Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Пасхаарад дээрх хүн хөшөөнүүдийн нууц

    Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагүй гайхалтай зүйлс уг аралд байдаг. Нэг бус удаа энэ арлын учир битүүлэг зүйлийг харь гаригийнхантай ч холбон тайлбарлаж байсан юм. Гэтэл учрыг нь олохын тулд харь гаригийнхныг оролцуулахгүйгээр өнгөрсөн түүхийг нь судлах хэрэгтэй байжээ. Пасха арал бол Номхон далайн дунд орших, хуурай газраас хамгийн хол алслагдсан нэгэн жижиг арал бөгөөд дээрээс нь харахад гурвалжин дүрстэй харагддаг. Мохай гэж нэрлэдэг аварга том хөшөенүүд арлаар дүүрэн байдаг. Нутгийнхан арлаа Рапа Нуй гэж нэрлэдэг боловч 1722 онд цагаан арьст Адмирал Рожевиний очсон өдөр нь Улаан ендөгний баярын өдөр буюу “Пасха” болж байсантай холбогдуулан ийн нэрийджээ. Өрнийн судлаачид далайн дундах, внэ арлын сонин хэлбэрээс илүү энэ нутгийнхан анх хаанаас, яаж ирснийг нь сонирхдог юм. Поленизоос уу? Поленизчууд далайн олон •рлуудаар тарж суурьшсан гэгддэг боловч Маланезчууд ч бас кано хэмээх завиар далайд хөвөн худалдаа наймаа хийдэг бөгөөд маш хол газар завиараа явж чаддаг байсан нь үнэн юм. Арлууд еөр хоорондоо хол зайтай оршдог ч хэл яриа, соёл уламжлал нэгтэй хүмүүс амьдарч байсныг аялагчид ажиглажээ. Мянга мянган км хол зайтай орших арлын хүнийг өөр арлын уугуул оршин суугчтай ялган салгахад бэрх тохиолдол ч гардаг гэнэ. Дээр нь тэд нэг хэлээр ярьдаг гэнэ. 1999 онд Пасхагаас олдсон хүний араг ясыг судлахад Поленизчуудтай ижил байжээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийн хажуугаар энэ тухай аман яриа бас байдаг. Ойролцоогоор 1500 жмлийн өмнө Хоту Матуа нэртэй нэгэн толгойлгоч эхнэр хүүхдүүдтэйгээ энд завиар иржээ. Тэрээр магадгүй шинээр амьдрах газар эрж явсан хүн, бас сониуч нэгэн, эсвэл оргодол байсан байж болох юм. Тэднийг энэ холын аянд гаргах ямар нэгэн шалтгаан байсан нь гарцаагүй. Тэд арал дээр ирээд “Те РйсЯе Напиа” буюу “Хуурай газрын тегсгөл” хэмээн нэрлэсэн нь нэлээд хожуу хүртэл хэрэглэгдсээр иржээ. Шинээр ирэгсэд зарим төрлийн жимс ногоо, амьтдаа авчирсан бамжээ. Тиймээс тэнд гадил, амтат темс зэргийг тариалж эхэлжээ. Арлын херс шороо үр өгөөжеө өгч байсан боловч яваандаа үржил шим нь багасав. Пасха нутгийн уугуул хүмүүс газар тариалангаа өргөтгөхийн тулд ой мод огтлон, шатаажтариалангийн талбай болгож байсан тул арлын байгалийн тэнцвэр алдагдаж, хуурайшилт гэх мэт сөрөг үр дагавар гарч улмаар елсгөлөнгийн аюул нүүрлэжээ. Ингээд нутгийнхны дунд хүн нь хүнээ барьж идэх явдал газар авчээ. Гэвч тэд өөрсдийнхөе төгсгелийг өөрсдеө бэлджээ. Хүн амын тоо нь нэг үе 10000 д хүрч байсан нь хоолложундлах өөр эх үүсвэр багатай арлынхныг сүйрэхэд хүргэжээ. Зөвхөн тариалангийн талбайг ч биш еөр зорилгоор, жишээлбэл тэнд аварга хөшөөнүүдийг зөөхийн тулд ашигладаг гуалин бэптгэхмйн тулд ой модоо хайр найргүй огтолжээ. Аварга том хөшөөг өргөх, зөеж босгох гээд бүх ажлын гол хэрэгцээ нь мод юм. Судлаачид арлын экологийн тэнцвэр алдагдахад аварга хөшөөний бүтээн байгуулалт ихээхэн нөлөөлсөн гэжүздэг. Уг хөшөөнүүд өнөөдөр Пасха арлын билэг тэмдэг болжээ. Аралд янз бүрийн хэпбэртэй зуу зуун ийм хөшөө байдаг. Нэн ялангуяа Рано Раруку галт уулын эргэн тойронд 800 гаад хүн хешөе байдаг. Нарийхан урт толгой бүхий уг хөшөөнүүд бие биетэйгэз их адилхан. Зарим нь босоо, зарим нь хэвтээ, зарим нь бүтэн, заримынх нь зөвхен толгой ил бусад бие нь шороонд дарагдчихсан байдаг юм. Мохай гэгдэх уг хөшөөнуүдийн өндөр хоёроос 10 метр байх бөгөөд хамгийн хүнд нь 83 тонн ажээ. Энэ хөшөөг арлынхан чухам юуны телөө хийсэн нь тодорхой бус бөгөөд зөвхөн урлагийн хувьд хийгдээгуй нь ойлгомжтой. Мөн нутгийнхны сүсэг бишрэлтэй ч холбон тайлбарладаг. Мөн дээрээ зураг бичиг бүхий модон самбарууд ч сонирхол татдаг. Самбар дээрх бичгүүд нь Рапа Нуйчуулыг тодорхой нэгэн хөгжилд хүрснийг илтгэнэ. Гэвч хөгжил дэвшлийг харуулсан өв гэх зүйл эднээс өөр юу ч үлдсэнгүй. Шинэ тив эзэмшигч “боолын ангуучид” эид ирэхэд арван мянга орчим байсан арлынхнаас ердөө л хоёр мянга гаруй нь л үлдсэн байв. Арал дээрх ой, бут, шугуйнаас юу ч үлдээгүй нүцгэрсэн байжээ. Ихэнх хүнийг нь Америкт боол болгожээ. Эдгээр цагаан арьстнуудын авчирсан өөр нэг гамшиг бол “өвчин” юм. Таньж мэдэхгүй өвчнөөс болоод 100 гаад хүн л үлдсэн байв. Америк руу боол болон явсан хүмүүс мөн өвчнөөр нас барагсдын ихэнх нь язгууртан болон санваартнууд байжээ. Үунээс болон Пасха арлын соёл иргэншил ч устаж үгүй болжээ. Ингээд өнөөх учир нь үл мэдэгдэх бичиг бүхий модон самбар, аварга том хөшөөнуүд л үлджээ. Бусад арлуудад өв болон үлдсэн нь кано хэмээх үйсэн завь байдаг. Пасха арал дээр суурьшсан нутгийн уугуул иргэд эрт дээр уеийнхний далайгаар аялан суурьшиж байсны нэгэн чухал баримт баталгаа мөн юм. Түүх шинэ нээлт, шинэ амьдрал авчрахыг хүлээн ганцаардсан мэт их далайн дунд Пасха арал торойсоор л байна.

    Moai-statues-of-Easter-Island-6.jpg.e3e3f4ace0c12402d434cf20b76ad70d.jpgtongariki-15-moai-statues.jpg.50b13a95dc5c1227f617c74379b75e38.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×