Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Оросын геологичид Монголын говьд алмастай таарчээ

    Алмас хүн хоёр нүүр тулж уулзсан эд мөрийн баримт тун цөөхөн боловч чухам ямаршуу амьтан байдаг талаар маш тодорхой тайлбарлаж бичсэн байх нь олонтаа. Хамгийн сүүлийн баримт нь Алтайн хязгаарын “Постскриптун” сонинд нийтлэгдсэн баримтат өгүүлэл юм. Түүнд өгүүлснээр алмасын эрэлд насныхаа 30 жилийг зориулсан геологийн ухааны доктор Аркадий Михалович Никифоров Монголын говьд алмастай улаан нүүрээрээ тулсан байна. “1971 он юмдаг Зөвлөлтийн нефтийн хайгуулчид Дундговь аймагт ажиллаж байсан юм. Геологичдын багийг би ахалж явсан. Нэг шөнө майхны гадаа жигтэйхэн шуугиан гарлаа. Тэр хачин шуугианд майхны багана ганхаж байв. Би тэр дүрсгүй этгээдүүдийг цээрлүүлэхээр майхны үүд рүү ухасхийлээ. Үүдээр гартал тэр этгээдтэй яг нүүр тулах нь тэр. Гэтэл тэр нь хүн огт биш юу ч юм бүү мэд зүүдэнд ч ормооргүй хачин амьтны нүүр байв. Хамгийн хачирхалтай нь түүний нүүр биш харин аймшгийн муухай үнэр байлаа. Хүнтэй төстэй бүх бие нь хар хүрэн, үсээр бүрхэгдсэн, надаас 10 20 см ээр ендөр амьтан байсан. Хүзүү гэх юм байхгүй, маш урт гартай, нэлээд бехийсен харагдсан. Бид хоёр хэн хэн нь балмагдаж хөдөлж ч чадахгүй өед өөдөөсөө ширтэлцэж байснаа гэнэт хоёулаа муухай хашгираад хоёр тийшээ ухасхийсэн. Хашгирах дуунаар хүмүүс босон ирцгээхэд би буугаа авч тэр хачин амьтны араас буудах гэтэл хамт байсан монголчууд “Энэ бол зээр шиг гэмгүй амьтан, буудах хэрзггүй” хэмээн хориглосон юм. Монгол ажилчин дараа нь алмас гэж ямар амьтан байдаг талаар ярьж өгсөн. Хэрвээ нүдээр үзээгүйсэн бол би тэдний ярианд итгэхгүй байсан. Дараа нь би алмасны эрэлд нэг бус удаа явж мэргэжил нэгт нөхдийнхөе элэг доог болж явахдаа алмас байдаг, би нүүрээрээ тулж муухай үнэрийг нь мэдэрсэн гэж өөртөе давтан хэлж тайвширдаг байлаа” гэж Никифоров доктор бичжээ. Орчин уеийн хүмүүсийн сэтгэлгээний хүрээнд алмас багтахгүй байгаа болохоор л тийм амьтан байдаг гэдэгт итгэхгүй байгаа юм гэж эрдэмтэд тэмдэглэсэн байна. Японы уулчин Макото Небука 12 жил эрэл хийсний эцэст алмасын нууцыг нээсэн тухайгаа саяхан зарлажээ. Цаст Гималайд байдаг хүн дүрст аварга том сармагчин бол цасны хүн буюу алмас мөн. Түүнийг Гималайн хүрэн баавгай гэсэн ч болно гэж Небука үзэж байгаа аж. Тэрээр алмасын тухай номоо нэн даруйхан хэвлүүлэхээр шийдсэнээ Токиод хэвлэлийн бага хурал хийж зарласан байна. “Ямар ч байлаа гэсэн домогт тэр амьтны сургийг эцэслэн эрлийг мухарлалаа. Би алмасыг нээсэндээ баяртай байна” гэж тэр АРЯ агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа хэлжээ. Небука олон сонирхолтой зураг авснаа номондоо оруулах ажээ. Алмас буюу цасны хүнийг түвдүүд ер