Jump to content
Хориотой Сайт
  • БҮРТГҮҮЛЭХ

Манай сайтад бүртгүүлсэнээр дан ганц мэдээ үзэх бус Форумд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж хувийн зурвас ашиглахаас гадна сайтын гишүүдтэй танилцаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Нэвтрэх - otherwise Бүртгүүлэх Бидний дэмждэг танд баярлалаа!

Форум гэж юу вэ?
Форум нь бусадтай өөрийн үзэл бодол, мэдээллээ хуваалцах нэгэн шинэ орон зай бөгөөд.
өөрсдийн сонирхдог зүйлсийнхээ талаар ярилцах бүрэн боломжтой.
Хориотой Discord сервер
Discord ашигладаг Хориотой сайтын гишүүд нэгэн дор цугларч чатлаж, хамт дуу сонсож
Сайтад нэмэгдсэн шинэ мэдээллийн тухай ярилцах боломжтой.
Санал хүсэлт
Сайтад нэмүүлэх мэдээлэл болон бусад сайттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Та бүхний санал хүсэлт болон хамтран ажиллах хүсэлтийг бид таатай хүлээн авах болно.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Санамсаргүй цаг хугацаагаар аялсан тохиолдолууд

    Sign in to follow this  

    Мексикийн сонинууд Мехикогоос Акапулько уруу явж байсан галт тэргэнд болсон нэгэн сонин явдлыг бичсэн байдаг ажээ. Залуу мэс засалчийн сууж явсан тасалгаанд урт хувцастай маш их айж сандарсан эрэгтэй хүн үзэгджээ. Тэр толгойдоо хиймэл үстэй, нэг гартаа өдөн үзэг, нөгөө гартаа арьсан түрийвч барьсан байсан бөгөөд “Би сайд Хорхе де Баленсиага байна. Би хаана байна вэ?” гэж мэгдэн хашгирсан байна. Эмч галт тэрэгний үйлчлэгчийг дуудахаар явж, түүнтэй хамт буцаж ирэхэд өнөө хүн алга болсон байжээ. Галт тэрэгний үйлчлэгч мэс засалч залууг хий юм харлаа гэж дооглох маягтай байтал шалан дээр өнөө хүний өдөн үзэг, арьсан түрийвч хэвтэж байсан гэнэ. Түүнийг мэс засалч түүхчдэд үзүүлэхэд тэд 18 р зуунд хамаарагдах бичиг баримтыг судлаад “Сайд де Баленсиага шөнө дунд гэртээ ирээд гал, утаа баагиулсан “Чөтгөрийн баг” явж байгаа могой шиг урт төмөр үзсэн гэнэ. Тэрбээр хачирхалтай хувцастай хүмүүс суусан ер бусын хэрэгсэлд орчихсон байжээ. Баленсиага мөргөл уншиж, тусламж гуйтал сая ухаан орж Мехикогийн гудамжнуудын нэгэнд байсан тухайгаа бусдад ярьжээ” гэсэн хачирхалтай тэмдэглэлийг олжээ. 2002 оны 4 р сард үүнтэй адил явдал тохиолдсон байгаа юм. Итали эр Бруно Леоне эхнэрийнхээ нүдэн дээр агаарт уусан алга болжээ. Эхнэр нь энэ тухай цагдаад мэдэгдэхэд цагдаа нар огт авч хэлэлцэлгүй сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очихыг зөвлөөд гаргасан байна. Гэвч хоёр хоногийн дараа Бруно эсэн мэнд буцаж ирсэн бөгөөд тэр маш их айж сандарсан байдалтай байжээ. Түүний үгээр бол тэр 25 р зуунд яваад оччихсон гэнэ. Хачирхалтай хувцастай хүмүүс өөрийг нь ямар нэг ер бусын амьтан шиг харж байжээ. Түүнийг Италиас ирсэн гэхэд “Ийм нэртэй улс 21 р зуунд алга болсон” гэж баталсан байна. Харин нэг бүсгүй түүнийг гэртээ аваачин дайлж цайлах зуураа газрын зураг дэлгэн хаана байдаг ямар улсаас ирсэн тухай сонирхон улсыг нь хайлгаж Бруно энэ үед газрын зураг руу хуруугаа хүргэтэл гэнэтхэн гэртээ байж байсан гэжээ.

     

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...