Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Стоунхенж

    Английн нийслэл Лондон хотоос баруун өмнөд зүгт 130 километр зайтай Девонширийн намаг, довууд бүхий Солсберийн тэгш тал дээр орших Стоунхенжийн балгасыг ертөнцийн 8 дахь гайхамшиг эртний ертөнцийн томоохон таавар гэж үздэг. Стоунхенж нь чулуун болон хүрэл зуунуудын зааг дээр Крит арал дээр минойсийн соёл иргэншил цэцэглэн хөгжсөн үетэй хугацааны хувьд давхацна.

    Стоунхенжийн барилга байгууламжийн ажил хоорондоо хэдэн мянган жилийн зайтай хэд хэдэн удаа явагджээ. Манай эриний өмнөх 3100 оны үед тойрог хэлбэрийн суваг, дотоод далан бий болж энэ тойргийн гадна өсгийний чулуу (“холдон гүйж буй ламын гутлын өсгий”), дотор талд нь өргөл барьц тавьдаг хонхорхойнуудыг хийсэн байна. Хожим нь далангийн дотор хоёр эгнээгээр байрлуулсан ногоон цэнхэр өнгийн бараг 8 метр өндөр, 50 тонн жинтэй чулуун хавтангууд босгожээ.

    Стоунхенжийн сүрлэг цогцолборыг хэн ямар зорилгоор хэзээ яаж барьсныг түүхч, угсаатны зүй судлаач, геологч, хуучныг судлаач, химич, хүн судлаач, барилгын инженер гэх зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс өнөө үед судалж олон таамаглал дэвшүүлсээр байгаа ч нэгдсэн ойлголт дүгнэлтэд одоо хэр хүрээгүй байна.

    Нэгдүгээр Яков хаан Стоунхенжийг үзээд сэтгэл нь хөдөлж эл барилга байгууламжийн нутаг дэвсгэрийн дүр зургийг тодруулж хэрхэн баригдсан учрыг судлахыг уран барилгач Инино Жонсод үүрэг болгожээ. Жон судалгааны ажлын тэмдэглэлээ цэгцэлж амжилгүй өөд болсон ч хүргэн ах Жон Уэбб нь гүйцээж ном гаргажээ. Английн уран барилгач Ж.Уэбб энэхүү барилга байгууламжийг эртний уран барилгын дурсгалуудтай харьцуулж эдгээр хосгүй бүтээлийг ромчууд барьсан байна гэсэн дүгнэлт хийсэн байна.

    Стоунхенж нь дөрвөн том чулуун тойргоос бүрдэнэ. Гадаад тойрог нь хавтгай чулуун хавтангуудаас бүрдэх босоо шонгууд юм. Шон бүр нь дунджаар 25 тонн, хавтан нь 700 килограмм жинтэй ажээ. Хоёрдугаар тойрогт нь харьцангуй бага хэмжээний чулуун хавтангууд байга. Гутлын тах шиг дүрстэй гурав, дөрөвдүгээр тойргууд нь дан чулуун хавтангууд ажээ. Тойрог бүр нь 40 тонн жинтэй хоёр босоо, хэвтээ тэнхлэгтэй нэг хавтангаас бүрдэнэ.

    Чулуун зуунд амьдарч байсан хүн төрөлхтөний өвөг дээдэс асар том чулуун хавтангуудаар тойрог үүсгэж тойргийн дагуу мөн чулуун хавтангуудаар нүсэр том нуман хаалганууд хийжээ. Энэхүү барилга байгууламж нь тойруулан ухсан сувгууд дагуух шороон далан юм. Энэ бүхиийг маш нарийн тооцоо хийж босгосон нь одоо хэр судлаачдын гайлшийг төрүүлсээр байна.

