Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Лохнесс нуурын тайлагдашгүй нууцаас

    Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт үлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зүглэсэн хэвээр байна Дэлхий ертөнц тэр чигээрээ оньсого, таавар. Дор өгүүлэх хачирхалтай амьтны талаар сонирхон ярилцах хүмүүс ч байдаг, эсвэл зарим нь түүний талаар огт сонсоогүй явах нь бий. Шотландад орших нэгэн нууранд “Несси хэмээх тэрхүү ер бусын сонин амьтан байдаг юм. Лохнесс гэх энэхүү нуурын эрэг орчмоор хүн амьтан тун цөөхөн суурьшдаг, олны хөл хөдөлгөөн багатай нутаг. Энэ нуур Шотландын зүүн хойд хэсэг болох Глиморт орших бөгөөд зүүн хойд хэсгээр Хойд тэнгистэй, баруун өмнөд хэсгээрээ Ирландын тэнгистэй залгаа. Нийт 64 ам дөрвөлжин километр талбай бүхий, 230 метрийн гүн Лохнесс нууранд олон төрлийн ховор, сонин ургамал амьтан байдаг. Тэдгээрийн нэг болох “Несси хэмээх энэхүү өвөрмөц амьтан сүүлийн жилүүдэд судлаачдын анхаарлыг ихээр татах болсон. Лохнесст “Несси” буюу “Хамарт “хэмээх амьтан хэчнээн жил амьдарч байгааг хэн ч мэддэггүй. Лохнесс ч өөрөө өвөрмөц, нууцлаг нуур. Тийшээ сэлэхээр орсон хүмүүс ор сураггүй алга болдог гэж нутгийн иргэд ярьцгаадаг. үүнийг нуурын ёроолын олон давхарга бүхий сордог лаг шавартай ч холбож тайлбарладаг хэдий ч “Несси” хэзээнээс Лохнесст “суурьшсан” ыг өдий хүртэл хэн ч мэдэж чадаагүй л байгаа юм. Лохнесс нууртай холбоотой олон асуулт оньсого мэт үлдсэн болохоор судлаач, эрдэмтдийн баг одоо болтол Лохнессийг зүглэсэн хэвээр байна. Харамсалтай нь тэд Несси хэмээх нууцлаг амьтны талаар юу ч олж мэдэж чадаагүй юм.Несси. Түүнийг харсан гэх хэд хэдэн хүний дүрсэлснээр Несси нь 5 6 метр урттай, маш урт хүзүүтэй, жижигхэн толгойтой, заан шиг том дөрвөн хөлтэй гэжээ. Нессийг хэдэн зууны өмнө амьдарч байсан аварга динозавртай төстэй ч гэж ярих нь бий. Тэрхүү ер бусын сонин амьтан юугаар хооллож, яаж амьдарч байсан нь үнэхээр хачирхалтай.1933 онд Меккей гэгч эр эхнэрийнхээ хамт Лохнесс нуурын эргээр машинтай давхиж яваад ус шаагин дуугарахад нь харвал урьд өмнө огт үзэгдээгүй нэгэн аварга том амьтан байжээ. Ингэж Меккей Нессиг харсан анхны хүн болжээ. Тэр ер бусын хачирхалтай амьтан харсан тухайгаа орон нутгийн цагдаа, холбогдох газарт мэдэгдсэнээр Нессиг хайх ажиллагаа эхэлсэн гэдэг. Мэргэжилтнүүд болон орон нутгийн цагдаагийн ажилтнууд ямар ч ер бусын амьтныг нуураас хайгаад олсонгүй. Ингээд Меккейг буруу ташаа харсан байна гэж буруутгаад өнгөрчээ.Харин Хьюгрей гэдэг хүн санаандгүй байдлаар Нессигийн зургийг авч гэрэл зургийн хальсанд анх удаа энэхүү сонин амьтны дүр төрхийг буулгасан хүн болжээ. Тэрхүү санамсаргүй байдлаар дарсан зурганд нь хүмүүс итгэх эсэхээ мэдэхгүй л байлаа. Гэтэл дараагийн удаа Несси гэгч сонин амьтан байдгийг дахин батлан Лондон хотын мэс заслын эмч Уилсон түүний гэрэл зургийг нь авч сонинд гаргасан бай¬на. Нессигийн гэрэл зураг дэлхийн бараг бүх сонин хэвлэлд “Мэс засалчийн фото зураг” нэрээр нийтлэгдэн алдаршсан юм. Харамсалтай нь Уилсоныг нас барсны дараа фото зурганд шинжилгээ хийснээр хуурамч буюу өөр зүйлээр орлуулсан “Несси” байсныг нь олж тогтоожээ.Мөн Английн амьтан судлаач Шиле 1977 оны тавдугаар сарын 21 нд Нессигийн хоёр төрлийн фото зураг авч түүнийг хүрэн ногоовтор өнгийн нуруутай, гэдэс нь гя лалзсан гелгөр бор арьстай, их биетэйгээ харьцуулахад жижиг толгойтой гэж тодорхойлжээ. Түүний зураг бас л төдийлөн итгэл төрүүлсэнгүй.Харин инженер, нисэгч мэргэжилтэй Динсдейл хэмээх нэгэн англи эр 1950 оны дөрөвдүгээр сард Нессигийн зургийг авчээ. Түүний авсан зургийг олон төрлийн лаборатори шинжилгээгээр жинхэнэ фото болохыг нь нотолсон байна. Динсдейл Лохнесс нуурыг судлахад амьдралынхаа 27 жилийг зориулсны үр дүнд Несси гэгч хачин амьтныг харж, бас гэрэл зургийн хальсанд үнэн бодитойгоор үлдээж чадсан юм.Нессигийн тухай ярьж эхэлснээс хойш хэдэн арван дүрс бичлэг, фото зураг гарч ирсэн боловч тэдний дотроос цөөхөн хэд нь л жинхэнэ байсан гэдэг.өнөө хэр нь судлаачид Лохнесс нуурын нууцыг бүрэн дүүрэн тайлж чадахгүй л байна. Олон зуун эрдэмтэд Нессиг судлаж хайж байсан боловч хэн нь ч өөрийн гараар барьж үзээгүй.Несси нуурнаасаа хэдэн арван жилийн дараа л гарч ирээд хүнд зөвхөн хэдхэн хором харагдаад л өнгөрдөг ер бусын амьтан. Несси дараагийн удаа хэзээ гарч ирж, хэнд харагдах нь сонирхолтой бас нууц хэвээрээ л үлджээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×