаг.
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×