    Ойр хавьд нь чулуу олборлох газар ер байхгүй учир чулуун хавтангуудыг Уэльсийн дорнод хэсгээс 380 километр алсаас зөөн авчирсан гэдгийг эрдэмтэд тогтоогоод байна. Одоо цагт тэдгээр хавтангуудыг зөөхийн тулд зассан зам, хүч ихтэй чирэгч, өргөгч цамхаг хэрэлэх болно. Гэтэл гурван мянган жилийн тэртээ ямар ч техник байгаагүй үед гэдгээр хавтангуудыг яаж тээвэрлэж байрлуулсан нь өнөө хэр таамаг хэвээр байна.

    Стоунхенж бол эртний хүмүүсийн одон орны судлалын төв өөрөөр хэлбэл Сар, Нар, оддын байдлыг судлах төв байжээ гэж одон орон судлаач профессор Герард Хопкинс үзэж байна. Тэгвэл гүн ухааны доктор Ж.Митчел энэ барилга байгууламж бол чулуунд дүрсэлсэн дэлхийн загвар, бас нэг эрдэмтэн энэ бол эртний хүмүүсийн харь гаригийнхантай холбоо хэлхээ барьж байсан цэг байх гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

    Сүүлийн жилүүдэд Солсбер дэх энэхүү гайхамшгийг үзэж сонирхохоор хэдэн сая жуулчим иржээ. Арилжаанд гарамгай америкчуууд Нью Жерси муж улсад Стоунхенжийн яг хуулбарыг нü бол зураач Ненси Хольт “Тэнгэрийн уул” нэртэй энэ газар жуулчдын бүхэл бүтэн хотхон байгуулах төсөл хийжээ. Тэрхүү төсөлд Стоунхенжийн ойролцоо хиймэл нуур байгуулж хоёр зуу гаруй төрлийн шувууд нутагшуулах эртний үеийн бусад сонирхолтой зүйлийн хуулбаруудыг хийж байрлуулах зэрэг олон сонирхолтой ажил тусгагдсан байна.

    Стоунхенж түүний эргэн тойрныг нарийвчлан судлах явцад энд илуү эрт үеийн барилга байгууламжууд мөн байгааг илрүүлжээ. Стоунхенжоос хойд хэсэгт Огборн дүүрэгт Авебури суурингийн ойролцоо илүү том барилга байгууламж байгаа нь олджээ. Энэ бол босоо цул чулуун хавтангуудаар үүсгэсэн тойрог байлаа. Зарим чулуун хавтан нь Стоунхенжийнхээс хэмжээгээрээ том тойргоор байрлах талбай нь бас харьцангуй илүү ажээ.

     Сильбури

    Тэрчилэн дээрх хоёр барилга байгууламжаас холгүй хөндийд 45 метр өндөр шороон далан байна. Хүний гараар боссон Сильбури нэртэй энэхүү даланг Европ тив дэх хамгийн том хиймэл овоо гэж үздэг юм. Энэхүү далан нь шовгор хэлбэртэй хийгээд он цагийн уртад зургаан шат нь бараг арилсан байна.

    Стоунхенж Сильбури Авебурийн тэгт хэмтэй гурвалжингийн тал километр юм. Энэ гурван аврага барилга байгууламж нь хоорондоо нийлсэн нэгэн цогц юм.


    Авебур
    Авебурийн барилга байгууламжийг Стоунхенжийнхээс хоёр мянган жилийн өмнө босгосон гэдгийг эрдэмтэд судалгааны явцад тогтоожээ.

    Стоунхенжийн тойрог, өргөн гудамжууд хоорондоо могой нарны дүгрэгийг хөндлөн гарч байгаа эртний билэг тэмдгээр холбогджээ. тийм билэг тэмдэг Египет улсад байна. Чухамдаа Стоунхенжийн хоёр талаараа чулуун хашлагатай өргөн гудамж нь нарны дүгрэгийг билэгдсэн том тойргийг хөндлөн гарсан байна.

    10Stonehenge-front-superJumbo.jpg.aca01a6237a28efab93d910b44f264ce.jpgstonehenge-aerial.jpg.1adb1a0bf0ecafbceb1614d65f066aac.jpg

    • Таалагдлаа 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×