Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Р.Равжир “Алмас сурвалжилсан тэмдэглэл

    Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурванч удаа алмасыг харсан гэдэг. Равжир өөрийн судалгааны ажилын үр дүнгээ нэгтгэн “Алмас сурвалжилсан тэмдэглэл” ” Энэ хүн мөн үү” хэмээх ном хэвлүүлсэн байдаг. Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ ын ШУА түүн дотор академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, Б. Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ. Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны 7 р сард Равжир Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян Өлгий аймгийн Толбо сумын нутгийн заагт орших Сайрын уулнаас алмасны мөр олж, түүнийгээ хэвжүүлж, зургийг нь аваад ШУА, болон Б. Ренчинд захидлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нилээд хэд хоногийн дараа Ренчин гуайгаас түүнд ” Та эрэлдээ гарсан эхний өдөртөө алмасны мөр, үс ноос зэргийг олж дээжээ хүргүүлсэн явдал бол та алмасыг амьдаар нь барих түмэн өлзийтэй сайхан үйлсийн эх бизээ…Таны явуулсан гөлтгөнө хэвийг Польшийн эрдэмтэн Флавенскийд явуулав. Гэрэл зургийг Белгийн хүн судлалын доктор Хайбалмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шинэ, шинэ амжилт хүсье.” гэсэн захидал иржээ. Энэ явдлаас хойш хориод хоногийн дараа Равжирт нэгэн захидал ирсэн нь Хайбалмансын захидал, захидалд уг захиаг монголчлон хавсаргасан байв. Айбалманс бичихдээ: ” Хэрвээ Равжир та Америкт жуулчлаагүй бол үзээгүй байх. Өмнөд америкт миний үзсэн нэгэн агуйн шалны шаварт хэдэн мянган жилийн өмнө гишгэдэн дагтаршиж үлдсэн неандарталь хүний мөртэй таны олсон мөр хэлбэр хэмжээний хувьд тун адилхан байна. Үүнээс үзэхэд Монгол Алтайд алмас одоог хүртэл амьдарч байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна. Хэрэв та Алтайн нуруунаас алмас баривал саран дээр хүн бууснаас дутахгүй нээлт болно шүү. Тийм нээлт хийхийн даваан дээр байгаа танд тун шургуу ажиллаж амжилт олохыг хүсье” гэжээ. Доктор Хайбалманс 1974 онд бичсэн өөрийн номондоо ” Монгол Алтайгаас Равжирын Равжирын олсон алмасны мөр 36,5 см урт байгаа нь хэрвээ түүнийг хүн байна гэж үзвэл 2 метр 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөвөл 52 54 размерын гутал таарах ёстой” гэж бичжээ. XVIII зууны дунд үед амьдарч байсан Өвөрлөгч хошууны найман вангийн хүү Жамбалдорж маарамба гэгч этгээд ” Омон түмбий”гэдэг ном бүтээж, номондоо алмасны зургийг зурж, алмасны цөсийг эмэнд хэрэглэдэг “Лха эрдэнэ” гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Лха Эрдэнэ хэмээх алмасны цөсийг хүний шарх, цус алдалтанд эрхэм тустай гэжээ. Омон Түмбий хэмээх энэ судар Монгол Улсын төв номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий..

    “АЛМАС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ” Р.Равжирын 1990 онд хэвлэгдсэн нэгэн ном байдаг бөгөөд түүнд 20 гаруй жил алмасны судалгаагаар ШУА д ажилласан Равжир гуайн цуглуулсан баримт сэлт бий. Тухайлбал:

      “Арван дөрөвдүгээр жарны улаагчин тахиа жил /1837 он/Үзэмчний Алтан Үүрэгт гэж алдаршсан Лувсандоной бадарчин Баруун Зууд Лхас Молом арван дөрөв дэх удаагаа аялан очоод буцах замдаа Цэнхэр Номингийн говиос заган дунд үхсэн эрэгчин хүн гөрөөс олжээ. Түүнийгээ ар зоогоор нь ярж хөл гар толгойг нь битүү өвчиж давсалж үүрээд цөсийг нь өвөртлөн Богдын Хүрээнд иржээ. Тэр үед алмасын зөв хатаасан цөс маш үнэтэй байжээ. Маарамбууд түүгээр анагаагдашгүй архаг өвчин, буу жадны шинэ шарх эмчилж цус алдалтыг зогсоон эдгээдэг учир Лха эрдэнэ гэж ихэд дээдэлдэг байв. Лха амьтны гаралтай эмийн зүйлд энэ цөс үлэмж дээгүүр үнэлэгддэг ажээ. Луу Маарамба гэгч Богдод эмч нь болоод төдийлөн удаагүй байжээ. Алтан Үүрэгт бадарчин Луу Маарамбад бараалхаж алмасын цөсөө шугам алт /чигчий хуурууны хэмжээтэй/-аар өгч Богдын сангаас үнэ шангаа хүлээж аваад улмаар хүн гөрөөсний давсалсан арьсаа Галбын Улаан Сахиусанд өргөсөн юм гэнээ. Тэр үеийн Галбын Улаан Сахиусны хийдийн урчууд гар хөл, толгойд нь хөвөн чихэж улаан цэмбээр хэл, улаан шилээр нүд хийж, Улаан Сахиусны дээр янш, лавир болгон хадсан гэнэ.
    Янш лавир гэдэг нь амьтны бүтэн арьсаар дүрс гарган хийсэн хагас садган бүрцэг юм. Тэрхүү янш лавирыг харахад бүх бие нь үсээр хучигдсан болохоос биш яг л хүн хүн шиг харагдах ажээ. Уул арьсан лавир хоёр метр орчим өндөр, цээж өргөн, бөгс шувтан, урт гартай, хамрынхаа угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим нарийн духтай, зулайгаараа хавтгай, хойшоо гээдэн толгойтой, азарганы дэл мэт, бусад биедээ улаан саарал ноолуурхаг, суга цавиараа нимгэн үстэй, цүрдгэр гэдэстэй, нүүрэндээ хөмсөг сормуус сахлаас өөр үсгүй, хөлийн эрхий болон долоовор хуруу нь том, палбагар өргөн тавхай нь тэмээний таваг мэт зузаан эвэрлэг сайртай байсан” гэж Лувсандорж гуай Төв аймгийн Баянзүрх сумын харьяат 1974 онд 72 настай агсан хүн бөгөөд үндсэн нутаг нь Галбын говийнх,.. ярьжээ. Тэр нэмж хэлэхдээ “Та “Галбын хөгжил” нэгдэлд очвол 1937 1938 онд 10 с дээш настай байсан хүн бүхэн тэрхүү лавирыг үзсэн тул мэдэх ёстой шүү” гэж захиж билээ. 1939 онд Галбын Улаан Сахиусны хийдийг буулган үрэн таран хийхэд тэрхүү янш лавир хамт устгагджээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×