бусын мх хүчтэй, гайхамшигтай нууцлаг амьтан хэмээн үздэг ба йети гэж нэрлэдэг гэнэ. Япон уулчинд газарчилж явсан нэг төвд хүн тэрхүү йетийн толгойг хадгалжээ. Өнгерсөн онд Пан Войцех гэгч польш эр эхнэртэйгээ ОХУ ын Эрхүү мужийн Усть Коксинск орчимд байгалийн сайханд амарч байжээ. Нэг үдэш тэдний майхны гадаа хөлийн чимээ гарч хуурай мөчир тас нясхийн хугарах сонсогдов. Майхны эзэд баавгай ирлээ гэж бодоод эхнэр нь айж, ан амьтны зураг авах хоббитой нөхөр нь зургийн аппаратаа цэнэглээд гүйн гартал мөнөөх амьтан үзэгдэж харагдахын завдалгүй хурднаар зугатан ой руу оржээ. Пан Войцех тохиромжтой газарт отож байтал харуй бүрий болох үеэр хөлийн чимээ гарч түргэн ойртов гэнэ. Амьсгал даран хүлээж байтал хөлийн чимээ гэнэт нам жим болжээ. Хориод минут хүлэзгээд гарч ирэхгүй болохоор нь буцахаар бостол яг урдаас нь сэгсгэр үстэй аймшигт том хүн босоод ирж. Войцех сандарсандаа аппаратныхаа товчлуурыг дарчихаад зргэн зугатаж нөгөөдөх нь ч ойн гүн рүү алга болжээ. Дараа нь зургаа угаатал туршлагатай зурагчинд урд нь огг тохиолдож байгаагүй явдал болж негеө амьтны зургийн тал нь гэрэл цохьчихсон байжээ. Гэвч хоёр хөл дээрээ зогссон хүнтэй тестэй нүүртэй амьтан болох нь илэрхий байлаа. Нэрт аялагч Николай Пржевальский Монгол нутагт нэг жигтэйхэн амьтан үзсэн тухай тэмдэглэлийг дээр нэр дурдсан Никифоров гзнамсаргүй олж үзсэн байна. Пржевальский тэр амьтны талаар нэлээд мэдээлэл цуглуулсан боловч аяллын тайландаа дурдсангүй. Харин XIV зууны үед хүмүүний амьдралаас тасарч даяанчилсан буддын шашинтнуудын удам байх гэж таамаглаж байгаагаа тэмдэглэжээ. Америкийн зарим хэвлэлд бичсэнээр сүүлийн үед Арканзас, Огайо муж улсад асар том хүний нүцгэн хөлийн мөр нэг бус удаа олдсон байна. Нэрт криминалист Чипкат тэдгээр мөрийг шинжлээд хүн дүрст асар том амьтны мөр байна гэхдээ сармагчингийнх биш гэж дүгнэжээ. Хөлийн хуруунууд нь хүнийхээс хоёр дахин өргөн, улны хээ нь хүнийхтэй адилхан байсан гэнэ. Өнгөрсөн 8 р сарын 15 нд Дэрри Тауншип тосгоны оршин суугч эмэгтэй ногооны талбайдаа үдийн хоолонд хэрэглэх навч түүж байгаад хоёр метр гаруй өндөр сахлаг үстэй хүн шиг амьтан гартаа мод тулан зогсож байгааг харжээ. 20 иод метрийн цаана байсан тэр хачин амьтнаас айсан эмзгтэй байшиндаа гүйн ороход хүү нь буу аваад гарч ирсэн боловч нөгөө амьтан алга болсон байжээ. Пакистаны нэг тосгонд алмас орж ирсэн тухай орон нутгийн сонинд мэдээлсэн байна. 20 настай Махмуд Ражу “128 см орчим өндөр, етгөн хар үсээр бүрхмзл аварга хүн алимны модон дотроос гарч ирээд над руу архирсан” гэж ярьсныг ч мөн дурдсан байна. Энэ бүгдэзс дүгнэхэд алмас хүнд ойртож байгаа нь тодорхой болоод байгаа бус уу

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×