Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сүнснүүдийн бичсэн хөгжим Розмари Бровн

    Роземари Бровн хэмээх хатагтай ярихдаа, Франц Листийн сүнс 1964 онд түүнтэй уулзаж, түүнийг долоон настай байхад нь амласан ёсоороо ирлээ хэмээжээ. Листийн сүнс бас Шопен, Шуманн, Бетховен, Бах, Моцарт, Брахмс нарын болон бусад олон сүнсийг дагуулан хамт авчирсан байна. Тэр бүх сүнсүүд өөрсдийнхөө нас барснаасаа хойш зохиосон хөгжмүүдээ түүнийг бичиж авахыг хүссэн ажээ. Алдарт хєгжимчин Еихуди Менухины дүү Концертпианист хатагтай Хепцибах Менухин хэлэхдээ, “Тэр эмэгтэйн бичсэн хөгжмийн зохиолууд нь бүгд дээрх түүний ярьсан хөгжмийн зохиолчдын бичсэн зохиолууд гарцаагүй мөн байсан.” хэмээсэн байна. Энэ хатагтайн хэлсэн нотолгоо нь бусад олон хөгжмийн мэргэжилтнүүдийн саналтай яв цав нийлж байгаа ажээ.

    DNDfdtZW0AA7B8C.jpg.537737ea0695f9592819383ec4b5fb11.jpg

    Роземари Бровн

    download.jpg.abf240bcb7d671ace383499b8c4f64d6.jpg

    Хөгжмийн зохиолч
    Ричард Роднеи Беннет


    Хөгжмийн зохиолч Ричард Роднеи Беннет хэлэхдээ, “Хүмүүс янз бүрийн зүйлийг дуурайн хийж болох боловч гагцхүү хөгжмийн зохиолчдын бүтээлийг түүний нэрээр зохиох нь боломжгүй зуйл юм.” гэжээ. Харин хатагтай Бровн нь хөгжмийн талаар бараг мэдлэггүй хүн байлаа.

    Гэвч хатагтай Бровнийн эцэг эх нь болон түүний өвөг дээдэс нь бүгд далдыг хардаг, сүнстэй холбоо тогтоож чаддаг хүмүүс байсан байна. Иймээс тэрээр хүүхэд наснаасаа иймэрхүү зүйлд дасал болсон бөгөөд, түүнийг долоон настай байхад нь хөгжмийн зохиолч Листийн сүнс ирж уулзахад тэрээр хэзээний нөгөө ертөнцийнхөнтэй холбоо тогтоож сурсан байсан ажээ.

    Түүний бичсэн тэрхүү дэлхийн бүхий л нэр цуутай хөгжмийн зохиолчдын нас барснаасаа хойш зохиосон бутээлүүдийг нь манай өнөөгийн бүх нэртэй хөгжмийн мэргэжилтнүүд болон сэтгэл зүй судлалын мэргэжилтнүүд үзэж шалгаад тэрхүү бүтээлүүд нь бүгд ямар нэгэн хуурамч зүйлүүд биш байна хэмээн үзсэн байна.

    5a62e9f6640b8_RosemaryBrown.jpg.281c4bc69e10a26798eab322446e8593.jpg

    Роземари Бровн
     

     

    rosemary-brown.jpg.9197c6f91e1ca736074dd9d3dd80ac7c.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×