Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Мохенжо Даро

    Археологичид тавиад жилийн өмнө Шумер, эртний Египетийн дараа гуравт орох эртний Энэтхэгийн өндөр соёл иргэншлийн нууцыг тайлсан юм. Дөрөв орчим мянган жилийн тэртээ Инд мөрний хөндийд Хараппа, Мохенжо Даро хэмээх хоёр том хот өргөжин хөгжиж байжээ. Эртний хаанчлалын үеийн Египетээс хоёр дахин том газар нутагтай, боолын нийгэмт их гүрний төв нь уг хоёр хот юм. Хотууд тухайн цаг үедээ л өндөр соёлоороо нэрд гарсан билээ. Чулуу дэвссэн шулуун гудамж, ариутгах татуургатай, халуун хүйтэн усны шугам бухий хоёр гурван давхар тоосгон байшин… Гар урчуудын урлалаараа алдаршжээ. Хоёр хот хоёулаа Египет, Крит, Месопотамитай гүйлгээ ихтэй худалдаа хийдэг байжээ. Манай тооллын өмнөх хоёр дахь мянган жилийн дундуур Мохенжо Дарын хүн ам дөчөөд мянгаар тоологдож байв. Гэтэл дараа нь хоёр хот ер бусаар ор сураггүй алга болжээ. Тэднийг огтхон ч байгаагүй юм шиг дурсахаа ч больсон юм. Хотыг үгүй болсонтой холбогдон элдэв таамаглал, юуг ч эс ярив даа. Үнэмшмээргүй юм хүртэл бий. Орчин цагийн хэлээр хэлбэл, цөмийн материалтай харьцаж чадаагүйн харгайгаар цөмийн сүйрэл хотыг хөнөөсөн мэт. Харь газрынхны тухайлбал, нүүдлийн араб омгийнхны довтолгооноос болсон гэлцэх аж.

    07.jpg.bddb9dbe78a8b3afa24e23ff47c9e6dc.jpg

    Археологичдыг нээсний дараагаар л эрт нэгэн цагт цэцэглэж байсан хоёр хотын сүйрлийн тухай шинэ санааг дэвшүүлсэн нь үнэнд ойртох бололтой. Эндхийн бүс нутагт хөрсний давхаргын бүтцийг судалсан хайгуулчин Рейке уг санааг анх гаргажээ. Тэрбээр Инд мөрний хөндийн төрхийг хувиргасан газар хөдлөлтийн хүчтэй голомт Мохенжо Дароос урагш зуун дөчин километрт байдгийг тогтоожээ. Чухамдаа тэрнээс л хамаг юм эхэлсэн байх. Археологийн малталт эндхийн хотыг сүйрүулэхэд хүргэсэн үйл явдлын өрнөлийг тогтооход багцаалж болохоор материалыг өгсөн билээ. Чухам газар хөдлөлт, үер гэгдэх байгалийн хоёр гамшиг зэрэг дайрч, газар хөдлөлт хөрсийг цовхчуулж, улмаар Инд мөрнийг хааж, урсгал нь гэдрэг эргэсэн байна. Ингээд л үерийн булингартах ус довтолж эхэлсэн аж. Мохенжо Дарын ойролцоох нутаг олон метрийн лаг, элсний зузаан үе доор оршин буй. Хотынхон хамгаалахыг оролдож далан босгосны ул мөр малтах үеэр олджээ. Гэлээ ч үерийн булингартах урсгалтай тэмцэхэд улам бүр хүндэрсэзр л. Хот руу таван удаа үер дайрсан бололтой. Энэ нь хуучин балгасны үлдэгдэл дээр байгаа барьж байгуулсан зүйлээс илт харагднам. Үерийн довтолгоон бараг зуун жил үргэлжилсэн гэж эрдэмтэд таамаглаж буй болно. Өвчин тахал, өлсгөлөн эл бүхэн аюул хөнөөлд өртөөгүй Энэтхэгийн зүүн өмнө зүгт эртний Гүжаратын нутагт шилжин суурьшихад хүргэсэн. Ингэж л байгалийн хөнөөл эрт үеийн хүн төрөлхтний соёлын нэгэн зулыг хайр найргүйгээр бөхөөсөн юм даа.

    5a63ee9c22647_--.jpg.cc5329144ee132beed98935d615d9d36.jpg1426907448_280487.jpg.23e433f85441f5375da315b1936bde6a.jpg-5214.jpg.80cf8314aec82165f65ebceba68a8eca.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×